Pages

Tuesday, June 17, 2014

Монгол дахь Оросын бодлого бүтэлгүйтсэн шалтгаан

Монгол дахь Оросын бодлого 
бүтэлгүйтсэн шалтгаан 


Монголын эдийн засгийн шинжээч, профессор Сергей Радченкогийн "Монгол дахь Хятад-Оросын өрсөлдөөн" нийтлэлд үндэслэсэн жижиг, гэхдээ их багтаамжтай тэмдэглэл. Үүнд Монгол дахь Оросын бодлого бүтэлгүйтсэн шалтгаан болон 1990 оноос хойш Монголд гарсан өөрчлөлтүүдийг Оросын эрх баригчид ойлгоогүйг онцлон тэмдэглэжээ. 

Мөн Монгол Улс улам бүр бие даасан тоглогч болж, "тус улсад бүр "агентлаг" бий болсон" баримтыг сөхжээ.Монголд байр сууриа сэргээхийн тулд ОХУ улс төр болон санхүүгийн чиглэлээр асар их хөрөнгө /Зөвлөлтийн үеийн эхлээд 11,4 тэрбум долларын, дараа нь 172 сая долларын өрийг цайруулснаар, нийт өрийн 97,8 хувийг хүчингүй болгосон/ зарцуулж, Путин, Медведев хоёр айлчилж, харилцаагаа сэргээн, Оросын нөлөөний хүрээнд Монголыг багтаахыг оролдсон боловч Москва хүссэнээ биелүүлж чадаагүй юм.

Яагаад ийм юм болов? Шинжээч дараах хариуг өгчээ. Нэгдүгээрт, Москва Монголын улс төрийн байдлыг сайн мэдэхгүй, тоглогчоо сонгож чадахгүй байна. Зөвхөн эрх мэдлээ алдсан төдийгүй, авлигын хэргээр шоронд орсон Н.Энхбаярыг Путин дэмжиж байсан. Н.Энхбаярын халааг авсан Ц.Элбэгдоржийг Путин 2009 онд айлчлахдаа үл тоосон. Орост олборлолтын лиценз өгнө гэж амлаж байсан Ерөнхий сайд С.Баяр огцорсон. Сонгуульд Ардчилсан намд ялагдсан, хоёр нам болон хуваагдсан МАХН-д найдлага тавьж байсан нь Оросын алдаа болсон.

Москвагийн бүтэлгүйтсэнийг зөвхөн Путины алсын хараагүйгээр төдийгүй, Монголын гадаад бодлогын гол чиглэл болсон Хятад, Орос, Монголын хооронд маневрлах бодлогыг ойлгоогүйгээр тайлбарлажээ. Энэ талаар Монголын элитүүд хоорондоо зөвшилцсөн аж. Аль намын харьяалалтай байхаас үл хамааран улс төрчдийн нэг нь ч дангаар Москва, Хятад эсвэл Өрнөдийн ашиг сонирхлыг хамгаалахгүй.

Хятадын талаар баримталж буй бодлогыг эдийн засгийн гол түнш болон "Хятадын заналхийлэл"-ийн айдас гэсэн хоёр хүчин зүйлээр тодорхойлогддог. Гэхдээ өөр нэг сонирхолтой зүйл бий. 2013 оны намар Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлал Оросын Ерөнхий сайд Д.Медведевийн айлчлалтай давхацсан.

 Н.Алтанхуяг Хятадад нүүрс нийлүүлэх хэлэлцээртэй, Д.Медведев Хятадад нийлүүлдэг нефтийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээтэй буцсан. Сергей Радченкогийн тэмдэглэснээр, Монгол, Орос хоёр Хятадын зах зээлийн төлөө сонин байдлаар өрсөлдөж байна. Энэ маш сонирхолтой эргэлт юм. 

Урьд нь Орос, Хятадын /жижиг улсын хоёр том хөрш/ хооронд нийтлэг зүйл олон байсан бол, одоо тус тусын гол шалгууруудын нэг болох эдийн засгийн түүхий эдийн чиглэлээр нэгдэн нийлж байна.

Радченкогийн бичсэнээр, Хятадын нөлөө өсөн нэмэгдэхээс зайлсхийхийн тулд Монгол Улс Оростой хамтран ажиллахаас өөр аргагүй болно гэж бодсоноороо эрх ашигтаа ахиц дэвшил гаргаж чадахааргүй буруу аргыг анхнаасаа ОХУ сонгожээ.




Гэхдээ энэ нь Орос улс өөрийн сонирхлыг татахгүй төслүүдийн хэрэгжилтэд саад болж, Улаанбаатар төмөр зам дахь хувиа ашиглаж Монголыг барьцаанд байлгаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн байна. 









Мөн "гурав дахь хөрш" үзэл баримтлал болоод янз бүрийн орнуудын хооронд монголчууд байнга маневрлаж байгаа нь Өрнөдийн тал баримтлагч улс төрчдийн хуйвалдаан бус, элитүүдийнх нь зөвшилцлийн үр дүн болохыг Москва ойлгохгүй байна.





























Оросоос ялгаатай нь Хятад улс онцгой хүчин чармайлт хийгээд дарамт шахалтгүйгээр зорилгодоо хүрчээ. Гэхдээ эдийн засгийн амжилтууд нь Хятадыг улс төрийн нөлөөгөө өсгөхөд хүргэхгүй гэж үзэж байна.


Тийнхүү Монгол Улс геополитикийн тэмцлийн объект ч, чухал тоглогч ч болж байна.
 



Шалтаг шалтгааныг нь таах боломжгүй ч юм шиг, учир нь эдгээр нь дотоод улс төрийн нарийн бөгөөд урьдчилан таахын аргагүй нөхцөл байдлын үр дүн юм.
 












No comments: