Pages

Monday, October 20, 2014

Та үндэснийхээ хээг юу билэгдэж байгааг мэдэх үү ?

Та үндэснийхээ хээг юу билэгдэж байгааг  мэдэх үү ? 


Үндэсний хээ угалз эрт үед үүссэн бөгөөд тухайн үндэстний ёс заншлын илэрхийлэл, билэгдлийн эх сурвалж болох учир гүнзгий агуулгатай, тус бүрдээ онцгой утга хадгалж байдаг.

Үндэсний хээ угалзын анхдагч нь эвэр угалз бөгөөд эврийг дуурайлган зурж эвэр угалз, хээ үүссэн тухай этнографчид тодорхойлжээ.

Монголчууд цэцгийг ариун сайхны билиг тэмдэг гэж үздэг учир уран үйлийнхээ чимэгт хэрэглэж ирсэн байна.

Алхан хээг : Монголчууд эрт үеэс хэрэглэсэн бөгөөд утга агуулгаараа мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учир хүний амьдрал ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн байхыг билигддэг.

Өлзий хээ: Монголчууд хэзээний урт насалж удаан жаргахыг мөрөөддөг түүний билиг тэмдэг болгож өлзий хээ гарчээ.

Түмэн наст хээ: Энэ хээ эхлэл төгсгөлгүй үргэлжилдэг, хэлбэрийн хувьд хамгийн гоёмсог. Монгол үндэсний хас хээнээс салбарлан гардаг. Түмэн наст хээ утгын хувьд амьдрал мөнх үргэлжлэхийг билэгдэн хэрэглэдэг.

Хас хээ: бол монголын эртний хээ байсан бөгөөд барилга байшинд бат оршихын билигдэл болгон хэрэглэж байжээ.

Галын дөлөн хээ: Догшин сүрлэг бадрангуй өөдлөн дэвшихийн билиг тэмдэг.

Эвэр угалз хээ: Гарал үүслийн хувьд ууган хээ, утга агуулгаараа урт наслах энх амгалангийн билиг тэмдэг.

Үүлэн хээ. Үүнийг анх огторгуй үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан хээ бөгөөд утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж хүн бүр аз жаргалтай аж төрөхийг билигдэн зол жаргалын хээ гэж билигшээдэг заншилтай.

Саран хээ. Энэ хээ улс гүрнийг бат орших, тусгаар тогтнолыг билигшээсэн хээ.

Мөн бөх хүний хүчин чадлыг төгс байлгахыг билигдэн зодог шуудган дээр нь бар, луу, арслан, хан гарьд зэрэг дөрвөн хүчтэнг шаглан оёдог.

Монгол гэрийн үүдэнд усан долгио хээ гарган ширдэг байсан нь сайхан бүхэн ариун далайн мандал дээгүүр нар мандах адил цацран гийсээр орж ирэхээс гадна хар муу санаатан үүдэнд байгаа усан далайд унаж саатах болтугай гэсэн утгатай юм.

Монголчууд эрт дээр үеэс гэр орноо чимэх аливаа бэлгэдэлд дөрвөн хүчтэн найман тахил, есөн эрдэнийг зурж, оёж, дархалдаг байсан ба хойч үедээ уран үйл, ёс заншлаа заан сургаж уламжлалыг хадгалуулдаг байсан.



















 


https://encrypted-tbn1.gstatic.com/images?q=tbn:ANd9GcSLkfmYSbwOWaEox4dMiquG_ZGoCGkhPMYZoaflqV23EIypwYkO

1 comment:

Энхзул Эрдэнэбаатар said...

Үнэхээр уйгагүй цуглуулсан байна шүү. Бид үндэснийхээ соёл урлагийг мэдэхгүй болсон байна. Баярлалаа.