Pages

Thursday, June 20, 2013

Хөрөнгө оруулалтын бодлогыг Засгийн тогтвортой бодлоготой уяахгүйгээр цааш явахгүй



Хөрөнгө оруулалтын бодлогыг 
Засгийн тогтвортой бодлоготой 
уяахгүйгээр цааш явахгүй



Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал олон нийтийн, тэр дундаа зүүн хойд азийн бүсийн анхаарлыг онцгой татаж байна. XXI зууны Монгол одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй орон байх уу? Цаг үеэ олж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн даяаршлын эрин зууны үлгэр дууриал болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу? зэрэг өргөн хүрээтэй олон, олон асуудлыг хөндөж байгаад гол утга учир нь оршино.

Гайхамшигт баялаг байгалийн нөөц нь Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд олон жил хөгжүүлэх баталгаа болно. Тоон үзүүлэлтээр авч үзэх юм бол 2004 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ долоо дахин өсч 683 ам.доллараас 2012 онд 4763.99 ам.долларт хүрсэн байна. Эдийн засгийн энэ гайхамшигт өсөлт нь нь экстенсив өсөлт буюу эрчимгүй өсөлт байсаар байгаа, цаашид тийм төлөвтэй байгаагаас нийт ард иргэдэд жигд нөлөөлөл мэдрэгдэхгүй байгаа.

Шинэ зуунтай холбогдох асуудлыг авч үзэхийн тулд ер нь эдийн засгийн хөгжил, бүтэц гэж юу вэ? түүний хэмжүүр, шалгуур нь юу болох эсэх гэсэн асуулт тавьж хариултыг нь олохыг эрмэлзэх нь зүй. Эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглээгээр хэмжигддэггүй, харин хүний бүтээх чадвар, мэдлэг өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хөгжлөөр хэмжигдэнэ.

Хүний хөгжил, түүний чанарын үндсэн хэмжүүр нь мэдлэг. Мэдлэг бол хүч. Мэдлэгийг дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим. Тухайлбал, монголчууд “Эрдэм-Эрхэм баян” гэж хэзээнээс эрдэм, мэдлэгийг дээдлэн шүтэж ирсэн түүхтэй. Энэ ойлголтын цаана, орчин цагийн хэллэгээр бол “мэдлэг үнэт капитал” гэсэн ойлголт байгаа” хэмээн нэгэн цагт манай эрхэм мэргэн гүүш Пунцагийн Жасрай агсан хэлсэн нь бий.

Энэ байр сууринаас харвал дэлхийн нэртэй эрдэмтэд XXI зууныг мэдлэгийн нийгмийн эрин, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн зуун, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга технологи нь биотехнологи, нанотехнологи зэрэг шинэ дэвшилтэт технологиуд, тэдгээрийн хослол байх болно гэж үзэж байна.
 Гэвч эрдэм, мэдлэгийг  үнэт капитал болгох эсэхээс их юм хамаарна. Хий онолдсон эрдэмтэдээс юу гийгүүлэгдсэн юм.

Товчхондоо энэ бүгдийг агуулагч түргэн гарц - Эдийн засгийн өсөлтийг хангаж, нөөцийг арвижуулах гол суваг нь “гадны хөрөнгө оруулалт”. 
Манай улсын хөрөнгө оруулалтын мэдээг өнгөцхөнөөр харвал үйлчилгээний салбарын өсөлт болон боловсруулах бус уул уурхайн олзворлох чиглэлийн хөрөнгө оруулалт нилээд түлхүү нэмэгдэх хандлагатай байгаа нь харагддаг.

Гэвч энэ зөв хандлага уу? Бидний эрж хайж буй эдийн засгийн зөв бүтэц, хөгжлийн асуудал мөн үү? гэсэн асуудал тулгарч байна.

Энэхүү асуултуудад хариулт өгөх, түүнчлэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ өөрийн судлаж буй чиглэлээрээ бололцооныхоо хэрээр нэмэрлэх, дуу хоолойгоо бодитой судалгаа, үндэслэлтэйгээр төрийн шийдвэрт тусгуулах үүднээс ажилласаар байгаа, үр дүнд хүрэх болно гэдэгтээ итгэл төгс байна.

Энэ нь Монгол Улсад гаднаас оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар гадны хөгжилтэй орнуудын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй Эрх зүйн зөв харилцааны механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, инновацид тулгуурлсан нэмүү өртөг бүтээх зохистой хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна.


Манай улсын хөгжил үндсэндээ экспортод чиглэсэн уул уурхайн төслүүдэд төвлөрсөөр ирсэн нь нийт үндэсний хөгжлийг хязгаарлаж байна. Цаашдын хөгжилд дан ганц уул уурхайн төслүүдээр хязгаарлахгүй, эдийн засгийн өөр чухал чиглэлүүдээр гадаад хөрөнгийг татан оруулж,  Монголчуудад илүү өргөн  боломж нээж өгөх хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн шууд ажлын байр бий болгоход бус, мөн  үйлдвэрлэл, үйлчилгээний хоёр, гуравдах салбарт илүү хүчтэй идэвхитэй татан оролцуулах нь зүйтэй.

Ийм төрлийн урт хугацааны хөрөнгө оруулалттай төслүүд нь эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн тогтвортой сонголт болохоо харуулж,  нийт Монголчуудад өгөөж ихтэй чадалтай эдийн засгийг цогцлон бүрдүүлнэ.

Хөгжлийн өнөөгийн шатанд Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр өнөөгийн өндөр хурдацтай хөгжих боломжгүй тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын ард түмэнд удаан хугацаанд өгөөжтэй, ашиг сонирхолд нь нийцэж байхыг төр хариуцах ёстой.
FDIБидний өмнө тулгарах хамгийн том сорилт бол иргэдэд үр өгөөжтэй эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх тэнцвэртэй өсөлтийг хангах явдал. Бид бурхнаас заяасан байгалийн их нөөц баялгаа үндэсний эдийн засгийн хөгжлийг бусниулахуйцаар ашиглах ёсгүй. 
Манай нөөц баялаг нь бидэнд эдийн засгийн үлэмж их өсөлт авчирсан. Одоо бид эдийн засгийн хүчин чадлаа олон чиглэлтэй болгож, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангахуйц гадаад хөрөнгө оруулалттай төслүүдийг тойруулан  эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Ийм төслүүд нь газрын баялаг, уул уурхайн хүрээнээс хальж, иргэдэд ажлын байр олноор нь бий болгож, нийт Монголчуудын аж амьдралыг дээшлүүлэн Дундаж орлошотой ангийг бий болгох ёстой.
Орлогын тогтмол эх сурвалжтай болсон хүмүүсийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр илүү олон хүн эрүүл эдийн засагт оролцох чадвартай болдог. Эдийн засгийн өсөлтийн тогтвортой эх сурвалж буй болсноос үүдэлтэй  итгэл баталгаа нь эргээд шинэ бизнес, шинэ үйлдвэрлэл үүсэх гол хөшүүрэг, түлхэц болно.

Энд Күнзийн "Төрийг удирдан жолоодохын арга, ухаан юунд орших? - Ард олон мөр бүтэн, гэдэс цатгалан үед олны итгэл болмуй" гэж хэлсэнчилэн Ард түмэн өнөөдрийнхөө идэх хоол, өмсч зүүхэдээ хэт анхаарал тавихаа больсон цагт Улс орноо Хэн, Хааш нь чиглүүлээд байгаад эрүүлээр соргог хандаж, хариу реакц үзүүлж, чиглүүлж чаддаг болно.

Иймээс аль ч үеийн төрөөс ямагт Гадаадын хөрөнгө оруулалтыг улам хүчтэй татахад тэргүүлэх ач холбогдол өгөх шаардлагатай.  Дээр хэлсэн дарааллаар.

Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын төр байнга тууштай дэмжих хэрэгтэй. Гэхдээ төрийн тодорхой дархлаажсан бодлоготойгоор.

Ш.Үнэнтөгс 

P.C. mongolia - National Statistics

RELATED NEWS   2013 
Mongolia Inflation Rate at 9.70 Percent
Mongolia Balance of Trade at -63.49 USD Million
Mongolia Exports at 391.30 USD Million
Mongolia Imports at 454.79 USD Million
Mongolia Interest Rate at 11.50 Percent
Mongolia GDP Annual Growth Rate at 7.20 Percent
Mongolia Industrial Production at 7.20 Percent
Mongolia Government Debt To GDP at 51.70 Percent
Mongolia Government Budget at -8.40 Percent of GDP
Mongolia GDP Growth Rate at 7.20 Percent
Mongolia Current Account at -609.70 USD Million
Mongolia Current Account to GDP at -31.30 Percent
Mongolia Unemployment Rate at 3.60 Percent
Mongolia | Credit Rating at 36.25
Mongolia Population at 2.80 Million
Mongolia GDP at 8.56 USD Billion
Mongolia GDP per capita at 892.08 USD
Mongolia GDP per capita PPP at 4763.99 USD


Mongolia | Economic Forecasts | 2013-2015 Outlook

This is includes economic forecasts for Mongolia.

Markets
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Currency 06/20/2013 1437.50 06/30/2013 1434.40 1437.13 1445.05 1446.51
GDP
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
GDP per capita 12/31/2011 892.08 12/31/2012 901.97 987.86 994.24 996.12
GDP per capita PPP 12/31/2011 4763.99 12/31/2012 4826.72 5597.82 5719.79 5776.21
GDP 12/31/2011 8.56 12/31/2012 8.74 9.95 10.65 11.33
GDP Growth Rate 03/31/2013 7.20 06/30/2013 10.91 14.70 10.75 12.26
GDP Annual Growth Rate 03/31/2013 7.20 06/30/2013 10.91 14.70 10.75 12.26
Labour
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Population 12/31/2011 2.80 12/31/2012 2.81 2.88 2.88 2.88
Unemployment Rate 12/31/2011 3.60 12/31/2012 3.61 3.38 3.36 3.34
Prices
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Inflation Rate 05/31/2013 9.70 12/31/2013 12.32 12.32 13.69 12.77
Money
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Interest Rate 05/31/2013 11.50 12/31/2013 10.00 10.00 12.50 12.25
Trade
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Current Account to GDP 12/31/2012 -31.30 12/31/2013 -31.52 -31.52 -32.67 -33.00
Balance of Trade 04/30/2013 -63.49 12/31/2013 -96.63 -96.63 -99.22 -96.58
Current Account 03/31/2013 -609.70 06/30/2013 -685.87 -561.90 -577.79 -605.04
Exports 04/30/2013 391.30 12/31/2013 284.18 284.18 265.68 263.12
Imports 04/30/2013 454.79 12/31/2013 366.95 366.95 346.69 337.42
Government
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Government Debt To GDP 12/31/2011 51.70 12/31/2012 52.14 56.83 56.85 56.85
Government Budget 12/31/2012 -8.40 12/31/2013 -8.67 -8.67 -8.24 -8.13
Credit Rating
36.25





Business
ACTUAL
FORECAST 2013 2014 2015
Industrial Production 12/31/2012 7.20 12/31/2013 7.07 7.07 6.06 6.06




Mongolia GDP per capita PPP





No comments: