Pages

Monday, October 20, 2014

МӨНГӨ


МӨНГӨ

 
Зоосон мөнгө Монголоос үүссэн гэдгийг эрдэмтэд тогтоосон билээ. Нийгмээ дагаад өмчийн хэлбэр бий болж, түүнээсээ улбаалан худалдаа наймааны арга ухаанд хүн төрөлхтөн суралцаж эхэлжээ. Нэгнээсээ эд зүйл худалдан авахдаа өөр төрлийн бараагаар сольдог байснаа яваандаа ямар ч барааг авч болдог мөнгийг хийх шаардлага гарав. Ингэхдээ зүгээр нэг материалаар хийсэнгүй, , хатуу металлаар бүтээв. Анхнаасаа торго, бөс бараан дээр хийж болох байсан ч дайн тулаан, нүүдэл суудал хатуу ширүүн нөхцөлд барагтай бол элэгддэггүй мөнгөн тэмдэгт хийх хэрэгтэй болжээ. Ингээд үнэт металл болох мөнгө, зэсээр мөнгөн тэмдэгт хийж гүйлгээнд гаргалаа.  Нүүдэлчин аймгууд, суурин овогтоо тэдний хэрэгтэй барааг өгч өөрсдийн хэрэгтэйг авдаг байснаа болиод бусад зүйлийг ч худалдан авч болохуйц нэгэн зүйлийг хийх болсон нь мөнгө байж мэдэх. Дээрх болон бидний мэдэхгүй олон шалтгаанаас болж энэ мөнгө гэгч зүйл гарчээ гэхээс өөр таамаг алга. Зоосон мөнгө өнөө хэр нь хэрэглэгдсэн хэвээр. Гэхдээ улс улсынхаа өнгө төрх, онцлогийг харуулсан олон утгыг өөртөө агуулжээ. Удалгүй цаасан мөнгө ч гарч. Харин энэ нь Монголоос бус эх түүх, өв соёлын өлгий болсон Хятад улс цаасан мөнгийг бүтээсэн байна.Дэлхийн улс орон болгон өөр өөрийн мөнгөн тэмдэгттэйгээс хамгийн хүчтэй, эрх дархтай нь АНУ-ын доллар, Европын орнуудын нэгдэж гаргасан евро. Эдгээр эрх дархтнууд хаана ч хүчтэй, аль ч улсын хилийг давах эрхтэй.
Баялгийг дагаад мөнгө гэдэг билээ. Сая сая хүн мөнгөгүйгээс болж зовдог. Баян хүн мөнгөтэйгөөсөө болж зовдог. Гэтэл таны баялаг бол таны оюун ухаан шүү дээ. Амьд сэрүүн, эрүүл энх, найз нөхөдтэй, бүтээлч сэргэлэн, амьдралын баяр баясгалангийн жишээ болж байгаа нь таны баялаг юм. Ер нь баялгийг дээд зэргээр мэдэрч ойлгож таньж амьдар гэж зөвлөх байна.
Материаллаг баялаг бидэнд илүү өргөн эрх чөлөө олгож, дуртай зүйлээ хийх, хүмүүст туслах боломжоор хангадаг.Хүний хөдөлмөрийн зуршил, ялангуяа сэтгэлийн зөв  зуршил нь сайн сайхан амьдрал, эд баялгийн эх булаг болох чадвартай. Иймээс та энэ ертөнцийн баялаг учраас мөнгийг үйлдвэрлэдэг.
Ийм яриа байдаг ш дээ амьдрал юу нь дээр тогтдог вэ гэж ? зарим хүмүүс хайр сэтгэл дээр гэдэгэнэ хариулт бол мөнгөтэй хүмүүсийн л хариулт гэж би бодож байна. Энэ асуулт цаг өнгөрөх, мөч бүрээр хариулт нь өөрчлөгддөг. Хайр сэтгэл бол хүний залуу насанд алга урвуулахын төдий хугацаанд үргэлжлэх богино хэдий ч сайхан мэдрэмж, харин эд хөрөнгө эрх мэдэл бол өөр үүнийг мөнгө л тодорхойлно. Та баян айлын хүүхэд байж болно, ядуу айлын ч хүүхэд байж болно. Харин өнөөдөр бүгд л мөнгөний төлөө эд баялагийн төлөөл амьдарч ажиллаж байна.Энэ нь дутагдах зовлонгүй үр хүүхэдээ өсгөх хүнээс гуйлгүй сайхан амьдрахын төлөө. Миний хэлэх үг бол мөнгө бидний амьдралд эзлэх орон зай болж таарч байна.
Минийхээр мөнгө гэдэг бол "ядуу" хүмүүсийн хувьд бол "Хэрэгцээ", харин "баян" хүмүүсийн хувьд бол "Хэрэглээ" гэж боддог. Та бүхэн санал нийлэх үү?
Минийхээр бол зорилгодоо хүрэх арга зам.Бас амьдралын баталгаа.
Мөнгө бий болсоноор
Овор хэмжээ бага
Үнэ цэнийг бий болгосон
Заяатай хүний боол мөнгө. Залхуу хүний хаан мөнгө. Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? Мэдээж сайхан тохилог орон сууц, сайхан машин, өмсөх хувцас, хэрэгтэй үедээ зарцуулж болох мөнгө. Харин бид бараг бүгдээрээ Билл Гэйтс шиг болохыг хүсэцгээдэг. Ийм боломж үгүй л дээ. Хүн бүрд л өөр өөрийн боломж, чадвар байдаг. Монголчууд бид арай л туйлшрамтгай. Өөрийн боломж хэрэгцээгээ тооцож бодолгүй мөнгө олохын төлөө улайран зүтгээд байдаг. Үргэлж хэн нэгэнтэй барьцана. Тэднийх тийм юм авчихаж, манайх түүнээс илүүг авах ёстой гэж л сэтгэнэ. Арай илүү амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоно. Нэг бол бүгдээрээ баян эс тэгвэл бүгдээрээ ядуу байхыг хүснэ.
Хүн сайн хань, сайхан үр хүүхэд, сайхан найз нөхөд, дуртай ажил, чин сэтгэлээсээ ойлголцож, хэрэгтэй үед бие биедээ туслаж дэмждэг ах дүүстэй байхдаа л аз жаргалыг илүү мэдэрдэг. Мөнгө бол амьдралын утга учир, туйлын зорилго биш, ердийн л хэрэгцээ.
Хэрхэн яаж мөнгөтэй болж, аз жаргалын түлхүүрийг атгах вэ? Мөнгөтэй болох тоо томшгүй олон аргыг хүн төрөлхтөн бодож олжээ. /Заяа/
Мөнгөтэй хүнтэй гэрлэж мөнгөжиж болох.Цаг үеийнхээ ханшийг дагаад энэ арга олон хүний сэтгэл зүрхийг эзэмддэг бололтой. Гэхдээ хур хөрөнгөтэй хүний өв залгамжлагч л биш бол гэрлэх насандаа мөнгө хураасан байна гэдэг тун ховор. Иймээс энэ аргад олон хүн найдах хэрэггүй.
Мөнгөө олж цуглуулан түүнийгээ харамлаж нарийлсаар баяжиж болох. Гэхдээ л насан туршаа харамч нарийнаараа дуудуулж амьдарна гэдэг хүсүүштэй, тааламжтай зүйл биш. Хорголоо тоолон мөнгөө нарийлж, хав даран харамлаж, мөнгө үрэхгүйг хичээж, өрөвдөлтэй байдалд ордог хүмүүст хэн ч гэсэн таатай ханддаггүй.

Тархиа гашилган бодож, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж олсон мөнгө үнэ цэнэтэй, үргэлжийн баяр баяслыг дагуулна. Дуртай ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан зүтгэж байгаа хүн сайн орлогыг зовж зүдрэхгүй олох боломжтой.
Дутагдаж гачигдсанаа гайхаж шагшаад байвал үргэлж тийм байсаар насыгилээнэ. Ховор ч байсан элбэг юм шиг, хавар байсан ч намар юм шиг тэнүүн уужим, өөриймсөг өөдрөг сэтгэлээр юм бүхэнд хандаж чадвал ховор хоосон үеэ хялбархан туулж, үйлс заяа чинь үргэлж өөдөө бадарна.
Мөнгө зоригтой хүнийг дагана. Эргэж буцсан, эргэлзэж тээнэгэлзсэн зориггүй хүнд мөнгө ил гарч нэг харагдан, далд орж нэг нуугдан тохуурхана. Зоригтонд хувь заяа тусалдаг. Мөнгө тэвчээртэй хүнийг дагана. “Гайхамшгийг хүсч байгаа хүнд тэвчээр хэрэгтэй”. Их мөнгө хүсч байгаа бол бүр их тэвчих учиртай. Хэмнэж гамнадаг хүнд мөнгө тогтоно. “Багыг гамнадаггүй хүн ихийг алдана”.

“Бусдад хэдийчинээ өглөг өгнө, төдийчинээ бидний эд мөнгө арвиждаг мэт санагддаг” гэж нэгэн баян хүн хэлсэн байна. Өглөг чин сэтгэлийн байх учиртай. Гар таталгүй, харамсаж харамлалгүй, эргэж ирэх ашгийг бодолгүй чин сэтгэлээсээ өгөхгүй бол жинхэнэ өглөг болж чадахгүй.
“Ер нь орчлонд өгсөн авсны хэмжээ тэнцэж байх учиртай”.
Мөнгө олох уран ухаанаас дутуугүй мөнгийг зөв зарж сурах гэж нэг том ухаан бий. Жинхнээсээ мөнгө хөрөнгөтэй болохыг хүсвэл ямар мөнгийг юунд зарцуулах хэрэгтэй вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Хэрэгтэй юмнаас мөнгөө харамлаж, хэрэггүй юманд үрдэг хүний санхүүгийн чадавх уулын уруу өнхрүүлсэн чулуу мэт хурдтай уруудаж, асаагаад орхисон лаа шиг багасан багассаар дуусан бөхнө. Олж байгаа мөнгө биш, үлдэж байгаа мөнгө л хүнийг чинээлэг болгодог юм шүү гэж хэлсэн мөнгөний учрыг сайн мэдэх ухаантай хүний үгийг үргэлж санаж явах хэрэгтэй.
 Хүн төрсөн цагаас эхлэн өсөх тусам хэрэгцээ улам өсч сэтгэл хангалуун бүрэн дүүрэн болно гэж үгүй. Хүүхэд ахуйдаа дуртай зүйлээ авахыг хүсч өөрийгөө бусадтай харьцуулна. 10 настайдаа л мөнгийг ухаалгаар зарцуулж сурах хэрэгтэй. Ингэж сурвал насанд хүрэхдээ мөнгөтэй харьцах түүнд хариуцлагатай хандах үндэс суурь болно
Өнөө үед мөнгийг хэт шүтэх болж мөнгө байвал “би” байна гэж үзэх боллоо. Хүмүүс цаг ямагт яаж мөнгө олох, өсгөх үржүүлэх тухай бодож байна. Мөнгийг нэр хүнд олох хэрэгсэл болгон, үнэтэй эд хогшил, байр, машин, карт зэргийг хэрэглэж байна. Мөнгө зарим хүмүүсийн хувьд хангалуун байдлыг бий болгодог. Хүн чанар, нэр төрөө мөнгөөр хамгаалах, хаацайлах гэж оролддог. Ийм хүмүүсийн хувьд бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун болж чадахгүй.
Нэгэн ухаантан мөнгөний төлөө гэрлэвэл сохорсонтой адил гэжээ. Залуучууд их мөнгө өвлөвөл азтайд тооцдог. Гэвч мөнгийг буруу зарцуулбал юу ч болохгүй. Богинохон хугацаанд хэн ч байсан мөнгө ч үгүй, юу ч үгүй хог дээр гарна.
Тэгвэл нарийлж амьдрах нь зөв үү? 
Баян биш боловч жаргалтай, сэтгэл хангалуун байдаг хүмүүс бий. Амьдарч байгаадаа сэтгэл хангалуун бай гэсэн хуучны үг бий. Энэ их зөв юм. Элбэг дэлбэг амьдрах хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн хувьд арай өөр байж болно. Ер нь харамч зан, хямгач байх хоёр огт өөр. Харамч зан нь мөнгөнд дуртай, хаях алдахаас эмээдэг, хураах зуршилтай хүний зан юм. Ийм хүн хурааснаасаа илүүг ч алдаж магадгүй. Бас мөнгөнийхөө хэргийг хийж чадахгүй. Харин бага мөнгөтэй, хямгатай хүн мөнгийг ухаалаг зардаг.

Тэгэхлээр мөнгө гэж юу вэ? 
Мөнгийг зорилгоо болгох нь ухаангүй хэрэг юм. Хүн мөнгийг зэвсэг болгон хэрэглэдэг шиг ихэнх тохиолдолд мөнгө хүнийг зэвсэг болгодог. Хүн мөнгийг хураах, зарцуулах гэсэн хоёр байдлаар сэтгэлийн ханамж олдог.
 Гэр бүлийн зарлага тухайн гэр бүлд маш чухал үүрэгтэй байдаг. Ихэнх залуу гэр бүл тооцоогоо зөв барьж чаддаггүй учраас хангалттай мөнгөтэй байдаггүй. Мөн мөнгөө буруу зарцуулснаас болж дараа сарын цалинд хүртлээ өр тавих нь элбэг байдаг. Харин хэдэн жил амьдарсныхаа дараа гэр бүлийн хоёр орлого багатай байсан ч яаж ийгээд болгоод сурчихдаг. Тэр бүү хэл, цалингаас цалингийн хооронд амьдарч, сурч өөрсөддөө хувцас хунар, гэр орондоо ахуйн хэрэглэл хүртэл авчихдаг. Энэ нь гэр бүлийн орлогоо зохицуулж сурч байна гэсэн үг. Зарим залуу гэр бүл тооцоотой амьдардаггүйгээс мөнгөгүй болж улмаар ах дүү төрөл саднаасаа гуйж тэднийхээ амьдралд дарамт учруулдаг. Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг өөрсдийн арчаагүйгээсээ болж хамаг мөнгөө үрэн таран хийчихээд түүнийгээ бусдын хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр орлуулах гэж мугуйдлан зүтгэх нь яавч зөв алхам биш. Хэрэв танай гэр бүл орлого зарлагаа зөв хөтлөе гэвэл юуны түрүүнд тусгай дэвтэр нээх хэрэгтэй. Эхний хуудсан дээр нь бүх орлогоо бичээд дүнг нь гарга. Үүнд сарын цалин, бас аав ээж, ах дүүгээсээ авдаг мөнгө орохоос гадна, хулгай, дээрэм, залилан гуйлгаас бусад аргаар олсон орлого ч бас орно.

Хүн төрөлхтөн мөнгө тогтоодог олон аргуудыг эртнээс хэрэглэсээр иржээ. Тэр тусмаа Еврей үндэстэн мөнгө тогтоох гайхамшигтай аргуудтай.Монголчуудад ч гэсэн бий. Тухайлбал, ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, даваа гарагт банкны өрөө өгөх зэрэгт мөнгө тогтдоггүй. Харин өглөө нар мандсаны дараа өглөгөө өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлгэний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурван хоног хадгалах, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийхгүй байх нь мөнгийг тогтоодог аргууд юм.
 Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл
Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй.Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч үржих,дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул
Мөнгө өсгөхөд сарыг ашигладаг энэ зан үйлийг хийж гүйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир нь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ. Эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ  зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэнийхээ дараа "хэзээ миний мөнгө өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн. Учир нь хүлээх тусам уддаг.
Байшин бариулж байгаа бол...
Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Ингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.

Мөнгөөр тасарахгүй байх арга
Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг.Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж  хийж явбал мөнгөөр  тасардаггүй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд  зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, "мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Сүм хийдэд очихдоо...
Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг гэнэ.

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?
Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг гэнэ.
 Мөнгөө цуглуулахын ач тус
Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг.Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь "мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг.Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.
  Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий өрөө төлөөрэй. Ер нь аль болохоор бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээж байгаарай. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг та програмчилж байна гэсэн үг.
 Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү.
 Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй.Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу эргэж ирэхгүй.
 Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг, эсвэл нэн даруй үрэгтүн.

 



No comments: