Pages

Thursday, December 5, 2013

Монгол тєрийн зvтгэлтнvvдийн ээдрээт хувь заяа ба Түшээт хан Дашнямыг улсын Хаан болгох санал Ханддорж, да лам Цэрэнчимэд нар анх гаргасан


Монгол тєрийн зvтгэлтнvvдийн ээдрээт хувь заяа


Түшээт хан Дашнямыг улсын Хаан болгох санал Ханддорж, да лам Цэрэнчимэд нар гаргасан 

Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг
                                           монголын эртний үгнээс

1910 оны эцсээр Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргvvцэх нь єргєн хvрээтэй болж 1911 оны 5-р сард Тvшээт хан аймгийн эрх баригчдаас (Чуулгандарга Чагдаржав, дэд да Дашням, жанжин Ханддорж) «... одоо бидний дєрвєн аймаг, шавь энэхэн vест шаламгайлан завдаж хуралдан нэгэн болговоос зохих тул уудам хvрч хvрэлцэхийг бодож энэ оны таван сарын 25-нд Хvрээний газар нэгэн зэргээр цуглаж хамт нийлэн гvйцэтгэн шийтгvvлэх»-ийг хvссэн байдаг.

1911.06.21-нд Богд Живзундамба хутагтад бат оршил єргєхєєр цуглахаар ирсэн Халх дєрєв, шавь таван аймгийн ихэс дээдэс шинэ засгийн бодлогыг хэрхэх талаар зєвлєлджээ. Энэ vеэр «... Жавзандамба ламтнаас одоо бол Манж улсын тоо улирал дуусч, засаг тєр мєхєх цаг хэмжээ болсон бєгєєд манай Монгол олон аймаг бvгдээр сэтгэл хvчнийг нэгтгэн цаг тухайд тохиолдуулан явбал тусгаар улс тєрийг байгуулан бvтээж болно гэдэг нууц зарлиг заавар гаргасан учраа Халхын Тvшээт хан аймгийн жанжин заавар гаргасан учраас Халхын Тvшээт хан аймгийн жанжин Эрдэнэдайчинван Ханддорж, чуулганы дарга Тvшээт ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн аймгийн жанжин Эрдэнэдалайван Гомбосvрэн, Их шавийн далам Чинсvсэгт чин ван лам Цэрэнчимэд нарын таван хvн» Богд уулнаа сэмхэн хуралдаж Манжаас салж улс гэрийг байгуулах их хэргийг хэлэлцэн Орос улсаас батлан хамгаалах тусламжийг эрсvгэй хэмээн тогтож, Хандорж, Цэрэнчимэд, Хайсан нарыг Орос улсаас тусламж гуйх тєлєєлєгчєєр илгээжээ.
Эл зvйл явдалыг нарийн анзааран улс гэрээ сэргээн мандуулах их vйл хэргийг манлайлж нэгэн хvслээр тэмцэн зvтгэсэн нь харагдана. 1911.11.30 Халхын Хvрээний газрын бvгд хэргийг тvр ерєнхийлєн захиран шийтгэх газрыг Г.Чагдахжаваар толгойлуулан Тvшээтхан аймгийн жанжин чин ван Ханддорж, Да Хvрээний далам Цэрэнчимид, Сэцэнхан аймгийн чуулганы дарга жvн ван Гомбосvрэн, мєн аймгийн жанжин бэйс Гомбосvрэн , Сайн ноён хан аймгийн ван Цэдэнсодном, Тvшээт хан аймгийн улсад туслагч гvн Намсрай нарын бvрэлдэхvvнтэйгээр байгуулжээ. Тус газар нь Монголын улс тєрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах явдлыг хангах, зохион байгуулах бvхий тvр засгийн газар байв. Тvр Засгийн газрын шийдвэрээр 1911.12.03-ны єдрєє Манж Чин улсын Хэвт ёсны он тооллыг халж, Монголын хуучин 12 жилийн он тооллыг баримтлан цагаагчин гахай жилээс эхлэн нэрлэх, Євєр Монголын ноёдод бичиг явуулж халхад гарсан байдалд заналхийлэх, зvй бус хvн нэвтрэх vйлийг таслан зогсоож байхыг зарлан тушаасан байна.
Цэргийн хvчийг зузаатгахад анхаарч Засагт хан, Сайн ноён хан аймгууд єєрийн жанжны газраа цэрэг хуралдуулан Хvрээнээс очих хvчин хамсарч Улиастай, Ховдыг чєлєєлєхєд бэлтгэх, Манжийн тєрд vйлчилж асан єртєє харуул, хуягыг татан буулгах, єєрчлєн зохицуулах,мєн Халхын дєрвєн аймгийнхан ван,бэйс, гvн засаг ноёд, чуулганы дарга, туслагч жанжин, хамба шанзуд ба нарын тамгыг «дэс дараалан цутган олгуулах»-аар тогтсон ажээ.
Ийнхvv XV жарны цагаагчин гахай жилийн євлийн дунд сарын шинийн 9-ний усан тахиа єдєр буюу аргын 1911.12-29-нд Монголын тулгуур тєрийг нээж, Богд Жавзундамба хутагтыг Улсын эзэн хаанд єргємжлєн эрдэнийн их сууринаа залах ёслол Их Хvрээнд болж улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо єргєгдсєн хэмээн нэрийдэн, Их Хvрээг Нийслэл Хvрээ болгож, улсын засгийн хэргийг эрхлэх таван яам байгуулжээ.
Богд хаан хишиг тархаах зарлиг буулгаж « Би олны єргємжлєлийг хvлээж, Монгол улсын хааны сууринд суусан нь бурханы шашныг буман нарны гэрэл мэт хиргvй мандуулан хаан тєрийг сvмбэр уул мэт бат болгож, олон Монгол албатыг ... тєв шударга хичээнгvй vнэнийг сvслэн эрхэслэж бvгд нэгэн сэтгэлээр шашин тєрд сайнаар зvтгэхийг тус тус ухуулан», «.. тулгар тєр байгуулах тухайн хэрэгт онц хvчин зvтгэж явсан Тvшээт хан аймгийн засаг хошуу, чин ван Ханддорж vе улиран Эрдэнэ Дайчин цол, ханы ямба... шадар сайд бvгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргvvн сайдын... Хvрээний да лам Цэрэнчимэдэд чин сvжигт цол... шадар сайд бvгд захирах сайд, Дотоод яамны хэргийг бvгд захиран шийтгэгч яамны тэргvvн сайдын... vнэн сэтгэлээр чармайн зvтгэсэн Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин засаг, хошууны бэйс Гомбосvрэнд vе улиран Эрдэнэ Далай цол, тєрийн жvн ван... шадар сайд, бvгд захирах сайд, Цэргийн яамны хэргийг бvгд захиран шийтгэгч яамны тэргvvн сайдын... Тvшээт хан аймгийн чуулганы дарга, засаг улсын тvшээ гvн Чагдаржавт vе улиран Тvшээт цол, тєрийн жvн ван... шадар сайд, бvгд захирах сайд, Сангийн хамаг хэргийг бvгд захиран шийтгэгч яамны тэргvvн сайдын... мєн аймгийн улсад туслагч Эрдэнэ цол, тєрийн жvн ван... шадар сайд бvгд захирах сайд, Шvvх таслах хэргийг бvгд захиран шийтгэгч яамны тэргvvн сайдын... тушаалд тохоон талбигтун» гэж зарлиг буулгажээ.
Эдгээр нэр бvхий таван хvн болбоос Монгол улсыг байгуулах хэргийг vvсгэж таалал болсон нь нэн жигтэй. Тэдний vхлийн шалтгаан нь чухам юу байсан, хэн ямар зорилгоор vйлдсэн болох нь єнєє болтол тодорхойгvй асуудал болсон ажээ. Монголын тєрийн тэргvvн сайдын дотроос хамгийн тvрvvнд Цэргийн яамны тэргvvн сайд Галсанцэвэгмидийн Гомбосvрэн цаг бусаар 31 насандаа єєд болжээ. Тэрээр 1914 оны євєл хаант Оростой зэр зэвсэг, сургагч нэмж авах тухай гэрээ бичиг байгуулсны дараа хэдхэн хоноод «євчний учир» гэнэт нас баржээ. 
Тун удалгvй Монголын баруун хязгаарт Дотоод яамны тэргvvн сайд асан Гомбын Цэрэнчимэд 42 насандаа мєн л «євчний учир» гэнэт єєд болсон байна. Тэрээр 1914 онд Монголын баруун хязгаарыг тохинуулах сайдыг тушаал хvлээж зам явах зуураа «... энэ сарын шинийн долоонд тахиа цагт (1914.05.07)... улс тєрийн албыг дуусгаж чадсангvй нь vнэхээрийн хайран нулмас цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж» нас баржээ.
Тvvнийг єєд болсны дараа « Шинэ толь» сонин « Эдvгээгийн тэнгэрт дэвшсэн чин ван ламын учир» нийтлэлдээ Цэрэнчимэд болбоос «... 20 наснаас эхлэн одоог хvртэл чухал албан хэргээ єчvvхэн тєдий ч осолдсон удаагvй, шударга vнэнч, ёс журам, эрдэм боловсрол тєгссєн... хvн байлаа» гэсэн [бол 1913 онд Оросын « Алс Дорно» сэтгvvл «... хувийн амьдарлын хувьд аглаг даяанч, байгалиас заяасан тулх ухаантай, хэнд ч уусч худалдагдахгvй, хувийн ашиг хонжоо хайдаггvй, хэнд ч итгэдэггvй, хянуур болгоомжтой.. да лам орчин vеийн Монголын ухаалаг, нэрд гарсан зvтгэлтний нэг мєн нь гарцаагvй» гэсэн] их голчтой vнэлэлт юм. Тvvнд зориулан Богд хааны зарлигаар єєд болсон газарт нь гэрэлт хєшєє босгож тvvндээ « Их Монгол Улсын наран гэрэлт,тvмэн наст Богд эзэн хааны Зарлигийн сайд, Чин сvжигт явсаар тулгар тєр байгуулахад ихэд зvтгэн амь биеийг умартаж явснар євчнєєр vгvй болсон нь vнэхээр хєєрхий,миний дотор их л энэрэн vзэж нэхэж єргємжлєн Yнэн бишрэлт цол нэмэн шагнаж гэрэлт хєшєє чулуунд сийлж, гавъяат сайд чиний их журмыг илэрхийлэв» гэж тэмдэглэжээ.
Vvнээс хойш есєн сарын дараа, 1915 оны хавар Гадаад яамны тэргvvн сайд Минжиддоржийн Ханддорж алуулжээ. Архивын баримтад чин ван Богд хаантанд золгоор очсоны маргааш »... мориноос шилжиж ухаан мэдрэлгvй болсныг шавдан засуулсан боловч илаарь болон чадсангvй, мєнхvv єдєр морин цагт нэгэн наснаас нєгцєв» хэмээн тvvний vхлийг мориноос унаж нас барсан гэж тэмдэглэжээ. Харин аман сурвалжийн мэдээлж байгаагаар гурван морьтон этгээд вантныг Дунд голын мєсєн дээр гvйцэж ирэн тархин дундуур нь ташуураар бяц цохиж алсан бєгєєд талийгаачийн нvvр ам хvрэн няц болсон, толгой хуйх нь урагшаа хуу татагдсан байсан гэдэг бєгєєд Богд хаан, зарим мэдээнд Богдныхны гарт єртсєн гэжээ.
Хуучин тvшмэл хашир бичээч Навааннамжил абугай Дайчин ванд Богдын ордонд болсон дайллагын vеэр хор єгч амь насыг хороосон гэж тэмдэглэжээ. Ямартай ч Ханд ван 46 насандаа бусдад алагдсан гэдэг нь баттай зvйл юм.

Тэрээр Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хvлээн зєвшєєрvvлэхийн тєлєє тууштай тэмцэгч байсан авч Оросын талыг хамгийн ихээр баригч гэгдэж улмаар Хvрээн дэх Оросын ерєнхий консултай харилцаж битvvлэг мэдээ єгсєн гэгдэн 1914 оны цагаан сарын шинийн гурванд Шашин тєрд туслах яамны сайдын тушаалаар буруушаан шийтгэгдэж явжээ. 
Ханд вангийн дараа Сангийн яамны тэргvvн сайд Гандинбалын Чагдаржав гэнэт таалал болжээ. Тvшээт ван Чагдаржав 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрын бvрэн эрх барих сайдаар оролцоод Хvрээнд буцан ирснийхээ дараа сэжиг бvхий байдлаар 46 насандаа єєд болжээ. Архивын баримтад « ... євчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангvй улам хvндэрсээр энэ долоо сарын 16-ны хулгана цагт нэгэнт нас нєгцєв... бидний улсад тулгар тєр байгуулсан цагаас улс тєрийн хэрэгт vнэхээр зvтгэсэн гавъяа бvхий сайд бєгєєд ийнхvv наснаас нєхцсєн нь vнэхээрийн хайран гэжээ. 
Ингэж Монгол тєрийн зvтгэлтнvvд ид насандаа (31-46) гэнэт єєд болсныг гадаад, дотоод хvчин зvйлстэй холбон тайлбарлахаас єєр аргагvй юм.
Цаг бусын vхэл зєвхєн эднийг дайраад зогссонгvй 1912 онд Тvшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, 1913 онд ерєнхий сайдын орлогч бинт ван Гончигсvрэн, 1914 онд Цэргийн яамны тэргvvн сайд Галсанцэвэгмидийн Гомбосvрэн, Дотоод яамны тэргvvн сайд асан Гомбын Цэрэнчимэд, 1915 оны хавар Гадаад яамны тэргvvн сайд Минжиддоржийн Ханддорж, Сангийн яамны тэргvvн сайд Гандинбалын Чагдаржав, 1919 онд Сайн ноён хан Намнансvрэн нарын олон хvн цаг бусаар єєд болцгоожээ. 
Эдгээр vхлийг нэн тэргvvнд засгийн эрхийн тєлєєх тэмцэл, угсаа гарваль,хар шарын зєрчилтэй холбон тайлбарлах хандлага байдаг. Тухайлбал Намнансvрэн, Хандорж тэргvvтэн Цэрэнчимэдтэй нэгэн vе ихэд сєргєлдєн тэмцэлдэж байсан, бинт ван Гончигсvрэн, Эрдэнэ далай ван Гомбосvрэн нарын харилцааг сайн гэж хэлж болохооргvй тvвшинд байсныг бид мэднэ. Ихэнх судлаачид vvнийг тэд нэгэн зорилго vйл хэргийн тєлєє тэмцэж явсан хэмээн vгvйсгэн тайлбарладаг. Удаах нь энэ vйл явдалд Богд хаан, тvvний ордныхны гар хєл оролцсон тухай таамаглал юм. 
Монголч эрдэмтэн Р.Рупен [Сайн ноён ] « хан засгийн газрыг тогойлосоор байвал Монгол улс, Богд хаан хоёрын нэрэнд хортой бєгєєд аюултай гэж ханы дайснууд Богд Жавзандамба хутагтад 1919 оны хавар алтан хошуу єргєжээ. Тэд ханыг Оросыг найршаадаг хэмээн буруутгаж, тэрээр улс даяар маш их нэр хvндтэй тул хутагтын таалал барьсан тохиолдолд хаан болж болзошгvй, ингэвэл Жавзандамбын єєрийн хvvг Монголын хаан ширээнд суулгах тєлєвлєгєє нурж мэднэ гэж хатгав. Сайн ноён хан 1919 оны хавар « гэнэт нас барав» гэж бичжээ.
Тэрээр vvнийхээ тайлбар болгож « ... ерєнхийдєє эргэлзээтэй, худлаа ч байж болзошгvй нэгэн эх сурвалжид (чехийн еврей Оссендовский) єгvvлэхдээ сайн ноён хан Хутагтын амь насыг хорлох хуйвалдаанд оролцсон гэжээ. Энд єгvvлснээр бол Далай лам Хvрээн дэх толгой даан сэтгэдэг « шашины vйлчин» хутагтад vл итгэж Жавзандамбыг жанч халуулахаар Хан болон Монголын бусад ноёдтой хэлэлцээр байгуулсан гэнэ. Хутагт тэр хуйвалдааныг олны амнаас мэдэж єрсєн цохилт єгч Ханд тєрийн цайллага дээр хор єгvvлжээ гэжээ. Нєгєєтэйгvvр Хятадууд Монголчуудыг хэрэлдvvлж, эв нэгдлийг задлах vvднээс чингэж хор идvvлсэн тухай цуу дэгдээсэн гэж Ларсон мэдэгджээ. Ямар ч гэсэн Хан гэнэт нас нєхцсєн нь vнэн юм» гэжээ. Богдын єєрийн нь итгэл vнэмшил, шашин номлол нь ийм vйлдэл хийхэд тvлхээгvй гэж vзэгсэд олон байдаг.

Хааныг залах их ёслол дээр хаан ширээнд албан ёсоор суух ёстой  Түшээт хан Цэрэндоржийн Дашням "Би бол энэ түвд гаралтай Жибзундамбыг бодвол их Чингис хааны угсааны дотроос хамгийн ахмад нь" хэмээн өрсөлдөх санаа гаргажээ. Гэтэл энэ үед Дашням дөнгөж 26 настай байсан тул ахмад гэдэг үгийг тэрээр ах насны ахмад биш, ахлах тэргүүлэх байр суурьтай гэсэн үүднээс хэлсэн нь илэрхий байна. 
Удалгүй Богд Жибзундамба хутагт өөрийн ордондоо урин залах үед буюу 1911 оны 2 сард Түшээт хан аймгийн түшээт ханы хошуунаас нийслэл Хүрээнд ирэх үедээ гэнэт бие барсныг "...Түшээт хан Дашнямын биед хуар өвчин тохиолдож эм гүрэм элдвээр шавдан засуулсаар боловч эдгэн чадсангүй нас барлаа" хэмээжээ. Энэ тухай Харбин хотноо хэвлэгддэг "Харбинский вестник" сонинд "...түшээт хан цэцэг өвчнөөр өвчилж үхэв" гэсэн бол оросын академич И.М.Майский "...Түшээт ханыг хорлуулж үхсэн яриа нутгийнхны дунд байна" гэх зэргээр тухайн үедээ олон янзаар тэмдэглэжээ. И.М.Майский бол Түшээт ханыг нас барсны дараахан буюу 1919 оны орчим Эрдэнэ зуу хавиар түүний хошууны нутгаар дайрахдаа дээрх мэдээг нутгийн ардуудын амнаас сонсож тэмдэглэсэн бололтой. 
Энэ бүгдээс үзэхэд Түшээт хан Цэрэндоржийн Дашням нь 26-хан насандаа жам ёсоороо таалал болсон бол энэ мэт олон таамаг, мэдээ, яриа гарах нь юу л бол. Ямар нэгэн сэжүүр санагдсан бололтой. Түүнийг нас барсны дараа Богд Жибзундамба хаанаас буулгасан зарлигийн бичигт "...Зарлиг Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээрийн хөөрхий их л нүгэлтэй тул түүний хойдын буянд сангаас 100 лан мөнгө шагная" хэмээжээ. 
Юутай ч түшээт ханы үхэл нь зүйгээр бус, гэхдээ манай судлаачдын үздэг шиг орос, хятадын талаас биш харин дотоод хүчин зүйлд хамааруулан үзвэл үнэнд илүү дөхөх нь лавтай бололтой. 
Embedded image permalinkҮүнээс ердөө хоёрхон сарын дараа халхын дөрвөн хааны нэг, тухайн үедээ төр, ноёдын дунд асар их нэр нөлөөтэй Засагт хаан Доржпаламын Содномравдан гэнэт таалал болжээ. Түүнийг хэрхэн таалал болсон тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал, Гандантэгчилэн хийдийн хамба асан түүхч, Эрдэнэпил агсны дуртагснаар "...1912 оны хавар Засагт хаан таалал төгсөв. 
Нэг өдөр Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас миний асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод, тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Энд анхаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадгүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу. 
Өвөг дээдэс, өндөр өвөг Засагт Хаан Доржпаламын Содномравданг  Түшээт Хан Цэрэндоржийн Дашнямын дараа албан ёсоор Улсын Хаан суух боломжтой Алтан ургийн хүн гэдэг үүднээс Богд Жибзундамбаас хорлосон байх магадлал асар өндөр гэж би үздэг.  


ЗАСАГТ ДАРХАН ХААН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАН


 БУУРЛЫН VГ БУЯН ДАГУУЛДАГ ГЭЖ ЯРЬДАГ. БИДНИЙ ЄВЄГ ДЭЭДЭС ШИНЭ МОНГОЛЫГ БАЙГУУЛАХ ГЭЖ МЄГЄЄРСЄЄ ЧИЛТЭЛ СЭТГЭЖ, НУРУУГАА БЄГТИЙТЭЛ ТЭМЦЭЖ ИРСЭНИЙГ ТVVХ ЦАДИГИЙН ШАРЛАСАН ХУУДАС САНУУЛДАГ БИЛЭЭ.

- ЭНЭ ТУХАЙ МАНАЙ ААВ ИХ ЯРЬДАГ БАЙСАН ЮМ. МАНАЙХАН ЧИНЬ VVХ ТVVХЭЭ ДОМОГ МЭТ АМ ДАМЖИН VЛДЭЭДЭГ БАЙЖ. ХАРИН БИЧГИЙН МЭРГЭД БОЛ НОМ СУДАРТАА БАРЛАЖ ХОЙЧИЙН БИДЭНД VЛДЭЭСЭН БАЙДАГ ДАА. ХАРИН ЗАСАГТ ХААД ТЭДНИЙ ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ СVVЛИЙН VЕД НЭЛЭЭД ДЭС ДАРААТАЙ ЦЭГЦЭРЧ БАЙНА. БАТМЄНХ ДАЯН ХААНЫ 11 ДЭХ ХVV ГЭРСЭНЗ ЖАЛАЙР ХУН ТАЙЖ(1531-1549) -ИЙН ХVV АШХАЙ ДАРХАН ХУН ТАЙЖИЙН ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ЛАЙХУР ЗАСАГТ ХААН (1562-1600) БАЙЖЭЭ. 

VVНЭЭС ХОЙШ 16 ДАХЬ ЗАСАГТ ХАН БОЛ ДОРЖПАЛАМ ДАРХАН ХААН (1878-1898) БАЙСАН. ТЭДНИЙХ 2 ХVVТЭЙ, АХМАД ХVV НЬ ЦЭРЭНГОМБОЖАВ, ДVV НЬ СОДНОМРАВДАН ГЭДЭГ БАЙЖ. ДАРХАН ХААН ДОРЖПАЛАМ ЄЄРИЙН ЗАЛГАМЖ ХАЛААГ УУГАН ХVV ЦЭРЭНГОМБОЖАВТ ЗАЛГАМЖЛУУЛАХ БОДОЛТОЙ БАЙСАН БОЛОВЧ, ДVV НЬ АХААСАА УХААЛАГ БАЙСАН УЧИР АХЫГ НЬ АРЫН ХVРЭЭ ХИЙДЭД СУУЛГАЖ ЛАМ БОЛГООД ДVV СОДНОМРАВДАНД НЬ ХААНЫ СУУДЛАА (1898-1912) ЗАЛГАМЖЛУУЛСАН ЮМ ГЭДЭГ. 

ХААН ХVV НЬ ХААН ТЄРИЙН АЛБАНЫ ЁС ЖУРАМД АМАРХАН ТЄЛЄВШИЖ УГИЙН СЭРГЭЛЭН УЧИР МОНГОЛ МАНЖ VСЭГ БИЧИГТ САЙН СУРАЛЦАЖ ТЄРИЙН ХVНИЙ ТЄВШИН ТЄЛЄВ ТЄРХ, ЭР ХVНИЙ САЙХАН ШИНЖ БVРДСЭН ЭР БОЛЖ Л ДЭЭ. ХОЖИМ 1950-ИАД ОНЫ VЕД МАНАЙ НУТГИЙН БААТАР МУЖААН, АДИА МАНДИА ГЭДЭГ ХОЁР ЄВГЄН ЗАСАГТ ХААН СОДНОМРАВДАНГ ЖУУЗНААСАА БУУГААД ИРЭХЭД БИЕНЭЭС НЬ ГЭГЭЭ ЦАЦРДАГ БАЙЖ БИЛЭЭ ГЭЖ ХУУЧИЛДАГ БАЙСАН САН. ЕР НЬ СVР ЖАВХЛАН ТЄГС ЯМАР Ч ХVН ДАНДАА ДУЛААН ЭНЕРГИ ЦАЦРУУЛЖ ЯВДАГИЙН ТОД ЖИШЭЭ ЭНЭ ЮМУУ ДАА ГЭЖ БИ БОДДОГ ЮМ. ХУУЧНЫ СУДАРТ Ч БАЙДАГ ДАА. ХVНИЙ ТЭРГVVНЭЭС ЯМАГТ ГЭРЭЛ ЦАЦАРЧ БАЙДАГ ГЭЖ ХУУЧЦУУЛ Ч ЯРЬДАГ. 

ЭНЭ НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭЛЭЭР БОЛ ГЭРЛЭН БVРХVVЛ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ ТАЛТАЙ Л ДАА. СОДНОМРАВДАН ХААН СУУДЛЫГ ЭЗЛЭЖ, НУТАГ ХОШУУНДАА НЭР ХVНДТЭЙ, ДЭЭД ДООД ГЭЖ ЯЛГАВАРЛАДАГГVЙ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ХVН БАЙСАН ГЭЖ МАНАЙ ААВ БОЛОН VЕИЙНХ НЬ ХЄГШЧVVЛ ДУРСАН ЯРЬДАГ БАЙСАН НЬ ХVVХЭД НАСНЫ МИНЬ ОЙ УХААНД МАРТАГДАЛГVЙ VЛДЭЖ ДЭЭ. 

ХАРИН ХААНЫ ГЭР БVЛ НЬ ЯМАР ХVН БАЙСНЫГ НУТАГ ХОШУУНЫ ХVМVVС ЯНЗ ЯНЗААР Л ЯРИЛЦДАГ ЮМ. СОДНОМРАВДАН ХААНЫ ХАРЬЯА ХАН ТАЙШИР УУЛЫН ХОШУУНЫ ТЭРГVVН БАЯЧУУДЫН НЭГЭН ЧАДРААБАЛЫН (ЛОДОЙДАМБЫН ААВ) ОХИН ЦЭСРЭНТЭЙ ГЭР БVЛ БОЛГОЖ ХАТАН СУУДАЛД СУУЛГАСАН ЮМ ГЭДЭГ. ХААНЫ ХАДМЫГ (ПАЙТАН) ЦОЛ ЄРГЄМЖЛЄЛТЭЙ БОЛГОДОГ ЁСТОЙ ЮМ. ЧАДРААБАЛЫГ АЙМГИЙН ЗАХИРАГЧ БОЛГОЖЭЭ. ЧАДРААБАЛ БОЛ ХVН УДИРДАХ ХАР УХААН, БИЧИГ VСГЭЭР ХЭНЭЭС Ч ДУТАХГVЙ ХVН БАЙСАН ГЭДЭГ. 

ТЭР VЕД ЦЭСРЭН ХАТНЫГ БОГДЫН ИХ ДАГИНА УРИН АВЧИРЧ ДЭРГЭДЭЭ ХАГАС ЖИЛ ШАХАМ БАЙЛГАСАН ГЭЖ БАЙГАА ЮМ. ХААН НЄХРИЙГ НЬ БОГДЫН ЗАРЛИГААР ДУУДАН ИРVVЛЭЭД ХОРТОЙ ИДЭЭГЭЭР ДАЙЛЖ ХОРООСОН ГЭДЭГ. ЦЭСРЭН ХАТНЫГ НУТАГТАА ИРЭХЭД ХОШУУНЫ ОЛОН, НЄХРИЙНХЄЄ ТОЛГОЙГ ЗАЛГИАД ИРСЭН ЭМ ГЭХ ЗЭРЭГ ЭЛДЭВ ЯРИА ГАРСАН ГЭДЭГ. ЦЭСРЭН ХАТАН Ч УДАЛГVЙ НАС БАРЖ ГЭНЭ. ХАРИН ТVVНИЙ ЦОГЦОСЫГ ТЭР VЕИЙН ХААНЫ ОРДНЫ ТVШМЭЛ ГVРЖАВ ЖОНОН ГЭГЧИЙН ЦОГЦОСТОЙ ХVЗVVГЭЭР НЬ ОЛСООР ХОЛБОЖ МАНТУУГИЙН ХУДГИЙН ДЭЭД ЖАЛГАНД ХАЯСАН БАЙЖ Л ДЭЭ. МАНТУУГИЙН ХУДАГ НЬ ОДОО ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТЄВД БАЙДАГ ЮМ. ТЭР VЕД БОЛ ЭЗГVЙ ХЭЭР ГАЗАР Л БАЙСАН БАЙЛГVЙ. ЭНЭ ЯВДЛУУД ЯМАР НЭГ НУУЦЛАГ ЦУВРАЛ АЛЛАГА МЭТ САНАГДДАГ ЮМ. ЯМАР УЧРААС Ч ГVРЖАВ ЖОНОН ГЭГЧТЭЙ ХОЛБОЖ ХАЯСАН ЮМ БИЛЭЭ, ХЄЄРХИЙ. ТЭР VЕД БОГД ХААНЫ ОРДОН ХАВИАР ИЙМЭРХVV ТОХИОЛДОЛ МАШ ИХ ГАРЧ БАЙСАН ТУХАЙ АРД ОЛОН ШИВЭР АВИР ЯРЬЦГААДАГ БАЙСАН ГЭДЭГ. 

VVНИЙ НЭГД НЬ ЗАСАГТ ХААН СОДНОМРАВДАНГИЙН VХЭЛ ХАМААРДАГ БЄГЄЄД, УГ ШАЛТГААНЫГ НЬ ТУХАЙН VЕИЙН УЛС ТЄРИЙН БАЙДАЛТАЙ Ч ХОЛБОЖ ЯРЬДАГ Л ДАА. ЭНЭ НУУЦЛАГ БЄГЄЄД ЗАХИАЛГАТ АЛЛАГУУД ХЭРХЭН ЮУНЫ УЧИР ГАРЧ БАЙСНЫГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ ЁСТОЙ.

ТЄР VЙМЖ САМУУРАХАД ЭНГИЙН ИРГЭДИЙН СЭТГЭЛ САНААНД ХVРТЭЛ МАШ ИХ НЄЛЄЄЛДЄГ ЮМ БАЙНА Л ДАА. ЭНЭ НЬ ЦЭСРЭН ХАТНЫ ААВ ПАЙТАН ХЭМЭЭХ ЧАДРААБАЛД ТОХИОЛДСОН ЯВДАЛ ЮМ. ОХИНД НЬ АЙМГИЙН ХААНЫ АМИНД ХVРСЭН НЭР ОНООЖ ЧАДРААБАЛЫГ ХААЯАГVЙ Л ХЯХАН ХАВЧИХ, ОЛНЫ ХЭЛ АМАНД ЄРТVVЛСЭН ГЭЖ БАЙГАА. VНЭНДЭЭ ОХИН НЬ БОЛ НЄХРИЙНХЄЄ АМИНД ХVРСЭН ЯВДАЛГVЙ ШVV ДЭЭ. ЭНЭ БОЛ БОГДЫН ОРДОНЫ СЭТГЭЛИЙН ХОР ГVЙЛГЭСЭН ТЄРИЙН Л АЛЛАГА. ТVVНД НЬ ЯМАР Ч БУРУУГVЙ МЄРТЛЄЄ ЭХНЭР НЬ БУРУУДАЖ, ХАДАМ ЭЦЭГ НЬ ХАВЧИГДАНА ГЭДЭГ БЭРХ ШVV. 

ТЭР Ч БАЙТУГАЙ ЧИН ВАН ХАНДДОРЖИЙГ МЄН Л БОГДЫН ОРДОНД ДУУДАЖ АВЧРААД ХОРТОЙ АРХИАР ДАЙЛАХАД НЬ ХАНД ВАН ЄЄРЄЄ МЭДЭЭД ЗОРИУД АЛДАЖ АСГАСАН ЮМ БИЛЭЭ. ХОР УУЛГАЖ ЧАДААГVЙДЭЭ ХОРСОЖ ДУНД ГОЛ ДЭЭР ТАШУУРДАЖ АЛСАН ЮМ ШVV ДЭЭ. ЭНЭ БОЛ БАС Л ЯАХ АРГАГVЙ ЗАХИАЛГАТ АЛЛАГА Л БАЙХГVЙ ЮУ. ЕР НЬ ЯМАР Ч ТЄР ЦУСГVЙ, АЛЛАГАГVЙ БАЙДАГГVЙ ГЭДЭГ АМАН ЯРИА ОРТОЙ БАЙХ Л ДАА. 


Засагт Хаан болон бусад дөрвөн Хангууд Богдын зүй бус бодлогод дургүйцэн хэл үг гаргасан байдаг ба энэ үеэс Ноёд, Лам нарын хоорондын тэмцэл эхэлсэн гэж болно. Цэцэн хан Наваанэрэн хэт гоёмсог баян хүн байсан, өөрийн аймаг хошуунаас Богдод Хатан буулган өгсөн гэдэг утгаараа нэг тал байсан байж болзошгүй. Тэр үүднээсээ хорлогдоогүй үлдсэн ч байж болох. 
Дараагийн нэг анхаарал татах хүн нь Монгол улсын засгийн газрын орлогч сайд Өвөр Монголын харъяат, Бинт Чин ван Гончигсүрэн юм. Тэрээр Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулж ажилласан нэгэн гарцаагүй мөн. 1913 онд да лам Цэрэнчимэдийн хамт Япон улсаас тусламж гуйхаар явсан авч тодорхой хүчин зүйлээс хамаараад бүтэлгүйтсэн юм. Бинт Чин ван Гончигсүрэн Монгол улсын төрийн зарим нэгэн алдаа зүйлд анхаарч шүүмжилж байсан нь ажиглагддаг. Тухайлбал, нас барахынхаа өмнөхөн Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэнгийн үйл ажиллагаа сул, түүнийг сайжруулан ажиллуулахаар зургаан зүйлээр шүүмжлэн хэлэлцэхийг Богд хаанд айлтган өргөсөн бичиг өнөө хэр архивын дансанд хадгалагдаж байна. 
Үүнийх нь хариуд далай ван Гомбосүрэн няцаасан хариу барьснаас хэдхэн хоногийн дараа түүнтэй заалдагч Бинт Чин ван Гончигсүрэн гэнэт нас барсан бол төд удалгүй Эрдэнэ далай ван Гомбосүрэн "өвчний учир таалал төгссөн нь" сэжигтэй үхлүүдийн нэг мөн бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэдний харилцааны зөрчлийн учигийг овжин ажигласан байна. 
Сонирхолтой нь яг энэ үед да лам дотоод яамны сайд Цэрэнчимэд баруун хязгаарт томилогдон явах үедээ одоогийн Увс аймгийн нутагт: "хуучин өвчин үгдэрч хөдөлсөн нь замын зуур эмчлүүлэн илааршсангүй боловч зарлигийг хүндэтгэн дагаж хэрхэвч уг хэрэгт хүрэх газарт хүрмой хэмээн хатамжлан явсаар...Дэжээлэн хүрээний газарт буудаллаж эм гүрмээр шаардан шамдаж байсан ч хаван үүссэн ч гайгүй хэмээн хүрэх газарт хүрч улсын зах хязгаарыг үзэж оноосон албаан дуусгаж Богд эзний туйлын таалалд нийцүүлэн чадмой хэмээсээр энэ сарын шинийн долоонд тахиа цагт сайд...улс төрийн албыг дуусгаж чадсан үгүй нь үнэхээрийн хайран нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж насан нөгчив" гэжээ.

Энэ үед түүний тулах түшмэлээр ажиллаж байсан Г.Наваанамжил
"...да лам Цэрэнчимэдийг зарлигаар тохоон явуулжээ. Энэ нь наагуураа баруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч, цаагуураа Сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээрээ ямагт алдагдлыг гаргах учир да ламаас элдэвт залруулах, ятгах, эсэргүүцэх, зөрөлдөх зэргийн нийлэмжгүй явдлаас түр зуур ч болов баруун хязгаарт түлхэж зайлуулахыг бодсон ажээ." хэмээсэн байна.

Үнэхээр ч сайн ноён хан Намнансүрэн, да лам Цэрэнчимэдийн хооронд бага сага зөрчил байсан юм. Тэр нь сайн ноён хан, ерөнхий сайд Намнансүрэн хаант Оросод 1913 онд айлчлахдаа Оросын санхүүгийн зөвлөхийг монголд ажиллуулахыг зөвшөөрсөн нь хэзээнээс улс төр, эдийн засгийн хувьд биеэ даан орших замыг баригч да ламд илт таалагдаагүй нь лавтай. Гэхдээ ерөнхий сайд Намнансүрэн хүн хороох огтоос биш гэсэн саналыг зарим эрдэмтэд хийсэн нь бий. Энэ нь үнэний хувьтай. Харин Да ламын үхэл үнэхээр сэжигтэй санагдвал ёстой гадаад хүчин зүйлээс хайх нь зөв. 

Ялангуяа тэр Хаант Оростой эдийн засгийн асуудал дээр эрс сөргөлдөж байв. Оросын төлөөлөгч И.Я.Коростовиц гадаад яамны сайд С.Д.Сазановт:
"...да лам оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна, түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй. " гэж 1912 оны эцэст мэдэгдсэн байна.

Да ламын дараагийн ээлжинд тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн чин ван Ханддорж байв. Чин ван Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгохоор очсоны маргааш дунд голын мөсөн дээр харамсалтайгаар бусдад хорлогдсоныг архивын баримтанд "мориноос унаж нас барсан" гэдэг юм. Мөн л хааны ордонд зочилсны дараа далд аллагын суманд өртсөн байна. Түүний үхлийн тухай эрдэмтэд үзэхдээ Богд Жибзундамба болон Бадамдорж нарын хамт алсан гэсэн байхад, хятадын судлаачид оросод үнэнч ноход түүнийг алсан гэж үзэцгээсэн нь магадлал багатай юм. Тухайлбал Богд хаан түүнийг нас барсныг сонсоод асар их гашуудан эмгэнэж байсан ба түүнтэй анхнаасаа хамтран тэмцэж, зүтгэж явсан ба хорлох үндэслэл бага юм, хоёрдугаарт Ханддорж бол Оросын талыг хамгийн ихээр баригч зүтгэлтний нэг. Тиймээс энэ хоёр дүгнэлт баталгаа багатай.

Тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс ихээхэн сэжиг бүхий хороогдсон хүний нэг нь Түшээт гүн сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав юм. Г.Чагдаржав нь Монгол улсын хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй, ээдрээтэй нөхцөл байдалд Орос , Хятад хоёр улстай тууштай есөн сар гаруй чи бидээ тулж, сөрж сөргөлдөж, эвлэж зөвлөлдсөний эцэст Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн нь томоохон амжилт байсан юм. Г.Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирсний ердөө сарын дараа дээш өргөсөн нэгэн бичигт:"...Шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөв үгүй нэн дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану. ....өвчнийг чөлөө чагнан олгоно уу" хэмээн гуйж чөлөө аваад 11 хоногийн дараа "...Чагдаржав өвчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангүй улам хүндэдсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагтнэгэнт наснаас нөгчив" гэжээ.

Ийнхүү тэргүүн сайдууд болох Ханддорж, Цэрэнчимэд, Гомбосүрэн, Чагдаржав, Гончигсүрэн болон Содномравдан, Дашням зэрэг хануудыг хөнөөсөн аллага эцсийн сум Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэнд тусах нь гарцаагүй болсон гэж үзэх бүрэн үндэслэл байна. Намнансүрэнг хэдийвээр архивын баримтанд өвчнөөр нас эцэслэсэн гэж бичсэн ч үнэн байдал тийм биш бололтой. Бодохул, Монгол улсын төрд үлдээд байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн энэ хүн бараг ганцаардаад байлаа. Энэ үед Монгол Улсын төрийн тусгаар тогтнол орших уу, эс орших уу гэдэг хамгийн эгзэгтэй үед Хятадын эрхэнд орохыг эсэргүүцэх хамгийн гол саад болох хүн нь Намнансүрэн байсан юм. 

Түүний учир битүүлэг байдлаар нас барсан гэдгийг батлах өөр нэгэн баримт болох Буриад зоны нэгэн бичигт "...Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт ерөнхий сайд сайн ноён ханыг хорлосон нь даан ч өнгөргүй, муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болсон" гэсэн ба Д.Бодоо, Д.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт:
"...Бээжин засгийн газрын ховдог харгис эзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав" гэж бичсэн хоёр баримтаас үзвэл гадаад хүчин зүйлээс хамааралтай мэт байна.
Эцэст нь тэмдэглэхэд:
  1. Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн зүтгэлтнүүдийн дунд эрх ашиг, нэр төр, албан тушаалын зөрчил ямар нэг байдлаар илэрхий байсан нь архивын эх хэрэглэгдэхүүн, баримт сэлтээс тодорхой байна.
  2. Тухайн үеийн тэргүүлэх ноёд, лам нарын хооронд гарсан эдгээр зөрчил нь гадаадын элдэв хүчин зүйл болон дотоодын зүгээс олзлон ашиглагдаж улмаар тэдний амь насыг нь элдэв нууц байдалтайгаар хороох явдал байсан бололтой.
  3. Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулан хамтран тэмцэж байсан нэгэн үеийн улс төрчид маань учир битүүлгээр таалал төгссөн нь Монгол орны цаашдын хувь заяанд нь нөлөөлөхгүй байж чадаагүй юм. Үүнийг илэрхийлэх зарим архивын баримт бичгүүд нь шинжлэх ухааны эргэлтэнд анх орж буйгаараа сонирхол татаж болохуйц юм.
  4. Цаашид тухайн асуудлыг олон шинжлэх ухааны нарийн онол арга зүй, зарчмаар баримтыг уялдуулан буйлуулж судалвал ХХ зууны эхэн үеийн монголын улс төрийн амьдралын нэн сонин дүр зураг гаргаж чадах бөгөөд энэ бүгд нь Монгол орны ирээдүйн түүхэнд түүхэн сургамжийн ач холбогдолтой асуудал байж болно.

Монгол улс тєрийн амьдралд засгийн эрх мэдлийн тєлєєх тэмцэл хvчтэй єрнєж, тvvнийг гадаадын элдэв хvчин (Хятад, Орос,Тєвд) овжноор ашиглах боломж байсныг харж болно. Монголын тусгаар тогтнолын тєлєє тэмцэгчид ийнхvv гэнэт єєд болсон нь Монгол орны тєлєє хувь заяанд нєлєєлєхгvй байж чадаагvй юм. Yндэс язгуур, шашин соёлоо мандуулахыг хvсч явсан олон хvний амь нас, зvтгэлээр Монгол Улс Тусгаар улс болсон гашуун тvvхийг бид мартах ёсгvй билээ.

Энэ нь монголын төрийн ноёд, түшмэдийн хооронд ямар нэг хэмжээгээр засаглалын төлөөх тэмцэл эхнээсээ л ажиглагдах болсныг харуулж байна. 1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг түшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд, хан, лам, ноёдууд тухайлбал:

Түшээт хан Дашням 1912 оны 2 сард, Засагт хан Содномравдан 1912 оны 7 сард, Дотоод яамны дэд сайд Равдан 1913 оны 9 сард, бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харъяат бинт Чин ван Гончигсүрэн 1914 оны 4 сарын 20-нд, Цэргийн яамны анхны сайд эрдэнэ далай ван Гомбосүрэн 1914 оны 5 сард, Дотоод яамны тэргүүн дэд сайд да лам Цэрэнчимэд 1914 оны 7 сард, Сангийн яамны анхны сайд түшээт ван Чагдаржав 1915 оны 7 сард, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1919 оны 2 сард, мөн оны 7 дугаар сард Ерөнхий сайд эрдэнэ шанзудба Бадамдорж зэрэг хүмүүс 27-50 гаруй насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас нь хохирчээ.


Үүнийг архивын баримт бичигт тулгуурлан, учир шалтгааныг нь тодруулан судлах нь ХХ зууны эхэн үеийн улс төрийн амьдралын дүр төрхийн нэгээхэн хэсгийн ямар нэг хэмжээгээр нэхэн тодлон гаргахад туслах нь дамжиггүй. Учир нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёдын амь нас ийм ахархан хугацаанд хохирсон нь түүхчдийн анхааралд бага сага төдий өртсөн ч судлаачид ихэвчлэн гадаад хоёр хөршийн зүгээс хайдаг бөгөөд дотоод хүчин зүйлий н тухайд анхааран судалсан нь багавтар юм. Мөн тэдгээр ноёдыг үнэхээр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс амь насыг нь бүрэлгэв үү?, хэрвээ тийм зорилгоор бол яах гэж, хэний эрх ашгийн үүднээс эсвэл энэ хүмүүс нь залуухан гучин хэдхэн насандаа гэнэт бие барцгаав уу?, ёс жамаараа юу?, гэсэн олон олон хариу нэхсэн асуулт хөрвөнө. Гэхдээ бидний хувьд хэн нь хэнийгээ хорлов гэх зэрэг асуудлыг нэгэнт бүрнээ дотруулж чадахгүй нь ойлгомжтой, гагцхүү эдгээр хүмүүсийн нас барахынхаа өмнөх өөр хоорондын болон бусадтай харилцаж байсан байдал, тэдний амь насыг нь хороох онцгой шалтгаан гарч байсан уу, ямар үхлээр үхэв, энэ бүгд ямар үр дүнд хүргэв гэх зэрэг олон асуудлыг тодруулахыг оролдов.

Анх түрүүн 1911 онд Богд Жибзундамбыг хаан өргөмжлөх тухай санал халхын ноёдын дунд гарахад үндсэн хоёр санал байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд ихэсийн дийлэнх олонхи нь сүсэгтэн олны дунд Богд гэгээний нэр нөлөө ихийг харгалзан улсын хаан болгох, нөгөө хэсэг тухайлбал Ханддорж, шарын талын да лам Цэрэнчимэд нар Богд Жибзундамбыг бус харин Түшээт хан Дашнямыг улсын хаан болгох санал гарч нэлээд зөрөлдсөний эцэст дийлэнхийн санал төдийгүй тухайн үед ард олны дунд богдын нэр нөлөө хүчтэй байсан зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Богд Жибзундамбыг хаан ширээнд залах болжээ.


Монголын хаад ноёдын Цаг бусаар хорлогдсон үндсэн шалтгаан бол Анх түрүүн 1911 онд Монгол Улсын  Хаан өргөмжлөх тухай санал гаргахад Түшээт хан Дашнямыг улсын Хаан болгох санал гаргасан Ханддорж, шарын талын да лам Цэрэнчимэд нараас үүдэлтэй ба, Хожим энэ шалтгаанаар бүх хаад, ноёдыг хороосон байх магадлалтай байна. 


Ноёд хоорондын зөрчил, учир битүүлэг үхэл, тусгаар тогтнол
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэт сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласнаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. 

Тухайлбал, дотоод хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд да лам Цэрэнчимэдийн бусадтай нэр хамталж дээш өргөсөн бичигт:
"...эелэл тааллыг чухал болгон нөгөө дөрвөн яамыг дотоод яаманд бичиг илгээхдээ "өргөн" хэмээн мэдүүлж, харин дотоод яамнаас бусад яаманд "илгээн" хэмээн бичиж явбаас шүүмжлэл үгүй"хэмээн Богд хаанд мэдүүлж "ёсоор болгуулсан" нь бусад сайдын дургүйцлийг төрүүлэх болсон юм. 

Энэ үед Хүрээнд сууж асан ерөнхий консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд:
"...Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна, засгийн хамаг эрх мэдлийг да лам тэргүүтэй харчины хэдэн түшмэл гартаа авчээ" хэмээн мэдэгдсэн бол Нийслэл Хүрээнд Буриадын лам Агваандорж В.Котвичид бичсэн захидалдаа:


"...энд да лам дотоод хэргийн министр болоод Хайсан гүн зэрэгтэй болж, энэ хоёр их эрхтэй улс төрийн явдлыг тогтоож хаандаа юу айлтгасан түүгээр болж байна. Энэ нь бусад хаад, ноёдын сэтгэлд тун тааламжгүй юу болох нь болзошгүй гэсэн ба Да лам Хайсан хоёрыг ч олноор зөвлөн зохилдон хэлэлцэх хэрэгтэй гэснийг нь үл хэрэглэнэ" хэмээн бичицгээсэн байна.






2 comments:

Anonymous said...

яах вэ? дажгүй шүү.Үнэнтөгсөө болж байна:)

Чадраабалын зээ хүү Баярсурэн said...

Засагт хаан Содномравдангийн хатан Цэсрэн бол зохиолч Лодойдамбын авга эгч мөн.Тэрбээр Олхунуд отгийн Жамсрангийн отгон охин болой.Хан, хатан хоёроос Лхаажав,Лхагважав гэдэг охид төрсөн.Тэд нагац ах олхунуд Чадраабал,нагац эгч Цэнджав,нагац эгч Сартуулийн ноён Жалцангомбоцэдэнгийн хатан Гонгоржав,Чадраабалийн охин Цэндсүрэн, бага хүү Шийтар нарын хамт авахуулсан зураг үлджээ.Содномравданг Богд хааны дэргэдэх хятадын талыг баригсад хорлоод, хатан нь хорлосон гэж цуу үг тархааж хөөрхий нэгэн монгол эхийг хэлмэгдүүлсэн тухай Чадраабал нь ярьдаг байжээ.
Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичих болно.