Pages

Friday, September 18, 2015

ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ МУУ ҮЙЛД ЗОРИУЛСАН ХУУЛЬ БА ЭРХ ЗҮЙН ЁС СУРТАХУУН

ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ МУУ ҮЙЛД ЗОРИУЛСАН ХУУЛЬ
БА ЭРХ ЗҮЙН ЁС СУРТАХУУН

Хууль гэдэг ойлгомжтой нэр томъёогоор илэрхийлэгдэх ёстой гэсэн энгийн шаардлага нь тухайн хуулийн бие даасан зорилтонд нөлөөлж, энэ нь ёсзүйн хувьд төвийг сахисан байна.

Хэрвээ эрхзүйн ёс суртахууны ямар нэгэн зарчим нь Хартын хэлснээр “шударга бус явдалтай тэмцэх”-эд чиглэсэн бол түүгээрээ л байх ёстой. Хэрвээ хууль тогтоогч нь муу зүйлийг арилгахыг хичээж байгаа ч ямар хуулиар үүнийгээ зохицуулахаа тодруулж чадахгүй байгаа бол түүний хууль ил тод ойлгомжтой байна гэдэгт итгэхэд бэрх.

Би энэ үүнийг “эртний уламжлал сэргэх”-ээс сэргийлэх зорилготой хуулиар тайлбарлахыг оролдъё. Ийм тохиолдолд бид шударга бус асуудалтай тэмцэхээсээ илүү эрхзүйн тэнэглэлтэй ажиллах ёстой юм. Тухайлбал баруунд арьс өнгөнөөс хамаарсан эрхзүйн үндсийг гаргаж ирэхээр хууль тогтоогчид ажиллаж байна.

Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ-ын засгийн газар харгис хэрцгий ба хүмүүнлэг бус үйл ажиллагааг устгахаар эрхзүйн нарийн судалгаа, хуульчлалыг хослуулж байна гэж ихэнх хүмүүс итгэдэг. Энэ үзэл нь үндсэн хуулийн эрх мэдэл бүхий байгууллагад хүндэтгэлтэй хандах болон хуульд үнэнч байхын аль нь чухал вэ хэмээх эргэлзээнээс гарч ирж болно. Өмнөд африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хуульчилсан нь хуулийн ёс суртахууны хэрэгцээ шаардлагыг ихээхэн өөрчилсөн байна. ӨАБНУ-ын арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн талаархи дараах судалгааг харъя. Хууль тогтоогчид онцлог арьс өнгөтэй овог аймаг болгонд тус бүрд нь зориулсан хууль гаргаж, ижил тэгш байдлыг хангахыг зорьжээ.

Дотоод хэргийн яамны сайд 1957 оны гуравдугаар сарын 22-нд Хүн амзүй, статистикийн газрын дарга “хил хязгаарын асуудлыг”-ыг гаргаж ирэхээс өмнөхөн 100.000 гаруй арьсны ангилал хийжээ. …Өнөөгийн судалгаагаар хуулийн тодорхойлолт нь нэгдмэл чанараа алдсан нь арьсны өнгөний ангилалаа шинжлэх ухааны үндэслэлд суурилаагүйн дээр энэ бүхэн нэгдмэл биш байгаатай холбоотой.

Эцсийн дүндээ энэхүү хууль тогтоомж нь тодорхойлж болшгүй зүйлийг тодорхойлох гээд хичээсэнд хамаг алдаа нь байна гэжээ. Тэр ч байтугай Өмнөд Африкийн шүүгч нь шүүх ажиллагаандаа өөрийн хувийн амьдралын асуудлыг холбож үүгээрээ хуулиа бүрдүүлж, тайлбарлан, хэрэглэж байдаг.


Өмнөд африкт хуулиуд нь арьсны ялгааны талаарх асуудлыг заавал хавсаргаж, тайлбарлан бэрхшээлтэй байдал үүсээд байдаг ганц газар биш юм. 1948 онд Калифорнын дээд шүүх цагаан арьстай иргэн негр, мулат, болон монголжуу мөн малай арьсны хүнтэй гэрлэхийг зөвшөөрөх тухай маргаан гарчээ. Энэ нь “эрх, үүрэг нь зохицуулагдсан хэний ч хувьд хууль тодорхой бөгөөд утга нь магадлан тогтоогдох боломжтой байх” гэсэн үндсэн хуулийн заалтын шаардлагад нийцээгүй гэсэн шалтгаанаар хүчингүй гэсэн шийдвэр гарсан байна.

No comments: