Монголын ноёдын давхраа, язгууртаны хэргэм зэрэг
Монгол улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг талаас Алтан ураг байсан. Нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас улбаатай. Алтан ураг нь Монголын түүхийн эртний үеэс дүр тодруулалт нь хожим Монголд шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой билээ. Шашин төрийг хослуулан барьсан Богд хаан олноо өргөгдсөн. Монгол улс бол феодлын улс мөн. Богд Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Чин улсаас олгосон цол хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан. Дараа нь 1915 оноос “Монгол улсын хууль зүйлийн бичигт” хэргэм зэрэг залгамжлах хуучин зүйлийн заалтуудыг оруулсан бөгөөд энэ хэргийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам Богд хааны зарлигийн дагуу хэрэгжүүлэх болсоныг заасан юм.Миний өвөг дээдэс
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэлийн хэлтэс нь олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансыг хянаж байх үүрэгтэй байжээ. Чин улсын үеийн олон засаг хошууны хуучин тамгыг халж Богд хааны зарлигаар шинэ тамга олгож, тамгын үсгийг дагаж харъяат засгуудын цолоор нэрийдэн хэргэмийг нь бичсэнийг үзвэл, Богд хаан хайрхан уулын чуулганы түшээт хан аймгийн 21 хошуу. Үүнд:
Халхын Очир Бат Түшээт сайн хан - 1
Засаг хошой чин ван -3 (нэг нь үе улиран хааны зэрэг залгамжлана. )
Засаг төрийн жүн ван – 3 (нэг нь үе улирна. Чин вангийн зэрэгтэй)
Засаг төрийн бэйл - 1
Засаг хошууны бэйс - 2 ( үе улиран бэйлийн зэрэг залгамжлах )
Засаг, улсын түшээ гүн -1
Засаг улсад туслагч гүн -7 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй )
Засаг тэргүүн зэрэг тайж – 4 ( нэг нь үе улиран түшээ гүний зэрэгтэй, нэг нь үе улиран улсад туслагч гунгийн зэрэгтэй )
Хан Хэнтий уулын чуулганы Сэцэн хан аймаг 25хошуу, 2 отог ,
Халхын махасамади Далай сэцэн хан – 1
Засаг, хошой чин ван – 3 (нэг нь үе улиран чин вангийн зэрэгтэй )
Засаг төрийн жүн ван – 5 ( нэг нь үе улиран вангийн зэрэгтэй )
Засаг, төрийн бэйл – 2
Засаг, хошууны бэйс – 3
Засаг улсын түшээ гүн – 2 ( нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй )
Засаг, улсад туслагч гүн – 2 (хоёр нь үе улиран бэйсийн зэрэгтэй)
Хантайшир уулын чуулганы Засагт хан аймаг 20 ХОШУУ 3 ОТОГ
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт хан нэгэн хошуу
Засаг, хошой чин ван
Засаг төрийн жүн ван – 1
Засаг, төрийн бэйл – 3 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй )
Засаг, хошууны бэйс – 2 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй
Засаг, улсын түшээ гүн – 3
Засаг, улсад туслагч гүн – 6 (хоёр нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана) нэг нь үе улиран улсын түшээ гүнгийн зэрэгтэй, (нэг нь үе улиран бэйсийн зэрэгтэй)
Засаг, тэргүүн зэрэг тайж – 4
Цэцэрлэгийн чуулганы Сайн ноён Хан аймаг 25 хошуу 8 отог
Халхын Түмэнхэн, Номун эзэн Сайн ноён хан – 1 хошуу
Засаг, хошой чин ван – 2
Засаг төрийн жүн ван – 2 ( нэг нь үе улиран вангийн зэрэгтэй )
Засаг, төрийн бэйл - 1 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй )
Засаг, хошууны бэйс – 4 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй)
Засаг, улсад туслагч гүн – 6 (нэг нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана, нэг нь үе улиран жүн мангийн зэрэгтэй)
Засаг, тэргүүн зэрэг тайж – 9 хоёр нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран бэйсийн зэрэгтэй, дөрөв нь үе улиран улсад туслагч гүнгийн зэрэгтэй )
Дөрвөдийн 2 аймгийн 27 засаг хошуу
Бат-Ерөөлт таөгс хөлөг Далай хан – 1 хошуу
Засаг, хошой Чин ван – 1
Засаг, төрийн жүн ван – 1
Засаг, төрийн бэйл – 2
Засаг, хошууны улсын түшээ гүн – 2
Засаг, улсад туслагч гүн – 5
Дөрвөдийн баруун гарын үнэн зоригт хан аймаг 15 хошуу
Үнэн зоригт хан – 1
Засаг төрийн жүн ван – 1
Засаг, төрийн бэйс – 2
Засаг, улсад туслагч гүн – 11
Ингээд 1912 - 1913 оны байдлаар Монгол улсад хан цолтой 6, хошой чин ван 9, үүний нэг нь (Ханддорж хошой чин ван) хааны зэрэгтэй. Төрийн жүн ван 13, үүний 3 нь үе улирсан вангийн зэрэгтэй.
Төрийн бэйл 9, үүний 2 нь үе улиран жүн вангийн зэрэгтэй. Хошууны бэйс 12, үүнйи нэги нь үе улиран жүн вангийн зэрэгтэй, 3 нь үе улиран бэйлийн зэрэгтэй. Улсын түшээ гүн 8, үүний 2 нь үе улиран бэйсийн зэрэгтэй. Улсад туслагч 39 үүнийн нэг нь үе улиран түшээ гүний зэрэгтэй, 4 нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй, үе улиран бэйсийн, нэг нь үе улиран түшээ гүний зэрэгтэй. Тэргүүн зэрэгт тайж 22, үүний 3 нь үе улиран бэйл, 2 нь бэйс, 2 нь түшээ гүн, 5 нь үе улиран улсад туслагч зэрэгтэй байжээ. XVII- XX зууны эхэн үе хүртэл хэргэм зэрэг цол бүхий хүмүүсинй тоо өсөн нэмэгдсээр байжээ.
Фүс
Фүс нь Манж Чингийн үеэс улбаатай Богд Хаант Улсын үе хүртэл Ноёдын хэргэмийг илэрхийлэх Хүрмэн дээр хаддаг байсан элдэв зүйлийн амьтны дүрсийг оёж хатгасан дөрвөлжин торгон тэмдэг юм. Чин Ван хүн хоёр эсрэг харсан, хоёр зөрүү харсан нийт дөрвөн Луут фүс хаддаг байсан бол Жүн Ван хүн дөрвөн зөрүү харсан Луут фүс хэрэглэдэг. Бэйл хүн 2 эсрэг харсан луу, Бэйс хүн хоёр зөрүү харсан Луу хаддаг байжээ.
Богд хааны хувьд тэнгэр язгуурт угсаа гаралгүй ч улсын эзэн, шашны тэргүүний хувиар Хааны фүст алтан сёомбо, хорол хүрдийг авч хэрэглэхээр болсон гэдэг.
No comments:
Post a Comment