Күнз
хэмээгч хүн Чунь-Чугийн сүүлийн үеийн Лү улсад төржээ. Түүнийг бичгийн
сургаалыг үндэслэгч, их сэтгэгч, улс төрч, сурган хүмүүжүүлэгч байсан
хэмээн Хятадын түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Күнз
залуудаа багахан хэргэмтэй түшмэл байсан бөгөөд 50 насан дээрээ Лү улсын
Жүн-Дүү хотын томоохон түшмэлийн тушаалд дэвшжээ. Удалгүй тэргүүн
сайдын тушаалыг орлох эрхтэй
Цагийн ихэнхийг тэр амьдралын утга учир, нийгмийн тогтолцоо, яруу найраг, гүн ухаан, хүний дотоод сэтгэлийг нээх судалгаанд зориулдаг байв. Амьдралынхаа туршид маш олон ном бүтээл туурвиснаас өтөл насныхаа ихэнхийг Лү улсын соёл боловсролын үйлст зориулж “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Ёслолт ном” зэрэг зохиолоо эмхэтгэжээ. Түүний энэ номуудын үргэлжлэл болсон бас нэгэн томоохон ажил бол “Шашинт ном”-д оруулсан өөрчлөлт нь байлаа. Күн-Зиг өөд болсны дараа дэргэд нь шадарлаж байсан шавь нар нь түүний амьд ахуйдаа хэлсэн сургаалиудаас тэмдэглэж авснаа эмхэтгэж “Шүүмж өгүүлэл” нэртэй ном болгон хэвлүүлсэн нь түүний үзэл санааг судлах хамгийн анхны чухал материал болсон юм.
Күнз баруун Жү улсын боолын байгуулалтыг хамгаалах үүднээс “Нэрийг төв болгох” хэмээх зорилтоо дэвшүүлж “Эзэн өршөөлтэй, түшмэл үнэнч, эцэг энэрэнгүй, хөвгүүн ачлалтай байвал сая ноёрхогч ангийн дотоодын нягтарлыг бэхжүүлж чадна” гэж үзсэн гэдэг. Энэ нь эртний язгууртан болоод хаант засаглалын төрийн бодлогын чухал тулгуур байжээ. Түүний сургаал нь “өршөөлийг” чухалчилдаг гэж судлаачид үздэг.
Тэрбээр “Өршөөл бол хүнийг хайрлах явдал мөн” гэж үзсэнээс “Шударга уучлалын ёс”-ыг санаачилж байсан аж. Түүний “Өршөөлийн тухай сургаал” нь олон үеийн турш феодал, газрын эздийн боловсролын тулгуур болж, “Өршөөлт засаг”, “Гурван хэлхээ таван үүрд”, “Шударга аялал цэхч журам” гэсэн бие даасан агуулга бүхий феодалын ёс суртахууны үзэл санаа болон бүрэлджээ.
Хань улсаас хойш хоёр мянган жилийн турш энэ сургааль феодалын соёлын гол ноён нуруу нь болж, маш их нөлөө үзүүлсэн гэдэг. Күн-Зи гэгээрэл боловсролыг хөгжүүлэх болон эртний соёлыг эмхэтгэн уламжлах талаар чамгүй хүчин зүтгэл гаргасан юм.
Тэрбээр манай гариг дээрх хамгийн анхны хувийн сургуулийг нээж, түүндээ өөрөө багшлан гурван мянга гаруй шавь сургасан байна. Хожим Күн-Зийн сургаалиар хүмүүжсэн 72 сурагч Хятадын түүхэн дэх алдартай хүмүүс болжээ. Одоо ч манай гариг дээр Күнзийн сургаалийг бишрэн дагагчид маш олон байдаг.
Цагийн ихэнхийг тэр амьдралын утга учир, нийгмийн тогтолцоо, яруу найраг, гүн ухаан, хүний дотоод сэтгэлийг нээх судалгаанд зориулдаг байв. Амьдралынхаа туршид маш олон ном бүтээл туурвиснаас өтөл насныхаа ихэнхийг Лү улсын соёл боловсролын үйлст зориулж “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Ёслолт ном” зэрэг зохиолоо эмхэтгэжээ. Түүний энэ номуудын үргэлжлэл болсон бас нэгэн томоохон ажил бол “Шашинт ном”-д оруулсан өөрчлөлт нь байлаа. Күн-Зиг өөд болсны дараа дэргэд нь шадарлаж байсан шавь нар нь түүний амьд ахуйдаа хэлсэн сургаалиудаас тэмдэглэж авснаа эмхэтгэж “Шүүмж өгүүлэл” нэртэй ном болгон хэвлүүлсэн нь түүний үзэл санааг судлах хамгийн анхны чухал материал болсон юм.
Күнз баруун Жү улсын боолын байгуулалтыг хамгаалах үүднээс “Нэрийг төв болгох” хэмээх зорилтоо дэвшүүлж “Эзэн өршөөлтэй, түшмэл үнэнч, эцэг энэрэнгүй, хөвгүүн ачлалтай байвал сая ноёрхогч ангийн дотоодын нягтарлыг бэхжүүлж чадна” гэж үзсэн гэдэг. Энэ нь эртний язгууртан болоод хаант засаглалын төрийн бодлогын чухал тулгуур байжээ. Түүний сургаал нь “өршөөлийг” чухалчилдаг гэж судлаачид үздэг.
Тэрбээр “Өршөөл бол хүнийг хайрлах явдал мөн” гэж үзсэнээс “Шударга уучлалын ёс”-ыг санаачилж байсан аж. Түүний “Өршөөлийн тухай сургаал” нь олон үеийн турш феодал, газрын эздийн боловсролын тулгуур болж, “Өршөөлт засаг”, “Гурван хэлхээ таван үүрд”, “Шударга аялал цэхч журам” гэсэн бие даасан агуулга бүхий феодалын ёс суртахууны үзэл санаа болон бүрэлджээ.
Хань улсаас хойш хоёр мянган жилийн турш энэ сургааль феодалын соёлын гол ноён нуруу нь болж, маш их нөлөө үзүүлсэн гэдэг. Күн-Зи гэгээрэл боловсролыг хөгжүүлэх болон эртний соёлыг эмхэтгэн уламжлах талаар чамгүй хүчин зүтгэл гаргасан юм.
Тэрбээр манай гариг дээрх хамгийн анхны хувийн сургуулийг нээж, түүндээ өөрөө багшлан гурван мянга гаруй шавь сургасан байна. Хожим Күн-Зийн сургаалиар хүмүүжсэн 72 сурагч Хятадын түүхэн дэх алдартай хүмүүс болжээ. Одоо ч манай гариг дээр Күнзийн сургаалийг бишрэн дагагчид маш олон байдаг.
күнз Хятадын зүүн хэсгийн уулархаг
нутгийн нэгэн агуйд мэндэлсэн гэдэг. Нийтийн тооллын өмнөх 551-479 оны хооронд
амьдарч явсан. Будда Шагжмуунаас таван насаар дүү, түүнийг жанч халахаас гурван
жилийн өмнө нас барсан хүн гэж үзэх нь нийтлэг.
Уг
нь эртний сурвалжит гэр бүлээс гаралтай бөгөөд Күнзийг төрөх үед 70 настай
байсан эцэг Хэ овогт нь хошууны захирагч байжээ. Күнз гурван насандаа эцгээсээ,
17-тойдоо эхэсээ өнчирсөн байна. Ийнхүү 10 хүүхэдтэй айлыг үүрч явах болжээ. 19
насандаа эхнэр авсан гэж түүхэнд тэмдэглээстэй байдаг.
Тэрээр
өндөр нуруутай, тухайн цагийн нэгэн түшмэлийн бичсэнээр бол, луу мэт толгойтой,
адуу шиг хүзүүтэй, хүдэр бадир хүн байв. Түүний жинхэнэ нэр нь Күн Цю боловч
шүтэн бишрэгчид нь Күн Фүцзы буюу эрхэм багш Күн гэж нэрлэжээ.
Күнзийн
суртал бол маш нарийн бодож боловсруулсан ёс зүйн хууль юм. Күнз амьдралдаа
дөрвөн зүйлээс түдгэлзэж явсан гэдэг. Эдгээр нь:
1. Тэр хэзээ ч хоосон мөрөөдөлд автаж суусангүй
2. Өөрийнхөө байр суурь дээр эрс шулуун зогсож,
3. зөрүүд гөжүүд зан гаргаж байсангүй.
4. Хэзээ ч хувиа хичээж байгаагүй аж.
Сударт өгүүлснээр бол
Лао-цзытай уулзаж, зөвлөгөө авч байсан бололтой. Цаад өвгөн нь Күнзийг хүнтэй
аятайхан ярьдаг, төлөв түвшнийх нь хувьд ихэд тоосон байна.
Күнз хэв журмыг ихэд
чухалчилдаг байсан агаад хаалга нь үл мэдэг яайжийсан айлд ордоггүй байжээ.
Сургаалаа амаар өгүүлдэг
байсан тул ганц ч мөр бичээс үлдээгүй юм. Күнзийн сургаал гэж нэрлэгдсэн бүхэн
угтаа шавь нарынх нь тэмдэглэл билээ.
Күнз номлолыг нь
сонсогчдоос багашаархан мөнгө авч амь зуудаг байснаа яваандаа цөөхөн чинээлэг
шавийнхаа тэтгэлэгээр амьдрах болжээ. Тэд л түүнд сургуулийн байр бэлдэж өгсөн
юм. Тэрээр 3000 шавьтайгаас гадна 72 нь шадарлан тун ч ойр байсан, 12 нь
Күнзээс нэг ч алхам холдоогүй гэдэг.
66 нас хүртлээ орон
даяар хэрэн бадарчилж, сургаалаа номлосон тэрээр энэ ажлаа 30 насандаа эхлсэн
юм. Нийтийн тооллын өмнөх 479 онд үхэл ойртсоныг мэдрээд хэрэн бэдрэх ажлаа
орхиж, өнгөрүүлсэн амьдралынхаа тухай эргэцүүлж суух болжээ. Күнзэд шавь орохыг
нэг ч хаан хүсээгүй нь л түүнийг ихэд шаналгаж байв. Сүүлчийн үг нь:
-Намайг үхсэний дараа
хэн миний сургаалыг үргэлжлүүлэн номлох болж байнаа? Гэсэн асуулт байсан гэнэ.
Нас нөгчихөөсөө өмнө
сонгож авсан газар нь болох голын захын бяцхан төгөл дунд шавь нар нь түүнийг
оршуулжээ. Өдгөө тэнд 20 гаруй га эзэлдэг Күнзийн бунхан, хийд бий. Хөшөөнөө
нь: “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар”
хэмээх бичээс буй. Тэндхийн булгийн усыг ханзны соёлт орнуудад ариун дээд
хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх булгаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл
хэмээдэг ажээ.
Сонирхуулахад, Күнзийн
сүмийн туургыг уг сүмд анхны монгол хүний дурсгал болох босоо бичгийн уран
бичлэг чимж байдаг гэнэ билээ.
Күнзийн эшлэлээс...
· Хорвоо
дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй.
· Мэдэхгүй
тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан.
· Ноён
нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи
хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг.
· Ариун
сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.
Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог.
· Чи
өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул.
· Юу
ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.
· Өлбөрч
үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.
· Ёс
зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг.
· Дөчин
нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.
· Шударга
хүн бусдын мөрөөр явдаггүй.
· Өөртөө
хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж
чадна.
· Хүн
л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү.
· Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж
гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа
харамсдаг.
· Мэргэн
ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна
гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
· Хэн
нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний
ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.
· Эмэгтэйчүүд
хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм
бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй
үзэн ядах болно.
Ариун сурталт эр хүн авьяас чадвараа дутмаг байна гэж
санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.
“ЯРИА,
БОДРОЛ”
Тэргүүн бүлэг
5. Мэргэн багш айлдсан нь:
---Нэг
мянган байлдааны тэрэг дайчлах хошуу захирагч үйл хэрэгтээ чигч, шудрагуу,
оорцог хүнийг энрэн нигүүлсэхийн сац эд таваар арвилан хэмнэгч, улиралын аясад
таацуулан ардыг аж төрөх хэв хуулинд сургамжлагч нэгэн байвал зохилтой.
Дэд бүлэг
Засаг баригч
3. Мэргэн багш айлдсан нь:
---Хэрэв
цааз, хуулинд заасан ёсоор улсыг засаж, гэмтнийг гэсгээх аваас ард олон ичгүүр
үл хүлээх авч болгоомжлон сүрдэх бөлгээ. Хэрэв сайн үйлийг цааз болгож, эртний
ёс горимоор улсаа засах аваас ард олон ичгүүр хүлээхийн сац төвшин зүтгэлээр
зүтгэх амой.
Зургаадугаар бүлэг
Юн бөлгээ
7. Сэцэн ухаант идэр настан асууруун:
---Чжу
Ю-г төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Ю
болбоос эрс шийдмэг хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
---Тэгвэл
Цы эрхэмийг төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
---Цы
болбоос сийрэг ухаант хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
---Мэргэн
Цю-г төрийн хэрэгт зүтгүүлж болох болов уу?
---Мэргэн
Цю болбоос ухаан хэтийдсэн хүмүүн. Юуны учир албанд зүтгүүлж эс болох билээ?
Арван хоёрдугаар бүлэг
Янь Юань
Чжунгун хүнлэг байхын учир холбогдолын тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Үг
хэл, хурц хүмүүн бус хүмүүнийг өөртөө хурааж чадах агаад ард олныг түүн лугаа
адил хураан захирч чадах аж: өөрийн үл хүсэмжлэх зүйлийг оорцог хүмүүнээс бүү
шаард: улс орныг бүү самууруул, орон гэрээ бүү сандаач.
Чжунгун хэлэх нь:
---Би
хэдий бядуу ухаант боловч таны энэ мэт ёстой үгийг хичээнгүйлэн дагасугай.
7. Төрийг удирдан
жолоодохын арга, ухаан юунд орших тухай Цзыгун асуув. Мэргэн багш хариу
өгүүлрүүн:
---Ард
олон мөр бүтэн, гэдэс цатгалан үед олны итгэл болмуй.
---Мэргэн
багш таны айлдсан зүйлсээс юу нь илүүц буюу? хэмээн Цзыгун асуув.
---Хахир
хатуу зэвсэг агсах нь илүүц буюу.
---Мэргэн
багш таны айлдсан зүйлсээс дахин юу илүүц буюу? хэмээн Цзыгун ахин хүчлэн асуув.
---Хоол,
хүнс илүүц буюу.
Эртнээс инагш үхэл
хэмээгчээс амь зулбасан нь нэгээхэн бээр ч үгүй болой.
Олны итгэл хөсөр
болбоос улс гэр амаржихад бэрхтэй амой.
9. Тэрслүү
бодолтой ван хэргэмтэн Ю Жогоос асууруун:
---Хэрхэн
аюумшиггүй тийн хэлэх ? Өнөө жил ургац муу, ган гачиг нүүрлэсэн бэрхтэй жил
амой.
Ю Жо хариу өгүүлрүүн:
---Эрхэм хүмүүн та
юуны учир бус хүнээс аравны нэгийг татварлан авч болохгүй билээ?
---Мөхөс хүмүүн
аравны хоёрыг авсаар атал үл хүрэлцэх амой. Тийн атал аравны нэгийг яахан авч
болох билээ хэмээн засаг баригч ван
хариу өгүүлэв.
Ю Жо хэлэх нь:
---Олон ард хүндлэн
өгсөөр атал та хэрхэн үл хүрэлцэх хэмээн вэ?, олон ард нийтээр үгүйрэх аваас та
хэрхэн татварлах билээ?
11. Хошуу захирагч их ван Ци улс, гэр засахад
юуг хичээвэл зохилтой хэмээн Күнз авгайгаас асуув. Күнз авгай хариу өгүүлрүүн:
---Хаан хүмүүн хаан
лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн
хөвүүн лугаа адил байхад оршмуй.
---Бурхан зүг!
Ёстой үг, хэрэв хаан хүмүүн хаан лугаа адил, албат иргэн мөн лугаа адил, эцэг
хүмүүн эцэг лугаа адил, хөвүүн хөвүүн лугаа адил эс болох аваас юуны учир мөхөс
хүн надад таатай идээ олдож, гүнцэглэх билээ? хэмээн ван хариулав.
14. Цзычжан улс гэр удирдах хэрэг юунд суурилах
учиртайг асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Олон иргэнийг
засаглах үед бие, сэтгэлээ зүдээ
Зарлиг цааз
хэрэгжүүлэх аваас чигч, шудрагууг хичээ
17. Сэцэн ухаант идэр настан засаглан удирдахын
үндэс юунаас бүтэх амой хэмээн мэргэн Күнз авгайгаас асуув.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
---Засаглах хэмээгч
нь засах хэмээх үг болой.
Өөрийгөө засаж үл
чадах хүмүүн улс гэрээ хэрхэн засах билээ?!
18. Сэцэн ухаант идэр настан эс өгснийг авагч
бус хүний үйлдэлийн тухай сэтгэлээ чилээж, мэргэн багш Күнз авгайгаас зөвлөгөө
хүсэв.
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
---Хүслээ
хязгаарлаж, төлөв даруу байж сур
Бусдын эс өгснийг авахыг цээрлэ
19. Сэцэн ухаант идэр настан мэргэн Күнз
авгайтай улс гэр хэрхэн удирдах тухай хэлэлцэхийн ялдамд асуусан нь:
---Үйл чигч
шудрагуутай шадарлахын тулд үйлс гажуу хүмүүнийг гэсгээн шийтгэж болох уу?
Мэргэн Күнз авгай хариу өгүүлрүүн:
---Улс
гэр удирдах эрх хөвүүн чиний гарт буй бол юуны учир бус хүмүүнийг хилсээр
гэсгээх билээ? Гагц сайн үйлийг тэгш хэмээр дэвжээх аваас улс иргэн хотлоор
үйлс чигч болмуй. Ухаан саруул эрийн үйлс-салхи болой, бус хүмүүн-өвс болмой:
өвс салхины аясаар налах ёсон буй амой.
20. Цзычжан асууруун:
---Ухаант цэцэн
хүмүүн билэг авъяас хэтийдэхийн тул ямар байхыг айлдаж соёрхон уу?
---Хөвүүн чиний
үзэж буйгаар билэг ухаан хэтийдэх гэгч юу болохыг хэлж өгнө үү? хэмээн мэргэн багш асуув.
---Орон
гэртээ хүндлэгдэж, улс иргэндээ сайшаагдахыг хэлэх амой хэмээн Цзычжан хариу өгүүлэв. Мэргэн багш санаа эс нийлж, хариу
өгүүлрүүн:
---Энэ бөгөөс ухаан
хэтийдэх бус, олонд нэр олох явдал болмуй. Ухаан хэтийдэх хэмээгч нь шудрагуу,
ёстойг хичээхийн сац дорд хүмүүний төлөө сэтгэлээ зүдээж, тэдний төлөө үйлс
цогцлоох их хүмүүнийг хэлмой. Ийм хүмүүн өрх гэртээ төдийгүй улс орондоо олонд
хүндлэгдмой. Олонд хүндлэгдсэн хүмүүн төв даруйг цогцлоох агаад үйлс нь
эргэлзээ үл төрүүлмой. Энэ мэт явбаас өрх гэртээ төдийгүй олон иргэнд нэр олох
болой.
Арван гуравдугаар бүлэг
Цзылу
1.Цзылу захирагч гэж хэнийг хэлэх тухай
асуув. Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Өөрийн зүтгэлээр
олныг дагуулахыг хэлмой.
Цзылу бээр дахин хүчлэн асуухад мэргэн багш хариу
өгүүлрүүн:
---Алжаал үл мэдэн
зүтгэхийг хэлмой
2. Чжунгун өчүүхэн тушаал үүрэглэж, захирагч
гэж хэнийг хэлэх тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Олон ардыг
түүчээлэн явж, өчүүхэн хэрэгт санаа зүдээлгүй, эрхэм чадвартайг дэвшүүлэн
хэрэглэхийг хэлмой
---Дэвшүүлэн
хэрэглэхийн учир эрхэм чадвартайг хэрхэн таних билээ хэмээн Чжунгун асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Олонд нэр олсон
бус хүмүүнийг дэвшүүлэн хэрэглэ
3. Цзылу өгүүлэх нь:
---Вэй улсын хаан
их багш таныг засаг, цаазын хэрэгт дэвшүүлэн хэрэглэхийг хүснэ.
Эрхэм хүмүүн юунаас
эхлэх хэрэгтэй хэмээн сэтгэнэ вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Нэрээ засах
учиртай
Цзылу санаа эс нийлж асууруун:
---Эрхэм та юуны
учир ийн айлдана вэ? Энэ бөгөөс хэтэрхий хуудгай хэрэг болмуй.
Мэргэн багш та юуны
учир их алдраа засах хэмээн вэ?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Эвий, Ю хөвүүн
минь, ухаан чинь балчир байна! Ариун шудрагуу хүн үл ойлгох зүйлээ чимээгүй
сонсон суухыг илүүд үзнэ. Хэрэв нэр эс нийцэх аваас бус хүнд тайлбарлаж үл
чадна. Хэрэв бус хүнд тайлбарлаж эс
чадах аваас ажил үйлсдээ амжилт эс олно. Хэрэв ажил үйлсдээ амжилт эс олох
аваас эртний ёс горим цэцэглэж эс чадна: эртний ёс горим, дуу эгшиг цэцэглэж эс
чадваас ял шийтгэл зорилгоос гадуур болох, ял шийтгэл зорилгоос гадуур болох
аваас олон ард үймэн цуугих болмуй. Иймийн учир эрхэм хүмүүний алдрыг хүлээх
бүх хүн юмсыг тайлбарлан таниулж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар бүхий
байвал зохино. Эрхэм хүмүүн ажил үйлс цалгайдахаас зайлсхийж явбал зохино.
9. Вэй улсад аялан явах зуур эрхэм багшийн
хамт Ю Жо тэрэг жолоодож авай.
Мэргэн багш өгүүлрүүн:
---Ямар олон иргэн
буй!
Ю Жо асууруун:
---Энэ олон ардыг
хэрхвээс зохих?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Тэднийг
баяжуулваас зохино
Ю Жо дахин хүчлэн асууруун:
---Олон ардын
баяжуулсны сүүлээр хэрхвээс зохино?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Тэднийг
сургаваас зохино
11. Мэргэн багш бахдан өгүүлрүүн:
---Улс гэрийг олон
оны турш сайн хүмүүс захиран засаглах аваас хүчирхийлэл хэмээгчийг үл санахын
сац ял шийтгэлийн хэрэг үгүй болмуй!
12. Мэргэн багш өгүүлрүүн:
---Засаг төрийн
эрхэнд үнэн захирагч хүмүүн гарсан ч хүнлэг зан хэдий удаан хугацааны эцэст
цогцлохыг гагц тэнгэрийн санаа мэдэх
13. Мэргэн багш асууруун:
---Чи улс гэрээ
засан тохинуулж эс чадваас өөрийн биеэ хэрхэн засах буй?, чи өрийн биеэ засаж
эс чадваас бус хүнийг хэрхэн тийн явуулах буй?
14. Жань авгай эргэн ирэхийн цагт мэргэн багш
асууруун:
---Юуны учир энэ
мэт цалгайдав ?
---Төрийн хэрэг
хэлэлцээд энэ мэт болов хэмээн шавь
хариу айлтгав.
Мэргэн багш санаа эс түвдэж хариу өгүүлрүүн:
---Энэ болбоос төр
иргэний хэрэг бус буюу. Мөхөс хүн хичээн зүтгэхийг эс мэдээд энэ мэт өгүүлэхийн
түмэнтээ сонсов.
15. Хатуу зоригт ван асууруун:
---Улс
иргэнийг ганц суртхаалиар хөгжөөн дэвжээж чадах эсэхийг айлдан соёрхон уу?
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Ганц суртхаалиар
түмэн иргэнийг хэрхэн засан тохинуулах буй. Гэвч олон ардын өгүүлэх ину:”захирагч байх бэрхтэй, албат байх хялбар бус
амой” хэмээх буй. Хэрэв олныг засах их ноён байх бэрхтэй гэгчийг ухан
ойлгох аваас хэрхэн аюумшиггүй улс гэрийг ганц суртхаалиар хөгжөөн дэвжээх буй?
---Тийн аваас ганц
суртхаалиар улс гэрийг зүдээн мөхөөж болох эсэхийг айлдан соёрхон уу? хэмээн ван асуув.
Күн-цю авгай хариу өгүүлрүүн:
--- Ганц суртхаалиар хэрхэн
энэ мэт болох буй. Гэв олон ардын өгүүлэх ину: “албат иргэнийхээ үгийг хүндлэн үзэх захирагч мэргэн буй” хэмээжээ.
Сайн, муу зүйлийг өгүүлэх дор хэн татгалзаж чадах буй? Хэрэв самуун ёсгүй үг
өгүүлэх дор хэн татгалзах хийгээд энэ мэт болбоос хэрхэн ганц суртхаалиар улсыг
мөхөөж болох буй буюу?
16. Ван Шэ улс гэрийг удирдан залах
хэмээх юу буй тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Ойр явбаас цэнгэлдэх, хол буй аваас эв эеэ хичээх явдал амой.
17. Цзыся Цюйфу газрын захирагч
болсны сүүлээр захирагч хүн хэрхэн ажиллавал зохилтой тухай асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Түрхэн зуурын амжилтанд бүү сатаар, өчүүхэн ашигт бүү дурла. Өчүүхэнд дурлаж, зорилгоо умартваас их
хэргийг бүтээж эс чадмуй.
19. Фань Чи хүнлэг байхын учир юунд
оршихыг лавлан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Гэр орондоо хүндлэгдэж, үйл хэрэгтээ чин сэтгэлээр хичээн зүтгэ, бус
хүнтэй сайны дээдээр харьц, дайсан (Варвар
хэмээх үгийг дайсан хэмээн дүйж орчуулав., орчуулагчын
тайлал) тань тэвчээр алдсан ч энэ мэт яв.
20. Цзыгун асуусан нь:
---Эрдэмт хүмүүн хэрхэн аж төрвөөс зохистойг заан сургах
ажаамуу
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Зан ааш даруй, төлөв, эзний зарлигийг хичээнгүйлэн хэрэгжүүлж, бие
сэтгэлээ зүдээх хүмүүнийг эрдэмт хүмүүн хэмээн нэрлэх буюу.
---Үүнийг хэрхэн танин мэдэх буй?
---Гэр орондоо эцэг, эхээ ачлах, тосгон сууриндаа ахмад настнаа хүндлэх хүн
болмуй.
--- Үүнийг хэрхэн танин мэдэх буй?
---Эргэлзээгүй, бага хүмүүс болой. Тэдний үг яриа нь чигч шудрагуу, үйлс
бүтээл нь шийдмэг байх амой. Тэд олон хүний эвийг олохын сац үйлс хэрэг нь зүйтэй
сайн байх нигуур буй.
20-р бүлэг
2. Цзычжан Кун-Цю авгайгаас асуусан
нь:
---Улс гэрийг засахад оролцооны нөхцөл ямар байвал зохистойг
айлдан соёрхон уу?
---Улс гэрийг засахад таван эрхэмийг дэвжээж, дөрвөн муу үйлийг хязгаарлаж
явбаас бүтэх амой.
---Таван эрхэм хэмээгч юу болохыг айлдан соёрхон уу? гэж Цзычжан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Нигүүлсэнгүй сэтгэл асаах их хүмүүн өчүүхэн ашгийг үл хичээх: хичээн зүтгэх олон иргэнд саар үйл үл
хийх: хүсэл сэтгэлээ шунаг зангаас ангид авч явах: сүр хүч ихдэхийн цагт авчин
сэтгэлд үл автах: дайчин эрэмгийг хичээх ч хэрцгий авир үл гаргах тэргүүтнийг
таван эрхэм хэмээн нэрлэх амой.
---Дөрвөн муу үйл хэмээгч юу болохыг айлдан соёрхон уу? хэмээн Цзычжан асуув.
Мэргэн багш хариу өгүүлрүүн:
---Шүүн байцахдаа хэрцгий догшин байх: урьдаас сануулан айлдалгүй бус
хүнийг хүч хэрэглэн ажилд зүтгүүлэх: ажил үйлс цогцлоохдоо хуудгай занг гол
болгоод сүйтгэл ихээр гаргах: алив хүнийг өөрийн төлөө зүтгүүлэхдээ цааз ялаар
айлган сүрдүүлэх мэт дөрвөн муу үйлийг хэлмой.
No comments:
Post a Comment