Монголын Хөгжил Дэвшлийн Зам
l Монголын хөгжил дэвшлийн зам юу байж болох вэ?
l Уул уурхайд түшиглэсэн найдлагын эдийн засаг уу? хүний
хөгжил үү?
l Чухам юу юм бэ?
Шагдарын Үнэнтөгс
Монгол
Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал олон нийтийн,
тэр дундаа зүүн хойд азийн бүсийн анхаарлыг онцгой татаж байна. XXI зууны
Монгол одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй орон
байх уу?
Цаг
үеэ олж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн даяаршлын эрин зууны үлгэр дууриал
болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу? зэрэг өргөн хүрээтэй олон, олон
асуудлыг хөндөж байгаад гол утга учир нь оршино.
Шинэ
зуунтай холбогдох асуудлыг авч үзэхийн тулд ер нь эдийн засгийн хөгжил, бүтэц
гэж юу вэ? түүний хэмжүүр, шалгуур нь юу болох эсэх гэсэн асуулт тавьж
хариултыг нь олохыг эрмэлзэх нь зүй. Эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглээгээр
хэмжигддэггүй, харин хүний бүтээх чадвар, мэдлэг өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь
хөгжлөөр хэмжигдэнэ.
Хүний
хөгжил, түүний чанарын үндсэн хэмжүүр нь мэдлэг. Мэдлэг бол хүч. Мэдлэгийг
дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим.
Тухайлбал,
монголчууд “Эрдэм-Эрхэм баян” гэж хэзээнээс эрдэм,
мэдлэгийг дээдлэн шүтэж ирсэн түүхтэй.Энэ ойлголтын цаана, орчин цагийн
хэллэгээр бол “Мэдлэг үнэт Капитал” гэсэн ойлголт байгаа” хэмээн
нэгэн цагт манай эрхэм мэргэн гүүш Пунцагийн Жасрай агсан хэлсэн нь бий.
Энэ
байр сууринаас харвал дэлхийн нэртэй эрдэмтэд XXI зууныг мэдлэгийн нийгмийн
эрин, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн зуун, үйлдвэрлэлийн хүрээнд
хэрэгжүүлэх арга технологи нь биотехнологи, нанотехнологи зэрэг шинэ дэвшилтэт
технологиуд, тэдгээрийн хослол байх болно гэж үзэж байна.
Эдийн
засгийн өсөлтийг хангаж, нөөцийг арвижуулах гол суваг нь “Гадны хөрөнгө оруулалт”.
Манай улсын хөрөнгө оруулалтын мэдээг өнгөцхөнөөр харвал үйлчилгээний салбарын
өсөлт болон боловсруулах бус уул уурхайн олзворлох чиглэлийн хөрөнгө оруулалт
нилээд түлхүү нэмэгдэх хандлагатай байгаа нь харагддаг. Гэвч энэ зөв хандлага
уу? Бидний эрж хайж буй эдийн засгийн зөв бүтэц, хөгжлийн асуудал мөн үү? гэсэн
асуудал тулгарч байна.
Энэхүү асуултуудад
хариулт өгөх, түүнчлэн улс орныхоо
хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ өөрсдийн судлаж буй
чиглэлээрээ бололцооныхоо хэрээр нэмэрлэх, дуу хоолойгоо бодитой судалгаа, үндэслэлтэйгээр төрийн шийдвэрт
тусгуулах үүднээс энэхүү Mongolian Investment Legal
Environment номыг Та бүхэнд хүргэж байна.
Эцэст нь хэлэхэд өндөр технологи
боловсруулж, нутагшуулж нэвтрүүлэх замаар эдийн засгийн бүтцэд чанарын үндсэн өөрчлөлт оруулах
арга зам нь улсын хөгжлийн гол концепци гэдгийг дахин
тэмдэглэхийг хүсч байна. Магадгүй миний хийж
буй судалгаа, санал санаачлага маань хэрэгжвэл улс орны маань хөгжил цэцэглэлт
болон манай орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гадны хөрөнгө оруулалт, ашиг
сонирхолд хувь нэмэр оруулж болохыг үгүйсгэх аргагүй юм.
Номын цагаан буян түг түмээр дэлгэрч, Өлзийхутаг орших болтугай!
No comments:
Post a Comment