Дэлхийн 2 р дайнд Монгол улс оролцож Өвөр Монгол, Манжуурыг эзэлсэн
Дэлхийн
II дайны төгсгөл үеийн байлдаанд БНМАУ оролцсон нь дараахь зүйлтэй
холбоотой. Дэлхийн II дайны явцад ЗХУ, түүний удирдагч Сталины нэр хүнд
олон улсын тавцан дээр асар их өссөн юм. Тиймээс ч дайны дараа ЗХУ-ын
аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь Сталины хувьд амин чухал
асуудал байв. Тэгээд ч Сталин 1945 оны 2 дугаар сард Японы эсрэг дайнд
орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд “БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах”
гэсэн болзол тавьсан билээ. “Бүх асуудлыг гол гогцоо нь БНМАУ-ын газар
зүйн байрлалд байсан юм”байна.
Герман
дарагдсан ч Япон эсэргүүцэн байлдсаар байсан тул дайны галыг унтраах
үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, өөрийн орны аюулгүй байдлаа
хангах, 1936 оны “харилцан туслалцах протокол” ёсоор зөвлөлтөд туслах
үүднээс 1945:8:10-нд Японд дайн зарлав. Монголын 5,6,7,8-р
морьт дивиз, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто
тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химмйн
инженерийн тусгай салбар, хилийн цэрэг, сайн дурын морьт отрядууд
“Зөвлөлтйин өвөр Байгалийн фронт”-ын “өмнөд бүлэг”-т багтан орсон.
Манай зэвсэгт хүчнийг Маршал Чойбалсан, дэслэгч генерал Лхагвасүрэн нар
удирджээ.
1935-1945
онд монгол төрийн зүгээс батлан хамгаалалтад их анхаарч 80мянган сайн
дурын морьт цэргийг элсүүлж, Орос, Монголд энэ төрлийн мэргэжилтнийг
олноор бэлдэж, Оросоос 100сая гаруй рублийн зэвсэг худалдан авчээ.
Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн- Тамсагбулагийн төмөр зам
(380км), Улаанбаатар- Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан
холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үлдвэр
байгуулжээ.
Монголчууд
эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их
дэмийг Зөвлөлтөд үзүүлж 1936 онд байгуулсан “харилцан туслалцах
протокол” дахь үүргээ биелүүлжээ.
Эх орны дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт
тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас
бүрдсэн “ Хувьсгалт монгол”,Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол
ард” эскадрилыг бэлэглэсэн.Мөн 485 мянган морь худалдаж 32.5 мянгыг
бэлэглэж нийт бэлэг нь 53.5 сая төгрөг,300 орчим кг цэвэр алт болж,
худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ.
Монголын
ард түмний бэлгийг баруун, баруун хойд фронт, Украйны 1-р фронт,
Калинин болон Волоховын фронтод бүгд 6 удаа хүргэн өгчээ. Монголд сууж
байгаад фронтод дайчлагдсан Оросуудын ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн
тэтгэмж олгож байв
Тусгай
анчид гарган зээр, гахай агнаж Зөвлөлт цэргийн хүнсэнд нийлүүлж байв.
Улсын нийт төсвийн хагас нь Батлан хамгаалалтад шингэж байв.
1945:8:9-нд
Долоннуур- Жэхэгийн чиглэлд давших хүч хил давж дайсны эсэргүүцлийг
няцаан Шеншингийн овоо, Шанага, Ар цагаан нуур, Янду сүм, Тасын овоог
чөлөөлж 13-нд Далай нуурт хүрчээ. Тэндээс Цахарын 150км урт цөлийг
туулж Долоннуурыг эзлээд (хилээс 450км-т) цааш давшив. МАХЦ-ийн 5,7-р
дивиз Оросын цэргийн хамт 8:17-нд Фынин, 20-нд Саньчакоу, 21-нд
Луньхуаг эзлэв.
МАХЦ-ийн
7,8-р дивиз Орос цэргийн хамт 8:20-нд Жэхэг авав. Эндээс 8000 гаруй
цэрэг, 9126 винтов, 123 пулемёт, 15 миномёт, 6 их буу, 3 танк, 300
машин, 42 агуулах олзолж Манжуур дахь Квантуны армийг умард Хятад дахь
баазаас нь таслав.
6-р
дивиз 8:21-нд Аньзятуныг эзлээд, Гуйбэйкоу орчим (хилээс 1010км орчим)
5-р дивизтэй нийлэв. Цааш давшин Японы үлэмж хүч бөөгнөрсөн Миюньд
8:22-нд тулав.
8:9-нд
Замын- Үүдээс Чуулалт хаалга зүг хөдөлсөн Монгол Орос цэргүүд Япон,
Өвөрмонголын анги салбарыг устгаад цааш давшин Нянзан хотыг эзлээд
8:11-нд Баруун Сөнид, Вангийн хүрээг (хилээс 200 км) чөлөөлөв.
Цааш
давшин Завсар (8:13), Жанбэй (8:18) эзэлснээр Жанчхүүд тулав. Хилээс
560км-т орших Жанчхүүгийн даваа бол хойд талаас Чуулалт хаалга орох
замыг халхалсан Японы гол түшиц байлаа. Тэрхүү “Давагдашгүй цайз”
болсон бэхлэлтийг МАХЦ-ийн хурандаа Нянтайсүрэнгийн 7-р хуягт бригад,
Зөвлөлтмийн 27-р мотобуудлагын бригад 3 хоног ширүүн байлдсаны эцэст
эвдэн 8:21-нд Чуулалт хаалга орчмыг чөлөөлжээ.
Энэ дайнд 78 монгол хүн алагдаж улсаас 200 гаруй сая төгрөгийн хохирол гарчээ.
Нийт 594 мянган япон цэрэг олзолсны 12318-г нь монголчууд олзолсон байна.
Энэ дайн МАХЦэрэг нь эх оронч, зориг хатуужилтай, чадварлаг, орчин үеийн арми болсныг харуулсан юм.
No comments:
Post a Comment