Хөх цэцэгт шаазан
青花瓷
青花瓷,又称白地青花瓷,常简称青花,是中国瓷器的主流品种之一,属釉下彩瓷。青花瓷是用含氧化钴的钴矿为原料,在陶瓷坯体上描绘纹饰,再罩上一层透明釉,经高温还原焰一次烧成。花面呈蓝色花纹,幽倩美观,明净素雅,呈色稳定,不易磨损。



Хөх цэцэгт шаазанг цагаан суурьтай хөх цэцэгт шаазан гэж нэрлэдэг ч
товчоор хөх цэцэгт гэнэ. Хятадын шаазангийн голлох төрөл зүйлийн нэг,
шилэн будагт өнгөт шаазангийн төрөлд хамрагдана. Кобальтын ислийн
агууламжтай, кобальт бол хөх цэцэгт шаазангийн гол түүхий эд. Шаазангийн
их бие дээр хээ хуар зураад гадаргууг шилэн будгаар давхарлан бүрхэж,
өндөр даралтаар шатаадаг. Шаазан дээрх цэцэгс хөх хээтэй байх агаад өнгө
үзэмж нь тансаг сайхан, хийц нь цэвэр тунгалаг уран нарийн, будаг нь
тогтоцтой, удаан эдэлгээтэй.

原始青花瓷于唐宋已见端倪,成熟的青花瓷则出现在元代景德镇,特别在明朝时期,青花瓷已然是中国陶瓷生产的主流产品,清康熙时发展到了顶峰。明净素雅的青花瓷器誉满中外,成为中国瓷器的象征和代表。青花瓷烧造工艺的成熟是中国釉下彩装饰瓷器中一个最耀眼的成就之一。

Эхэн үеийн хөх цэцэгт шаазангийн ул мөр Тан улсын үед тэмдэглэгдэх
бол Юань гүрний Жиньдэжэньд нэлээд боловсронгуй хэлбэрийн хөх цэцэгт
шаазан үйлдвэрлэх болсон юм. Ялангуяа Мин улсын үед хөх цэцэгт шаазан
үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүн болж, Манжийн Энх-Амгалангийн үед
хөгжлийн оргилдоо хүрсэн. Өдгөө хөх цэцэгт шаазан гадаад дотоодод
алдаршиж, Хятадын шаазангийн бэлгэдэл, нэгэн төлөөлөл болж чадсан билээ.
Хөх цэцэгт шаазанг шатааж хийх боловсронгуй технологи нь Хятадын шилэн
будагт өнгөт шаазангийн түүхэн дэх нүд гялбам амжилтын нэг юм.
在中国江西东北有一个江南小镇,古名新平,它位于昌江南岸,水陆交通便利,矿藏丰富。地下有大量的高岭土、瓷石和耐火土,为优质的制瓷原料;地上林
木密布,盛产松柴,为烧窑提供了丰富的燃料。宋代景德年间,这里因烧宫廷御器名扬天下而被更名为景德镇。景德镇进入元代以后继续发展,就在元世祖忽必烈至
元十五年(1278年),朝廷看中了其得天独厚的自然地理条件,在这里设置了大元唯一掌烧瓷器的官方机构——“浮梁瓷局”,从此,景德镇有了更加充足的人
力和物力,生产可以不计成本,产品不断创新求奇,成熟精美的元青花便在此问世了。



Юань гүрний үеийн хөх цэцэгт шаазан нь болор мэт тунгалаг гэрэлтсэн
шилэн гадаргуутайгаас гадна нарийн тансаг хөх өнгөтэй хээ хуартай.
Түүнийг амжилттай гаргаж авсан нь Хятадын газар газрын уналтад орсон
шаазангийн үйлдвэрлэлийг сэргээн хурдатгаж, Жиньдэжэньгийн шаазангийн
үйлдвэрийн суурийг тавьж, улмаар Хятадын шаазан эдлэлд хоёр мянга гаруй
жилийн туршид дангаар зонхилж байсан хашийн цагаан өнгийг халсан. Тэр
цагаас хойш Хятадын шаазан эдлэлийн цэцэгсийн хүрээлэнд хөх цэцэгт л
ганцаар ховор сайхан үзэмжээрээ хаврын өнгийг булаах мэт, хөх шаазан,
цагаан шаазан, бүр өөр өнгийн шилэн гадаргуут шаазан эсвэл шилэн будагт
өнгөт шаазан, аль нь ч хөх цэцэгтийн дэргэд өнгө нь дарагдан гундах
болсон юм.





从明永乐朝开始,景德镇青花瓷器出现辉煌气象,它与宣德朝一起,成为青花瓷器最灿烂的黄金时期。
自永乐朝起,青花的装饰风格也慢慢向符合中国人传统的疏朗、简约的方向靠拢,这就使青花开始进入中国的瓷器主流,遂成为景德镇生产的最重要的品种。永宣时
期以其成熟的器型、浓艳的青花,成为明代青花瓷的盛世。


Мин улсын Юн лэ-гийн үеэс Жиньдэжэний хөх цэцэгт шаазангийн үйлдвэрлэл асар хүчтэй хөгжиж, Шүэн Дэ-гийн үеэс хөгжлийн оргил үедээ хүрчээ. Юн лэ-гийн үеэс эхлэн хөх цэцэгтийн гоёл чимэглэлийн хэлбэр хийц нь аажмаар Хятадын уламжлалт энгийн даруу хэв шинжийг агуулах болж, улмаар Жиньдэжэний шаазангийн үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүн болсон юм. Юн лэ, Шүэний дэгийн оны үеүдэд загвар хийц нь улам боловсронгуй болж, Мин улсын үед нэр алдар нь түгэн дэлгэрчээ.
到清代,青花缤纷艳丽,是青花工艺的综合与集成。清代青花瓷器仍占主导地位,上服务于皇室,下普及于民间,外远播于世界,无论是在工艺技术、绘画水
平还是产量方面都达到了历史上的又一高峰。然而清代又是青花瓷盛衰变化反差最强烈的时期,康熙时,青花瓷的艺术水平已达高峰,除了白釉青花外,还出现了浆
胎青花、青花胭脂紫等新品种。乾隆以后,由于粉彩所占的比例越来越大,青花虽仍属主流产品,但产量、质量均大不如前。



Хөх цэцэгт шаазан хүний сэтгэлийг татах увдисаараа Хятадын “Улсын
шаазан”, “Орчлонгийн үнэт эрдэнэ” хэмээн өргөмжлөгддөг агаад Хятадын
уламжлалт усан бэхийн зурагтай адил хүнд тайтгарал таатай мэдрэмж
төрүүлэхийн хамт мэлмий баясган сэтгэл хөгжөөдөг юм. Үндэсний онцлогийг
гүн нарийн шингээсэн урлагийн энэхүү бүтээлийн нэр алдар нь дотоод
гадаадад хэдийнэ цуурайтсан билээ.






No comments:
Post a Comment