Pages

Monday, February 29, 2016

Монголын Төрийн институт-байгууламж нурж байна


Монголын Төрийн Институт-Байгууламж нурж байна


Үндсэн хуулийн цэцийн даргыг илт хууль бус, Үндсэн хуулийн бус аргаар огцоруулж байгаа нь 1990 оноос эхэлсэн Ардчилсан чиг баримжаатай улсын Төрийн байгууламжаа Санаатайгаар нураан унагааж буй үйлдэл, эс үйлдэл мөн.
Төрийн эрх мэдэл хуваарилалт, түүний тэнцвэрийг хянан балансжуулах цор ганц үүрэгтэнээ ийм хялбархан гэгч, хэн нэгэнд захидал явуулсан гээд татаад унагачиж байгаа нь үндсэндээ том утгаараа Монголын Төр институт-байгууламжийн хувьд оршин тогнохоо болиход хууль зүйн агуулгаараа боломжтой болсон.
Энийг хэлэх шалтгаан нь хувь хүний фактор хамаагүй бөгөөд Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн ерөнхий онолын хүрээ хязгаарт хамааруулан ойлговол зохино.
Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд-ЗГ, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн хууль бус үйлдлийг хазаарлан Тас цохих функцээ Хяналт тавиулдаг нөгөө хэд нь хамтраад нухчив.
Энэ ямар зүйлийн эхлэл, бэлтгэл ажил юм бүү мэд, тун их эргэлзээтэй!
Холын бус ойрхоны жишээ татахад 1919 оны 11 дүгээр сарын 17-нд Богд хаант Монгол Улсын Автономитын эрхийг Монголын ихэс Ноёд өөрсдөө санаачлан Улсын Дээд Хурлаараа хэлэлцэн Татан буулгаж устгаад, Хятадын Анфу бүлэглэлийн хулгай генерал Сү Шү Жанг Цэрэгтэй нь урьж авчирч байсан. 
Энэ мэт улс орны минь хувь заяа, эрх ашгийг хөндсөн ноцтой зүйл Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд-ЗГ-ын аль нэг нь үйлдэхэд Хэн Хяналт тавьж, Зоригтойгоор Хоншоорыг нь Тас Цохиж чадах юм бэ?
Дахин хэлэхэд Цэцийн дарга хэн байх нь ямарч хамаагүй, энд хувь хүний фактор хамааралгүй, Монголын Төрийн институт-байгууламж нуран унаж буйг хэллээ.

Ш.Үнэнтөгс Dr.Sc / PhD