Pages

Tuesday, January 14, 2014

Монголын түүхтэй холбогдсон гадныхан

Монголын түүхтэй холбогдсон гадныхан


1910 оны эхээр Их хүрээний хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До . 1911 онд Монголын ноёд Сань До амбанд/Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй гэнэ . Манай Халхын Монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тул , суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй .


Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган цэрэг татаж Бээжинд орж Дай Чин улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин , хэрэглэл , буу зэвсэгийг тоо ёсоор олгоно уу . Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү/ гэж мэдэгджээ. Сань До хариуг нь өгөх гэсэг боловч Их Хүрээний монгол сайд элдэв шалтаг хэлж уулзаагүй байна .

Заасан цаг өнгөрч хэдэн монгол лам , ноёд Богд Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ /Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж , бүрэн эрхт Их Монгол улсаа байгуулж Богд хаанаа өргөмжлөхөөр тогтлоо/ гэжээ. Сань До оросын консулын газар хоргодож улмаар Хиагтаар дамжиж Монголоос гарчээ. Энэ зураг 1907 онд болсон парис бээжингийн авто ралли .Сань До амбан Өвөр Монголын Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байжээ.

Ярослав Гашек /1883он Прага-1923он Липнице/


Чехийн алдарт зохиолч Я.Гашек Монголын үнэн сонинг гаргахад идэвхийлэн оролцож байсан гэж байна. /Эрэлхэг цэрэг Швейк/ алдартай романы зохиогч.

   И.Я.Коростовец
ван Яковлевич Коростовец Монгол улсын засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчөөр 1912 оны 9 дүгээр сард томилогдон Нийслэл Хүрээнд ирж, хоёр тал 3 сар хэлэлцээр хийсний үр дүнд Монгол - Оросын Найрамдлын гэрээ болон уг гэрээнд хавсран тогтоосон худалдааны гэрээнд 1912 оны 11 дүгээр сарын 3-нд гарын үсэг зуржээ.

1912 оны 11 дугаар сарын 3-нд Орос улстай хэлэлцээр хийж, Найрамдлын гэрээ байгуулсан явдал нь Монголын хувьд улс төрийн чухал ач холбогдолтой зүйл байлаа. Эл гэрээгээр Хаант Орос улс Монгол, түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь цаашид Монголын тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн алхам болсон юм.  Монгол улсаас Хаант Оростой ийнхүү гэрээ байгуулсан явдал нь Хятадаас Монголын байдалд хандаж байсан урьдын эзэгнэх хандлагад тодорхой цохилт болж, Хятадын Засгийн газрыг Орос улстай Монголын асуудлаар хэлэлцээ хийхэд хүргэсэн юм.

Хэдийгээр 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээ, худалдааны протоколыг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдог боловч эл гэрээ Монголын хувьд улс төрийн онцгой ач холбогдол агуулсан юм. Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.

Энэ гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Монгол улсын олон улсын харилцаанд эзлэх статусыг тодорхойлоход хууль эрхийн анхны бодитой баримт бичиг болсон юм. Энэ хэлэлцээрээр:

1.    Монгол бол эзэн хаантай, Засгийн газартай улс мөн,
2.    Монгол нь өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй,
3.    Монгол нь «өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журамтай,
4.    Монгол нь өөрийн нутгаас Хятадын цэрэг ба эрх баригчдыг үлдэн гаргасан бөгөөд дахин өөрийн газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг үл оруулах эрхтэй,
5.    Монгол нь Хятад болон бусад гадаад улстай хэлэлцээ хийж өөр гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг Орос улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч эдгээрийг «алдагдалгүй сахихад» цөм тусална гэж Орос улс өөртөө үүрэг авсан байлаа. Гэрээ нь тухайн тодорхой нөхцөлд Монголд нилээд дэвшилттэй алхам болсоныг тэмдэглэх учиртай. Эл хэлэлцээрээр монголчуудын санал болгосон Өвөр Монгол, Баргыг Монголд дагаар орох асуудлыг хэлэлцэхээс оросууд эрс татгалзаж, Петербургт Монголын элчин суулгах тухай асуудал мөн татгалзсан хариу авчээ. Өвөр Монголын асуудал нь урьд нь Орос Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр нэгэнт шийдэгдсэн байсан бол Оросын нийслэлд Монголын элчин нээх асуудал нь Орос улс нэгэнт Монголын тусгаар тогтнох эрхийг Хятадын харьяаны автономиор хязгаарлах бодолтой байсан учраас татгалзсан санал авсан байна.

Оpосын гадаад явдлын яамны сайд Сазанов Монголын засгийн газаpтай хэлэлцээ хийх Оpосын бүpэн эpхт төлөөлөгч Коpостовецид 1912 оны 8 дугааp саpын 23-нд илгээсэн зааваpтаа: Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг “манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх” явдал хэмээн тодоpхойлоод “тавьсан зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд 1. Халхад үндэсний эpхийг олгох, 2. Тэнд хятадын цэpгүүдийг оpуулахгүй байх, 3. Халхыг хятадуудааp колончлуулахгүй байх гэсэн гуpван нөхцли йг хангахааp төлөвлөж байна” хэмээн дуpьдсан байдаг. Энэ нь Монголын Хятадаас тусгааp тогтнох асуудал Оpосуудын ашиг сониpхолд ямаp нэгэн хэмжээгэээp нийцэж байсан хэмээн үзэж болох бөгөөд үүгээрээ И.Коростовец Монголын хувьд томоохон хувь нэмэр үзүүлж чадсан дипломат яах аргагүй мөн юм.

Энэхүү Хаант Оросын Монголын талаар баримтлах бодлогыг боловсруулах үйл явцын талаар нэгэн шинэ мэдээ бидэнд олдсон бөгөөд тэр нь 1912 оны 5 дугаар сарын 6, 14- 18 ны өдрүүдэд ОХУ-ын Гадаад яамнаас зохион байгуулсан «Монголын асуудлаарх сайд нарын цуглаан» -д холбогдох ОХУ-ын Гадаад яамны архивт буй материал болно. Эл тусгай цуглаан-хуралд ОХУ-ын Гадаад яамны орлогч сайд Нератов А.А., Цэргийн яамнаас нэг хүн, Газрын хөгжил, худалдаа үйлдвэрийн төв газраас 2 хүн, Тээврийн яамнаас 2 хүн, Худалдаан үйлдвэрийн яамнаас 2 хүн, Сангийн яамнаас 2 хүн, Гадаад яамнаас 2 хүн (Коростовец И., Козаков) оролцсон байна. Энэ хурлаас Монголын талаар ОХУ-ын баримтлах бодлогын үндсийг тодорхойлсон бөгөөд түүнд Нератов, Коростовец, Козаков нар голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “И.Я.Коростовецийн гэрээ Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Барон Нольде үнэлсэн байна. Түүний энэ ололтыг 1913 онд Крупенский Хятадын байгуулаххэлэлцээрийн үндэс болгож, А.Я.Миллер 1915 онд Хиагтын Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээгээр эцэслэн баталсан юм хэмээн тэрбээр дүгнэсэн байна.

Иван Яковлевич Коростовецийг Хүрээнд байх тэр үед монгол алтайн хэл судлалын нэрт эрдэмтэн В.Котвич Монголд ирж, Орхон зүгт эртний судлалын ажлаар аялал хийж, Монгол орныг шинжлэн судалж явах үедээ хоёул хамтран Монголын газрын зураг зохиосон нь хожим хэвлэгдсэн И.Майскийн номонд болон түүний Германд нийтлэгдсэн номонд үлдсэн юм.

Тэрбээр 1913 оны 5 сарын эцэс хүртэл Нийслэл Хүрээнд сууж байсан бөгөөд дараа нь Тегеранд суух Оросын элчингээр томилогдон тэнд 1917 оны Октябрийн хувьсгалтай золгосон байна. Коростовец төрийн жинхэнэ зөвлөх действительный статский советник цолтой байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Оросын дипломат албанд он удаан жил ажилласан нэр нөлөө бүхий төрийн зүтгэлнүүдэд олгож байсан (цэргийнхээр бол генералын хэмжээний цол) цол ажээ.
Тэрчлэн хаант Оросын дипломат албаны хамгийн өндөр хэргэм болох Төрийн нууц зөвлөхийн хэргэмийг ч И.Я.Коростовец хүртсэн байсныг ч энд хэлэх хэрэгтэй. 1915 оноос тэрээр Оросын Гадаад хэргийн яамны зөвлөлийн гишүүн болжээ. Өөрөөр хэлбэл, түүний туршлага, мэдлэгийг өндөр түвшинд үнэлж байсан хэрэг юм.

Иван Яковлевич Коростовец монголчуудын тухай бүр XIII зуунаас ХХ зууны хориод оны дунд үе хүртэлх түүхийн талаар, түүний дотор Монголын Нийслэл Хүрээнд сууж байсан үеийнхээ талаар хийгээд 1912 оны Орос Монголын хэлэлцээрийн талаар маш тодорхой бичиж, «Чингис хаанаас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улс хүртэл» (От Чингис хана до Советской республики) гэсэн нэртэйгээр Берлин, Лейпцигт 1927 онд немец хэлээр хэвлүүлжээ. Түүний эл бүтээл 1930 онд япон хэлээр хэвлэгдсэн байна.  1931 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнтэй Коростовецийн «Чингис хаанаас ардын засагт Бүгд Найрамдах улс» номыг герман хэлнээс монгол хэл дээр орчуулахаар хэлэлцэн тогтож байсан баримт архивт хадгалагдаж байна. Уг баримтанд «Чингис хаанаас эхлэн ардын засгийг хүртэл Монголын түүхт байдал ба улс төрийн харилцаа зэргийг гаргасан нэгэн дэвтэр номыг герман хэлнээс монгол хэл дээр Нацагдоржоор орчуулгахаар хэлэлцэн» тохирч байсан ажээ. Коростовецийн уг номыг Д.Нацагдорж Германд сурч байхдаа авч улмаар нутагтаа авчран дээрх тохиролцооны дагуу монголчилж эхэлсэн байна. Гэвч Д.Нацагдорж эл зохиолыг бүрэн орчуулж дуусаагүй бололтой байна. Учир нь уг номын сүүлчийн хэсгийг орчуулан төгсгөхөөр ажиллаж байсан хэмээн архивын баримтанд дурьдсан байна.

Түүний эл ном герман хэлээр 1926 онд хэвлэгдсэний дараахан 1930 онд Оросын хуульч Барон Э.Нольде ”Далекое и близкое” хэмээх нэртэй түүхэн найруулал орос хэлээр бичиж, Парист хэвлүүлсэн байна. Нольде эл бүтээл дотроо “И.Я.Коростовец Монголд” хэмээх өгүүлэл бичиж, түүндээ “Монгол улсыг байгуулсан явдал бол Эзэнт Орос улсын дипломат бодлогын нэгэн томоохон ололт” хэмээн тэмдэглэж, “эдүгээ зөвлөлтжсөн боловч БНМАУ-д Цагаан хааны нэрээр И.Я.Коростовец 1912-1913 онд Монголд түүхэн айлчлалынхаа үеэр буй болгосон халдашгүй байдал одоо хэвээр хадгалагдсаар байна” хэмээн бичжээ.

Монголын 1911 оны үндэсний хувьсгал ид өрнөж байх үед Бээжин дэх Оросын элчин Коростовец Их Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский нар «Хэрвээ бид монголчуудад туслахаа татгалзах юм бол өөр нэгэн этгээд (Япон) хүрч ирээд бидний байрыг эзлэх болно» хэмээн санал солилцож байсан билээ. Иван Яковлевич Коростовец 1910 оны 11 дүгээр сард Хаант Оросын Гадаад явдлын яамны сайд Сазоновт илгээсэн цахилгаан утсандаа: Орос нь Орос Японы гэрээгээр олж авсан эрхээ ашиглаж, Гадаад Монголд нилээд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байсан бол 1911 оны зун 7 дугаар сарын 30 ны өдөр мөн сайд Сазоновт илгээсэн цахилгаандаа Халхад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс татгалзах гэвэл Японыг зоригжуулж, тэд бидний орыг огтхон ч эргэлзэлгүй эзлэх болно хэмээн анхааруулж байжээ.
В.Д.Котвич 1912.4.23-нд Да лам Цэрэнчимидэд бичсэн нэг захидалдаа, “Орос, Монгол хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс нэн яаралтай нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгалгүй хүүхдийг сургаж орос хэл сурсан хойно орос сургуульд явуулж, Монгол Улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан үгүй Хан төр өнө удаан тогтож эс чадна” хэмээн бичиж байжээ.
Польшийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хуучин Зөвлөлт Холбоот Улсын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, Ленинград болон Львов хотын их сургуулийн профессор, Польшийн Дорно дахины судлалын нийгэмлэгийн анхны дарга, Польшийн ард түмний авьяаслаг хүү, нэрт монголч эрдэмтэн Владислав Людвикович Котвичийн мэндэлсний 140 жилийн ой болж байна.




Хар Барон /1886-1921/



1921 он дэлэгч генерал Роман Феодорович Унгерн фон Штернберг

Атаман Семеновын дотнын найз Барон "Азийн морин дивиз" гээчийг эмхлэн байгуулж, Халх Монголыг чөлөөлж хүрээгээ тэлэхээр Онон мөрний эхээр орж ирсэн юм.

Унгерний цэрэг Хүрээ рүү Сэлбэ Улиастай голын дундуур одоогийн Цагаан даваагаар даван ирж Хятадын армитай тулалдаад ялагдан буцсан.Дараа нь 2 дахь удаагаа их хүрээ лүү дайран эзэлж хятадын армийн их хэмжээний мөнгө , хоол хүнс , зэвсэгийг олзлон авчээ./9 сая доллараар үнэлэгдэх хятадын цэргийн мөнгөн санг олзолжээ/ Бароны нуусан алт гэж яригддаг.1921 оны 8 сарын 26-нд Ленин утсаар Барон Унгернийг цаазлах заавар өгчээ.

9-р сарын 15-нд Барон Унгерн фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүн Төвийн их гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан, хаант засгийг сэргээх зорилгоор Зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн, алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Шүүх хурлын үед тэрээр өөрийн бурууг үл хүлээн, большевикуудыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Түүний үхлийн тухай сонссон Богд хаан сүм хийдэд ном хуруулж байжээ.



Барон Унгерний армийн цэргийн мөрдөс.


Оуэн Латтимор /1900-1989/


Анх 1929 онд Өвөр Монголын Жирмэн аймаг, Хөлөнбуйрт ирж байсан. Тэр цагаас Монголыг мэдэж, сонирхож эхэлсэн .Тэгээд 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй цуг Монгол улсад ирсэн.Латтимор нь олноо хүндлэгдсэн судлаач байсан ч ЗХУ болон түүнийг дагалдагч Монгол Улсад тал засагч хэмээн хэл аманд ороогдон шүүгдэж байсан.Тухайлбал, Жозеф МсКарти нь 1950-иад оны үед Латтиморийг ЗХУ-н номер 1 тагнуул хэмээн буруутгаж байжээ. Латтимор нь хэдийгээр олноо нэрд гарсан Хятад судлаач гэгдэж байсан ч Монголын түүх, Америк-Монголын харилцааны тухайд тодорхой байр суурийг эзэлдэг. О.Латтимор нь ОУМСХ-ны анхны ерөнхийлөгч юм .

Юань Шикай / 1859-1916/


Юань Шикаи 1919 оны намар Сюй Шужанаар удирдуулсан цэргийн хүчийг Монголд оруулав . 1919 оны 11-р сарын 22 нд гадаад Монголын автономыг устгасан тухай зарлиг гаргав . Монгол цэргийн зэвсэгийг хураан тарааж , Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлэх шившигт ёслолыг шар ордонд үйлдэв .-

/Чин улсыг Дундад Иргэн Улс болгон халсны тул бидний улсын хүн , үүнээс хойш өмнөд , умардыг нэгэн гэр болгон бүх улсыг нэгэн адил болгон үзэхийн тул ..Манж, Монгол , Хотон , Баруун зуу хэмээн ялгаварлан үзэж , нэн зохилдохгүй . ...Бүү Дундад Иргэн улсын засгийн бодлогыг тогтоогүй хэмээн шалтгаацан гэмийг өдүүлж гоёчоор явагтун . Бүү шинэ улсын цааз зарлалыг нийтээр тараагүйд шалтгаацан санааны дураар эвдэгтүн / .. гэсэн цахилгаан утас Монголын засгийн газарт ирүүлж байжээ.

Юань Шикай 1912 онд Засгийн газартаа Монгол, Тvвдийн хэрэг эрхлэх газар байгуулж, 1914 онд хэрэг эрхлэх танхим болгож, эдvгээгийн Тайваньд буй Монгол-Тvвдийн Хороог байгуулж 1929 онд єрх тусгаарласан Монгол, тусгаарлахаар завдсан Тvвдийн ард тvмний асуудлыг хариуцуулжээ.

/ И.Оспан 1899-1951/


Казахын гурван Жүзийн дунд жүзд багтдаг түүнийн дотор 12 Абах Керей овгийн Молхы угсаатны Исламын хүү Оспан баатар 1899 онд одоогийн Шижаны нутаг болох Өвөр Алтайн Хөх тохойн Хүрд гэдэг газар эхээс мэндэлжээ . 1758 онд энэ нутгийг Манж-Чин улс түрэмгийлэн эзэлжээ.1904 онд Бээжинд шууд харъалдаг аймаг болж, 1930-1940 онуудад Шин-ши-Сайгийн, 1940-1945 онуудад Гоминданы харъяа болжээ. Шинжаны Казахуудын өмнө тусгаар тогтнол, үндэс угсаа, шашин шүтлэгээ Манжийн дарлалаас болон хожмын "Улаан улсуудаас" хамгаалан үлдээхээр эргэж буцалтгүй тэмцсэн хүн
бол Казахын үндэсний баатар Исламын Оспан гарцаагүй мөн билээ. Оспан баатарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн энэ үед И.В.Сталин Хятадын төв хэсэгт эхэлсэн хувьсгалт хүчнүүдийг нууцаар дэмжих зорилгоор Шинжаан дахь Дорнод Туркестаны хөдөлгөөнд түр зуур тусламж үзүүлэн Гоминданыг баруун талаас нь шахах бодлого барьж байлаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бас Монголчуудыг ашигласан бөгөөд Монгол улсаас Оспан баатарт зэр зэвсгийн болон хүн хүчний болон партизаны отряд байгуулах тусламж үзүүлэв. Үр дүнд нь Дорнод Туркестаны Бүгд Найрамдах улсыг байгуулсан боловч, улаан хятадууд Шинжаанд ойртох тусам Дорнод Туркестаны тусгаар тогтнол хэврэг болох нь мэдрэгдсээр байлаа.,Оросын дараагийн бодлого Оспан баатарыг устгаж улаан хятадад туслах зорилго байсан ба үүнийг мэдсэн Оспан 1947-
1950 онуудад Монголын баруун хилийг амар заяа үзүүлэхгүй байв.Сүүлд нь Оспан 1951 баригдан Шинжааны Өрөмч хотын гянданд хоригдож байгаад цаазалуулжээ.

М.П.Фриновский 1898 он


1937 оны 8 сарын 24 нд ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М.П.Фриновский , БХЯ-орлогч сайд Смирнов нар Монголд ирж , Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж /хуйвалдаан / гэгч гэмт хэрэгт оролцсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд танилцуулсан байна. Мөн эсэргүү П.Гэндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг авчирсан байна . 1937 оны 9-сарын 10 ны шөнө ЗХУ-ын ДХАК-ын газраас ирүүлсэн нэрсийн дагуу 69 хүнийг нэг зэрэг баривчилсанаар Монгол орныг хамарсан их залхаан цээрлүүлэлт , их хэлмэгдүүлэлт эхэлжээ.Дотоод хэргийн ардын комиссар Фриновский 1937 оны 8-р сарын 7 нд дараахи зааврыг орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс тасгуудад өгчээ .Баривчлагдсан хvн бvхний талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, єєрийн нэр, тодорхой удирдамжийн єгєгдхvvн буй болгох, ял буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (мєн гэм буруутан буюу хэрэгтэн энэ бvхнийг ухамсарласан эсэх vгvй) гэх зэрэг энэ бvх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх удирдамж заавар єгсєнєєс харж болмуй.

М.С.Горбачёв.


Л.И .Брежнев 1974 онд ирж буцсаны дараа МАХН -ын ээлҗит Их хуралд оролцохоор ирсэн М.С.Горбачев ЗХУ-ын коммунист намын тєв хорооны хєдєє аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга байв. К.Черненкогийн үхлийн дараа эрч хүчтэй залуу М.С.Горбачев 1985 оны 3-р сард нам төрийн удирдлагад гарч ирэн Өөрчлөн байгуулалт Ил тод байдал Ардчилалыг зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьжээ. 1984 онд Кремлийн эмч Е.Чазовын оношоор Москвад аваачсан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан.үүнд: Монголын талаас оролцсон эсэхийг мэдэхгүй юм . Монголын Моломжамц, Батмөнх нар Москвад дуудагдаж очоод :

1./Бид УТТ-г цуглуулж чадна. Тэнд та Цэдэнбалын өвчний тухай ярьж, эрүүл мэндийн байдлаас тэрээр улс орныг удирдаж чадахгуй болсныг өөрийн биер мэдэгдэнэ үү гэж кремлийн эмч Е. Чазовоос хүссэн. /

2.Ю.Цэдэнбал ба түүний гэр бүлийг Монголд буцаахгүй байхыг болзол болгожээ.

МАХН-ын Төв Хорооны УТТ-ны хуралдаан дээр кремлийн эмч Е.Чазов Цэдэнбал даргын оношийг танилцуулаад буцжээ. Харин Монголд Цэдэнбалын орны хүнийг томилж чаддаггүй .УТТ-ныхон бүгд өөрийнхөө нэрийг ч дэвшүүлдэггүй мөн өөр хүний нэр дэвшүүлж зүрхэлдэггүй . Нэг удаагын УТТ-ын хурал дээр ЗХУ аас Монгол улсад суух элчин сайд орчуулагчын хамт уг хуралдаан дээр сууж байхад КРЕМЛ -тэй шууд харилцдаг утас дуугарч нөхөр Ж.Батмөнхөд өндөр албанд томилогдсонд баяр хүргие гээд утас тасарчээ.Энэ үед Оросын элчингийн орчуулагчаар Л. Шинкарёв ажиллаж байсан бөгөөд /Цэдэнбал Филатова / нарын тухай ном гаргасан .

А..Д .Симуков "шар" Дамдинсvрэн /1902-1942/


Оросын нэрт эрдэмтэн, Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А..Д .Симуков Монголчуудын дунд "шар" Дамдинсvрэн гэж алдаршсан нэгэн эр 1923-1939 он хvртэл Монголд амьдарсан юм. Энэ нь Улсын ИХ Хурлын гишүүн С.Оюуны євєг эцэг А.Д.Симуков билээ. А.Д.Симуков Монголын тvvх, угсаатны зvй, газар зvй, зан заншил зэргийг нэвтэрхий судалж, шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хvрээлэнг байгуулсан тvvхтэй.. Тэр 1939 оны 9сарын 19 нд баривчлагдан нутаг буцахдаа охин Доржпаламыгаа / С.Зориг, С.Оюун нарын ээж/ Монгол айлд vрчлvvлэн vлдээжээ.1942 оны 4сарын 15 нд ПечорЛаг Коми АССР (пос. Абезь) нас баржээ.

И.В.Сталин


1936 оны эцсээр А.Амар ЗХУ-д айлчилж Зөвлөлтийн эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэр үед И.В.Сталин А.Амарт онцлон анхааруулж / Монгол улс лам нараа даруй устга . ,чухам яаж устгахыг би мэдэж байна . Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна гэжээ/.

1936 оны 3 дугаар сарын 1-нд Сталины хийсэн мэдэгдэл нь: "БНМАУ-ын тусгаар тогтнолд занал хийлэн тус улс руу Япон улс халдан довтолбол бид БНМАУ-д туслахаас єєр аргагvй... Бид 1921 онд тусалсан шигээ туслах болно" гэж хэлсэн байна. Энэ мэдэгдлийн хариуд Хятадын ГХЯ-ын сайд Жан Цюн 1936 оны 4 дvгээр сарын 7-нд эрс эсэргvvцсэн мэдэгдэл хийв. Тэр "Гадаад Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг ЗХУ хvлээн зєвшєєрч, Хятадын бvрэн бvтэн байдлыг хvндэтгэж байна" гэсэн Зєвлєлт-Хятадын 1924 оны хэлэлцээрийг vндэс болгон ямар нэг гадаадын улс орон Монголтой хэлэлцээр байгуулж болохгvй гэж мэдэгдсэн байна.

АНУ, Их Британийн Засгийн газрууд Алс Дорнодод Японы цэргийг бут цохиход туслахыг ЗХУ-аас хvсэв. 1945 оны 2 дугаар сарын 11-нд Ялтын хэлэлцээрт оролцогсод гарын vсэг зурав. Энэ хэлэлцээрийн эхний бvлэгт "Гадаад Монголын тусгаар тогтнолыг хадгалах" гэж тов тодорхой бичсэн байна

.Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан агаад 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, "Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?" гэж асуухад И.Сталин:"Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид гадаад,дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна" гэж зөвлөсөн байна.

Вечяслав Михайлович Молотов /1890-1986/


В.М. Молотов ид залуу байхдаа 1930-аад оны сүүлээр зөвлөлт засгийн тэргүүн, ЗХУ-ын ардын комиссарын зөвлөлийн тэргүүн болжээ Молотов Засгийн эрхэнд гарах тэмцэлд ялагдаад, 1957 онд бүх дээд албан тушаалаасаа огцорч, Монгол Улсад элчин сайдаар томилогджээ.Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан газар Зөвлөлтийн хяналтад шилжсэнээр хилийг тодотгон тогтоох хэлэлцээр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1957 оны намар эхэлжээ. Монголыг төлөөлж, хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. Зөвлөлтийн талаас В.М.Молотов хэлэлцээг удирдах болжээ.
В.Молотов "Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг" шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд "Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй" гэжээ. Ингээд хэлэлцээр мухардалд орж 1958 оны эхээр Н.Хрущев "МАХН-ын Төв Хороонд" гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Түүн дээр "Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж байна шүү" гэж сануулсан, занасан өнгөөр бичсэн зүйлс байсанд Ю.Цэдэнбал сандарч, "Энэ асуудлыг Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй" гэжээ.Хил тодотгох ажил 1962, 1976 онуудад дахин сэдэрч харилцан комисс гарган 250 гаруй жилийн түүхтэй диморкацийг эргэж хяналаа. Ингээд энэхүү гурван удаагийн тодотголоор Тувад 2 321,7 ам км, Буриадад 120,7 ам км, нийт 2 442,4 ам км нутгийг СССР-т алджээ.

1953 оны 3 дугаар сарын 8-нд В.Молотов Ю.Цэдэнбалтай уулзаж ярилцахдаа:

"ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар Тантай ярихыг надад даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа юм. Одоо бол цаг нь бишээ. Зөвлөлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгүй зан ханхалж байна. Анхнаасаа зөвлөж ярих хэрэгтэй байсан шүү дээ... Ер нь танайд нэг нь нөгөөгөөсөө илүү зүүн тийш хэлбийх юм" гэжээ.

Георгий Константинович Жуков /1896-1968/


"/Эх орны дайны үед Япон яагаад манайх руу довтолж зүрхлээгүй вэ гэвэл, тэр үеийн Японы удирдлага Халхын голд хатуу сургамж авсантай холбоотой гэж би боддог. Бас Халхын голд Л.Дандарын командалсан зургадугаар морин дивиз сайн байлдсан. Бас Халхын голд нөхөр Ж.Лхагвасүрэн байлдааны ангиудыг сайн удирдсан. Ялангуяа цэргүүдийн дотор нам, улс төр, ухуулга таниулагын ажлыг их сайн зохион байгуулж байсан. Хүн нэг бүрт үнэнийг мэдрүүлэх, эх орноо хайрлах, дайсныг үзэн ядах, дарга цэргээ харилцан хүндэтгэх явдал маш чухал. Ер нь цэрэг хүний хөдөлмөрийг хэзээ ч, ямар ч үед хайрлаж байх учиртай юм шүү. Монгол Улс намайг улсынхаа баатар болголоо. Ер нь Монголчууд минь намайг хэзээ ч, ямар ч үед мартаагүйд үргэлж баярладаг. Ерөөсөө би энэ ард түмэнд ач тустай юм хийе, энэ л миний амьдралын хамгийн гол зүйл гэж бодож явсан юм"/
Жанжин Г.К.Жуковыг манай улс Баатар цол олгож, Сүхбаатарын одон, байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа. Мөн 1946 онд түүнийг Улаанбаатар хотын хүндэт иргэн болгожээ. Дэлхийн 2р дайний дараа маш их нэрд гарсан Г.К.Жуковоос болгоомжилсон Сталин түүнийг Москвагаас цөлж ,хүнд байдалд орсон Н. Хрушев түүнийг дуудан тусламж авчээ ЗХУКН ын их хурал дээр Жуков хэрвээ Н.Хрушевийг огцруулбал ЗХУын армид хандах болно гэж хэлжээ. Хрушев албандаа хэвээр үлдэж харин Г.К.Жуковын хэлсэн үгийг мартсангүй . Тэр Хрушевийг утасдахыг хүлээн нойрны эм уусаар гэртээ нас баржээ. Н.Хрушев мэдээж түүнээс болгоомжилсон.


Г.К.Жуков дурсгалын хөшөө

Кайгородов Александр Петрович /1887-1921/


Оросын нутгаас шахагдан гарсан Кайгородов, Казаниев, генерал Бакич нарын цэрэг Ховд хязгаарыг хяналтандаа байлгаж ЗОУ-ыг довтлох бааз суурь болгохыг хичээсэн байна. Цагаантнуудаас Алтайн тэлэнгэд гаралтай, мөн Алтайчуудаар цэргээ бүрдүүлсэн Кайгородов Бөхмөрөний гол орчимд нутаглаж, нутгийн зарим ноёдоос дэмжлэг хүлээж байсан байна. Үүний учир бол тэрээр бусад цагаантнууд шиг ард иргэдийг дээрэмдэж байсангүй байна. Нөгөө талаар нутгийн эрх баригчидтай ойртон түншилж чадсан байна. Түүнд уналга ачлага дөрвөдийн зарим хошуудаас нийлүүлж байжээ. Харин 7-р сараас хойш Баруун хязгаарт байгуулагдсан Ц.Хасбаатар, Ц.Ламбадорж, К.К.Байкалов нарын цэргийн отрядыг орон нутгийн эрх баригчдаас идэвхтэй дэмжсэнээр тэд зарим талаар амжилтад хүрч байсан боловч 1921 оны намраас цагаантануудын давуу давуу хүчинд ялагдаж Толбо нуурын тулалдаанд бүслэгджээ. Энэ цэрэгт Хөшөө модноос улаан цэргийн баг, отрядууд ирж тусалснаар 1922 оны 1-р cap гэхэд Баруун хязгаар гадаадын цэрэг, зэвсэгт дээрэмчдээс ангижирч чадсан юм.Кайгородов Алтай нутагтаа очоод байлдаж яваад vрэгдсэн.

No comments: