Pages

Friday, September 18, 2015

ХУВААРИЛАГДСАН ШУДАРГА ЁСНЫ БАЙГУУЛАЛ


ХУВААРИЛАГДСАН ШУДАРГА ЁСНЫ БАЙГУУЛАЛ

Хуваарилагдсан шударга ёсны үндсэн асуудал нь нийгмийн системийн сонголтын асуудал байдаг. Шударга ёсны зарчмууд нь энгийн бүтцэд ашиглагддаг ба гол гол байгууллаууд нь хэрхэн энэ ауудалд зохицуулах вэ гэдэгт байдаг. Харин одоо шударга ёсны санаа нь тухайн гэгэн нөхцөл байдалд гарч болзошгүй асуудлуудыг зохицуулах цэвэр процедурын шударга ёсны тухай анхаарч үзэх ёстой болж байна.



Нийгмийн систем гэдэг үр дүн болон гарч байгаа хуваарилалт нь алив зүйлсийг ил гаргахын тулд зохион байгуулагддаг билээ. Энэ эцсийн зорилгод хүрэхийн тулд тухайн нэгэн улс төр эрхзүйн байгуулалд тохирох орчинд нийгэм эдийн засгийн үйл явц өрнөж байхаар авч үзэх хэрэгтэй. Эдгээр цаад орчин болсон байгуулалтгүйгээр хуваарилалтын үйл явцын үр дүн нь шударга бус байна.

Орчны шударга байдал нь дутагдах болно. Энэхүү орчин болсон байгуулалын талаар капитал ба байгалийн нөөцийг эзэмших хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг ардчилсан оронд төгс утгаараа зохион байгуулагддаг байж болно хэмээн товч тодорхойллоо. Эдгээр зохион байгуулалт нь танил агаад гэвч эдгэр нь шударга ёсны хоёр зарчимтай хэрхэн зохицдогийг мэдэх хэрэгтэй болно.

Харин социалист системийн орнуудын өдөөх хүчин зүйлсийн талаар хожим үзэх болно. Юун түрүүн энгийн бүтэц гэдэг иргэдийн тэгш байдал, эрх чөлөөг хамгаалсан үндсэн хуулиар зохицуулагддаг байна гэж үзнэ.

Сэтгэлгээ ухамсарын эрх чөлөөт байдал нь баталгаажиж, улс төрийн эрх чөлөөний шударга гэсэн үнэлэмж бүхэн хэрэгждэг гэе. Улс төрийн үйл яц өрнөж, тухайн үйл явц бүхнийг хүлээн зөвшөөрөх ба төр ба батлагдан гарах хууль тогтоомжийн хооронд сонголтын шударга процедуртай байна.

Үүнээс гадна энд хүн бүрт ижил тэгш боломж олдсон байна. Энэ нв юу гэсэн үг вэ гэхээр ердийн нэгэн нийгмийн нийтийн капиталыг эзэмшихийн зэрэгцээ төр хувийн сургуульд татаас өгөх эсвэл олон нийтийн сургууль байгуулах журмаар хувь хүний болвсрол, соёлын мэдлэгийг олж авах боложмийг ижил тэгшээр олгох ёстой.

Мөн эдийн засгийн үйл ажиллагаа болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох боломжийг хангана. Үүнд хүрэхийн тулд төр хувийн компани, нийгэмлэг байгуулах явдлыг хуульчилж, тухайн хүсэн газартаа ороход нь монополь хязгаар, саад бий болохоос урьдчилан сэргийлж байдаг. Эцэст нь төр тухайн гэр бүл өвчин, ажилгүйдэл, болон орлогын нэмэгдэл зэрэг тусгай бодлогоор нийгмийн амьдралын хамгийн доод шаардалагд хэрэгтэй зүйлсээр хангаж өгнө.

Ингээд орчны байгууллыг тогтоож өгөхдөө төр дөрвөн гол салбар болон хуваагдаж болно. Салбар бүр нь төрөл бүрийн агентлагуудтай. Үйл ажиллагаа нь нийгэм эдийн засгийн тодорхой гэн нөхцөл байдалд зориулсан байна. Гэхдээ энэ хуваарилалт нь төрийн ердийн нэгэн зохион байгуулалт биш харин өөр өр үүрэгтэй байх ёстой. Тухайлбал хуваарилалтын салбар нь жишээ нь үнийн системийг өрсөлдөөнитйн нөхцөлд байлгаж, зах зээлд байж болохгүй хүчин зүйл бий болохоос сэргийлж байха хэрэгтэй болно. Ийм хүч нь нэгэнт зах зээл нь ямар нэгэн үр ашигийн шаардлага, газар зүйн хүчин зүйл, өрхийн сонолтоос хамааран илүү өрсөлдөөнтэй байхаар бий болж чадахгүй. Харин энэ хуваарилалтын салбар нь асуудлыг тодруулж, засварлаж болно. Гэхдээ энэ бүхнээ тохирох татвар, татаас, өмчийн эрхд хуулийн өөрчлөлт, зохицуулалт хийх, тохирох нийгмийн халамжийн тэтгэлэгийг тооцох , үнийг хэмжих зэрэг ажил гүйцэтгэнэ. Энэ ч зорилгоор тохирох татвар татаас нь ашиглаж, ингээд асуудал дээр тулгуурлан өмчийн эрхийн хулийг өөрчилж болно.

Салбарыг тогтворжуулахын тулд ажил эрхлэлтийг хэн хаан ажиллахыг хүсэж байна тэндээ ажиллаж, санхүүгийн алдагдлыг хүчтэй эрэлтээр нөхөж байх явдал болно. Эдгээр хоёр салбар нь хамтдаа зах зээлийн эдийн засгийг үр ашигтай байлгахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн хамгийн наад захын шаардлага нь шилжүүлэх салбарын үүрэг байна. … Энэ энгийн санаа нь энэ салбарын ажиллагаа нь бүртгэлд орж нөгөө талыг грагж байгаа маргааныг хүндлэх боломжиттнхцөл бүрдэх ёстой. Өрсөлдөөнт үнийн систем нь хэрэгцээ шаардлагад төлий л хамагагүй тул энд хуваарилалтын цорын ганц арга хэрэгсэл нь болж чадахгүй.

Мөн нийгмийн шударга ёсыг хангахад бас нэгэн хүчин зүйл нь хөдөлмөрийн хуваарь байна. Янз бүрийн байгуулалууд нь төрөл бүрийн шаардлагатай байна. Чөлөөт өрсөлдөөнд зах зээл нь голдуу ажил мэргэжлээ чөлөтэй сонгох, нөхцөл нөөцийг үр ашигтай хэрэглэхэд зарцуулах, өрх гэрүүдэд бараа таваарыг хуваарилахадаа чөлөөтэй байхыг баталгаажуулдаг.

Тэд цалин ба ашитгин талаарх циклс маягын үйл явц бүрдүүлж, шижлүүлэх салбар нь тухайн хэрэгцээний зарим нэг нь сайн ядагдаж байгаа эсэхийг зохицуулна. … Тодорхой дүрэм заавар нь ямар нэгэн тусгайлсан байгуулалтай холбоотой болно. Үүнийг орчны системд эдгээр дүрэм журам нь хэрхэн тэнцвэрээ олж байгааг тодорхойлдог систем гэж үзжээ. Нэгэнт шударга ёсны зарчим нь бүхэл бүтэн бүтцийг зохицуулах тул эдгээр нь мөн энэ дэг журмыг зохицуулах болно.

Ерөнхийдөө ээн тэнцвэр нь гол гол улс төрийн үзэл баримтлалын дагуу өөрчлөгдөж байна. Хуваарилалтын шударга ёс нь цаад орчны байгуулалаас, нийт орлого, цалин болон бусад орлого хэрхэн дамжулагдаж хуваарилагдаж байгаагаас шууд хамаарна гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт энэ нь амьдралын хэрэгцээ ба боломжит стандартыг авч үздэггүй тул нийт орлогын өрсөлдөөнт тодорхойлолт гаргах шалтгаан байна. Хууль тогтоох талаас нь харвал энэ нь хэн нэгнийг хамгаалах, тухайн зах зээлд гарч болох аюулын эсрэг хамгаалалт хийх нь ухаалаг алхам болно. Үнэхээр ялгаатай байдлын зарчим нь үүнийг шаардаж байдаг.

Гэвч нэгэнт шилжүүлгээр хамгийн доод төвшнигй хангах боломжтой тул үлдсэн нийт орлогыг үнийн системээр тогтоох нь шудараг болно. Гэхдээ энд монополь хязгаарлалт, хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчин зүйлсийн нөлөөг багасгасан байна. Цаашилцал хэрэгцээний маргаантай ажиллахад орлогыг хамгийн доод цалингийн төвшингөөр хэмжиж болно.

 Мөн нэг салбар нь нэг нь нөгөөтэйгөө хамтрач, зохицох ёстой. Нэгэнт зах зээлд гэдэг хүний хэрэгцээн дэх дутгаддлыг хангахад чиглэх тул эдгээрийг өөр өөр зохицуулалтаар холбогпож, уялдана.

Шударга ёсны зарчим нь хангалттай эсэхээс хамгийн бага цалинг нийт ордлого (цалин дээр шижлүүлэг нэмэгдэнэ) зэргийг урт хугацаанд хамгийн дээд төвшинд хүргэхийг зорино. (энэ нь тэгш эрх чөлөө, ижил тэгш боломж олгох замаар)

Эцэст нь хуваарилалтын салбар орно. Үүний зорилго нь боломжит шудараг ёсыг татвар, ба өмчийн эрхэд шаадлагатай тохируулга, өөрчлөлт хийснээр хуваарилж, тогоож болно. Энд салбарын хоёр асуудал гарч ирнэ. Юун түрүүн өв хөрөнгө,бэлэгт үлэмж хэмжээний татвар, шилжүүлсэн өв хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах алхам хийдэг. Энэхүү хөшүүрэг, зохицуулалтын зорилго нь орлогыг өсгөх биш харин баялагийн хуваарилалтыг аажим аажимаар зохицуулан тэгшитгэж, улс төрийн эрх чөлөө, ижил боложмийнг эрх чөлөөнд томоохон өөрчлөлт оруулж болохуйц хүчин зүйлд эрх мэдэл төвлөрөхөөс урьдчилан сэргийлж байна.

Тухайлбал шаталсан зарчим нь тухайн өвлөн авсан хүнд зориулан ашиглаж болно. Үүнийг хийснээр өмчийн өргөн задаргааг бий болгох нь шаардлагатай нөхцөл бөгөөд энэ нь тэгш эрх эрх чөлөөний шударга үнэлэмжийг мөрддөг үед тун чухал юм. Баялагийг тэгш бусаар өвлөн авах нь оюуны тэгш бус өв залгамжлаас төдий л дээрдээд байх тэгш байдалд, эрх биш юм. Эхний хүн нь нийгэмд хяналт тавих, байр сууриа олоход тун амархан байна.Хамгийн гол зүйл нь боломжит тэгш бус байдал нь ялгаатайн зарчим дээр суурилж болно.

Хэрвээ хүлээн зөвшөрсөн бол үүнээс гарах тэгш бус байдалд нь хамгийн бага өв хөрөнгө нь эрх чөлөөтэй холслоод ижил тэгш боломж олгоно. Боломжийн тэгш байдал нь соёл боловсролын ижил боломжийн тухай ярих ба тэдэнд өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэх, өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагад, өдөөх хүчин зүйл нь ижил байна гэсэн үг. Тухайн байгуулал нь тэгш бус байдлын хэм хэмжээ нь байж болох хязгаараас давсан, улс төрийн эрх чөлөө нь өөрийн үнэ цэнээ алдах үед имй асуудал зайлшгүй тавих хэрэгтэй болно

Хуваарилалтын салбарын татвар болон хууль тогтоомж нь энэ хязгаараас алив асуудал давж гарахаас сэргийлдэг. Үнэндээ онолоор хөтлөгдсөн улс төрийн шүүн тунгаах асуудалд энэ хязгаарын тухай яригдвал сайн мэдрэмж, илэн далангуй мэдрэмж гарган ирнэ. Энэ талын асуудал дээр шударга ёсны тухай онолд ямра нэгэн зүйл байдаггүй. Үүний гол зорилт нь зарчмуудыг боловсруулж, тухайн орчны байгууламжийг зохицуулахад оршино. Хуваарилалтын салбарын хоёрдугаар хэлэлцэх нэгэн зүйл бол шударга ёсны зарчимд шаарддаг орлогын өсөлттэй холбогдсон татваырын тухай асуудал байна.

Нийгмийн нөөц боломж нь төрийг нийгмийн барааг хангаж, ялгаатай зарчмуудыг хангаж байхын тулд шаардлагатай шилжих төлбөрийг хийх боломжыг олгдог байна. Энэ нь хуваарилалтын салбарт харъяалагдана. Учир нь татварын ачаалал нь шударгаар хуваарилагдах ба төрөөс үүнийг шударгаар зохицуулахад оршино. Олон тооны бэрхшээлтэй, нарийн төвөгтэй асуудлууд үүнд байдаг ч пропорциональ хамаарал бүхий татварыг бий болгох нь хамгийн чухал байна.

Нэг талаас оролгын татварын талаар шударга ёсны дүрэм журмын төвшингөөр авах нь зүйтэй ба ингэснээр тухайн хүн хэр зэрэг бараа бүтээгдэхүүний нийт хэмжээний хэдэн хувийг авч байгаагаас хамаарах биш харин тухайн хүн хэр зэрэг хувь нэмэр энэ бүтээгдэхүүнийг бий болгоход оролцсон зэрэгээс хамаардагтай холбоотой. Нийт хэрэглээн дэх пропорциональ татвар нь голдуу тухайн нөхцөл байдлаас хамаарах ба энэ нь тухайн хүн бүрт нэгдсэн арга замаар татвар ноогдуулахад хүргэнэ. Ингэнсээр шаталсан хувь хэмжээ нь шударга ёсны зарчим, болон тэгш боломжийг хангахын зэрэгцээ өмчийн хуримтлал, эрх мэдлийг зохицуулах боломж хангана.

Энэ журам дүрэм нь бодлогын асуудал дахь томоохон ялгаануудыг заж өгнө. Хэрвээ пропроциональ татвар нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагдах хэрэгтэй. Учир нь оролцоо нь өөрөө үр өгөөж муутай байна. Харин энэ нь хэрвэ тухайн нөхцөлд уян хатан байя гэж үзэж байгаа бол шийдвэр гаргахад маш чухал аж. Энэ бол бодлогын асуудал болохоос шударга ёсны онолын асуудал биш хэмээн өмнө нь үзэж байсан.

Ямар ч тохиолдолд ийм пропорциональ татвар нь сайтар зохион байгуулдагдсан нийгэмд дээрх хоёр зарчмыг байлгаж байхад онцгой ач холбогдолтой. Энэ нь одоо байгаа байгуулал дахь шударга бус байдал нь хэт шаталсан татвар нь бүх зүйлсийг анхарч үзэхэд боложмгүй болгодог. Амьдрал дээр бид зарим нэг шударга бус юмуу хоёрдахь нь уу, эсювэл дүрэм журамын алийг нь сонгох асуудалтай тулгардаг. Ингээд бид энэхүү арай шударга бус зүйл нь бага хэсгийг сонгох хэрэгтэй болно. Заримдаа тухайн байдал нь шударга системд авч үзэж хэзээ ч болохгүй бодлого ба арга хэмжээг хамарсан байх нь бий. Хоёр алдаатай зүйл нь энэ байдлыг звөтгөх ба хамгийн боломжит зохицуулалт хүртэл өөрөө төгс бус тэнцвэрт байдаг ба шударга бусаар нөхөн төлбөрийг тохируулдаг байна.

Хуваарилалтын салбарын хоёр хэсэг нь шударга ёсны хоёр зарчмаас урган гардаг. Өвлөл ба орлогын татварыг шаталсан хэлбэрэр тотгоон, өмчийн эрхийн эрхзнй тодорхойлолт нь өмч эзэмшдэг нийгмийн ардлчлалд тэгш эрхийн байгууллыг баталгаажуулах ёстой ба тэдгээр нь эрхийн шударга тэгш эрхийг бий болгож өгнө. Пропорциональ зарлагын буюу орлогын татвар нийгмийн бараа, шилжих төлбөр, боловсролд иргэн бүр олж авах тэгш боломж олгох, буюу хоёрдугаар зарчмийг биелүүлэхэд шаардлагатай орлогын эх үүсвэр болно.

Гэхдээ энд татвар гэдэг тухайн хүний төлбөрийн чадвар болн хэр зэрэг ашиг тус бий болгосноос хамаарах ёстой гэсэн уламжлалт хэлбэрийн тухай огт авч үздэггүй. Нийтлэг ойлголт ёсоор зарлагын татвар нь захиран тушаах хэлбэртэй байна. Нэгэнт хуваарилалтын хувь ноогдлын асуудал нь тухайн нийгмийн байгууллын зохион байгуулалтыг харах гол шалгуур болох тул тухайн асудал нь бусдаас хараат бус байдал, тухайн нэгэн хязгаарлагдмал төвшинд байна.

Мөн хуваарилалтын салбарын зохион байгуулалт нь тухайн хүний ашиг сонирхолын тухай асуудлыг авч үздэггүй гэдэг нь нотлогддог. Өвлөл болон орлогын шаталсан татвараас харахад л ххувь хүний ахиу ханажмийг бий болгох явдлыг бууруулж, хүн бүр ижил тэгш ашиг сонирхолтой гэдгийг анхаарч үзээгүй байна. Хуваарилалтын салбарын гол зорилго нь мэдээжийн хэрэг ханамжийн цэвэр тэгш тэнцвэртэй байдлыг хамгийн дээд түвшинд хүргэхэд бус харин шударга нийгмийн байгууллыг бий болгоход оршино. Тухайн ашиг сонирхолын тухай эргэлзээ нь үл зохицдог.

Энэ асуудал бол ашиг сонихолын онолд л хэрэглэгдэхээс гэрээний онолд авч үздэггүй. Ингээд би тухайн төрийн салбаруудын зорилго нь тухайн газар капиталыг олж авах боломж нөхцөл өргөнөөр олгдог боловч заавал тэгш байх албагүй адрчилсан дэглэмийн тухай ярьж байна.Нийгэм гэдэг аль нэгэн жижиг сектор нь бүхий л бүтээлч эх үүсвэрийг голлон эзэлтэлээ хуваагдаагүй байна. Хэрвээ ий байдалд хүрвэл хуваарилагдах хувь ноогдол нь шударга ёсны зарчмыг хангах ба зах зээлийн эдийн засгийг шүүмжилдэг олон социалист шүүмжлэлд нийцэх болно. Гэвч онолд ямар ч байлаа гэсэн либерал социалист дэглэм нь энэхүү шударга ёсны хоёр зарчимыг мөн хангах чадвартай гэдгийг дурьдах хэрэгтэй.

Энд үйлдвэрлэл гэдэг олон нийтийн эзэмшил ба үйлдвэрийн газруудыг ажилчдын зөвлөл эсвэл төдний сонгосон төлөөлөл удирддаг гэж үзнэ. Хамтын шийдвэр нь тухайн эдийн засгийн бүтцийн талаар заасан үндсэн хуулиар батлагдсан ардчилсан системээр шийдэгдэнэ. Имй төрлийн эдийн засгийн орчинд компаниуд өмнөх нөхцлөөсөө бүр ч илүүтэйгээр зах зээлийн хүчин зохицуулагдана.

Хэдийгээр тухайн нийгмийн байгуулал нь өөр хэлбэр ялангуяа хуваарилалтын хүрээнд өөр хэлбэр үүсгэж болох боловч энд шударга хуваариалтын хувь ноогдолд хүрэх зарчим байхгүй гэх шалтгаан байхгүй юм. Шударга ёсны онол нь өөрөө ямра нэгэн дэглэмийн хэлбэрт таалагдах албагүй байна. Бидний үзэж байсанчлан хүмүүст тухайн системийн аль нь хамгийн сайн тохирох вэ гэдэг тэдний нөхцөл байдал, байгуулал, түүхэн уламжлалаас ихээхэн хамаарна.

Зарим социалистууд бүх зах зээлийн байгуулалын явцгүй гээд үүний оронд хүн нийгэм болон бусдын төлөө илүү ихийг хийх эрмэлзэлтэй болго тийм эдийн засгийн систем тогтоохыг хүсдэг байна. Юун түрүүн зах зээл гэдэг бол үнэхээр төгс бус хэлбэр гэдэг нь үнэн боловч тухайн нийгмийн байгууллын нөхцөлд цалингийн боолчлол устсан байдаг. Хүмүүс харьцаалалт хийн сонголт хийх бүрэн боломжтой гэдэгт хамаг учир байна. Эдийн засгийн үйл ажиллагааг хүнд суртлаар удирдах боложмгүй ба энэ нь нийгмийн зохион байгуулалт гэхэсээ үнийн системд хналт хэрэгжих болно. ЭНэ үйл ажиллагааны хувьд өрсөлдөөнт байдал гэдэг бол хүний бус харин автомат үйлдэл болон хуювирна. Ингэснээр тухайн хувь хүн ухаалаг шийлвэр гарагх нөхцөлгүй болно гэсэн үг. Гэхдээ имй зохион байгуулалтын давуу тал нь мөн зах зээлийн системийг ашиглах нь хүний боломжит автономийг үгүйсгэдэггүй.

Ардчилсан нийгэм эдгээр давуу талуудыг харсан байдаг тул шударга ёс хангаж чадах тйим системийг хэрэгжүүлдэг. Энэхүү улс төрийн шийдвэр нь тухайн орчны байгууллыг зохион байгуулахун адил чухал ба төгс хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд чөлөөтэй байна. Цаашилбал шударга ёсны онол нь нийгэм ба бусдын төлөө өдөөх хүчин зүйл дээр тодорхой хязгаар авч үздэг. Энд хувь хүн ба бүлэг нь тухайн өрөсөлдөх үедээ тэд аль болох шударгаар үйл ажиллагаа явуулж, өөрсдийн зорилгоо хаяхдаа бэлэнб ус байдаг ажээ. Хүн гэдэг бодит байдлаараа хувиа бодсон гэсэн утгаар илэрхийлдэггүй ба цаашид өөрийн зорилгоо тодорхойлсон.

Нэгэнт нийгэмд бүх хүн өөрсдийн зорьсондоо хүрч, эсвэл зөрцилдөөнгүй хэрэгцээгээ, шаардлагаа хангах гэж байдаггүй ба ингэснээр шударга ёсноос адвж гарахгүй. Харин эрхийн зарчмууд болон шударга байдлын зарчим шаардлагатай тимй тохиолдлуудад багассан байна.

 Хэдйигээр би Үнэнтөгс зүйлийн тухай ярих гээгүй боловч ер нь имй юм байж болох л юм гэсэн бодолтой байна. ЭНд шударга ёсны онол нь өөрөө ач холбогдолтой гэдэг нь мэдэгдэж байна. Тхуайлбал энд хэдийгээр энэ нь хувь хүний зорилго, эрэлт, шаардлагыг олон янз байгааг хүлээн зөвшөрч байгаа бөгөөд тухайн нийгмийн бүтээгдэхүүнд хүрэх талаар өөр хоорондоо зохицодоо уялдаа гаргах талаар авяч үздэг. Хамгийн гол нь шударга ёсны зарчим нь төрөл бүрийн дэглэмд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Одоо тухайн байгуулал дахь шудараг ёсны хоёр зарчмын талаар сүүлийн үгээ хэлмээр байна. Өмнө нь гаргаж ирсэнээ дахин авч үзэж ажигав.


Нэгдүгээр зарчим Хүн бүр бүгдэд тохирсон эрх чөлөөний системд тохирсон тэгш энгийн эрх чөлөөний хамгийн өргөн тархсан цогц системд ижил тэгш эрхтэй. Хоёрдугаар зарчим Нийгэм ба эдийн засгийн тэгш бус байдалд байхын үндсэн шалтгаан нь А. Хадгаламжийн зарчимын дагуу хамгийн сул дорой хүндээ хамгийн ихийг өгөх Б. Хүн бүрт тухайн эрх мэдэл, албан тушаалд хүрэх чөлөөт боломж олгохын тулд үйлчилдэг.

ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ МУУ ҮЙЛД ЗОРИУЛСАН ХУУЛЬ БА ЭРХ ЗҮЙН ЁС СУРТАХУУН

ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ МУУ ҮЙЛД ЗОРИУЛСАН ХУУЛЬ
БА ЭРХ ЗҮЙН ЁС СУРТАХУУН

Хууль гэдэг ойлгомжтой нэр томъёогоор илэрхийлэгдэх ёстой гэсэн энгийн шаардлага нь тухайн хуулийн бие даасан зорилтонд нөлөөлж, энэ нь ёсзүйн хувьд төвийг сахисан байна.

Хэрвээ эрхзүйн ёс суртахууны ямар нэгэн зарчим нь Хартын хэлснээр “шударга бус явдалтай тэмцэх”-эд чиглэсэн бол түүгээрээ л байх ёстой. Хэрвээ хууль тогтоогч нь муу зүйлийг арилгахыг хичээж байгаа ч ямар хуулиар үүнийгээ зохицуулахаа тодруулж чадахгүй байгаа бол түүний хууль ил тод ойлгомжтой байна гэдэгт итгэхэд бэрх.

Би энэ үүнийг “эртний уламжлал сэргэх”-ээс сэргийлэх зорилготой хуулиар тайлбарлахыг оролдъё. Ийм тохиолдолд бид шударга бус асуудалтай тэмцэхээсээ илүү эрхзүйн тэнэглэлтэй ажиллах ёстой юм. Тухайлбал баруунд арьс өнгөнөөс хамаарсан эрхзүйн үндсийг гаргаж ирэхээр хууль тогтоогчид ажиллаж байна.

Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ-ын засгийн газар харгис хэрцгий ба хүмүүнлэг бус үйл ажиллагааг устгахаар эрхзүйн нарийн судалгаа, хуульчлалыг хослуулж байна гэж ихэнх хүмүүс итгэдэг. Энэ үзэл нь үндсэн хуулийн эрх мэдэл бүхий байгууллагад хүндэтгэлтэй хандах болон хуульд үнэнч байхын аль нь чухал вэ хэмээх эргэлзээнээс гарч ирж болно. Өмнөд африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хуульчилсан нь хуулийн ёс суртахууны хэрэгцээ шаардлагыг ихээхэн өөрчилсөн байна. ӨАБНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн талаархи дараах судалгааг харъя. Хууль тогтоогчид онцлог арьс өнгөтэй овог аймаг болгонд тус бүрд нь зориулсан хууль гаргаж, ижил тэгш байдлыг хангахыг зорьжээ.

Дотоод хэргийн яамны сайд 1957 оны гуравдугаар сарын 22-нд Хүн амзүй, статистикийн газрын дарга “хил хязгаарын асуудлыг”-ыг гаргаж ирэхээс өмнөхөн 100.000 гаруй арьсны ангилал хийжээ. …Өнөөгийн судалгаагаар хуулийн тодорхойлолт нь нэгдмэл чанараа алдсан нь арьсны өнгөний ангилалаа шинжлэх ухааны үндэслэлд суурилаагүйн дээр энэ бүхэн нэгдмэл биш байгаатай холбоотой.

Эцсийн дүндээ энэхүү хууль тогтоомж нь тодорхойлж болшгүй зүйлийг тодорхойлох гээд хичээсэнд хамаг алдаа нь байна гэжээ. Тэр ч байтугай Өмнөд Африкийн шүүгч нь шүүх ажиллагаандаа өөрийн хувийн амьдралын асуудлыг холбож үүгээрээ хуулиа бүрдүүлж, тайлбарлан, хэрэглэж байдаг.


Өмнөд африкт хуулиуд нь арьсны ялгааны талаарх асуудлыг заавал хавсаргаж, тайлбарлан бэрхшээлтэй байдал үүсээд байдаг ганц газар биш юм. 1948 онд Калифорнын дээд шүүх цагаан арьстай иргэн негр, мулат, болон монголжуу мөн малай арьсны хүнтэй гэрлэхийг зөвшөөрөх тухай маргаан гарчээ. Энэ нь “эрх, үүрэг нь зохицуулагдсан хэний ч хувьд хууль тодорхой бөгөөд утга нь магадлан тогтоогдох боломжтой байх” гэсэн үндсэн хуулийн заалтын шаардлагад нийцээгүй гэсэн шалтгаанаар хүчингүй гэсэн шийдвэр гарсан байна.

Thursday, September 17, 2015

ҮР АШИГТАЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ЭРХЗҮЙ

 ҮР АШИГТАЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ЭРХЗҮЙ



Хуулийн дотоод эрхзүй нь хуулийн эрх мэдэлтэн бусдад санаа бодлоо тулгаж байгаа ямар нэгэн зүйл биш боловч дотоод эрхзүй нь энэхүү эрх мэдэлтний оршин байх хамгийн үндсэн нөхцөл нь билээ. Хэрвээ энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх юм бол хамгийн түрүүнд хууль бол сайн хуулийн өмнөх нөхцөл гэдгийг анхаарч үзвэл зохино.
 
Өөрийн ажил төрлөө, худалдаа аргилжаа, багаж хэрэгслээ хэрхэн сайн бэлдэхээ мэддэг ухаалаг мужаан хулгайчийн үүрлэх байшинг ч тэр, өнчдийг асрах төвийг барихад ч гэсэн өөрийн бие сэтгэлээ хайрлахгүйгээр ижилхэн сайн барина.



Харин өнчдийн байшинг барихад ямар нэгэн мужаан хөлслөх юмуу мужааны тусламж хэрэгтэй бөгөөд хэрвээ тэр хүн нь багаж хэрэгсэлтэй, чадварлаг уран хүн байвал илүү сайн гэдэг ойлгомжтой. Хэрвээ бидэнд хөлслөөд байх мужаан байхгүй бол бид юун түрүүн эмнэлэг ба өнчдийн төвийн төслийг хэрхэн бүтээх, сайн барилгын дизайны зарчмуудын талаар маргах биш харин мужаан сургаж авах эсвэл шинэ мужаан хөлсөх тухай ярилцах хэрэгтэй. Энэ утгаараа өнөөдөр дэлхийн ихэнх оронд хуулийг улам боловсронгуй болгох шаардлага тавьдаг. 

ХУУЛИЙН БИЕ ДААСАН ЗОРИЛТУУД

ХУУЛИЙН БИЕ ДААСАН ЗОРИЛТУУД


Хоёр төрлийн зарчмын ялгаа байдаг. Энэ нь үүрэг хариуцлагын ёс суртахуун ба үүнийг биелүүлэх хүсэл тэмүүлэлийн хоорондох ялгаа, мөн хуулийн дотоод ба гадаад ёс суртахууны хоорондох ялгаа болно.

Хуулийн дотоод ёс суртахууны талаарх дүн шинжилгээ нь маш олон асуудлыг авч үздэг ба бүгдээрээ хуулийн бие даасан зорилтуудад чиглэж, ижил тэгш үүрэгтэй байна. Өнөөдөр бидний амьдралд байнга гардаг нэгэн маргаантай ёс суртахууны асуудал бол жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн тухай юм.

Өнөөдөр эрхзүйн зарчмууд нь энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн чадамжтай гэдэг нь ойлгомжтой. Мөн эрхзүйн систем нь энэхүү жирэмслэлтээс хамгаалах аргыг зөвтгөх юмуу үгүйсгэх эсэхийг дүрэм журам шударга, зарчимч чанараа хэрхэн барьж чадаж байгаа эсэхээс хамаарах нь ойлгомжтой.

Гэвч хуулийн дотоод ёс суртахуун нь хуулийн олон тооны бие даасан зорилтуудыг дэмжиж, үр дүнтэй байхад нөлөөлдөг хэмээн ойлгохдоо ямар нэгэн бие даасан зорилтыг тунгааж үзэлгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болно хэмээн үзэж болохгүй.

Тэр ч байтугай жирэмслэлтээс хамгаалах талаархи эрхзүйн өөрчлөлт гэх мэт объективыг шууд хүлээн зөвшөөрөх нь зарим үед тааруухан эрхзүйн ёс суртахуун гарч ирэхэд нөлөөлнө. Хэрвээ жирэмслэлтээс хамгаалах эмийг борлуулахыг хорих хууль гаргаж харин энэ нь ямар нэгэн бэлэг тэмдгийг шинжтэйгээр ном зохиолд бичигддэг бол энэ мэдлэг нь хүмүүсийг хүчлэх, шууд албадаж чадахгүй болсон үед эрхзүйн ёс суртахуунд маш хүчтэй нөлөөлөл үзүүлэх болно. Ингэхээр эрхзүйн системийн өөр бусад хэсэгт халдахаас нь өмнө тусгаарлаж авах нь зүйтэй.

Харамсалтай нь улс төрд нэг хүний ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл хууль болон батлагдаж, үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн санаа нь эрхзүйд тусгагдалгүй үлддэг. Энэ бүлэгт тавигдаж байгаа нэгэн зорилго бол хуулийн дотоод ба гадаад ёс суртахуунуудын хоорондын харилцан үйлчлэлцлийн асуудлуудад дүн шинжилгээ хийхэд чиглэв.


ЗОРИЛГО БҮХИЙ БҮТЭЦ (ENTERPRISE) БА НИЙГМИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХАРУУЛАХ БАРИМТАТ ХУУЛЬ

ЗОРИЛГО БҮХИЙ БҮТЭЦ (ENTERPRISE) БА НИЙГМИЙН
ЭРХ МЭДЛИЙГ ХАРУУЛАХ БАРИМТАТ ХУУЛЬ



Би хуулийг тодорхой зорилго бүхий эрч хүч, үзэл, оюун санаа, хэрэгжүүлж байгаа хүний ухамсраас хамаарсан зорилго бүхий бүтэц хэмээн үздэг билээ. Заримдаа зорилго нь тодорхой бус юмуу хүрэх боломжгүй байгаагаас хууль өөрийн зорилгоо биелүүлж чаддаггүй. Харин нөгөө талаасаа хууль гэдэг нийгмийн удирдлага, эрх мэдэлтний тодорхой баримт буюу энэ нь юу болох, юуны төлөө, яах гэж ийм ажиллагаа явуулж байгааг судлах баримт болно.

law feminda зурган илэрцүүдҮүнийг үндсээр нь эсэргүүцэгчдэд тохирох хариуг олж өгөхийн тулд тэд миний гаргах санааны юуг нь чухам үгүйсгээд байгааг эхлээд судлах нь зүйтэй биз. Нэгэнт надад тэдний эсрэг өөрийн үзлээ тулгах эрх мэдэл байхгүй тул энэ мэдэгдэл нь энэ хэлбэрээрээ бодит бус байх нь мэдээж. Гэхдээ би аль болох ятгах боломжтой бүх аргаар хариулахыг хичээсэн болно.

Үүнийг зорилго гэдэг хувь хүний эрхзүйн хууль тогтоомжийн тайлбарт голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгээс эхэлье.

 Хууль гэдэг бол мэдээжийн хэрэг зорилго бүхий зүйл агаад зарим нэг эцсийн зорилго болон үүнтэй холбоотой үйлд ашиглагдана.

Тухайн хуулийн зарим хэсгийн зорилго нь чухал биш байж болох боловч хууль бүхэлдээ тодорхой зорилготой байна. Ямар нэгэн зорилго бүхэл бүтэн нийгмийн байгуулалд чиглэдэг хэмээх үзэл философийн түүхэнд сүүлдээ ач холбогдолтой зүйл байхаа больсон байдаг. Энэ нь Герман ба Их Британийн идеализмд маш том байр суурь эзэлж байлаа.

Хэрвээ бид хуулийн ийм зорилгын тухай ярьж эхлэх юм бол бид төрийн зорилгын тухай ярих хэрэгтэй болно. Бид бүр Хегелийн сүнс нь дахин гарч ирнэ хэмээх бодит бус аюулыг үл тооцох юм бол энэ бүх санаа өөр бусад сонирхох зүйлийг гаргаж ирнэ. Нэйв теологийн объектив үнэний төлөөх шинжлэх ухаанч тэмүүлэл нь энэ онолын өөрийнх нь хамгийн том дайсан байсаар иржээ.

Бүхэл бүтэн нийгмийн байгууллын хүрээг хамрах зорилгын тухай онол ярих нь тэдний хувьд боломжгүй байлаа. Алив нийгмийн байгуулал гэдэг бол маш олон тооны хувь хүмүүсээс бүрэлдэн тогтдог. Эдгээрийн ихэнх нь заншил, уламжлалаа баримталдаг байсан болохоос бүгд ямар нэгэн өөрийн гэсэн зорилготой байсан гэж хэлэх боломжгүй байв. Тэр ч байтугай ямар нэгэн шинэ байгуулалыг бүтээхэд оролцож байгаа хүмүүс нь өөрсдөө шинэ байгуулалыг бий болгоход энэ байгууллын зорилго, үүрэг ач холбогдлын талаар олон янзын үзэл бодолтой байжээ.

Эдгээр шүүмжлэлд хариу өгөхөд хуулийн байгууллын шинж нь энгийн ойлгомжтой бөгөөд энд хүний хийж үйлдэх ерөнхий хүрээг харуулж, үйл ажилгааг нь ерөнхий дүрэм журмаар хянаж байдаг гэдгийг авч үзэх хэрэгтэй. Ийм зорилго нь өөрийгөө Хегелийн аюул заналаас айн сүрдэж хүлэх байдлыг багасгаж өгдөг. Хуулинд хэрвээ ямар нэгэн далд утга санаа байхгүй бол ийм зүйл оруулж өгөх нь ямар нэгэн хоргүй заалт мөн боловч миний үзэж байгаагаар энд мөн ямар нэгэн ач холбогдол байхгүй юм. Теологийн ердийн иймэрхүү зүйлээс өөрсдийгөө хамгаалахын тулд би ийм үгүйсгэлд үнэлэмжийг авч үзэх нь чухал гэж бодож байна.

Энэ үнэлэмжийн хамгийн чухал элемент нь эрхзүй бүхэлдээ ямар нэгэн стандартаа алдах тийм баримтыг бид гаргаж ирж болно. Хэрвээ хууль зүгээр л эрх мэдэлтэн, нийгмийн эрх мэдэлтний гаргах баримт гэж үзвэл бид хэдийгээр бие даасан шудрага ёс, юмуу зарим нэг хууль тогтоомжийн шударга бус байдлын талаар ярьдаг ч гэсэн тухайн хууль нь хамгийн боловсронгуй хэлбэрээ олсон хэмээн үзэх ямар ч боломжгүй. Бид энэ хуулийн зөрчилтэй заалтуудын талаар ярьж болох боловч энэхүү зөрчилдөөн, үгүйсгэлийг тодорхойлох тодорхой стандарт байдаггүй.

Бид буцаан хэрэглэх боломжтой хуулийн зарим дуттагдалтай талыг ярьж болох боловч энэ хуулийн системийг бүхэлд нь буцаан хэрэглэхэд юу нь болохгүй талаар тайлбарлаж чадахгүй. Хэрвээ бид хуулийн эрх мэдэлтэн нь ерөнхий дүрэм журмыг өөрийн хэрэгцээгээр илэрхийлэх юм бол хэт хүчтэй эрхзүйн чадамж нь гудамж болгонд ажиллаж, амьдарч байгаа хүн бүрийг юу хийхийг нь заадаг юм байна гэхээс өөр тайлбар хийж чадахгүй билээ. Товчоор хэлэхэд миний хоёрдугаар бүлэгт гарч байсан асуудлуудад шууд хариу гаргаж ирэх боломжгүй.

Ийм тохиолдолд эдгээр асуудлуудыг томъёолох боломжгүй юм бол бид үүнийг зоригтой шийдэж чадах бөгөөд энэ нь зөгнөл төдий зүйл биш билээ. Энэ талаараа уг асуудал нь нэлээд онцгой. Гол нь аль нь илүү их таалагдсан, боломжийн гэдэгтээ бус харин бидний хэрэгжүүлж болох хамгийн чухал, бодит байдалд нийцсэн зөв санаа аль вэ гэдэг нь чухал билээ.

Энэ бүлгийн үлдсэн хэсэгт би хуулийн зорилгыг харуулах зарим хийсвэрлэлийг авч үзнэ. Энд хэрвээ тухайн нийгмийн байгуулал нь өөрийн зорилгоосоо гажаагүй л бол хууль гэдэг эрх мэдэлтний баримт бус гэдгийг харуулахыг зорив. Би хууль гэдэг бий болсон хууль тогтоох байгууллагын баримт хэмээх үзлийг эрс шүүмжилдэг. Удирдах байгууллага юуг хууль гэсэн байна тэр нь хууль мөн. Энд ямар нэгэн зэрэглэлийн тодорхойлолт байхгүй бөгөөд хэн ч “амжилттай”, “амжилгүй” хууль гэсэн ойлголттой байж болохгүй. Энэ ойлголт нь хууль бол эрх мэдэлтний баримт хэмээн үздэг онолын гол санаа хэмээн үзэж байна. Энэ онол бол хөдлөшгүй зүйл мэтээр ойлгогдож байж болно.

Гэхдээ би үүнийг тодорхойлж байгаа зорилготой нь уялдуулан хоёр элементийн талаар аваад үзэхэд ойлгомжтой болно. Нэгдүгээрт байгуулагдсан удирдлага нь бидэнд юу нь хууль болохыг хэлж байна гэдэг өөрөө хуулийн бүтээгдэхүүн гэдгийг харуулж байна. Орчин үеийн нийгэмд хууль гэдэг хамтын ажиллагаагаар л бүтдэг.

Парламент буюу хамтын ажиллагаа нь хүмүүсийн дийлэнх хэсгийн дуу хоолойгоор тухайн эрхзүйн процессыг хүлээн зөвшөөрөх буюу дагах хэрэгтэй болно. Ийм процедурын дүрэм журам нь ямар нэгэн хуулийн системд хэрэглэгддэг найман шалгуурт бүгдэд тохирч байх ёстой. Иймээс Их Британийн парламент өөрөө хууль гэж юу болохыг заах гэдэг парламент хамтын ажиллагаагаар алив зүйл хэрхэн явдагдахыг зааж “хэлэх” учир ямар нэгэн эрхзүйн бүтцэд амжилтын хэмжүүр гаргаж болно. Хэдий тийм ч гэсэн хэрвээ бид энэ асуудлыг бодит байдалтай холбон үзэх болбол парламентын хууль батлах эрх мэдэл нь ямар нэгэн цаад өгөгдөл бус харин зорилго бүхий хүчин зүтгэлийн ололт билээ. Харин бодит байдлын талаарх хоёрдугаар алдаатай баримтлал нь эрх бүхий байгууллагын албан ёсны бүтцийн тухай асуудлыг үл тооцдог явдал юм.

Энэ нь ямар нэгэн хууль болон тушаалаар шаардагдаагүй харин хүний хүчин зүтгэлээс хамаарах нь олонтаа. Вебел нийгмийн бүтцийн уламжлал болон бичмэл үндсэн хуулиар тогтоогдсон бүтэц нь төрөл бүрийн үзэл санааны үр дүн байж болох ч илэрч гарч байгаа нь өөр байна гэжээ. Учир нь өөр бусад хувилбар байж болно гэдгийг тооцохгүйгээр хийж болох бүх үйл ажиллагааг шууд хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдийгээр тухайн ажиллагааг хэрэгжүүлэх албан ёсны заавар чиглэл нь байлаа ч гэсэн өөрийн хийж байгаа зүйлээ тэр болгон бүрэн хэрэгжүүлдэггүй.

Албан бүтэц дэх ийм ялгааны талаархи нэгэн сайн жишээ нь АНУ-ын үндсэн хуулинд байдаг. Энд хуулиудын эрхзүйн хамгийн наад захын шаардлагын талаар томъёолсон байх ёстой. Гэтэл үндсэн хуулинд хуулийн хэвлэн нийтлэлийн талаар юу ч заагаагүй байх юм. Үүнээс гадна хэрвээ энэ үндсэн хуулиар хуулиуд нь хэвлэгдэн нийтлэгдээгүй гэдгийг олж хараад татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж болно хэмээн сонгогчдодоо амлаж болно гэдгийг олж харахгүй байгаа конгрессийн гишүүн үндсэн хуулиа сайтар судалсан эсэх нь эргэлзээтэй болохыг харуулж байгаа хэрэг. Хэвлэн нийтлэлийн талаархи үндсэн хуулийн шаардлагын хувьд нэгэнт буцаан хэрэглэх боломжтой хуулиуд нь ач холбогдолгүй болсон тул хуулийн тайлбараар шийдчихнэ хэмээн маргаж болно.

Ингэж болох байлаа ч гэсэн хууль нь хэвлэгдэн нийтлэгдэх ёстой гэсэн зарчмыг хамгийн түрүүнд баримталж байх талаар хэн ч өмнө нь ярьж, хэрэгжүүлж байсангүй. Хуулийг зорилго бүхий бүтэц хэмээх тодорхойлолтоос татгалзаж байгаа судлаач хуулийг нийгмийн эрх мэдэлтний нөлөөлөл хэмээн үздэг.

Энэ эрх мэдлийг бий болгох үйл ажиллагааг хийж байгаа хүн нь өөрөө ямар нэгэн бүтцэд ажилладаг ба тэд ямар нэгэн амжилтанд хүргэхийн төлөө энэ бүхнийг хийдэг. Тэдний үйл ажиллагаа нь албан ёсны дүрмээр явагддаг гэхээсээ хувь хүний дотоод үзэл санаагаар чиглүүлэгддэг. Хартын “ хуулийн үргэлжлэх чанар”-ын тухай асуудал буюу Рекс IV-ийн үед баталсан хууль нь Рекс V хаан ширээг залгамжилахад хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал билээ. Энэ нь албан ёсны байгуулалаас гаргасан бүхэн бодит амьдрал дээр хэрэгжихээс ялгаатай гэдгийг харуулж өгч байгаа бас нэгэн жишээ болно.

Хуулийн үргэжлэх шаардлагын тухай асуудал нь засгийн газар нь солигдохгүй л бол тухайн хууль энэ байдлаараа байна. Хэн нэгэн хуулийг эрх мэдэл бүхий байгууллагын заавар болгон хууль гэж үздэг хүмүүст л ийм асуудал гаргаж ирдэг ба тэд хүний шүүн тунгаах болон дотоод санаа нь хуулинд нөлөөлж болно гэдгийг огт анхаардаггүй. Эрхзүйн хамгийн дээд эрх мэдэлтний үйл ажиллагаан талаархи нарийн тодорхойлолтыг гарган, энэ асуудал тодорхойгүй байвал эрх зүйн систем бүхэлдээ ямар нэгэн уялдаа холбоогүй зүйл болж хувирна хэмээн нэгэн онолд авч үздэг.

Дахин хэлэхэд дээрээс гаргаж байгаа ямар ч чиглэл заавар нь ямар нэгэн зорилгын үүднээс гарч байгаа билээ. Эрхзүйн системийн элементүүдийн зохицуулалт нь бусдад хялбархан тулгагдчихдаг зүйл биш юм. Ухаалаг удирдлага албан бүтцээр хийж чадахгүй байгаа зүйлийг нөхөж чаддаг нь олзуурхууштай. Хууль бол бүхэлдээ зорилготой зүйл гэдгийг үгүйсгэх ямар нэгэн үзэл санааг би онцгойлон анхаарч үздэг боловч тэр нь ердөө л нэг хүрээнд баригдсан, өчүүхэн зүйлс байдаг.

 Сэтгэлгээний аль ч сургууль бодит байдлыг бүтэц, хамаарал, болон хэв шинжийн хүрээнд судлах гэж оролдоогүй байна. Хэрвээ бид ямар нэгэн учир шалтгаангүй, зүй тогтолгүй бороонд байна гэж үзвэл бидэнд энэ талаар ойлгож, ярилцах юу ч үгүй байх биз. Хэрвээ бид хуулийг баримт бичиг мэтээр үзвэл үүнийг ямар нэгэн онцгой чанартай, өөр бусдаас ялгагдах баримт бичиг хэмээн үзвэл зохино. Үнэхээр эрхзүйн бүх онолчид энэ нь ямар төрлийн баримт бичиг болох талаар яридаг ба “буутай эрийнтушаал заавар биш” харин хүний зан төлөвт зориулсан ерөнхий дүрэм журам гэж үздэг.

Хууль гэдгийг тодорхойлох шинж чанаруудыг гаргаж, илрүүлэх хүчин чармайлт бүхэн амжилт гэсэн шалгуурт нийцдэг. Яагаад заавал ийм байх ёстой гэж? Энд ямар нэгэн нууцлаг шалтгаан байдаггүй. Харин хүний аль ч нийгэмд дүрэм журмын хяналтан доор хүн тодорхой төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэгтэй холбоотой.

Тэдгээр нь ямар нэгэн бүтцэд орж ирэхээрээ өөрийн дотоод логик уялдааг агуулах ба ямар нэгэн зорилгодоо хүрээгүй ч гэсэн тухайн шаардлагадаа нийцэж байх ёстой. Учир нь хүмүүс эдгээр шаардлагад хандах өөрийн үнэлэмжтэй байдаг бөгөөд эрхзүйн систем нь нийгэмд байгаа зарим нэг нийтлэг тааламжтай зүйлсийн тусгал байна.

 Ингэхээр хууль нь өөрөө зорилго бүхий бүтэц тул эрхзүйн онолчид үүнийг ямар нэгэн цогц, нэгдмэл тогтмол чанартай нэгэн бүтэц гэдэг. Хэрвээ эрхзүйн онол судлаач өөрийн онолоо юу болохыг бүрэн ухаарсан бол тэрээр амьгүй байгалийн нэгдмэл бүтцийг нээж байгаа эрдэмтний адилаар өөрийгөө төсөөлөх болно.