Pages

Thursday, September 17, 2015

ҮР АШИГТАЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ЭРХЗҮЙ

 ҮР АШИГТАЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ЭРХЗҮЙ



Хуулийн дотоод эрхзүй нь хуулийн эрх мэдэлтэн бусдад санаа бодлоо тулгаж байгаа ямар нэгэн зүйл биш боловч дотоод эрхзүй нь энэхүү эрх мэдэлтний оршин байх хамгийн үндсэн нөхцөл нь билээ. Хэрвээ энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх юм бол хамгийн түрүүнд хууль бол сайн хуулийн өмнөх нөхцөл гэдгийг анхаарч үзвэл зохино.
 
Өөрийн ажил төрлөө, худалдаа аргилжаа, багаж хэрэгслээ хэрхэн сайн бэлдэхээ мэддэг ухаалаг мужаан хулгайчийн үүрлэх байшинг ч тэр, өнчдийг асрах төвийг барихад ч гэсэн өөрийн бие сэтгэлээ хайрлахгүйгээр ижилхэн сайн барина.



Харин өнчдийн байшинг барихад ямар нэгэн мужаан хөлслөх юмуу мужааны тусламж хэрэгтэй бөгөөд хэрвээ тэр хүн нь багаж хэрэгсэлтэй, чадварлаг уран хүн байвал илүү сайн гэдэг ойлгомжтой. Хэрвээ бидэнд хөлслөөд байх мужаан байхгүй бол бид юун түрүүн эмнэлэг ба өнчдийн төвийн төслийг хэрхэн бүтээх, сайн барилгын дизайны зарчмуудын талаар маргах биш харин мужаан сургаж авах эсвэл шинэ мужаан хөлсөх тухай ярилцах хэрэгтэй. Энэ утгаараа өнөөдөр дэлхийн ихэнх оронд хуулийг улам боловсронгуй болгох шаардлага тавьдаг. 

No comments: