Pages

Friday, February 18, 2011

TOEFL iBT-хэрхэн эсээ бичих вэ?

Хялбар уншигдаж, амархан ойлгогдож буй эсээг “сайн” гэж үздэг. Эсээ нь зохиогчоо хувь хүн талаас нь харуулж чаддаг байх. Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой ба утга санаа нь логик сэтгэлгээтэй байх ёстой. Ийм гурван үндсэн зарчим сайн бичигчид үйлчилдэг.
Анхаарах зүйлс:

Эсээ чинь төгс байх албагүй. Гэхдээ чи өөрийнхөө илэрхийлэх гэсэн утга санааг бүрэн гаргаж, шалгагчид таалагдахын тулд дараах алдаануудыг гаргахгүй байх хэрэгтэй.

1. Дүрмийн алдаа хийх, мэргэжлийн хүнд үг хэллэгийг хэт олон тоогоор ашиглах
2. Гол санаанаасаа хазайж өөр зүйл бичих
3.Туслах үгс болон тэмдэг нэрийг хэт олон тоогоор ашиглах
4. Хэтэрхий богино эсвэл урт байх
5. Нэгэн хэмтэй биш байх
6. Англи хэлнээс өөр орны үг хэл ашиглах / Зарим хүмүүс үгээ тааж бичдэг гэвч тэд зөв таадаггүй учраас англи үг биш гэж тооцогддог/

Эссэ бичихэд хэрэглэгдэх холбоос үгс:
Санааг бүрэн гаргахын тулд аль болох өөрийнхөө үгээр бичих нь зөв хэдий ч, доорх үгсийг тохиромжтой газар нь зөв ашиглавал эсээ чинь илүү мэргэжлийн, ухаалаг болох болно.

Нэмэлт санаа хэлэхэд: In addition, and, similarly, likewise, as well as, as well, besides, furthermore, also, moreover, and the, too, not only...but also, even if, even though, besides this/that

Ямарвааг дэс дарааллуулж тайлбарлахад: First, Initially, Secondly, etc, to begin with, then, next, earlier, after, afterwards

Ямарваа санааг нэгтгэн дүгнэсэн өгүүлбэрт: as a result, thus, so, therefore, consequently, it follows that, thereby, eventually, then, in that case, admittedly, allegedly

Өмнө өгүүлснээс эсрэг санаа гаргахад: However, on the other hand, on the other side of the coin, despite, in spite of, although, but, on the contrary, otherwise, yet, instead of, rather, whereas, nonetheless, even though, compared with

Ямарваа тодорхой зүйлийн талаар өгүүлэхэд: Obviously, certainly, plainly, of course, undoubtedly

Нөхцөлт байдлын талаар өгүүлэхэд: if, unless, wheter or not, provided that, so that, depending on, subject to

Тодорхойлж хэлэхэд: Is, refers to, means that is, consists of

Эсээн дүгнэлт хийхэд: In conclusion. in summary, in short, to sum up, to conclude, lastly, finally

Шалтгааныг тайлбарлахад: since, as, because, bcause of, due to, owing to, the reason why, in other words, leads to, cause

Цаг хугацааг заахад: before, since, as, until, meanwhile, at the moment, when, whenever, as soon as, just once

Эссэ бичихэд хэрэгтэй зүйлс:
1. Англи хэлний бүх цагаа сайн мэдэж, мөн зөв хэрэглэж чадаж байх ёстой
2. Нөхцөлүүдээ мэддэг байх ёстойНөхцөлүүдээ мэддэг байх ёстой 3. Мэдээж ганц, олон тооны нөхцөлүүдийг ашиглаж чадах ёстой
4. Adjective clause, Noun clause, Adverb clause зэргийг маш сайн мэдэж байх ёстой
5. Ямар үгийн өмнө “THE” ашиглах ба ашиглахгүй гэдгийг мэдэр ёстой
6. Тоологдох ба тоологддоггүй зүйлсийг ялгадаг байх ёстой
7. Угтвар үгнүүдийг хэрхэн хэрэглэхээ мэддэг байх ёстой
8. Reported speech буюу бусдаар өгүүлэгдсэн зүйлийг яаж илэрхийлэхийг мэддэг байх
9. Харьцуулсан болон харьцангуй хэв (more, most) ялгаж мэддэг байх

Миний тип: Ерөнхийдөө чи Upper-Intermediate болон Advanced түвшинтэй байж гэмээнэ энэхүү шалгалтыг өгч чадна. Энэ 2 түвшингээс доогуур бол шууд TOEFL-д бэлдэж эхлэх нь амаргүй учраас цаг мөнгөө хэмнэхийн тулд эхлээд түвшингээ хангалттай хэмжээнд өндөрсгөөрэй.