Pages

Monday, November 18, 2013

Монголын Хaрчин Чин Ван Сэнгэринчингийн их цэрэг Хятадын 118 сая хүнийг хядсан

Монголын Хaрчин Их Чин Ван Сэнгэринчингийн их цэрэг Хятадын 118 сая хүнийг хядсан

Монголын Хaрчин Их Чин Ван Сэнгэринчингийн их цэрэг Хятадын 118 сая хүнийг хядаж, тэр үеийн дэлхийн хүн амын 40 хувь буюу Тайпиний бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо бууруулж Хятадуудыг цөөлж өгсөн юм. Хятадуудыг хядаж, үе үеийнхний өшийг авч өгсөн Сэнгэринчин вантанд талархаад баршгүй.


1. Хятад Христийн улс болох дөхсөн нь
XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпинийх юм. Тайпиний бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840), сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).

Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж, Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин. 
Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт мунхран, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина. 
Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.
Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.
Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпиний бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.
Embedded image permalink
Санаандгүй юм болж, Сэнгэринчин гэдэг монгол жанжнаар удирдуулсан цэрэг тайпинчуудад үхлийн цохилт өглөө. Хааны цэрэг, Тайпиний эсрэг давшилтад орлоо. Олзлогдсон босогчдыг бараг бүгдийг нь хороож, тэдний байсан нутагт аймшигт аллага хядлагыг эхлүүлжээ. Өмнийнхөн үүнд хилэгнэн, хааны цэргийг эсэргүүцэж, иргэний дайны шинж тодров.
Тайпиний хүчүүд хоорондоо ч хагаралдан дайтав. Хаос, өлсгөлөн, инквизици, сүйтгэл хаа сайгүй. Тайпиний бослого олон арван сая хятад хүний амь насыг авч оджээ. Тайпиний бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо буурчээ. Хятадад тэр үед, охидыг “зарлага үрлэгээс бусдыг эс авчрах лай ланчиг” хэмээн егүүтгэх явдал өргөн байгаагүй бол хүн ам нь дэлхийд бүр их хувийг эзлэх байсан биз. Тэр үед 10 хөвүүнд 2-3 охин оногддог, охидын 10 хувийг бүрэлгэдэг байжээ.
Тайпинчууд хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, охидыг хороох, хөлийг нь нугалж хатаан жижигрүүлэхийг хориглосноороо багагүй дэмжлэгийг олж байсан. Цэрэгт нь элсэн тулалдаж, хойд насандаа диваажинд залрах гэсэн бүсгүйчүүдээр тусгай эмэгтэйчүүдийн батальонууд байгуулж байв.
Тайпиний арми заримдаа сая хүнтэй болдог байжээ. Нанжингийн дэргэдэх нэг тулалдаан сая хүний амь үрэгдэж ч байв.
Тайпиний удирдагч Хун Сю Цюань бусадтайгаа адилаар амьдарна гэсэн ч хаан мэт тансаглаж, зуу зуун шилмэл бүсгүйчүүдтэй амраглаж, нэр хүндээ алдаж, хагаралд хүргэж байв.
Дайны зорилгоор Хуанхэгийн их далан сэтлэгдсэнээс 11 хот, 300 тосгон үерт автаж, зургаан сая хүн үхэж байлаа. Нийтдээ Тайпиний бослогын үеэр (1850-1864) үеэр 118 сая хүн үхсэн нь хамгийн олон хүний амь насыг бүрэлгэсэн дайн гэж хүн төрөлхтөний түүхэнд үлджээ.
Тайпин гэдэг нь урт үст (гэзэг биш) гэсэн үг бөгөөд, Христийн үсийг хэлж буй юм. Удирдагч Хун Сю Цюань нь өөрийгөө Христийн дүү гэдэг байлаа. Тэрбээр христ, күнз, дао, буддаг хольсон тайпиний шашны урсгалыг үүсгэжээ. Гэхдээ Христийн шашин гол нь байв.
Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад хар тамхи, архи, мөрий, сэксийг бараг хорьсон, дайнд оролцон яваа 25-тын систэмийн гэр бүлүүдэд бол бүрмөсөн хориглож байв. Тэр улсад тэгш эрхтэй гэх коммуны нийгэм тогтножээ. Тайпинчууд Манжтай холбоотой бүхнийг устгаж байсан (Нанжинг эзлээд 20 мянган манж хүнийг хүүхэд хөгшид, эмэгтэй гэлгүй бүгдийг хядсан) бол, 1864 онд бослого нь дарагдсаны дараа хааны талынхан тайпинтай холбоотой бүхнийг устгажээ.
Хар тамхины дайны дараа өрнөдийн орнууд Манжаас нэг хүнд нь хоёр мөнгөн зоос оногдохоор их хэмжээний дайны төлбөр авах болсон нь шинэ аймшигт бослогын эхийг тавьсан юм.

2. XIX зууны дундуур Балхашаас Шар Тэнгис хүртэл нутагтай
нэгдсэн монголчуудын улс байгуулагдаж болох байв
Тэр үед монголчуудын нэлээд хэсэг Манж Чин гүрний харьяанд байсан тул үр дагаварт нь их өртсөн юм.
Манай хэвлэлүүдэд, англи Францтай байлдсан гарамгай жанжин Сэнгэринчин гээд л саявтар шуугисан. Учрыг мэдэх хүмүүс бол түүгээр нэг их бахдаад байдаггүй юм. Билгүүн номч Захчидсэцэн “Хамаг хүчээ Манжид л өгсөн хүн дээ” гэж харуусан үгүүлжээ.

Боржигин Сэнгэринчин (1811-1865) Хавт Хасарын 26 дахь үеийн удам нь бөгөөд, манж гүнжтэй гэрлэсэн эфү, жүн ван. Найман тугийн морьт цэргийн жанжин тэр Тяньжин орчимд тайпинчуудыг тосч байлдан, хоёр жил тогтоож, нэг удирдагч Ли Кай Фэнг нь барьж цаазлан, чин ван цол шагнуулжээ. “Эзэнт гүрний түшиг тулгуур” хэмээн, шашны хийрхэгч шороон түмэн тайпинийг няцаагч түүнийг нэрлэн, итгэл найдвараа тавьж байлаа. Тэрбээр итгэл найдварыг нь ч хөсөрдүүлэлгүй, тайпинчуудад үхлийн цохилт өгч ухраасан юм. Тэгэхдээ Тяньжингийн даланг сэтэлж, усанд авахуулан түйвээж байгаад дайрчээ. Энэ дайнд Улаантай жанжин, манж морин цэргийн захирагч Ихдамба гээд монголчууд бас гавъяа байгуулжээ.
Сэнгэринчинг, Хар тамхины дайнд оролцогч өрнөдийнхөн Сэм Коллинсон гэдэг ирланд жанжин хятадуудыг британичуудын эсрэг босгож байна гэж эндүүрч явсан удаатай. Ханз үсгээр Сэн Ко Лин Син гэснийг тийнхүү тайлж уншин, цэргийн эрдэм чадлыг нь европ жанжных л байж таараа гэж таамагласнаас тиймд хүрчээ. Чингээд “Сэм Коллинсон”-ы эсрэг их цэрэг хөдөлгөж, дайралтыг нь шүршүүр буугаар зогсоожээ. 60 мянган манж, монгол цэрэг англи, францчуудад хядуулсан байдаг.

Сэнгэринчин жанжин 

Ялагдашгүй гэж итгэж байсан жанжин нь мөхөсдсөнд хилэгнэсэн манж хаан түүнийн Няньжуны буюу Бамбартны гэх тариачны бослогыг даруулахаар илгээв. Үүнийг хялбар дөнгөх биз гэж бодсон атал Сэнгэринчин тариачдад баригдаж алагджээ.
Чин гүрэн шооконд орж, төрийн их оршуулгаар хүндэтгэж, улс даяар гашуудал зарлаж, их чин ван цол нэхэн олгожээ. 1889 онд Бээжингийн Дунчэн дүүрэгт Сэнгэринчингийн сүмийг, 1995 онд Өвөр монголын Улаанхад хотод түүний хөшөө, мүзэйг босгожээ. 
Хятадын анхны онгоцыг бүтээсэн, хятадын агаарын тэхникийн эцэг гэгддэг Ба (Боржигинийг тэмдэглэх ханз) Ю Жао-г Сэнгэринчингийн хойч гэдэг. 1892 онд төрсөн түүнийг долоон настай байхад нь, найман тугт цэргийн дарга (офицэр) эцэг нь Нанжингийн тэнгисийн цэргийн сургуульд илгээжээ. Шилдэг сурагч Ба Ю Жао-г Манж Чин улс 1909 онд Амэрикийн Армстронгийн коллэжид мэханик-инжэнэр болгохоор явуулжээ.
Тэрбээр бас л шилдэг гэгдэн, Массачүсэтсийн тэхнологийн их сургуульд дэвшин орж, нисэх тэхникийн дээд боловсрол эзэмшжээ. Амэрикийн авиа компанид ажиллах ч болов. Өөрөө онгоц зохион бүтээх хүслээ энд гүйцэлдүүлж болохгүй байсан учир, Хятадад ирсэн байна.
Тэгээд 14 загварын онгоц зохион бүтээжээ. Хятад улс үйлдвэрлээд ч эхэлж. Ба Ю Жао нисэхийн чадварлаг мэргэжилтэн болсноо харуулжээ. 1929 онд 37 настайд нь японы тагнуул хорлож алсан гэх яриа байдаг аж.
Ба Ю Жао “Боинг” үйлдвэрийн загваруудыг зохион бүтээхэд ч оролцож, Амэрикийн агаарын тэхникийн түүхэнд нэрээ үлдээжээ. БНХАУ түүний дурсгалд зориулж, шуудангийн марк гаргасан аж.
Тайпиний бослогын үед Манжийн хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ.
1862-1881 онд дунгааны бослого өрнөж, дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монголд орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Оросын цэрэг Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. Гэвч их гүрнүүдийн дарамтанд ороод чадаагүй. Шинжаанд 1933 онд Зүүн Түркэстаны I БНУ (Ислам Хожа Нияз удирдсан), 1949 онд Зүүн Түркэстаны II БНУ байгуулагдаж байсан. Юннаний лалууд бас босч байжээ.
Монголчуудын дунд мөн тайвангүй болжээ. 1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав. Оросын 300 казак цэрэг “Халхын нийслэлд Манж Чинд туслах зэвсгийг хүргэж өгнө” гэхэд Сэнгэринчин халхуудад итгэж болохгүй хэмээн, хүн хүч дутмаг байсан ч Хиагт хүртэл довтолгон, тосч очин авч байжээ. Дайн самуун, Чин улсын колонист бодлого зэргээс болж, хятад тариачид монгол нутгуудад үерийн ус адил садран орж ирж, монголчууд үүнд ихэд дургүйцэн, “хятадуудыг оруулахгүй” гэснээ зөрчвөөс Чин улсаас салсан ч яадаг юм гэх болсон цаг билээ.
Сэнгэринчин жанжин үндэс угсаагаа гэх эх оронч нэгэн байсан бол, Манжийн төлөө амь хайргүй тулалдахын оронд, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө өрнүүлээд, мандан бадарч болох байв. Өвөр монголчууд юуны өмнө, тэгээд ар монголчууд бас талархан дэмжих байлаа. Орос гүрэн Манж Чинтэй маш их зөрчилтэй байсан тул мөн дэмжих байсан. Гэхдээ арай ч өөртөө хавсарган нэгтгэчихгүй, их гүрнүүдийн аясыг харна. Япон тэр үед нөлөө багатай байсан тул (1911 оны хувьсгалын дараа монголчууд нэгдэхэд Япон маш их саад тотгор учруулсан), энэ дүйвээнээр бүх Монгол нэгдэж, Оросыг түшиглэн, тусгаарлаж салж болох байсаан. Орос бол Крымийн дайнд Англи, Франц, Оттоман, Сардиний эвсэлд ялагдаж, харин өрнөдийнхний нөлөө багатай бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэн, алдсанаа нөхөх гэж их чармайж байсан юм.
Гэвч Монголд хангалттай ҮЭЧХ өрнөсөнгүй. Олон монголчууд Манж гүрний төлөө цусаа урсгаж байлаа. Иймээс Орос Манжид тусална, хариуд нь Зүүнгарын нутгийг авна гэж дарамталсаар 1864 онд санасандаа хүрсэн юм. Хэрэв Манж үүнийг зөвшөөрөөгүй бол Орос олз ашиг хайн мөн довтолж мэдэх байсан агаад, аян шалтаг заан Шинжааныг 10 жил эзэлсэн. Ийнхүү Ар Монголоос их газар нутаг монгол туургат хүн амтай хамт тасран одож, хүнд гарз хохирол учирсан юм. II Николай Балхаш нуур хүртэлх 1.2 сая ам км, Амар мөрний сав дагуух 400 мянган ам км нутгийг Манжаас авч, Тайпиний бослогын хамгийн том хожигчоор тодорчээ.
Тайпиний бослого монгол нутгуудыг таслан хувааж, монгол цэргүүдийн амь насыг хөнөөж, монгол хүн ардыг түйвээсэн туйлын уршигтай үйл явдал болж өнгөрчээ.

3. 1891 онд улаан малгайтнууд 150 мянган харчин хүнийг хядсаныг дэлхий мэддэггүй
Тайпиний бослого хятадуудад харийн шашин, нөлөө гэдэг бол туйлын гайтай юм гэх бодлыг үлдээжээ. Ялангуяа хойдынхонд.
Өдгөө Хятадын 1.3 тэрбум хүн ам дунд, хойд хятад 800 сая, өмнөд хятад 400 сая хүн байна. Өмнөд хятад нь тархай бутархай, долоон аялгаар ярьдаг. Энэ долоон аялга хоорондоо ойролцоо ч, хойдоос эрс ялгаатай, зөвхөн дүрс үсгээр нэвтрэлцэнэ. Угтаа өмнөд хятадууд бол таи, вет төрлийн угсаатныг түрэмгийлсний хойчис юм. Антропологиор ч өөр. Ийм холимог, хоёрдмол гуравдмал байдлаасаа болж гадны нөлөөнд автамхай байсан бол хойдынхон илүү үндсэрхэг байж. Өмнөдийнхөн хойдынхноо монгол гэдэг бол, хойдынхон өмнөдийнхнөө ветнам гэдэг юм байх. Өмнөдөд у аялгаар 77, юэ аялгаар 71, мин аялгаар 60 сая хүн ярина.
Тайпиний бослогын үед ҮЭЧХ-үүд өрнөсөн, хятад дүрвэгч, үймээн самуунчид бужигнуулсан зэргээс болж Манж гүрэнд хан, хан бус үндэстнүүдийн харилцаанд бөмбөг булагдсан байлаа.
1866 онд Ордост дугуйлангийн хөдөлгөөн эрчимжиж, зэвсэгт тэмцэл ч гарав. 1868 онд Байлингаагийн бослого гарлаа. 1870 онд Өвөр Монголд хаа сайгүй Манжийн эсрэг эсэргүүцэл өрнөв. 1873 онд Далай лам Манжаас нэлээд тусгаар байдалтай болсон нь Монголд нөлөөлөл үзүүллээ. 1877 онд Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчлав. 1880 онд Халхад Онолтын цэргийн бослого гарав. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээлээ. 1889 онд Жирэм чуулганд бослого дэгдэв.
1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жан Дан Даогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийн нэг тохиов.
Хужаа нар “Хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ!
Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.
Олон монгол хүн цөс хэмхэртэл эмээж, араас улаан малгайтнууд гарч ирэх вий хэмээн Хянганыг давтал зугтаж дүрвэжээ. Сод зохиолч Инжиннаш хамаг бүхнээ орхин зугтаж, Ляонинд нэгэн хуучин балгасанд орогнож нуугдаж байгаад, өвчний улмаас эцэслэсэн байна. Олон монгол хүн шударга өшөө хорсолд автаж, эрслэн тэмцэх болжээ. Хятад колонистуудын аюул, Чин гүрний хорлолыг яс махандаа шингэтэл ойлгож, яавч хужаа нартай хамт амьдрахгүй, амьд үхсэн ч тэднээс тусдаа байх болно гэж андгайлж байжээ.
Улаан малгайтны урвалгаан нь сайн судлагдаагүй, Хятадын үзэл сурталд дарагдаж ирсэн харгис явдал юм. Өвөр монголчууд энэ асуудлыг сөхөхөд хятадууд “Танай Монголын байлдан дагуулагчид 30 сая хятад хүнийг алсан. Түүний л хариу байгаа биз” гээд тоодоггүй аж. 1-рт монголчууд хятадуудыг тэгж алж хядаагүй, 2-рт олон зууны турш цусан өш санаж хэрэгжүүлж явах мунхаг сэтгэлгээ хүн төрөлхтөнд байж болохгүй, 3-рт, хятадууд Юань гүрнийг мөхөөхдөө ч, бусад олон тохиолдолд ч монголчуудыг алж хядаж, хариу гээчээ авахын дээдээр аваад зогсолгүй, асар ихээр хохироож ирсэн билээ.
Энэхүү улаан малгайтны (улаан алчууртны) урвалгаан нь хожмын улаан алчууртны буюу Шударга нударгын (Ихэтуаний, Боксёрын) бослогын эх үүсвэр болсон гэж үздэг. Ихэтуаний бослого үндсэндээ хан бус хүмүүс, соёлын эсрэг чиглэсэн туйлын харгис хэрцгий үйл явдал билээ. Солонгосыг булаалдсан Манж-Японы дайн өрнөлийг нь хэдэн жилээр саатуулан хойшлуулсан тал бий. Дайн эхлэхэд Манж 388 сая, Япон 41 сая хүн амтай, Манж 630 мянга, Япон 300 мянган цэрэгтэй, Япон харин хөгжлийн төвшин, тэхник, зэвсгээр хавьгүй илүү байв.
Японд ялагдсан нь манжийн байдлыг асар хүндрүүлж, улмаар 1898-1901 онд улаан алчууртны бослого дэгдэв. Энэ нь хойноос урагш чиглэсэн байлаа. Христийн шашинт хятадуудыг хайр найргүй хядаж, нялх бага хүүхдүүдийн нүдийг сохлоод хөсөр хаядаг байв. Гадаадынхныг өршөөлгүй алж хороож, дээрэмдэж, хүчирхийлэн харгислана.
Энэ нь өрнөдийн орнуудыг хилэгнүүлж, Англи, АНУ, Франц, Япон, Орос, Гэрман, Австри-Унгар, Итали цэрэг нийлүүлэн илгээж, хааны дэмжлэгтэй улаан алчууртнуудыг хиар цохиж эхэллээ. Вильхэльм хаан гэрманы цэргүүдийг үдэхдээ: “Хятадууд Хүннү гүрнийг үүрд санаж ирсэн шиг, Гэрман гүрнийг үүрд санаж явах болтол нь сургаж өгөгтүн” гэснээс болж, дэлхийн II дайн дуустал гэрман цэргүүд хүнчүүд гэгддэг байлаа. Тэдний эсрэг Манжийн засаг Халхаас 20 мянган цэрэг дайчилж хөдөлгөх гэтэл хоёр мянга л цуглаж, тэд нь Энхтайваны удирдлагаар босч үймэн, манж хятадуудыг алж талаад, тарж одсон юм.
Улаан алчууртны бослогын нэг балаг нь Манжийн хатан хаан “Шинэ засгийн бодлого” гээчээр хятад колонистууд Монголд очиж, атар хагалбарлахыг улам эрчимжүүлсэн явдал болно. “Шинэ засгийн бодлого” монголчуудын ҮЭЧХ маш ихээр өрнөн дүрэлзэхэд хүргэж, 1911 онд Монголын үндэсний их хувьсгал гарч ар, өвөр, баруун, дээд монголчууд нийлж тусгаарлан, Богд хаант Монгол улсаа байгуулсан билээ.



Сэнгэринчин Их Чин Вангийн эмээл 




中国蒙古贵族出身的清军大将。科尔沁左翼后旗(今属内蒙古自治区通辽市科左后旗双胜镇)人﹐博尔济吉特氏。他是道光皇帝姐姐的过继儿子﹐道光五年(1825)袭科尔沁郡王爵﹐历任御前大臣﹑都统等职。
1860年8月21日,天津大沽失陷后,僧格林沁统率蒙古马队七千、步兵万余名,从天津撤防退至通州、八里桥一带,准备与英、法联军进行野战。8月24日,英、法联军占领天津城。8月31日,咸丰帝急派大学士桂良为钦差大臣到达天津,会同直隶总督恒福向英、法侵略者谈判乞和。9月7日,当谈判破裂后,联军决计进犯北京。 僧格林沁在通州一带的军事部署是,由他统率马、步兵17000人,驻扎在张家湾至八里桥一线,扼守通州至京师广渠门的大道。又命副都统伊勒东阿督带蒙古马队4000人防守八里桥;另有1000名察哈尔蒙古马队由总管那马善统带,防守马驹桥东南之采育,以防敌军从马头西进,绕道进犯京师;直隶提督成保率绿营兵4000人防守通州。副都统胜保率京营5000人驻守齐化门以东至定福庄一带,作为声援僧格林沁和护卫京师的后备部队。僧格林沁统率清军共计达30000人,其中蒙古马队共近10000人。9月18日,英、法联军先头部队自天津北犯,是日中午,自河西逼近张家湾附近,并向张家湾的清军驻地发炮攻击。僧格林沁所部守军早已严阵以待,杀伤敌军众多。英、法联军为抵御彪悍的蒙古马队,以数百支康格列夫火箭齐射悍不畏死的蒙古勇士,蒙古骑兵马匹惊骇回奔,冲动后面的步队,导致阵势混乱,纷纷后退。在清军失利的形势下,僧格林沁立即率部退"入八里桥,以扼赴京道路,随后,英法联军一举占领了张家湾和通州城。 通州僧格林沁所部退守八里桥后,他和瑞麟商定,全军分设南、东、西三路截击敌军。其中,将近1万名满、蒙马队军部署在八里桥一带防守。八里桥东距通州八里,西距京城三十里,是由通州入北京城的咽喉要地。清军利用八里桥周围的灌木丛林,在这里构筑了土垒和战壕,准备和敌军在此决一死战。9月21日凌晨4时,由骑兵在前开路向八里桥方向推进。上午7时,英法联军分东、西、南三路对八里桥清军阵地发起攻击。东路为雅曼指挥的法军第1旅,西路为格兰特直接指挥的英军。南路担负着主攻八里桥的重任,是科林诺指挥的法军第2旅。此次作战以法军为主,由法国人孟托班担任总指挥。八里桥之战打响后,清军马队即按原定部署立即由正面冲上前去。他们奋不顾身,齐声大呼杀敌。由于火枪装备有限,就手持长矛、弓箭,凭着一腔热血迎击敌人,企图冲乱和割裂敌人的战斗队形。一部分骑兵冲至离敌人四五十米的地方,有的甚至冲到敌人的指挥部附近。激战1小时,毙伤数百敌人。但清军马队遭到据壕作战的联军步兵密集火力的阻击和敌炮榴霰弹的轰击而大量伤亡,战马因受惊而横冲直闯,几近不能成军,被迫在敌人火力的逼使下退却下来。随后,南路的法军主力第2旅将大量的炮弹倾泻在八里桥上之后,给胜保部沉重打击,所部亡惨重。当法军第2旅的两个前锋连队冲到桥边时,守卫石桥的清军士兵勇敢地冲出战壕与敌军展开了血刃战。后因胜保中弹受伤退下战阵,遂率军退至定福庄。当战斗打响以后,僧格林沁才知晓,主攻八里桥的是南路敌军,而不是西路敌军。为了弥补战前的决策失误,僧格林沁在胜保部与南路敌人战斗的同时,指挥马队穿插于敌人的南路与西路之间,企图分割敌人,尔后以步队配合胜保部包围南路敌人,歼灭敌人主力。由于胜保所部溃败,僧格林沁的作战意图未能实现,遂与西路英军展开英勇激战,双方伤亡惨重。 上午9时,英军兵分两路,一部分继续与僧部对抗,一部分向于家围进攻,企图抄袭僧军后路。僧格林沁分兵无术,面临腹背受敌的险境,但他仍然"骑着马站在前面,挥舞着黄旗表示挑战。八里桥之战,从早上7时打到12时,战斗十分激烈。其中,蒙古骑兵在战斗中表现得异常勇敢,冒着敌人的密集炮火,多次冲向敌军阵营进行英勇的战斗。敌军官吉拉尔在《法兰西和中国》中对清军的英勇作战做了详细的描述:光荣应该属于这些好斗之士,确是应该属于他们!没有害怕,也不出怨言,他们甘愿为了大家的安全而慷慨地洒下自己的鲜血。这种牺牲精神在所有的民族那里都被看作为伟大的、尊贵的和杰出的…… 这样的英雄主义在中国军队里是经常可以看到的;而在欧洲则以误传误,竟认为中国军队是缺乏勇气的,此乃是一大谬误。八里桥之役,中国军队以少有之勇敢迎头痛击我们。他们的军队是由两万五千名鞑靼骑兵和为数众多的民团所组成的,然而还打是不过人数较少欧洲人,这也的确是事实。法国和英国的炮兵压倒了他们的箭、矛、迟钝的刀和很不象样的炮。尽管他们呼喊前进,勇猛和反复地冲杀,还是一开始就遭到惨败!然而长官们和军中的勇士却前来列阵于八里桥上,这时大家就可以看到在整整一小时内,他们顶住了使他们惨遭伤亡的压倒火力。这些勇敢的,然而还不够灵活的战士,与其把战场易手,让给敌人,还是宁愿一步不退,勇敢坚持,全体就地阵亡。僧格林沁作为清军的统帅,以英勇顽强抵抗外国侵略者的精神,奋力指挥全军作战,最后在八里桥上决战的时刻,挺身而出,骑着马站在桥中央督战。德里松伯爵的《翻译官手记》中这样写到,敌人已经两次被打退,却还没有认输,正准备横下一条心来争夺通道。……中国人现在可不是躲在城墙的后面或由工事掩护着来进行战斗,他们现在已挺身而出。在那里,皇帝的鞑靼禁卫军,帝国军队的精华正聚集在首都的大门口。在桥的正中央,冒着枪林弹雨,他们的一位官长骑着马站在前面;他挥舞着黄旗表示挑战,尽管隆隆的炮声盖过一切,可是他还在高声呼喊着。在这位英勇的官长的周围,桥栏的大理石块四散飞舞,我们的炮弹造成了成批的杀伤。死神一刻也没有歇手,却并没有吓倒这些不灵活,然却勇敢的斗士,他们寸步不退。现在,运河的两边和桥上已堆满了被可怕的杀伤弄得残缺不全的尸体。桥头站着一个身材极为高大的鞑靼人,他看起来象是总司令的旗手。他手执一面写有黑字的大黄旗,并且把这面旗帜不时指向所有的方向。此乃僧王之旗,所有官长的眼睛都注视着它,因为它正在向全体中国军队下达着命令。此刻,敌人已告全面撤退,而且战场上,全军精锐亲自所保卫的那座桥也业已堆满尸体,然而这个鞑靼人尽管已孑然一身,却仍挺立在那里,可能正在传达僧王的最后命令。子弹、炮弹在他的周围呼呼作响,飞啸而过,而他却依然镇静不动。孟托班将军情不自禁地说,在我看来,这个人确有过人之勇。有几个士兵冲向前去,想把他活捉。而在这时候,好像为了使我们有时间能把这英勇身影留在脑海里而有半小时没去碰他的炮弹,却正打中了他,把他击倒在地。于是大旗也向一旁倒去,随着它的旗杆而去的是一只紧紧抓住它的痉挛的手 如此可歌可泣的壮烈场面,代表性地表现出了中国各族军民抗击外国侵略者宁死不屈的爱国精神。 此次战役是关系到北京安危的关键性一战,这次战役虽遭失败,但以蒙古骑兵为先锋的中国军队奋不顾身、前仆后继地抵抗外国侵略者的英雄业迹将是永不泯灭的。 战斗历时4个多小时,清军伤亡2万多人,英法联军损失一说数百,一说一千余,一说12人!
僧格林沁,清朝嘉庆十六年(1811年)六月五日出生在科尔沁左翼后旗哈日额日格苏木百兴图嘎查普通台吉家庭,蒙古族。幼年,僧格林沁因家境贫寒,曾随父亲布和德力格尔为富人放牧。12岁时被送到昌图老城文昌宫读书。 道光五年(1825年),僧格林沁被选定为索特纳木多布斋郡王嗣子,承袭科尔沁左翼后旗扎萨克郡王。同年十二月,奉命御前行走,赏戴三眼花翎。道光六年(1826年),赏用朱缰。道光九年(1829年),赏穿黄马褂。同年二月,命管上虞备用处事。九月,命管火器营事。道光十四年(1834年),授御前大臣、正白旗领侍卫内大臣。九月,为后扈大臣。道光十五年(1835年)正月,署镶红旗蒙古都统。二月,充谙达(督领侍)管虎枪营事。七月,命总理行营。十二月,为阅兵大臣。道光十六年(1836年),授镶白旗满洲都统。道光十七年(1837年),赏用黄缰。道光二十一年(1841年)九月,为正黄旗满洲都统。道光二十四年(1844年),充右翼监督,署正蓝旗满洲都统。道光二十五年(1845年)二月,为镶黄旗领侍卫内大臣。道光二十六年(1846年)五月,为正白旗领侍卫内大臣。道光三十年(1850年),为镶黄旗蒙古都统。一月,道光皇帝驾崩,僧格林沁为顾命大臣之一。九月,命往密云县剿匪,授左翼监督。十二月,嘉奖僧格林沁清除匪患之功,赏四团正龙补服并准予穿用。 咸丰元年(1851年),僧格林沁任御前大臣,署銮仪卫事。曾请旨出兵镇压科尔沁左翼后旗佃农抗租斗争。咸丰二年(1852年),上书逮捕佃农抗租领头人吴宝泰等下狱。主持道光帝梓宫迁葬,恭谨从事,赏加三级。咸丰三年(1853年)五月,受命督办京城巡防,任参赞大臣。此时,太平天国已定都天京,并派兵北伐。僧格林沁受命统领健锐营、外火器营、两翼前锋营、八旗护军营、巡扑五营及察哈尔各官兵,并哲里木、卓索图、昭乌达蒙古诸王劲旅出京。九月,设防紫荆关。十月,在天津南王庆坨与北伐军开战。北伐军损失惨重,退到连镇一带。咸丰帝赐僧格林沁“博多罗巴图鲁”称号。咸丰四年(1854年),又在连镇大败北伐军。咸丰五年(1855年)正月,咸丰帝加封僧格林沁为博多勒噶台亲王,赏朝珠一盘、四团龙补褂一件。四月,诏世袭罔替,(案:按清制,皇帝之子可封亲王,而亲王以下之子孙,一般都要降袭,如亲王之子降袭郡王,郡王之子降袭贝勒,贝勒之子降袭贝子,贝子之子降袭镇国公……这种制度是吸取了明朝封王太多的教训,避免了数百年后亲王遍天下的局面。因此,清朝的亲王是不多的,因而显得极尊贵。但是,这种降袭制度也有例外。清高宗纯皇帝乾隆规定,清初开国定基的八位王爷,即礼亲王代善、郑亲王济尔哈朗、睿亲王多尔衮、豫亲王多铎、肃亲王豪格、承泽亲王硕塞 后改号庄亲王、克勤郡王岳托、顺承郡王勒克德浑的子孙可有一人“世袭罔替”,即不必降袭而按原爵袭封。此八人,即民间俗称的八位“铁帽子王”。除此之外,乾隆帝仅特批一人,康熙帝十三子、雍正帝弟弟、乾隆帝叔叔 怡亲王胤祥,他因辅佐雍正有功,也被列入“世袭罔替”之类。僧格林沁以蒙古贵族进封亲王,已属特恩,此次再获“世袭罔替”的破格待遇,反映出来的是咸丰帝对时局的估计:僧格林沁击灭太平天国北伐军之功,有如再造大清。)俸银加倍。咸丰七年(1857年)五月,命僧格林沁署镶红旗汉军都统。 咸丰八年(1858年),直隶总督谭廷祥及托明阿防守天津大沽海口战败,清廷主和派与英国代表签署《天津条约》。僧格林沁得知后,向咸丰帝奏请,坚决要求撤回谈判代表,主张调用全国之兵员,倾全国之粮食,整顿军队,把外国侵略者赶出去。但因主和派占上风,他的意见未被采纳。咸丰九年(1859年),咸丰帝命僧格林沁至天津督办大沽口和京东防务。僧格林沁吸取第一次大沽口战役失败的教训,积极筹建大沽海口和双港的防御工事,整肃军队,做好反侵略的各项准备。英法新任驻华公使普鲁士、布尔布隆率领所谓换约舰队从上海沿水路北上。舰队由一艘巡洋舰和13只炮艇组成,行至天津大沽口时,藐视中国军队的设防,不听中国军队的劝阻和警告,明目张胆地闯入大沽口,激起了中国官兵的极大愤慨。僧格林沁下达坚决反击入侵者的战斗命令,督军力战,击毁英军战舰3艘,使英军死伤464人,英海军司令贺布受重伤。相持数日,敌舰撤走。这次大沽口保卫战,是自1840年西方资本主义列强入侵以来中国军队抵抗外国入侵所取得的第一次重大胜利。清廷对僧格林沁和有功将士大加奖赏。无产阶级革命导师马克思也对此事给予充分关注与肯定。 咸丰十年(1860年),英法联军攻入天津,僧格林沁兵败退驻通州。咸丰帝下令拔去僧格林沁三眼花翎,削去正黄旗领侍卫内大臣、镶蓝旗满洲都统职。继而再战,又败于张家湾、八里桥,英法联军攻入北京,圆明园被毁。主和派大臣埋怨僧格林沁触怒了洋人。咸丰帝革去僧格林沁郡王爵仍留钦差大臣职。 咸丰十年(1860年)九月,直隶、山东及河间府一带捻军四起。清廷恢复僧格林沁郡王爵,命其率一万余清军赴山东与捻军作战。咸丰十一年(1861年)十二月二十四日,根据僧格林沁的奏请,其哲里木盟长职由达尔罕亲王索特那木彭苏克补授。同治元年(1862年),赏还博多勒噶台亲王爵,不久诏世袭罔替。朝廷授权僧格林沁节制调遣直、鲁、豫、鄂、皖五省兵马。僧格林沁率蒙古骑兵和五省提供的兵力多次打败捻军,在鄂东霍山黑石流收降捻军十几万人,并打散十几万人,清军也损失惨重。 同治四年(1865年)五月,僧格林沁被捻军诱至山东曹州(今山东荷泽地区)高楼寨,随后陷入重围。5月18日晚,僧格林沁率少数随从冒死突围,当逃至曹州西北的吴家店时,被一捻军士兵杀死在麦田,终年55岁。 僧格林沁战死疆场,令清廷上下一片震惊,皆以失去“国之柱石”而惋惜。清政府以亲王规格为僧格林沁举行了葬礼,同治帝和慈禧亲临祭奠,赐谥号“忠”,配享太庙,在北京、山东、河南、盛京等地建“昭忠祠”,并绘像紫光阁。在科左后旗吉尔嘎朗博王府东建祠堂庙一座供奉僧王图像。在额布力尔协日嘎地方另建僧王塑像祠一座,并绘像紫光阁。1865年7月,清政府派员护送僧格林沁的灵柩北上,安葬在科尔沁左翼世袭旗陵(今辽宁省法库县四家子乡公主陵村)




No comments: