Pages

Monday, April 1, 2013

МОНГОЛЫН ТҮҮХЭН БИЧИГ ҮСГҮҮД


МОНГОЛЫН ТҮҮХЭН БИЧИГ ҮСГҮҮД
Шагдарын Үнэнтөгс



МЯНГАН ЖИЛ ТҮМЭН ОН ДУУРСАХ БИЧИГ ҮСГҮҮД МИНУ ...

Монголчууд бол өнө эртний бичиг үсгийн өв соёлын хэтийдсэн өндөр уламжлал, их түүхтэй язгуур үндэстэн билээ. 

Олон мянга, зуун зуун жилийн туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдсоор ирсэн байдаг. Тэдгээрээс хамгийн хуучны систем болох Монгол бичиг одоо хүртэл  хэрэглэдсээр ирсэн, хамгийн түгээмэл, их амжилт олсон систем нь юм.

Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн өв соёл-түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч хөндөх нь зүйтэй юм.
Үүнийг оруулах болсон шалтгаан нь зарим гадна, дотны мунхаг мөхөс хүмүүс Монголыг өөрсдийн бичиг үсэг байдаггүй, Оросоос авч хэрэглэж байгаа, хуучин бичиг үсэг нь орчин цагийн хэрэглээнд таардаггүй гэх мэт ярих, өгүүлэхтэй таарах нь нэн олон болжээ.

Бас би хэлний чиглэлийн хүн биш ч зарим нэг хэл шинжлэлийн гэх ч монгол сэтгэлгүй, мэдлэггүй докторуудаас илүү мэдээлэлтэй байгаадаа баярлаж ийнхүү оруулж байна. Алдаа оноо байх аваас нэмж засах буй за.

Үнэндээ бидний одоогийн хэрэглэж буй Кирил үсэг эртний Хүннү гүрнээс гаралтай бөгөөд европ тийш нүүдэллэсэн Цагаан Хүннүчүүдээс /Болгар/ уг Кирил бичиг үсэг үүсэлтэйг өнөө цагийн хэт залуус мэдэхэд илүүдэх юун. /Кирилл үсгийг IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд стандартчилсан бөгөөд улмаар тухайн үеийн тархай бутархай орос мэтийн жижиг үндэстэн ястнууд авч хэрэглэсэн байдаг./

Түүнчлэн ЮНЕСКО-оос шилдэгээр шалгарсан гэх Солонгосын Хангил үсгийг Монгол орон авч хэрэглэвэл дээр гэх дэл сул яриа нэн элбэг болж. Үнэндээ Монголын Дөрвөлжин бичиг үсгээс дүрс тэмдэглэгээ, Монголын Харчины Али Гали үсгээс галиг бичиг авиан дүрмийг хэдэн зуун жилийн дараа шууд хуулан авсан Солонгосын Хангил гэх үсгийн талаар ч та бүхэн мэдэж байх шаардлагатай юм. Солонгос савангийн дуурийн зохиомол түүхэн кино үзээд сохороор биширэгчид нь бараг л Монголчууд солонгосоос гаралтай гэх ухааны болж. Иймд мөхөс миний чадан яадан цуглуулсан мэдээллийг болгоон соёрхоно бизээ.


Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь Өв эх эрдэнэ билээ л ...

 
1. Санаа бичиг
2. Өвөг Монгол бичиг
3. Хүннү бичигРуни бичиг –Армай бичиг –Согд бичиг
4. Кидан бичиг
5. Монгол бичиг
6. Дөрвөлжин бичиг
7. Али гали үсэг
8. Соёмбо үсэг
9. Хэвтээ дөрвөлжин үсэг 
10. Эвхмэл үсэг
11. Тод бичиг
12. Вагиндрагийн үсэг
13. Латин үсэг
14. Кирилл үсэг




Санаа бичиг 

Монгол төдийгүй дэлхийн бичиг үсгийг  “ санаа ” (  фразограф ) бичгээс үүсэлтэй гэж үздэг. Уг бичиг нь олон үе улиран дамжсан, овгийн байгууллын үед холбогдох бөгөөд тухайн үеийн түүх соёл, хэл яриа, аж байдлыг  сайн  мэдэхгүй бол ойлгоход бэрх.
 
Ан амьтныг дүрслэх угалзын эврийг төв Азийн нүүдэлчин бүтээсэн гэх нь маргаангүй юм бөгөөд тамга тэмдэг нь утга агуулга, оюун санааг баяжуулж иржээ.
Авианы бичигтэй болсноос хойш “ гурван хэлхээ таван үүрд   ” гэх далд утгаараа хаан эзэн, харц олонтойгоо, эцэг нь хүүтэйгээ, эр нөхөр нь эхнэртэйгээ бат бэх холбоотой байх өршөөл , журам, ёслол, мэргэн, бат байх нь хүний эрхэмлэж явбал зохих ёс суртахууны таван чанарыг өгүүлэх мэтээр илэрхийлсэн  байна.
Санаа бичиг нь цөөн тооны зураг, хээ хуараар  маш өргөн утга санааг илэрхийлдэг онцлогтой бөгөөд Орхон, Сэлэнгэ, Туул, Онон, Хэрлэнгийн саваар нутаглаж байсныг судлавал “ Монгол бичиг ”- ийн үүсэл байх магадлалтай гэж үзжээ. (Хүмүүсийн Секс хийж байгааг ч дүрслэн зурсан байна энд.)

Нэн эртний зосон буюу сийлсэл зураг бичигт тодорхой санаагаа илэрхийлсэн сурвалж монгол элбэг. Мөн нисэж яваа шувууны дүрсээр оюун билэг, сайн сайхныг илэрхийлсэн. Монгол туургатны дунд түгээмэл нар, сар, од, гал, буга, янгир, онги, чандмань зуузай гэх мэт дүрс нь өргөн дэлгэр хэрэглэддэг бөгөөд ганц зураас ч агуу утгыг илэрхийлдэг байна.


  










Өвөг Монгол бичиг

  Бичиг үсгийн хамгийн анхны хэлбэр нь тухайн хүн өөрийн санаа бодлыг эд юмсаар төлөөлүүлэн өөр нэгэндээ илгээж байсныг “юм бичиг” гэж үздэг.

        Монгол газар ур чадал, цаг хугацааны хувьд тэдгээр алдаршсан туурвилуудаас дор орохооргүй дурсгал гэвэл Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйн зураг гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хад чулууны сүг зураг, дүрс монгол нутгаас газар сайгүй олддог маань эрт цагийн хүмүүсийн бичиг үсгийн эх гэж үзэх үндэстэй ажээ.

         Үсэг бичгийн хөгжмийн дараагийн шатанд дүрс зургийн хийсвэрлэц хөгжиж, уг дүрслэгдэхүүнээсээ холдож, улмаар ямар нэгэн утга илэрхийлэх “санаа бичиг”- ийн шатанд хүрдэг ажээ. Чухам энэ үеэс л бичиг гэдэг сонгодог утгаа олдог гэж үзэж болно. Санаа бичгийг дотор нь хэд ангилдаг. Үүнд : нэг тэмдэг нь бүхэл бүтэн санааг илэрхийлж байвал “өгүүлбэр бичиг” гэнэ. Харин нэг тэмдэгт нь ямар нэгэн санааг нэмэн гаргаж байвал “ бүтээвэр бичиг” гэдэг байна.
         
 Хүннү бичиг 

Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 онд Хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хешее зэргээс харaхад эртний нүүдэлчид 9-10 терлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна. Вэй,Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай тэр номууд нь олдоогүй.  

Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн

Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадлаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал бөлгөө.
         Түүхийн баримтыг мөшгин үзвэл Хүннү улсын үе гэхэд гадаад харилцаа үлэмжхэн хөгжиж, бичиг захидал олонтаа илгээдэг, газар нутгийнхаа зургийг үйлддэг байсан тухай тодорхой тэмдэглэсэн байх боловч ямар бичгээр хөтлөж байсан нь учир битүүлэг үлджээ.
         Өвөг монголчуудын бичиг үсгийн талаар зөрчилтэй баримт үлдэн хоцорчээ. Тэдгээрийг ерөнхийд нь тоймлон жагсааж үзье. …”Хүннү нар бичиг үсэг байхгүй, цааз хуулийг амаар тархаармуй…”, “… (Ухуаны) ахлагч нь хэн нэгнийг дуудах болохул модон дээр хэрчлээ гаргана. Тэр нь бичгийн үүрэг гүйцэтгэхгүй, хэдийгээр бичиг үсэг байхгүй боловч тэдний дотроос уг зар тушаалыг зөрчиж зүрхлэх хүн үгүй…” гэх зэргээр үгүйсгэсэн баримт цөөн бус тохиолдоно. 
 Embedded image permalink
       (Ноён уулын Хүннүүгийн булшаас гарсан Лууны дүрс. Луу хятадаас өмнө Монгол бүтээгдсэн байх үндэстэй Лууны яс манайдл бий)


  Энэ бичгийн улбаа мөр аргын тооллын II зууны үед Хүннү нарын их нүүдлээр дорнод Европод гарчээ. Дараа нь IV зуунд Нирун нарын холбоонд багтаж байсан аваруудын нүүдлээр Европод дахин хүрсэн гэдгийг олон эрдэмтний судалгаа нотлож байна. Мажарын   Янош Харматта академич “ Аваруудын хэлний асуудалд” гэдэг томоохон өгүүлэл бичиж мажар нутаг дахь аваруудын булшнаас гарсан Орхон-Енисейн түрэг бичигтэй хэлбэр, дуудлагын хувьд их л ойр болохыг харьцуулан гаргажээ.
         Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт ”рүн” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж  үздэг ажээ. Үүнд : Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “рүн” гэж нэрлэж заншсан ажээ. Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэл гэж үздэг.
        Нангиадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг кан жью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “рүн” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм. Эртний түрэгийн “рүн” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал : Е. Блоше, Ф. Алтхайм, Э. Трыярски, Г. Клоузон, А, Рона-Таш, Е. Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд Хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм.
         “… Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй… “ ( Blochet. E. 1898.381) гэсэн үг байдаг нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа болой. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ.


Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн тухай та бид бэлхнээ мэднэ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.
Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг юм. Төв Азийн тэгш өндөрлөгт нүүдэлчдийн байгуулсан Хүннү гүрэн дорноос өрнө тийш Солонгосын хойгоос Иран Ирак хүртэл, Байгаль далайгаас түмэн газрын цагаан хэрэм хүртэлх асар уудам газар нутгийг эрхшээлдээ оруулж тухайн үедээ Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн болох Энэтхэг, Хятад, Перстэй эн зэрэгцэж байсан аугаа их сүр хүчний илэрхийлэл болж байсан юм. Төв Азийн энэ нүүдэлчдийн довтолгооноос эмээхдээ Хань гүрний хаад алдарт түмэн гадрын цагаан хэрмийг бариулж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тодорхой дурдсан нь бий.

Монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннүчүүдийн тухай өнөө цагийн, бид Цагаан хэрэм бариулахад хүргэсэн энэ миний өвөг дээдэс гэж бахархдаг хэрнээ өвгийнхөө дурсгалд зориулж юу хийж бүтээв ээ гэдэг тухай бодох л асуудал.

Хүннү бичиг - Руни бичиг
 

 МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд , Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон.

Mанай эриний өмнөх Х зууны үед Газрын дундад тэнгисийн зүүн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг үүсчээ.

Энэхүү анхны авианы бичиг өрнө зүг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн үндэс, дорно зүг дэлгэрсэн нь Арамaй, Сири, Согдоор дамжин Уйгур, Монгол бичгийн цагаан толгойн үндэс болжээ. Монголчуудын эртний өвөг болох Хүннү, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусгай бичигтэй байсныг судлаачид баталж байна.















 
Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед Жужанаар дамжин монголын газар нутаг дээр амьдарч байсан Хөх Түрэгт уламжлан очсон Руни бичиг юм.
    
 
 
 
 
 
 
 
Армай бичиг
 Арамей гаралтай согд бичгээс салбарласан бичгээ монголчууд өнөөдрийг хүртэл хөгжүүлэн хэрэглэсээр ирсэн нь дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол түмний оруулсан нэгэн гавьяа гэж хэлж болно. Учир нь согд, уйгур нар арабын соёлын хүрээнээ батлах болж өөрсдийнхөө буй болгосон бичгийг орхиж цөм араб бичиг хэрэглэх болжээ. Тэгээд согд гэдэг үндэстэн зөвхөн түүхэнд хоцорч, хөгжил мандаж байсан. Уйгур улс ч үгүй болжээ. Хэрвээ монголчууд тийм хувь зохиол тохиолдсон аваас  наад зах нь хүмүүн төрөлхтний буй болгосон нэгэн бичгийн тогтолцоо орхигдон мартагдах байсан.          

Согд бичиг
 
Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ.
Согд бичгийг зүүн гар тийш нь эргүүлэн харвал монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй .



Энэ бүхнийг нэгэн цогц болгон авч үзвэл монгол бичиг нь лавтай 1000 гаруй жилийн туршид бусад улс үндэсний бичиг үсгийн о нэгэн адил улс үндэснийхээ нийгэм-соёлын хэрэгцээг тэгш хангаж, нийт монголчуудыг бичгээр нь нэгтгэж, дэлхийн сонгодог тэргүүний зохиол бүтээлийг монгол түмэнд танилцуулж, монголчуудын утга соёл болон эрдэм ухааны өв уламжлалыг бидний үе хүртэл тээж ирсэн Монголыг монгол хэвээр нь байлгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэх бүрэн үндсэн буй бөлгөө.


Кидан бичиг
Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.

  •  Их бичиг
Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
  • Бага бичиг
  • Ельюй Абужийн дүү Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.
Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.

Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ.

Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ.

 Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.

Кидануудын их бичиг 1000 гаруй тэмдэглэгээтэй байсaн, Зүрчид удалгүй Киданы их бага бичгийг дуурайж еерсдийн их бага бичиг гэгчийг зохиосон байна.




Монгол бичиг
“хуучин монгол бичиг”, “уйгуржин монгол бичиг”,  баруун монголчуудын дунд “худма монгол” гэдэг монгол бичиг нь монгол туургатнуудын бичиг соёлын түүхнээ онцгой байр эзлэдэг. Үүний гол учир нь монгол бичиг он удаан жил, өргөн хүрээнд тогтвортой хэрэглэгдэж ирсэнтэй шууд холбоотой бөлгөө.
         Монгол бичгийн гаралын тухайд, Арамей гаралтай Согд шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээдэг боловч цаг хугацаа, зам чийрийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд: нэгэн хэсэг нь христусын тооллын эхний мянган жилийн сүүлээр Согдоос Уйгурууд авч, улмаар XIII зуунд Уйгураас  Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ. Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгур улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгур улсыг өв тэгш мандаж байх үед авсан байх ёстой хэмээн үздэг. Үүнд: Христусын тооллын VIII зуун гэхэд Согдууд Арабад эзлэгдэж улмаар согд бичгийн оронд араб бичиг хэрэглэх болсон билээ. Иймд эзэн нь хэрэглэхгүй болж мартагдаад 300 шахам жилийн нүүрийг үзсэн согд бичгийг Уйгурууд X-XI зуунд авч, түүхийн тавцанаас хэдийнээ буучихсан Уйгуруудаас Монголчууд XIII зуунд дам авсан гэж үзэхэд түүх, хэлшинжлэлийн талаас олон эргэлзээ эрхгүй төрнө.
         1970 хэдэн оноос монголын эрдэмтэд монгол туургатан болон монгол хэлний түүхэнд холбогдох шинэ хэрэглэгдэхүүний судалгаанд түшиглэж монгол бичгийн гарлын тухайд, Уйгураас дам аваагүй, харин Монгол,Уйгур хоёр согдоос зэрэг авсан байх магадлалыг дэвшүүлжээ. Энэхүү таамаглал нь монгол бичгийн гарлын талаархт дээр дурдсан саналуудтай харьцуулахад бодит байдалд илүү нийцтэй гэж үзэх үндэстэй тул тодруулан тайлбарлах нь зүйтэй буй заа.
Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Армай бичиг, Согд бичгээс дамжин Уйгур бичгээс Монгол бичиг гаралтай гэж үздэг.
Гэхдээ Монголын эртний улс аймгууд уйгараас авалгүй Согд бичгээс шууд авч хэрэглэж байсан гэж үзэх нь бий.  Гэвч уйгарууд лалын шашинд орохоосоо өмнө V зууны үед согд бичгээс уйгар бичиг уламжлан авсан гэх эх сурвалж байдаг ч манай монголчууд тэр үед авсан гэх баримт хараахан олдоогүй байна. 

XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэл зүйн бичигт "...Тэр цагт Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан, 1182-1251) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам (бясалгал) барьж, эрт манагар (өглөө эрт) бэлгэлэхүйд, нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой" гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид монгол үсгийг анх зохиосон бус, харин 1243 онд монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ.
 Үүгээр үзвэл, монгол бичгийн үүслийн талаар домог байх агаад хоёул монгол бичгийг XIII зууны хавьд авсан гэж үзэхэд хүргэж байна.
Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.









Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.
Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.
Бичгийн эхийг ойролцоогоор сийрүүлбэл: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га” гэжээ
Орчин цагийн хэлээр: “Чингис хаан Сартуул иргэн дагуулж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдад онолоо” хэмээжээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.
Гүюг хааны тамга
Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.
Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.





Мөнх тэнгэрийн хүчин дор
их Монгол улсын далай хааны
зарлиг ил болгон иргэнд хүрвээс
биширтүгэй, айтугай
 
1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал
Ил хаан гэгдэх Аргун нь 1284 – 1291 оны хооронд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх хаан байв.
Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг байжээ.
Захидалд:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
хааны суу дор
Аргуны үг.
Францын хаанд!
Ноднин чиний Мар Бар Савма Сахура тэргүүтэй элчээр “Илхааны цэргүүд Мисирийн зүг мордвол бид бас амдан мордож хамсъя” гэж өчин илгээснийг чинь зөвшөөрч
тэнгэрт залбирч барс жилийн өвлийн адаг сард мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт бууна хэмээв .
Эдүүгээ үнэн үгтээ хүрч цэргүүдээ болзсон цагтаа илгээж
тэнгэрийн мөр угтаж тэд иргэдийг авбаас бид Ирусалемыг танд өгье.
Хэм болзол хождож цэргүүдээ явуулаад зохихгүй. Хожим гэмшивч тусгүй.
Бас аливаа хэл нэмэн элчээрээ яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв өнгөтөн чулуу өгч илгээвээс хэрхэн соёрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэдтүгэй хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Бичигийг үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад Хөндлөнд байхдаа бичив.”
хэмээн өгүүлжээ.
Илхаадын зоосон дээрх монгол бичээс
Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ

Жич:
Зарим нэг асуудлууд гарч ирээд байдаг. Эдгээр ни, Уйгурууд яг босоо бичигтэй байсан уу? Тататунга гэж хүний тухай 1660 оны үед бичсэн Алтан товчоо-д л хальт дурдсан байдаг. Нууц товчоо-д бол огт байхгүй. Ондоо ямар тэмдэглэлд Тататунгаг дурдсан байдаг вэ, мэдэх үү? Монголчууд уйгуруудаас биш харин шууд арамэй, согд нараас бичгээ авсан байж болох талаар юм байдаг болов уу? Энд бичсэнээр бол уйгуруудаас хамаагүй өмнө монголчууд бичигтэй байсан болох гээд байна. Уйгурууд бол нилээн сүүлд яг энэ нэрээрээ сонсогдож бичигдэж эхэлсэн хүмүүс шүү дээ.

Тататунган талаар ондоо ямар сурвалжид гардгийг мэдэхгүй. Арамэй усгээс согд усэг ууссэн. Арамэй н’ согдоос бур эртнийх гэж ойлгосон. Арамэй согд хоёрын хооронд бас ялгаа бий болов уу. Арамэйг түрэгүүд, согдыг уйгарууд хэрглэсэн болов уу.
Монголын нутагт байсан нуудэлчид согд бичигтэй танилцаж эхэлсэн нь 4-5 р зууны уед байх. Ялангуяа Турфан шинжаанд бол бур их дэлгэр байсан, мэдээж худалдаа наймаа хийхэд согд бичгийг хэрэглэдэг л байсан байж таарна. Тэр Мани шашин монгол нутагт дэлгэрэх уед л согд бичиг орж ирсэн байх. Тэгэхээр Сянби-н Тоба Вэй улсуудын шинэ бичиг гээд байгаа нь согд бичиг байх. Нирун нар энэ уэд согд бичигтэй танилцсан л байж таарна. Нүүдэлчдийг бичигтэй байсан гэх сурвалжууд ховор байх. Модон дээр хэрчлээс тэмдэг тавьж мэдээ хадгалдаг, эсвэл дайтахдаа цэргийнхээ тоог хонины хорголоор тооцоолдог, өвс шүлждэг гэх мэт хачин хачин юм бичсэн байдаг юм.
Бас нэг оор асуудал бол, Тэр үeд өргөн дэлгэр байсан хятад ханзыг авалгүй заавал уйгур авсан нь ямар учиртай вэ? гэж, Ханз хэрэглэнэ гэдэг чинь хэлээ бүр солино гэсэн үг. Уйгур хэлэнд тэр үед 18 үсэг (сүүлд 21,23 болсон) байсан. Тэр үсгүүд монгол хэлийг авиалан дуурайхад хамгийн ойр байсан хэрэг. Нэгд, хятад хэл авиа зуйн хувьд монгол хэлнээс тэс ондоо, хоёрт дүрс үсэг зохиосноос авиа дуудлагийг тэмдэглэх нь илуу амар. Уйгуруудаар том албан тушаалаа гуйцэтгүүлж байсан, соёлын хувьд уйгурууд торгоны замыг эзлэн 200-300 жил байсны хувьд перс, араб, энэтхэг соёлын нөлөөгөөр асар их зүйл хуримтлуулж чадсан. Монголчууд хятад хүнд дургуйдээ хятад соёлыг аваагуй нутаг буцсан шүү дээ.
Ер нь Монголчууд хил залгаа орших асар их хүн амтай, ижил зүс төрхтэй хятадуудад уусдаггүй гол нууц, шалтгаан нь Хэзээч Ханз бичиг үсгийг нь авч хэрэглэдэггүй, хятад хэлийг нийтээр сурдаггүй, сургадаггүйд оршиж байгаа юм шүү.



Дөрвөлжин бичиг

Юань улсын бүрэлдэхүүнд багтаж байсан олон хэлнийн иргэдийг бичгээр нь нэгтгэх гэсэн бодлого чухамдаа Юань улсыг албан ёсоор байгуулахаас өмнө эхэлжээ. 1269 онд Хубилай (1215-1294) хааны зарлигаар Пагва лам Лодойжанцангийн (1234-1279) зохиосон дөрвөлжин бичиг нь дүрсийн хувьд төвд үсгээс, холбон бичих зарчмын хувьд монгол бичгээс эх авсан ( Ц. Шагдарсүрэн  1981. 32-57) бөгөөд үүнийг хааны зарлигаар улсын бичиг болгож Юань улс даяар төр-шашны  бүх хэргийг дөрвөлжин бичгээр хөтлөх болсон билээ. Европ дахинаа уг бичгийг дөрвөлжин бичиг гэсэн утгаар нэрлэхийн хажуугаар зохиогчоор нь Пагвагийн бичиг хэмээнэ. Дөрвөлжин бичгээр үлдсэн дурсгал хоцрол гэвэл төдий л цөөн бус, одоо ч нэмэн олдсоор буй бөгөөд ерөнхий хүрээг авч үзвэл, дээдийн зарлиг тархаах, олон зүйлийн ном бичиг хэвлэх, тамга тэмдэг захиралга болон гэрэгэ хэмээх үнэмлэх пайз, цаасан мөнгөн дэвсгэрт хийгээд, бичүс буюу гэрэлт хөшөө тэргүүтэнд цөмд нь хэрэглэж байжээ.
         Дөрвөлжин бичгийг Юань гүрний үед албан ёсоор хэрэглэж байсан боловч Юань улсаас хойш ерийн уламжлал тасралгүй явсаар өдийг хүргэсэн  юм.
         Монголын дөрвөлжин бичгийг анх төвд үсгийн хэлбэрээс үлгэр авсан боловч тэр цагт Төв Ази дахинаа нөлөөтэй байсан монгол, хятад зэрэг бичгийн нэгэн адил дээрээс доош босоо бичнэ гэхэд хөндлөн бичдэг төвд үсгийн зарчим нийцэхгүй тул үсэг холбон бичих өөр тогтолцоог хайх шаардлага эрхгүй тулгарсан, үүндээ монгол бичгийн үсэг зүйн зарчмыг хэрэглэжээ гэж үзэх баримт бүрэн байдаг.
         Дөрвөлжин бичгийн цагаан толгойн бүтцийг авч үзэхэд Юань гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан олон улс түмний хэл, тухайлбал: монгол, хятад, төвд, самгард, түрэг хэлний авианы онцлогийг тусгасан байх бөгөөд дурдсан хэлээр бичсэн дурсгал байгаа нт үүний баталгаа болж өгнө. Ийм ч учраас монголын дөрвөлжин бичиг бол Юань улсын албан ёсны бичиг байсан төдийгүй, гүрний хязгаар доторхи олон хэлийн үндэстнийг бичгийн хувьд нь нэгтгэх үүрэгтэй байсан ажээ.

Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
  
Дөрвөлжин бичиг нь монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368) хэрэглэгдэж байжээ. Зарим судлаачид дөрвөлжин бичгийг солонгосын хангыл үсгийн үндэс болсон гэж үздэг. Тэдний эрдэмтэд нь ч хүлээн зөвшөөрдөг.








Файл:Yuan coinage.jpg

Файл:Yuan dynasty banknote with its printing plate 1287.jpg


Али гали үсэг буюу Галиг үсэг 


Али Гали үсэг нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. 16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй.  Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна.
 Galig useg
Хожим Манжууд Манж бичиг үсгээ зохиохдоо Монгол бичгийг шууд авч хэрэглэсэн ба бичгийн дүрмийн хувьд ойролцоо нутагладаг Монголын Харчин хошууныхнаас Али Гали үсгийг хуулбарлан авсан юм. Мөн Али Гали үсгийн авиан дүрмийг Солонгосын Хангыл үсгийг зохиохдоо шууд удирдлага болгосон байдаг.

 Энэ тухай Сөүлийн үндэсний их сургуулийн Хааны номын санд хадаглагдаж байгаа Монголын эртний бичиг үсэг эхлэн суралцагчдын үздэг байсан "Оюунтүлхүүр" сударыг Монгол-Хангыл үсгээр хадан ярианы дэвтэр сурах бичиг болгон Хааны ордныхон Монгол хэл сурахдаа ашиглаж байсан нь нотолдог. Дараа фото зургийг нь оруулах болно.

  1587 оны орчим харчины Аюуш гүүштэн монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор төвд, самгард, хятад зэрэг харь хэлний нэр томъёо, үг хэллэгийг монгол бичгээр тэмдэглэх бүрэн боломжийг буй болгосон билээ.
Самгард хэлний авиаг тэмдэглэнэ гэдэг бол энэтхэг-европын овог хэлний үгийг тэмдэглэх тогтолцоотой болно гэсэн хэрэг билээ. Иймд монгол бичгээр европ дахины хэлний авиа, нэр томъёог бүрэн тэмдэглэх боломжтой бөгөөд орос, франц, герман, англи зэрэг олон хэлнээс орчуулсан сонгодог зохиол бүтээл болон “Библи” судар монгол бичгээр байдаг нь үүний баталгаа мөн.
         Бас нэгэн зүйл бол монгол бичиг нь хурдан бичих боломжтой, хүний ярьж хэлж буй үгийг аан уунгүй тэмдэглэж чаддаг тул “түргэн бичиг”-ийн үүргийг давхар гүйцэтгэж иржээ.
         Харьцангуй хожуу зохиогдсон бусад бичигтэй жишихэд монгол бичиг нь энэ мэтийн боловсронгуй талаараа үлэмжхэн илүү байсны учир цаг хугацаа, орон зайн хамаарлын хувьд тэдгээрээс давж нийт монгол даяар, хамгийн урт удаан хэрэглэгдсэн гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
         Монгол бичиг нэг үсэг хэд хэдэн дуудлагатай байдаг нь түүний сайн боловсроогүй, бүдүүн тойм.Монгол бичгийн хэл нь ярианы хэлнээс их зөрүү болсон гэж өөлсөөр ирлээ.
         Монгол бичигт үндэслэсэн монгол бичгийн хэл ямар ч атугай
1224-1225 он гэхэд бүрэлдэж тогтчихсон байсан нь монгол туургатны нийгэм-соёлын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.
Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм.
 
Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар шинжилсний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийп жагсаалт, сургаал) зэрэг болно.

XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.
Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юан улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно.
Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг.
Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо:
“Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг нь шинэ үг хэллэгээр сольж ардын нутгийн аялгууны зүйл өргөнөөр нэвтрэн орох зам нээгдээд хуучин уйгар, иран үгс байсны зэрэгцээ төвд үгс нэвтрэн орж эхэлжээ. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ.
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен:
“Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” / Галиг үсэг.  хэмээн бичсэн буй
Аюуш гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ.
Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ.
Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ.
Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.
Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.
Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ.

Соёмбо үсэг


Соёмбо үсгийн бирга тэмдэг
 Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд халхын анхдугаар богд, Өндөргэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт шүтэж соёмбо (самгардаар “өөрөө буй болсон гэгээн” гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
         Соёмбо бичгийн утга учир, мөн чанарыг тайлбарласан 10 гаруй бүтээлийг Эрэнэ зуу хийдийг ширээт лам Дагвадаржаа (1743-1803)  бисэн байна.
         Соёмбо бичиг нь монгол, төвд, самгард хэлний аялгуут зэрэг тэмдэглэх зорилготой тул 90 шахам үсэгтэй. Голдуу зүүнээс баруунш бичдэг боловч бас босоо бичсэн зүйл буй. Үсэг холбож үг болгохдоо самгард –төвд бичгийн байдлаар үгийг үе үеэр нь багц болгож бичнэ. Энэ бичиг нь нэлээд эрхэмсэг хэлбэртэй тул дармал маягаар бичихэд баахан ур шаардана. Соёмбо бичгийн эхлэх тэмдэг Э-бам (эгчим буюу бярга) нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын бэлгэдэл болж туг сүлдэн дээр заларсаар хэдэн зууны нүүрийг үзсэн бөлгөө.
         Соёмбо бичгийн дурсгал нь XVIII зууны монгол хэл, аялгууны байдлыг үзүүлэх баримт болно гэж академич Л. Лигети бичсэн нь уг бичгийн эрдэм шинжилгээний нэг ач холбогдлын дүгнэсэн хэрэг юм.


Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.
Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.





Хэвтээ дөрвөлжин үсэг

Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.

Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж. Цэвээн  гуайн цуглуулгаас профессор Д. Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэй зүйл, гол төлөв Эрэнэ зуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа.
         Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “ тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг.
         Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хягаарртайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэ, соёмбо бичгийн нэгэн адил XVII-XVIII  зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг билээ.

Өндөр гэгээн Занабазарын “Хэсэг бусаг зарлигийн хураангуй” хэмээх номын эцэст нэгэн зүйл үсгийн цагаан толгой хавсаргасан байдаг бөгөөд энэ тухай анх П.С.Паллас номдоо дурдаж, И.Клапрот, Банзарын Дорж, А.Бобровников, А.Уайли нар номдоо “hor-yig” буюу “монгол үсэг” гэж нэрлэжээ.

А.Позднеев номдоо энэ бичгийн талаар тодорхой мэдээ баримт байхгүй, “оньсого” мэт гэж дурдсан байдаг. 1952 онд академич Б.Ринчен тэрхүү “оньсого” болсон үсгийн тухай олны сонорт хүргэж соёмбо бичигтэй нэгэн дор Өндөр гэгээнтэн зохиосон гэж тодруулан дурдсан байдаг /Ринчен.Б, 1964/.

Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж.Цэвээн гуайн цуглуулгаас профессор Д.Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэн зүйл, гол төлөв Эрдэнэзуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа.

Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн хэлбэрт шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг.

Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хязгаартайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэд, соёмбо бичгийн нэгэн адил ХVII-ХVIII зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг.  Зарим талаараа Эвхмэл бичгийн эх үндэс гэх нь ч бий.

   Эвхмэл үсэг

Бичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.
Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс  санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар болон хэрэглэгдэж ирсэн байх үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр Занабазарын Хэвтээ дөрвөлжин үсгээс баяжсан гэдэг.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг.
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ.
Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох  сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.
Эвхмэл үсгийн цагаан толгой
 








Тод бичиг



 Ойрадын хутагт лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан, Гансу, Циньхай мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.

 Ойрадын Зая Огторгуйн Далай хэмээх Намхайжамц (1599-1662) хулгана жилийн өвөл (1648) Чүй мөрөнд өвөлжих үедээ Тод хэмээх бичгээ зохиожээ. Энэ үеийн улс төр, нийгмийн байдлыг үзвэл монголчуудын тусгаар тогтнолд Манжийн зүгээс заналхийлж, бас буддын шашны нөлөө гуравдахи удаагаа хүчтэй болж байснаас гадна нийт монголчууд эв нэгдлийн хувьд тийм ч таатай цаг биш байжээ.
              Тод үсэг нь монгол бичгээс эх авсан боловч монгол бичигт нэгэн үсгээр сэлгэж болдог хэдэн авиа тэмдэглэдэг ёсыг халж, үсэг бүр тодорхой нэгэн авиаг тэмдэглэхээр зохиосон тул чухамдаа “тод” гэж нэрлэх болсны учир тэр буй заа.
         Тод бичгийн зөв бичих ёс нь авиазүйн зарчим дээр үндэслэсэн байна. Үсэгзүйн үүднээс зарим эгшиг (жишээ нь: ө)-ийг өмнөх гийгүүлэгчээр нь зохицуулж нэгэн дүрсээр бичих ёсон ажиглагддаг нь монгол бичгийн үсэгзүйн арвилан хэмнэх зарчмын нөлөө биз ээ.
         Тод бичигт эгшгийн уртыг гурван хэм (ерийн , урт, нэн урт)-ээр тэмдэглэдэг бөгөөд нэн урт нь зөвхөн тарнийн хэлэнд байна. Тод бичгийн хэлний зөв бичихзүйд дэвсгэр гийгүүлэгч 14 байдаг нь монгол бичгийнхээс 3-аар илүү, энэ нь зарим талаар ойрд аялгууны онцлогтой холбоотой боловч төвд-энэтхэгийн нөлөө гэж үзвэл илүү зохино.
         Тод бичгээр төвд хэлнээс орчуулсан ном зохиол нэлээд олон. Зая Бандидын намтарт түүний орчуулсан гэх их, бага таван ухааны 177 номын жагсаалт байдаг бөгөөд энэ нь бас бүгдийг хамарсан бус ажээ.
         Тод бичиг, түүний дурсгалын судлалд эрдэмтэн Х. Лувсанбалдангийн оруулсан хувь нэмрийг дурдалгүй орхих аргагүй юм. Эрдэм шинжилгээний  ганц сэдэвт зохиол, олон өгүүллэгээс гадна түүний хүчин зүтгэл, санаачилгаар олон жилийн туршид цуглуулсан тод бичгийн дурсгал-ном судар, албан бичгийн зүйлс тэргүүтэн хэдэн зууд хүрсэн бөгөөд энэ хөмрөг өдгөө Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж, дэлхийн хэмжээнд энэ чиглэлээр лавтайяа тэргүүн байранд орно гэдэгт эргэлзэх зүйлгүй.






Вагиндрагийн үсэг


Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.
1905 онд олны дунд Агваан хамба гэж алдаршсан Агвандоржиев ламтан “Буриадын шинэ үсэг”-ийг зохиосон нь ном судрын дотор “Вагиндрагийн үсэг” гэж тэмдэглэгдэх болжээ. Вагиндра гэдэг үг нь зохиогчийн Агваан гэдэг нэрийн самгард орчуулга болой.
         Валиндрагийн үсэг нь монгол бичигт өрнө дахины хэл, бичгийн нөлөөг анх шууд тусгасан бичиг гэж үзэх үндэстэй бөгөөд энэхүү бичгээр монгол хэл хийгээд буриад аялгуу, мөн орос хэлээр бичих боломжиой ажээ. Вагиндрагийн бичгээр 1905-1910 оны хооронд “Буриадын шинэ үсэгт тааруулсан зүрхэн толт….”, аман зохиолын хэдэн зүйл эмхэтгэл зэрэг арав шахам номыг чулуун барын аргаар Санк-Петербург хотноо хэвлэн гаргажээ.
Түүнээс гадна эл бичгээр түргэн бичихэд монгол бичигтэй адилгүй, үсэг бүрийн ялгааг хичээнгүйлэн гаргах шаардлагатай зэрэг бас бус галтгаанаар, тод бичгийн нэгэн адил монгол туургатан нийт даяар хэрэглэхэд бэрхшээлтэй байсан учир арга буюу орхигдоход хүрсэн буй заа.
         Аливаа улс үндэсний бичиг, түүн дээр үндэслэсэн бичгийн  хэл нь аль нэг ноёрхох аялгууны онцлогийг бусад олон  аялгуунд хүчээр тулгалгүй, тухайн нэг ард түмний буюу эс бөгөөс тэрхүү хэлээр хэлэлцэгч олон ард түмний хэлний нийтлэг онцлогийг жигд тусгахыг хажуугаар нутаг нутгийн хэл аялгууны байдлыг эрх тэгш анхаарсан тохиолдолд л нийт даяар хэрэглэгдэх боломжтой болж, улмаар тухайн ард түмнийг үсэг бичгээр нь дамжуулан хэлний хувьд нь нэгтгэж байдаг ажээ.


Латин үсэг


1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.



Кирилл үсэг


Кириллийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирилл цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).
Кирилл үсэг нь Грек, Хүннү үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнтнүүд түүнийг стандартчилсан. 
Түүнчлэн Хүннү гүрнээс тасран баруун зүг нүүдэллэсэн Цагаан Хүннүчүүдийн /Аттил хаан, Аваарууд гэх мэт .../, /Болгарчуудын/ хэрэглэж байсан бичиг үсгээс Кирил үсэг нь улбаатай гэдэг. 

Зарим гадныхан болон монголчууд Кирил үсгийг оросынх гэж хэлэх нь бий ч нарийндаа кирил үсэг нь монголчуудын өнө эртний өв соёлын нэг хэсэг юм шүү дээ.

 1930-аад оноос Зөвлөлт Холбооны Улсад араб, гүрж, монгол зэрэг оросоос өөр бичиг хэрэглэж байсан ард түмнүүдийн дунд латин үсэг авах хөдөлгөөн нэгэн зэрэг эхэлж, улмаар латин үсэгт сургах, латин үсгээр ном бичиг хэвлэх явдал нэлээд өрнөж ирснээ огцомхон эргэлтээр цөм орос кирилл үсэгт шилжсэн билээ. Үүнлүгээ адилхан хөдөлгөөн Монголд бас өрнөж, 1930 оноос монгол үсгийг халж боловсон соёлыг дэлгэрүүлэхэд дөхөмтэйг нийт дээр дэлгэрэх туршилгыг олсон латин үсгийг өөрийн монгол хэлэндээ зохилдуулан үндсэн хэлний үсэг болгон хэрэглэх оролдлого хийж эхэлсэн билээ. Ингээд латин бичиг зааж сургах, сонин сэтгүүлд булан гаргах зэрэг ажил арван жил шахуу үргэлжилжээ.
         МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлаас гаргасан 22.18 дугаар тогтоолд :
         Шинэ үсгийн дүрэм 1942 онд гарч засвар оруулсан хоёрдугаар хэвлэл нь 1946 онд хэвлэгджээ. Ингээд Дэлхийн II дайны дараа, 1946 оны 1-р сарын 1-нээс “…бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр…” явуулах болсон юм. Энэ хугацаанд шинэ үсгийн дүрэмд орсон өөрчлөлт засварыг авч үзэхэд эхэн үед арай ялгаатай байсан зүйлсийг орос бичгийн байдалд ойртуулан зассан нь тодорхой харагддаг.
         Шинэ үсгийн цагаан толгойн бүрэлдэхүүнийг авч үзвэл, орос цагаан толгойн 33 үсэг дээр ө,ү хоёрыг нэмсэн байна. Зохиогч үндсэн долоон эгшиг, тусгах зургаан эгшиг (я-гийн төрлийн үсэг е,ё,ю,я болон й,ы) 20 гийгүүлэгч: ъ,ь нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш, зүгээр тэмдэг үсэг болно гэж хуваажээ. Гийгүүлэгчийн тухайд, монгол хэлний хоёр зүйлийн г, н хоёрыг тус тус нэгэн үсгээр тэмдэглэсэн байна.
         Шинэ үсгийн дүрэм нь авиазүйн зарчим буюу хэлдэгтээ ойртуулах зорилгыг голлосон бөгөөд мэргэжлийн олон эрдэмтний үзэж байгаагаар үгзүй буюу хэлбэр судлалын зарчмыг баримталсан бол хэв шинжийн хувьд монгол зэрэг алтай овгийн залгамал хэлний онцлогт илүү тохирох байсан байна.


Монголчуудын зохион хэрэглэсэн бичиг үсгүүд “Монгол” гэж буулгасан байдал:

Дүгнэлт
                  Аливаа улс үндэсний бичиг, түүн дээр үндэслэсэн бичгийн  хэл нь аль нэг ноёрхох аялгууны онцлогийг бусад олон  аялгуунд хүчээр тулгалгүй, тухайн нэг ард түмний буюу эс бөгөөс тэрхүү хэлээр хэлэлцэгч олон ард түмний хэлний нийтлэг онцлогийг жигд тусгахыг хажуугаар нутаг нутгийн хэл аялгууны байдлыг эрх тэгш анхаарсан тохиолдолд л нийт даяар хэрэглэгдэх боломжтой болж, улмаар тухайн ард түмнийг үсэг бичгээр нь дамжуулан хэлний хувьд нь нэгтгэж байдаг ажээ.
                  Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно.







































몽골어의 문자 체계
우넹툭스
몽골 문자(Monggol bicig.svg, монгол бичиг) 몽골어 위해 만들어진 여러 표기 체계들 가운데 하나이다. 약간만 변경된 채로, 이것은 몽골어 적기 위해 오늘날까지 중국 내몽골러시아의부랴트와토바에서 사용되고 있다.
문자는 흉노와 위구르어 필경사인 타타르 통가가 만들었다. 그는 1204 경에 몽골과 나이만 전쟁에서 몽골인들에게 포로로 붙잡혔고, 그때 칭기스 그에게 몽골어를 위한 표기 체계를 만들라고 명했다.
 시리아 문자에서 파생된 문자이며 소그드 문자 거친 위구르 문자 고쳐서 표기 체계를 만들었다. 이것의 가장 두드러진 특징은 세로쓰기이다.
이것은 왼쪽에서 오른쪽에서 써나가는 안되는 세로 쓰기 문자들 중의 하나이다.
대부분의 세로 쓰기 표기 체계들이 오른쪽에서 왼쪽으로 써나가지만, 중세의 위구르 문자과 파생 문자들(몽골 문자, 오이라트 문자, 만주 문자 부랴트 문자들) 왼쪽에서 오른쪽으로 나간다.
이것은 위구르인들이 중국의 표기 체계를 흉내내기 위해 그들의 문자를 반시계 방향으로 90 회전시켰기 때문이다.
1587년에, 아유쉬 구쉬가 티베트어, 그리고 산스크리트어 같은 언어들의 소리를 옮겨적을 있도록 하기 위해 여러개의 문자들을 추가로 고안해 내었다.


몽골 문자 체계

몽골은 예전부터 내려오는 깊은 역사의 문자와 문화가 있는 국가입니다.                                  몽골어  문자  체계 역사적으로  여덟  종류가 있다.

흉노 문자

흉노(匈奴, 몽골어 병음: ХҮННҮ 중국어 병음: Xiongnu) 기원전 5세기부터 5세기까지 몽골  북부 지역에서 활동하던 몽골 유목민족이다.
흉노 문자는 기원전  5세기부터6세기 사이쯤에 고대의 (몽골) 흉노 제국에서 사융한다.
흉노인들이 사용한 문자는 노인울라 16 고분을 비롯한 흉노 유적지에서 발굴된 출토품에 흉노 문자로 추정되는 기호들이 새겨져 있다.
옛날에는  흉노 제국의 황제아틀라가 있었다.



전통 몽골 문자

전통 몽골 문자는 12세기에서 13세기 사이쯤에 위구르 문자에서 문자이다. 이는 세로쓰기 하는 문자 가운데 유일하게 왼쪽에서 오른쪽으로 쓰는 문자이다.
현재 중국 내몽골러시아의 부랴트토바할르막에서 사용되고 있다. 몽골 나라들에서 쓰이고 있으며, 어웡키어 기록하는 데에도 쓰인다.
몽골인민공화국에서도 민주화 민족주의의 영향으로 1994 초등학교부터 몽골 문자 교육을 실시하는 문자의 사용을 장려했지만,
세로쓰기 문자로서 전산화에 불리한 , 문자와 발음의 관계가 키릴 문자만큼 규칙적이지 않은 , 국민들이 키릴 문자 사용에 이미 익숙해져 있는 때문에 보급 운동은 그다지 성공하지 못했다.
만주어 표기하는 만주 문자 몽골문자를 변형한 것이며, 만주족의 일파로 생각되는 시버족 문자라는 파생 문자를 현재도 사용하고 있다.

전통 문자로 몽골이라는 낱말이다.

문자(alphabet) 서너개의 모음들(o/u, ö/ü, 끝위치의 a/e) 자음들(t/d, k/g, 때때로 ž/y) 구분할 없는데 , 이것은 위구르어에서는 필요하지 않았기 때문이다. 결과적으로 이것은 영어 상황에 어느 정도 견주어볼 있는데, 영어에서도 단지 5개의 글자들로 10 혹은 이상의 모음들을 나타내고, 두개의 다른 소리를 위해 이중음자 ‘th’ 사용한다. 이것 때문에 실제 사용에 있어서 혼동이 일어나는 경우는 비교적 드문데, 이유는 모음 조화와 모음의 순서가 필요하다는 사실이 보통은 적절한 선택을 가능하게 하기 때문이다.

파스파  (더벨진)

파스파 문자는 13세기에 몽골어 원나라 각종 언어 표기에 이용하기 위해 제정된 표음 문자, 위에서 아래로 세로로 쓴다.
현재는 쓰이지 않는다.
문자로 몽골이라는 낱말이다.










쇼욘보 문자
쇼욘보 문자는 17세기 말과 18세기 초에 몽골의 소승불교 승려들이 만들었다. 몽골국기에 쇼욘보 문자가 있다. 현재는 쓰이지 않는다
.        문자로 몽골이라는 낱말이다.

몽골 엡히멜 문자
쇼욘보 문자는 15세기초에 몽골사용한 문자이다. 현재는 쓰이지 않는다.

문자로 몽골이라는 낱말이다.


토도

1648년에, 오이라트의 불교 승려 자야 판디트 문어를 실제 발음에 가깝게 만들고, 티베트어와 산스크리트어를 쉽게 적을 있도록 목적으로 변형된 문자를 만들었다. 문자는 1924까지 러시아 미크인들이 사용하였으나, 해에 키릴 문자로 대체되었다. 중국의 신장에서는, 오이라트 사람들이 여전히 문자를 사용한다.

 

 

바긴타라

또다른 변형이 1905년에, 부랴트 수도승이었던 아그반 드로지에브가 개발하였다. 이것은 모호성을 줄이고, 러시아어 지원하기 위한 것이었다. 하지만, 가장 중요한 변화는 위치에 따른 모양 변화들을 제거하는 것이었다.
모든 글자들은 원래의 몽골 문자에서 중세에 변형된 것들을 기반으로 해서 만들어졌다.
뒤에, 앋그반 드로지에브에게는 문자를 고안해 내는 일을 지원하기 위해 필요한 기금이 없었고, 그때문에 많아야 십수개 정도의 책들만이 문자를 사용해서 인쇄되었다.

 키릴 문자
즈금 사융하는 문자는 키릴 문자이다.
실제로 키릴 문자가 옛날에 몽골 토지에서 유럽으로 이사한 흉노인들을 만들어진 문자이다.  현재는 그들이  헝가리볼가리아가 나라들입니다.
옛날에는  흰 흉노 제국의 황제는 아틀라기 있었다.
1924 몽골에서 공산주의 혁명이 일어난 뒤로 키릴 문자 쓰이기 시작했다.
몽골에서 쓰이는 키릴 문자는 러시아 문자에 Өө Үү 개의 기호가 추가된 것이다.
비록 몽골 문자를 복원하려는 노력이 소련 붕괴 이후 시작되기는 했지만 키릴 문자의 간편성 때문에 현재는 대부분 몽골어가 키릴 문자로 기록된다.
МОНГОЛ전통 문자로 몽골이라는 낱말이다.

하나를 보면 열을 안다는 말이  있다. 몽골은 예전부터 내려오는 깊은 역사의 문자와 문화가 있는 국가입니다.
이상으로 자기발표 였습니다.  연습해서 좋은 성적 거두세요.
감사합니다만,

우넹툭스  (完全)  어름























Mongolian alphabets

Many alphabets have been devised for the Mongolian language over the centuries, and from a variety of scripts. The oldest, called simply the Mongolian script, has been the predominant script during most of Mongolian history, and is still in active use today in the Inner Mongolia region of China. It has spawned several alphabets, either as attempts to fix its perceived shortcomings, or to allow the notation of other languages, such as Sanskrit and Tibetan. In the 20th century, Mongolia switched first the Latin script, and then almost immediately replaced it with the Cyrillic script for compatibility with the Soviet Union, its political ally of the time. Mongols in Inner Mongolia and other parts of China, on the other hand, continue to use alphabets based on the traditional Mongolian script.

Precursors The Khitan spoke a proto mongolic language called Khitan language and had developed two scripts for writing their language: a logographic script derived from Chinese characters, and another derived from Uighur.





Classic Mongolian script



“Mongol” written in Mongolian script.


 Traditional alphabet


At the very beginning of the Mongol Empire, around 1204, Genghis Khan defeated the Naimans and captured an Uyghur scribe called Tata Tunga, who then adapted the Uyghur alphabet — a descendant of the Syriac alphabet, via Sogdian — to write Mongol. With only minor modifications, it is used in Inner Mongolia to this day. Its most salient feature is its vertical direction; it is the only vertical script that is written from left to right. (All other vertical writing systems are written right to left.) This is because the Uyghurs rotated their script 90 degrees anticlockwise to emulate the Chinese writing system.


 Galik alphabet


In 1587, the translator and scholar Ayuush Güüsh created the Galik alphabet, inspired by Sonam Gyatso, the third Dalai Lama. It primarily added extra letters to transcribe Tibetan and Sanskrit terms in religious texts, and later also from Chinese. Some of these letters are still in use today for writing foreign names.


Oirat alphabet


In 1648, the Oirat Buddhist monk Zaya-pandita Namkhaijamco created this variation with the goal of bringing the written language closer to the actual pronunciation, and to make it easier to transcribe Tibetan and Sanskrit. The script was used by Kalmyks of Russia until 1924, when it was replaced by the Cyrillic alphabet. In Xinjiang, China the Oirat people still use it.


[edit] Buryat alphabet


Another alphabet was created in 1905 by the Buryat monk Agvan Dorjiev (1850–1938). It was meant to also reduce ambiguity, and to support the Russian language in addition to Mongolian. The most significant change however was the elimination of the positional shape variations: All letters were based on the medial variant of the original Mongol alphabet.


 


 


'Phags-pa script



Christian tombstone from Quanzhou dated 1314, with inscription in the 'Phags-pa script
The traditional Mongolian alphabet is not a perfect fit for the Mongolian language, and it would be impractical to extend it to a language with a very different phonology like Chinese. Therefore, during the Yuan Dynasty (ca. 1269), Kublai Khan asked a Tibetan monk, Drogön Chögyal Phagpa, to design a new script for use by the whole empire. Phagpa extended his native Tibetan script to encompass Mongolian and Chinese; the result was known by several descriptive names, such as the Mongolian new script, but today is known as the 'Phags-pa script. The script did not receive wide acceptance and fell into disuse with the collapse of the Yuan dynasty in 1368. After this it was mainly used as a phonetic gloss for Mongols learning Chinese characters. However, scholars such as Gari Ledyard believe that in the meantime it was the source of some of the basic letters of the Korean hangul alphabet.
 


 Soyombo script


Two variants of the Soyombo symbol
The Soyombo script is an abugida created by the Mongolian monk and scholar Bogdo Zanabazar in the late 17th century, that can also be used to write Tibetan and Sanskrit. A special glyph in the script, the Soyombo, became a national symbol of Mongolia, and has appeared on the national flag since 1921, and on the national coat of arms since 1992, as well as money, stamps, etc.
Zanabazar had created it for the translation of Buddhist texts from Sanskrit or Tibetan, and both he and his students used it extensively for that purpose. Aside from historical texts, it can usually be found in temple inscriptions. It also has some relevance to linguistic research, because it reflects certain developments in the Mongolian language, such as that of long vowels.


 Horizontal square script


At around the same time, Zanabazar also developed the Horizontal square script, which was only rediscovered in 1801. Its actual use is unknown.[clarification needed] It was also largely based on the Tibetan alphabet, read left to right, and employed vowel diacritics above and below the consonant letters. Additionally, a dot was used below consonants to show that they were syllable-final.


Latin script


On February 1, 1941, Mongolia officially adopted a Latin alphabet. Only two months later, on March 25 the decision was reversed. According to later official claims the alphabet had turned out to have not been thought out well. It was said not to distinguish all the sounds of the Mongolian language, and to be difficult to use. However, those seem to have been pretexts rather than the true reasons. Using "y" as feminine "u", with additional feminine "o" ("ө") and with additional consonants "ç" for "ch", "ş" for "sh" and ƶ for "zh", it successfully served in printing books and newspapers. Many of the Latin letters (f, h, p, v) were even rarely used while q, w and x were completely excluded. The adoption of the Cyrillic script a short time later, almost simultaneously with most Soviet republics, suggests political reasons.


 Cyrillic script


The word 'Mongol' in Cyrillic script


 

 



9 comments:

Unknown said...

Сайн байна уу Википедиад байрлуулахаар бодож байгаа юу? Хичээж бэлтгэсэн байна. Монголын соёлоор бахархах сэтгэл төрж байна.

Unknown said...

MASH IX XEREG BOLLOO , BAYRLLAA

Unknown said...

сайн байна уу? би ч бас бичиг үсгийн талаар сонирхож байга юм л даа тэгэд таниас хэдэн зүйл лавлаж асуух гэсэн юм. Яаж холбоо барихуу таньтай

Shagdariin Unentugs said...
This comment has been removed by the author.
Нямсүрэнгийн Даш said...

Үнэхээр хэрэгтэй нийтлэл оруулжээ. Амжилт хүсье...

Unknown said...

Таны нийтлэл сайн болжээ, англиар оруулсныг ФБ-д таны нэртэй татаж орууллаа, зөвшөөрөл авалгүй оруулсандаа хүлцэл өчье, баярлалаа

Unknown said...

Их сургуулийн Л.Чулуунбаатар багшийн "Нүүдэлчин Монголчуудын бичиг үсгийн соёл" гэсэн сайхан ном миний ширээний ном, мөн Сумъяабаатар багш Шагдарсүрэн багш нарын олон сайн ном бий.

Ganbold BoBo said...

Баярлалаа, сайхан блог бна.

Unknown said...

Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байлаа