Pages

Thursday, October 17, 2013

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА?




МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

Шагдарын Үнэнтөгс

Монголын ирээдүйг ямар байгаасай гэж та төсөөлж байна вэ? Мэдээж хоёр идэхгүй ч хоолтой, солиод өмсөх гурван улирлынхаа хувцастай, үр хүүхэд нь ясли, цэцэрлэг, сургуультай, орой үдэш гараад алхахад туйпуудуулчихгүйхэн шиг явчихдаг,  авч буй цалин чинь амьдралд хүрээд ээж аав, хадамууд, бусад “татварын байцаагч” нартаа илүүчилчих боломжтой, машин чинь баанк дүүрэн, амралтаараа гадгашаа аялчихдаг, өнөөдөр маргаашийн “талхны хэрүүл”-ээс ангижираад улс орон, доодох дүү нартаа сургамжлах бололцоотой болсон байхыг л та бид хүсч байгаа биздээ. 

Гэтэл юу саад болоод хүн бүрийн хүсээд байгаа энэ бүх энгийн зүйл үлгэрийн юм шиг, биелэх бололцоогүйгээр энэ бүх хугацаанд хүрч ирсэн юм бол? Хэн буруутай вэ? Миний бодлоор та биш. 

Тэгүүл хэн буруутай бол. Бас би лав биш, ер нь хүн биш байх...

Ганцхан хариулт байгаа. Тэр нь Хажуу айл чинь шинэ Jeep авчуул, өөрөө авах биш, түүнийх нь дугуй хагараад, аваар хийгээсэй гэж хүсдэг Монгол хүний сэтгэлгээ  юм. 

Өөрөөр хэлбэл, манай Монгол Улс өмнөх нийгмийн байгууллаа эвдчихсэн атлаа түүнийг орлох бүх нийтийн эрхэмлэн дагах Нийгмийн Үнэт Зүйлсээ бүрдүүлээгүйгээс Хүн бүр уралдаж, хэн түрүүлж улсаасаа хулгайлсан нь сайхан амьдардаг гэх хаус байдалд шилжээд даруй 20 гаран жил болж байна. Хэн ч энэ бүх зовлон, бэрхшээлийн үндсийг олж харж, Засч заларуулахыг хүсэхгүй, гол нь чадахгүй явж ирэв. 

Үүнийг олон утга агуулах, тайлбарлахад нилээн ярвигтай, урт нуршуу болох тул маш энгийн товчхоноор хэлчий. урд нь хангалттай тайлбарласан. Шалтгаан бол М.Энхсайханы эвслийн Засгийн газар гаалийн татварыг тэглэж, үндэсний үйлдвэрлэлийг үндсээр нь бүр мөсөн сөнөөсөнд байгаа юм. Ингээд шууд нэр заачий, боорлоно л биз яадгийм. Пунцагийн Жасрай гуайгаас хойш Монголын төрд бодлогоор бэлтгэгдсэн боловсролтой, ланжгар Кадр гарсангүйгээс нийгмийн үнэт зүйлс бий болгох талаар хэн ч анхаараагүй. Тохиолдолын чанартайгаар архи, пивоны технологичоос эхлээд, зохиолч, сэтгүүлч, эвлэлийн идэвхтэнүүд төр барих гээд өөр зуураа уралцаад байхаар тэгж байгаа юм. (Энд нам мам яриагүйг эрх биш сайн ойлгоорой намайг. Та нарын муу амьдраад байгаа шалгааныг л хэлэх гэж оролдож байгаан шүү. )

Хулгайл, бас дахин хулгайл гэсэн уриатайгаар одоо ч бид явсаар байна. Цаашид ч бас нилээн явах нь. Ардчилал гэж ярьж хэлэх ч Ардчилалын үнэт зүйлс юу болох, яаж амьдралд түүнийг хэрэглэж болох талаар хэн нь ч бодит алхам хийсэнгүй, бэлэн амаар ярьсаар байнаа. 

Эрх, эрх чөлөө гэх, гэтэл эрх чөлөөний язгуур, үндсэн зарчмыг хэн ч эрхэмлэхгүй өөрсдөө дээр нь эхэлж гишигчээд байх юм. Тэгээд ч хоосон ярих эрх чөлөө хэзээч улс хойчийг өөд нь татсан түүх байдаггүй. 

Энэ бүхнийг нэгтгээд хэлэхэд улс төрийн намууд, төрийн байгууламж бүхэлдээ, иргэд, хувийн секторууд бүгдээрээ “дамын наймаачны Хар Захын” зах зээлд түшиглэж байна. Хэн нэг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөтэйчүүдийг шүтэж, түүнийх нь захиалгаар амьдарсаар... Нийгмийн залуур тэр чигтээ алдагдажээ. 

Найз нар ч өөр хоорондоо нийгмээсээ олигтой хулгай хийж, авилгал авч чадаагүй арчаагүйгээр нэгнээ хэмждэг, гүзээ суугаагүй бол төлөвшсөн эр хүний зиндаанд ордоггүй гэх шахам туйлширч, өөрснөө ч анзаарахгүйгээр амьдарсаар.

Нөгөөтэйгүүр сүүлийн хорин жил ардчилалын үндсэн дээр гарч ирсэн улс төрийн засаглал нэг нь ч тулгарч байгаа глобал асуудлыг шийдвэрлэх талаар юу ч хийсэнгүй. Чадах ч үгүй юм байна.

Өнөөдөр бид зах зээлтэй итгэл найдвараа холбож байна. Гэтэл зах зээлийн механизмаар аливаа асуудлыг шийдвэрлэхгүй.

Зөвхөн зах зээлд түшиглэдэг ертөнцөөс ирээдүйн Нийгэм, Лидер төрж хэзээ ч чадахгүй.

Зах зээл шинэчлэлд мэдрэмтгий боловч гүн гүнзгий стратегийн зорилт, урт хугацааны концепцийг хэрэгжүүлэхэд найдвартай хэрэгсэл биш. Өдгөө олон улсын хэмжээнд нийгмийн амьдралын арга хэрэгслүүдийг тодорхойлж буй улс төр, эдийн засгийн үзэл онолууд тохирхоо больж хямралд орох боллоо. Энэ бол зөвхөн марксизм, каптализм нтрийг хэлж байгаа хэрэг бус юм.

Иймийн тулд дээрх глобал асуудлыг шийдвэрлэх буюу Оюун санааны чиглүүлэгчийг бүрдүүлэх, түүнчлэн үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлон боловсруулж, цаашид авч явах, хэрэгжүүлэх тасралтгүй тогтвортой, хөрвөн амьдрах чадвар бүхий дотоодын улс төр, стратегийн нэг бүхэл, Тухайлбал Бүлэглэл байх шаардлага урган гарч байна.

Гэхдээ Орос шиг бус, Хятад шиг байх албагүй.
Цагийн шаардлагаар цугларсан шаар шавхаруунуудын нэгдэл тийм аймаар бүлэглэл биш. Үнэндээ үнэмлэхүй цөөнх, хэсэгхэн хүн л байдаг. Тэд зөвхөн тухайн хугацаанд хэрэгтэйгээ олж аваад л арилдаг Тиймээс тэд биш шүү.

Одоо Монголын нийгэм бүхлээрээ бүх үзэгдэл юмсаараа хуйлран шуурч, шинэ цогц бүтэц, эмх цэгц ба чиг баримжаа тэмтчин эрж буй нөхцөлд “манай тал”, “Танай тал” буюу "Маанаг байх нь хамаагүй, манай тал байх нь чухал" гэсэн зарчим нэвтрэх вий. Тэгвээс манай ч, танай ч тал сүйрлээ гэсэн үг.

Дээрхи маанагийн жишээгээр харвал маанагууд ер нь хэний ч тал биш байх ба учир нь тэд зальтай. Заль бол ухаан биш. Тиймээс тэнэг хүнд заль заяаж ухааныг нь орлодог.

Иймд бид урьд урьдын нийгмээ хувь хүнийхээ туршлагаар эргээд нэг харж дурсах хэрэгтэй болов уу. Шинэ юм хийхийн тулд хуучинд суралцах, Шинэ юм нэгээхэн бээр ч үгүй. Үүндээ би итгэлтэй байдаг

Нийгмийн байгууллын хувьд иргэд нь хаашаа тэмүүлж, юун төлөө зорьж, юу хийвэл, хэрхэн зохистой аж төрж, юуг эрхэмлэн дээдлэвэл таны, бид бүгдийн амьдрал, улс эх орон маань, үр хойчис аз жаргалтай, төвшин амгалан оршихын үндэс байх вэ гэдэг утга учир, итгэл найдвар, итгэл үнэмшилийг эрхэмлэн дээдлэх ценность бүрдүүлэх хэрэгтэй. 

Энэ бол идэх талхаас илүү Оюун санааны талхаар хүн төрлөхтөн, нийгмийн байгуулал өлсвөл хаашаан дотор хашигдан бордуулж, үхэхээ хүлээн тайван хэвэгч гахайнаас өөр ялгаагүй, аюултай байдаг гэсэн үг юм. 

Энгийнээр бодолдоо, Эрээнээс вагоноор бараа зөөн Нарантуул дээр бөөндөн зарагч зовж зовж жил олдог мөнгийг гадна төгссөн боловсролтой залуу хагас цагт л олдог биш гэж үү. Энэ харьцуулалт л Оюун санааны чиглүүлэлт асар үнэ цэнэтэй, бусдыг сайн сайхан руу ихээ зардал чирэгдэл гаргалгүй дагуулж болдгийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, тухайн ажлыг хийх дургүй хүнийг буу тулгаж байгаад хийлгэдэг бол, буу тулгахаа боливол хийхээ больдог. Харин Оюун санаанд нь уг ажлыг хийвэл маш сайхаан гээд итгүүлчвэл буу тулгах шаардлагагүй болно доо. 

Тэрэнтэй адил манай Монгол ажилчид хаа ч харгалзах хүнгүй бол ажлыг оромддог учраас Монголд баригдаж буй бүх барилга, бас бус газрууд Хятад ажилчид олноор авч ажиллуулаад байгаа юм шүү дээ. Бас нийтээрээ хавтгай архидалт. 

Шалтгаан нь ердөө маргаашдаа итгэх итгэл, Нийгмийн сайн сайханд тэмүүлэх Оюун санааны чиглүүлэлт, Нийгмийн эрхэмлэх үнэт зүйлс байхгүй байгаагаас л тэр юм. За яахав тэр хоосон орон зайд хоржинтойгоор тоглолт хийдэг гарууд бол байдаг. Жишээ нь Баабарын зөвхөн өөрийнх л итгэл үнэмшилд суурилсан, өөртөө л таалагдсан, эс таалагдснаа бичсэнг нь нийтээрээ уншаад үнэн, худал гэж маргаад, зарим нь бүүр түүгээр нь гэгээрэлд хүрээд явж байгаа. Бас болоогүй Дэлхий сөнөлөө Лаа барь, гэрт амьдар гэхээр бүх лаа, гэр нь борлогддог байх жишээтэй. Буруу нь юу байхав хөөрхий, төр нь ажлаа хийхгүйгээс тэгж байгаа юм.


Гол дүгнэлт бол монголын өнөөгийн нийгмийн Оюун санааны Чиглүүлэгчийг цогцоор нь бүрдүүлж, гаргаж тавих хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, Сайхан ярих, хүнээс хальт мульт, хам хум сонссоноо элдэвээр гоёж чимэн бусддаа ярьж, хуурах бус, аливаа асуудалд ултай суурьтай, буурьтай хандахыг хүсч байна. 

Энэ бүхэн нь Төр тогтохдоо төрийн Чимгээр тогтдоггүй, төрийн Түшээ батаар тогтдог гэсэн утга юм шүү. 


Шагдарын Үнэнтөгс
2013 оны 10 дугаар сар 17

1 comment:

gegeeleg said...

tanii niitleluudiig sayhanaas olson. mash ih taalagdj bn. tan shg seheetnuud, zow bodoltoi, uzel surtaldaa unench, medlegtei bas hajuugaar n medeelel sn awch chddg humuus olon bdgt ergelzeh ym alga. gagtshuu niiteeree bol tsoonh bdg l bhdaa. tanii lekts enee teree boldogiin bolbol ochij sonoroo mylaaj oyunii nudee jaahn ch bolow neehiig husch bn. ta lekts tawihaar bol zaawal zarlal niitlel bicheerei gj husie. bi 20 toi. nad shg tanii heleh ugiig duulah olon zaluus bgaad ergelzehgui bn. tanii ajild arwin amjilt husye.