Pages

Wednesday, July 3, 2013

Богд хааны ордон ба Монголын Төрт ёсны Эх түүх


Богд хааны ордон ба Монголын Төрт ёсны Эх түүх
Монгол төр, шашныг хослон баригч 8-р Богд Жавзандамбаын |1869-1924|
Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон
ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн
бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ __________хугацаанд тус
ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан
байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна.
Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр
1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг
барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил
амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж
хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан ,
хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан
гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн
доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө
талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр
талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хос ЛУУ и
түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол
хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн
ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар
хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,
хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн
байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө
зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр
баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус
тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг
төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд
барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг
уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг
хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн
бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд
талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр
*Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж
хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу
дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан
багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил
бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга
үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг
дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа
тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв .
хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм ,
Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж
Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ
сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш ,
Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний
шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших
жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар ,
ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд
9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго
хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан
байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар
зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын
гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба
хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн
Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын
бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ.
Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар
байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан.
Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин
цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй.
Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд
хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн
судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар
ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш
бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий.
10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд
тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний\ хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд
зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас
Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм ,
Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад
их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд
Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд
1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд
гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу
буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь
эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод ,
чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны
гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр ,
домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар
баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.
 



БОГД ХААНЫ ордон музей захаасаа нурж эхэллээ
“Ямар ч барилга байгууламжид ус чийг нэвтрэх ёсгүй шүү дээ. Тэр тусмаа музейд. Гэтэл Богд хааны ордон музейн дээвэр саяхан цуурчихлаа. Энэ ордны дээ вэр ваар учраас доргиож болдог гүй. Даруйхан арга хэмжээ авахгүй бол цас, борооны ус нэвтрээд музей дотор дусаал гоожих вий гэж санаа зовж сууна” хэмээн тус музейн захирал О.Мэндсайхан өгүүлэв. Монгол Улс нэгэн цагт хаантай байсан.
Үүнийг гэрчлэх цөөхөн баримт өдгөө бидэнд үлдсэний нэг нь Богдын ногоон ордон буюу Богд хааны ордон музей юм. Төр, шашныг хослон баригч богдуудын ногоон, цагаан, шар, зуны гэ сэн дөрвөн ордноос хоёрхон нь үлджээ.
Үлдсэн ч гэж дээ, Зайсанд, Удирд лагын академийн дэр гэд байрлах зуны ордон хэдийнэ балгас болж, газрын хөрснөөс арчигдахын даваан дээр байна.
Түүнийг бодвол арай танагтай үлдсэн ногоон ордон буюу Богд хааны ордон музейн вааран дээвэр хаяанд нь барилга барьж буй хүмүүсийн ургшаар цуурч, цас, борооны ус дээврээс нь гоожин дотор нь байгаа түүхийн үнэт үзмэр, дурсгалуудыг гэм тээх нөхцүүсчээ.
Уг ордон музейн зүүн талд авто замын яг дэргэд “Жиггранд” компани барилга барьж байна. Тус компанийнхан хэд хоногийн өмнө ямар ч шаардлага гарсан юм бүү мэд тэсэлгээ хийсэн сурагтай. Тэсэлгээний улмаас үүссэн чичиргээнд хэдхэн алхмын зайтай орших Богд хааны ордон музейн барилга доргиж, Найдан сүмийн вааран дээвэр хойд талдаа, наамлын сүмийн вааран зүүн урд хэсэгтээ цуурч, ваарны наалт салжээ.
Энэ тухай тус музейнхэн мэр гэжлийн хяналтын байгууллагад мэ дэгдсэн ч өчигдөр 13.00 цаг хүртэл ямар ч байцаагч очоогүй байв. Биднийг очиход О.Мэндсайхан захирал “Мэргэжлийн хя налтын барилга, соёлын хяналтын байцаагч нар ирж шалгах ёстой. Мэргэжлийн хүмүүс өөрсдөө шалгаад юу болсныг на рийн тогтоох байлгүй дээ” гэсээр угтав.
Найдан сүм нь Богд хааны насыг уртасгах ерөөл тавин, “Найдан чого” хэмээх ном хурдаг хурлын сүм байжээ. Энэ сүмийн вааран дээвэр цуу раад зогссонгүй, ба рилгын суурь мод байрнаасаа хөдөлж, ангайсан харагдав. Суур нь хүртэл ингэж хөдөлснийг ажваас энд нэлээд хүчтэй чичиргээ болсон нь илт. Баруун талынх нь Зээгт наамлын сүмийн дээврийн ваарны наалт дороос харахад том ангайжээ.
Энэ хашаанд 100 литрийн төмөр торхтой адил хэмжээний хүрэл хонхтой саравч бий. Цагийн аясаар элэгдэн, асар хүнд хонхоо даалгүй доош сууж бай сан энэ саравч өнөөх доргилтын нө лөөгөөр улам сууж баруун тийш нэлээд хазайсан бай лаа. Үүнийг яаралтай засаж тордохгүй бол их удахгүй нурж унах нь тодорхой болжээ.
Магадгүй нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хот дотроо байгаа энэ музейд ирэхээр хөлөө зөөж ядаж байх зуур Монголын хааны, тэр хүний амьдарч байсан ордны нэгээхэн хэсэг, түүхийн гэрч болсон энэ саравч нурах биз. Одоо саравчны голоос дүү- жилсэн хонхны бэхэлгээ нь баруун тийш гулсчихсан байна лээ. “Жигүүр гранд”-ын барилгачдын хийсэн тэсэлгээний хүч хэр зэрэг байсныг нотлох зүйл энд үлджээ. Музейн хашаанд дохио өгөхөд хэрэглэдэг байсан хоёр үхэр буу бий. Үүнийг нэг нь байрнаасаа 30 орчим см-ээр гулсчээ.
Цул төмрөөр хийсэн энэ хүнд буу ингэж байрнаасаа хөдөлснийг бодоход нэлээд хүчтэй доргисон байж таарна. Нүдэнд харагдаж байгаа нь энэ болохоос Богд хааны ордон музейн бай шин барилгын хана, дээвэр, суурийн бусад хэсэг гажсан, цуурсан байхыг үгүй гэх газаргүй.
Туул голын хөвөөнд орших энэ ордныг Дашчойлин хийдийн орчимд байсан төрийн шар ордон шатсаны дараа VIII Богд Жавзундамба (1869-1924) 1893 оноос бариулж, 1906 онд дуусгажээ. Барилгын үндсэн хийц нь мод, чулуу, хөх тоосго агаад дээврийг нь хөх ваар болон төмрөөр хийсэн. Ард олон үүнийг Туулын хөвөөнд оршдог болохоор ч тэр үү Ногоон ордон гэж нэрлэдэг байж. Харин өөрийнх нь нэр нь Ша равпэжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм. Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд бариулсан энэ ордондоо Богд хаан хатан Дон догдуламтайгаа 20 гаруй жил амьдарчээ.
Ногоон ордныг 1926 оноос музей болгосон байна. Анхны байгууламжуудаас за рим нь үлдээгүй. Өнөө үед хүрч ирсэн цөөн байгууламжийг нь арчилж тордон, хойч үе дээ хүргэх нь бидний үүрэг. Энэ үүргээ төрийн түшмэд биел үүлэхийн оронд харин ч энд тэнд нь барилга бариулж, газраас нь хумсалж, хамгаалалтын бүсийг нь хумьсаар байгаа нь гайхмаар.
2001 оны дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн газрын 96 тоот тогтоолоор Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоожээ. Уг тогтоолын хоёрдугаар заалтад ”Хам гаалалтын бүсэд түүх, соё- лын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бү рэн бүтэн байдалд хохирол уч руулахуйц үйл ажиллагаа явуу лах, барилга барихгүй байхыг нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэсэн байна. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Загджав Хан-Уул дүүргийн Засаг дарга байхдаа зөрчиж, “Ван трейд” гэх компанид Богдын ордон музейн ард хамгаалалтын бүсэд 1.6 га газар олгосон.
Одоо тэнд хоёр давхар тоосгон барилга бий. Одоо зүүн талд нь барьж буй барилгын ажилчид Богд хааны ордон музейн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөөд эхэллээ. 1961 оноос хойш энэ музейн барилгад их засвар хийгээгүй гэсэн. Олигтойхон арчилж тордолг үй 50 гаруй жил болсон болохоор энд тэндээ будаг, шавар нь ховхорч, халцраад цаанаа л гундуухан харагдаж байна лээ.
Монголчуудыг манжийн дарлалаас гарахад чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд уриалагсдын нэг VIII Богд хааныхаа үүх түүх, үлдсэн юманд нь ингэж хамаагүй хандаж, халдаж болохгүй биш үү. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.23-т “Соё лын өвийн тогтолцоог төгөлдөрш үүлэх, иргэдэд музейн үйлчилгээг чанартай хүргэх таатай орчныг бүрдүүлнэ”,
1.2.24-т “Орчин үеийн тех ник, тоног төхөөрөмж бүхий хам гаалал тын хэрэгслээр ханган, менеж ментийг нь боловсронгуй бол гож, улмаар түүх, соёлын үнэт зүйлс, музейн үзмэрийн хад галалт, хам гаалалтыг сайжруул на” гэж тус гажээ. Мөрийн хөтөлбөрийн хугацаа дуусахад хагас жил гаруйхан үлдлээ.
Цаасан дээрх заалтаа газарт буулгаж амжихаас тань өмнө Монголын түүх музейдээ устаж дуусах нь ээ, Ерөнхий сайд аа.

Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй Грийн эйр Гарден гэдэг компанид БХОМ-н эзэмшлийн, тусгай хамгаалалттай газраас дур мэдэн олгожээ.

БХОМ-н эзэмшдэг, улсын тусгай хамгаалалттай газрын талыг нь “Грийн Эйр Гарден” гэдэг компани авчихсан Зочид буудал барих гэнэ. Гэрчилгээг Нийслэлийн Газрын Албаны дарга Ц.Сандуй гэгч гарын үсгээ зуран олгожээ.
БХОМ-д галын машин нэвтрэх ганц хаалгыг хааж тоосго өрж буй Грийн Эйр Гарден компанийхан. (Эргэлзээтэй нь АПУ компаны төлөөлөгч энэ манай ажилчид гэв. Тэгэхээр АПУ, Грийн Эйр Гарден хоёр нэг эзэнтэй бололтой)


ЗГ БХОМ-н 5,7 га газрыг тусгай хамгааллтай тогтоолоо гаргасан нь энэ.

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ:
17.7. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

АПУ-гийн эздэд болон  Грийн Эйр Гарденынханд хагас бүтэн өдөр     эдийн засагч Н.Дашзэвэг твиттэрээр мөн фэйсбүүкээр зарим хүмүүс эсэргүүцэл илэрхийлж байсан билээ.
Энэ сарын эхээр Богд хааны ордон музейн эзэмшил газарт барилга барихыг санаархсан нөхдүүд “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна” хэмээн хашаа хороог нь будаж, засч эхэлсэн талаар өмнө мэдээлсэн. Тэр бүү хэл Богдын өвлийн ордонтой залган задгай асар барьж, шар айраг худалдаалан, олны хөлийн газар болгохоор зэхсэн нь ч ил болсон. 
Хаяа хөршдөө “тус дэмтэй” гэх том компани соёлын өвд бүртгэлтэй Богдын ордон уруу дайрсан нь үнэндээ хуумгай явдал байв. Богдын ордонтой олон жил айлссан АПУ компани 10 шахам жилийн тэртээ тус музейн чанх хойно усан бассейн, фитнесийн зориулалттай хоёр ихэр барилга барьснаар хажуу хөршийнхөө газарт илтэд санаархдаг нь тодорхой болсон.
Улмаар нэг л өдөр эрх мэдэлтний зөвшөөрлийн бичиг барьсаар шар айраг худалдаалахад байрлал сайтай гэж Богдын музей уруу уулгалан дайрсан билээ.
 Гэсэн ч, бүдүүн зүрх гарган, улс орны түүхэн дурсгал газар уруу дур мэдэн дайрч газраас нь хумслах гэсэн нөхдийг хазаарлаж болдгийг харууллаа. Өөрөөр хэлбэл, Богдын музейн эзэмшил газарт барилга барихаар зэхэж байна гэх сургаар олон нийт төдийгүй хэвлэл мэдээллийнхэн ч хүчтэй дуугарсны эцэст эзэн хариуцагчгүй тохижилтын ажил намжаад байгаа. 
Улмаар түүх соёлын үнэт өвийн эзэмшил газраас хумслах зөвшөөрөл олгосон этгээдийг зохих газрууд шалгаж эхэлжээ. Богдын музейн газар дээр зөвшөөрөл олгож, ирэх жилээс эхлэн зочид буудал, баар цэнгээний газар барих эрх олгосон албан тушаалтныг ямар шугамаар зөвшөөрөл олгосныг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт томилжээ. Албан тушаалтнуудын авлига, хээл хахууль хууль бус үйлдлийг тухайлан шалгах үүрэгтэй АТГ-аас эл шалгалтыг хийж эхлээд байгаа аж.
Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон Богдынхоо өвлийн ордныг хэрхэн сэргээн засварлах эсэх асуудлаар салбарынхаа яамтай ярилцаж, тохирч амжаагүй байтал гаднын халдлагад өртөх шахсанд музейн захиргаа эмзэглэж, хаанахын хэний зөвшөөрөл, ямар эрх мэдэлтний дохио зангаагаар хууль ёсны зөвшөөрөлтэй газар дээрээ барилга бариулахад хүрэв гэдгийг шалгуулахаар зохих газруудад нь хандсан юм. 
Музейн эзэмшил газарт эзэн холбогдогчгүй “сайн санааны” арчилгаа, тордолгоо эхлэнгүүт л БСШУЯ, Улсын мэргэжлийн хяналтын газарт хандсан. Үүний дагуу дээрх газруудаас албан ёсны хариу ирүүлжээ. Боловсрол, түүх соёлын өвд зүй ёсоор багтдаг Богд хааны ордон музейг хамгаалах, хадгалах, сэргээн засварлах үндсэн үүрэгтэй тус яамнаас эрх мэдэлтэн, их мөнгөтнүүдийн эл үйлдэлд харамсч байгаагаа илэрхийлээд хаана, хэн хариуцлага алдсанаас түүхийн дурсгалт газар уруу халдсаныг хуулийн дагуу шалгуулахаар болжээ. 
Эхний ээлжинд хэн гээч этгээд тусгай хуулиар соёлын өвийн эзэмшил газраас хумслах зөвшөөрөл олгож, том толгойлсныг шалгуулах хүсэлт гаргаад байгаа аж.
Харин мэргэжлийн хяналтын газраас Богд хааны музейн хамгаалалтын бүсэд замын өргөтгөл, зогсоол төлөвлөсөн байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1, 17.6, 17.7 дугаар заалт, Засгийн газрын 2001 оны 96 дугаар, 2007 оны 175 дугаар тогтоолуудыг тус тус зөрчиж байна. Улсын хамгаалалттай, түүх соёлын үл хөдлөх дурсгалын объектын бүсэд зам тавьж, автобусны зогсоол барих нь олон сөрөг талтай. Иймээс дээрх байдлыг дахин хянаж, замын өргөтгөл, зогсоолын асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж, авсан арга хэмжээний хариуг нэн даруй ирүүлнэ үү гэсэн албан бичгийг энэ сарын 7-нд гаргасан байна. 
Уг албан бичгээ тэд Нийслэлийн газрын албанд хаяглажээ. Арга ч үгүй, нийслэл хот дахь газартай холбоотой бүх л асуудлыг бие даан шийддэг энэ байгууллага хотын бүх л газрыг зохицуулдаг гэхэд болно. Ямартаа ч, албаны хүмүүс богд хааны ордон музейн газарт барилга байгууламж барих, нурааж үгүй хийж болохгүйг санууллаа. 
Тиймээс дараа дараагийн шийдвэрүүд хэрхэн гарахыг хүлээх л үлдэж байна. Энэ мэт соёлын өвд бүртгэлтэй түүх дурсгалт барилга байшингийн газар уруу дайрах байдал сүүлийн жилүүдэд газар авах хандлагатай болсныг зохих газрууд анхааралдаа авах шаардлагатай болжээ. 2011 оны улсын наадмын үеэр орос худалдаачны хоёр давхар байшинг “Бамбар инж” гэх компани дур мэдэн буулгасныг манай сонин цувралаар хүргэж байлаа. 
Улс орны түүхэн чухал гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон баталж, харийн түрэмгийллээс хамгаалах бодлого чиглэлээ төлөвлөж явсан анхны долоогийн амьдрал түүхээс үлдсэн яах аргагүй түүхийн дурсгал бол орос худалдаачны хоёр давхар байшин юм. 
Шинэ бүтээн байгуулалт нэрээр хуучирч муудсан хэмээн нүд үзүүрлэж соёлын үнэ цэнэ агуулсан барилга байшинг устгаж, үгүй хийх нь лав сайны ёр биш. Үүний оронд харин ч сэргээн засварлаад хойч үедээ бахархвал нүүр бардамсан. Өнгөрсөн цаггүй өнөөдөр гэж үгүй болохоор

өнөөдөр байгаагаа хамгаалж, хадгалахгүй бол маргааш бид юугаараа бахархах вэ?