Pages

Wednesday, May 1, 2013

Mongolia Economic Update April 2013

Mongolia Economic Update April 2013

In 2012, Mongolia’s economy continued to experience a high growth rate of 12.3 percent. This growth rate was however lower than anticipated as Mongolia saw its coal exports drop significantly due to China’s economic slowdown.
Most noticeably, Mongolia had to finance a large fiscal deficit of 8.4% of GDP, a record in the last 13 years. It is concerning that similar fiscal trends might continue in 2013 with the economy growing at a double-digit rate but also accumulating another large fiscal deficit.
Embedded image permalinkAs Mongolia embarks on its largest infrastructure investments ever — which can be in part financed through a first successful sovereign Chinggis bonds issuance — greater attention has to be paid: (i) to preparing those investments rigorously to ensure maximum socioeconomic return and avoid potential wastage of public resources and (ii) to reflecting their financing transparently in the national budget.

Real Sector Development and Prospects
  • Mongolian economy grew at a slower pace in 2012 but still maintained double-digit growth. Annual economic growth rate of 2012 decelerated to 12.3 percent from 17.5 percent in 2011.
  • The World Bank is revising its baseline growth forecast for 2013 to 13 percent, still one of the highest in the global economy; however significant uncertainty over key growth factors makes the economic outlook highly volatile.
  • Inflation has slowed down to 9.8 percent in March 2013, from double-digit inflations in 2012 and early 2013.
Fiscal Sector Development and Outlook
  • Fiscal balance significantly deteriorated in 2012 with the fiscal deficit climbing to 8.4 percent of GDP, a thirteen-year record level.
  • In 2013, the fiscal outlook is likely to follow a similar path; the structural fiscal deficit is likely to reach over 7% of GDP, although the approved budget keeps it at the 2 percent ceiling of the Fiscal Stability Law.
  • The fragile fiscal outlook is yet to include two off-budget financing operations —i.e., the Price Stabilization Program and the lending from the Development Bank of Mongolia to socially-motivated projects— and the use of Chinggis bond proceeds. If they were to be accounted for in the budget, it could bring the total fiscal deficit to around 13 percent of GDP.
External Sector
  • The trade balance is likely to remain weak in early 2013 but is expected to improve in the latter half of the year due to strengthened mineral export.
  • The rapid slowdown of the FDI inflow is becoming a significant downside risk to the economy.
Monetary and Banking Sector
  • Monetary policy has turned accommodative in early 2013 in the wake of slowdown of economic growth in 2012 and slower credit growth.
  • Key financial indicators indicate no imminent signs of financial instability.
Challenges Ahead: Toward Sustainable Mineral Revenue Management
  • Continuous expansionary and pro-cyclical fiscal policy remains a potential risk to the stable and sustainable growth of the economy.
  • The rapid increases in capital expenditures — a thirty-five fold increase over the past decade — also risk undermining the quality of new projects as the public investment management system and the construction sector’s capability to absorb extensive new projects cannot be scaled up quickly.
  • A significant challenge at this stage is to build strong consensus to shift the fiscal management paradigm currently focused on “spending fast” toward one on “spending well”.
  • “Spending well” implies that mineral resources are spent effectively for the welfare of current and future generations of Mongolia and that some resources are saved as precautionary saving.

 

Монгол улсын эдийн засгийн улирлын тойм - 2013 оны 4-р сар

 

Монгол улсын эдийн засаг 2012 онд 12.3 хувиар өсч, хурдацтай өсөлтөө хадгалан үлдэв. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор Монгол улсын нүүрсний экспорт ихээр унаж, эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас буурсан байна.
Хамгийн мэдэгдэхүйуц өөрчлөлт гэвэл Монгол улсын төсвийн нийт тэнцэл ДНБ-ий 8.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болов. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дахин ихээр хуримтлагдаж байгаа энэ үед төсвийн үр дүнгийн гүйцэтгэл 2013 онд өмнөх оныхтой адил гарч болзошгүй байна.
Монгол улс түүхэндээ байгаагүй их дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байгаагийн зарим хэсгийг олон улсын захаас анх удаа амжилттай босгосон Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдсэн энэ үед дараах зүйлд анхаарлаа түлхүү хандуулах нь зүйтэй. Үүнд: (1) нийгэм, эдийн засгийн өгөөжийг дээд түвшинд хүргэж, улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас зайслхийх зорилгоор хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг сайтар хангах, (2) эдгээр төслүүдийн санхүүжилтийг нэгдсэн төсөвт ил тод тусгаж харуулах.
Бодит салбарт гарсан өөрчлөлт, цаашдын төлөв байдал
  • Монгол улсын эдийн засгийн өсөлт 2012 онд саарсан хэдий ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн хэвээр байв. 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2012 онд саарч, 12.3 хувь болж буурсан.
  • Дэлхийн Банк суурь хувилбараа өөрчилж, Монгол улсын эдийн засгийг 2013 онд 13 хувиар өсөхөөр тооцож байгаа ч гэсэн энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр түвшингүүдийн нэг хэвээр байна. Гэхдээ өсөлтийн гол хүчин зүйлүүдийн хувьд тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв байдал нэлээд тогтворгүй байна.
  • Инфляци 2012 оноос хойш хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байсан бол 2013 оны 3-р сард 9.8 хувь болж саарав.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, цаашдын төлөв байдал
  • Нэгдсэн төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувь болж, сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлтэнд хүрсэн нь төсвийн тэнцлийг доройтуулав.
  • 2013 онд нэгдсэн төсвийн төлөв байдал өмнөх оныхтой төстэй байхаар байна; төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ДНБ-ий 2 хувиас хэтрэх ёсгүй боловч 7 хувиас давах магадлалтай байна.
  • Төсвийн төлөв байдал хэврэг байхын хажуугаар Үнийг тогтворжуулах хөтөлбөр болон Хөгжлийн банк хэмээх төсвийн гадуурх хоёр эх үүсвэрээс нийгмийн чанартай төслүүдэд санхүүжилт хийгдэх болно. Мөн Чингис бондын хөрөнгийг зарцуулна. Эдгээр эх үүсвэрийг төсөвт тусгаж харуулбал нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 13 орчим хувьд хүрэх болно.
Гадаад салбар
  • Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний саруудад ерөнхийдөө доогуур байж, эрдэсийн экспорт сайжрахын хирээр оны сүүлийн хагаст нэмэгдэх төлөвтэй байна.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал огцом буурсан нь эдийн засгийн өсөлтийг доош нь чангаах томоохон эрсдэл болж байна.
Мөнгө, банкны салбар
  • Эдийн засгийн өсөлт 2012 онд саарч, банкуудын зээлийн өсөлт буурсан тул мөнгөний бодлого 2013 оны эхэн үеэс богино хугацааны зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлтэй болсон.
  • Санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд санхүүгийн тогтвортой бус байдал заналхийлж байгаагийн дохио харагдахгүй байна.
Цаашид тулгарч буй сорилтууд: Эрдэсийн орлогыг тогтвортой удирдахын төлөө
  • Төсвийн бодлого байнга тэлж, мөчлөг дагасан шинжтэй байгаа нь эдийн засаг тууштай, тогтвортой өсөхөд эрсдэл болсон хэвээр байна.
  • Сүүлийн арван жилд 35 дахин нэмэгдсэн хөрөнгө оруулалтын зардал хурдацтай өсч байгаа нь шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чанарыг муутгах эрсдэл агуулж байна. Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо, барилгын салбарын шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийг шингээх хүчин чадлыг тэр бүр хурдан нэмэгдүүлж чадахгүй.
  • Төсвийн удирдлагын загвар одоогоор “хурдан зарцуулах”-д чиглэж байгааг болиулж, “үр ашигтай зарцуулах” болгон өөрчлөх зөвшилцөлд хүрэх нь өнөөдрийн томоохон сорилт болоод байна.
  • “Төсвийг оновчтой зарцуулах” гэдэг нь эрдэс баялгийн нөөцийг Монгол улсын одоогийн болоод шинээр төрөх иргэдийн аж байдлыг сайжруулахад үр дүнтэй зориулж, зарим нөөцийг ашиглан урьдчилан сэргийлэх зорилготой хуримтлал үүсгэх явдал юм.

 

 

No comments: