Pages

Sunday, January 12, 2014

төрийн бодлогоор Газар тариаланг унагааж байна

төрийн бодлогоор Газар тариаланг унагааж байна



“Атарын Аян-3” дашийшог болж Улаанбуудайгаа дахиад Оросоос импортлоно.

Тариаланчдын 1 тонн Рапсыг 750-900 мянган төгрөгөөр хятадуудад худалдан авч байхад улсаас Улаанбуудайг 1тонн 360,000төгөөр авдаг. Энэ нь Хятадын төрийн бодлогоор Монголын Бие даагаад өндийж ирсэн Хүнсний аюулгүй байдлыг Эдийн засгийн аргаар дарах арга юм. Хятад наймаачиддаа Хятадын төрөөс хүүгүй зээл олгож Рапсыг зохиомол Өндөр үнээр авч байгаа хэрэг.

Саяхан Лаост Хятадууд ийм арга хэрэглэсэн байдаг. Лаос өнө эртнээс Цагаан будаа тариалж ирсэн, үндэснийх нь гол баялаг, үнэт зүйл, эдийн засгийнх нь экспортын гол баталгаа болсоор ирсэн.
Гэтэл Хятадууд Лаосын Цагаан будааны тариалалтыг устгаж, Хятадаас Цагаан будаа импортоор авдаг болгож, Хараат байдалд оруулахын тулд доорхи арга хэрэглэсэн байдаг.

Хятадууд Лаосоос Одос Үхрийн сүүлийг амьд Үхрээс үнэтэйгээр худалдан аваад эхэлсэн. Гэхдээ Үхрийн Сүүл нь Угаараа тасадсан байвал үнэд хүрдэг байж. Үхрийн сүүлийг угаар нь тасдахаар үхэр үхэхээс өөр аргагүй байдаг аж.  Ингэж 3 жил ямарч хэрэггүй үхрийн сүүл хятадууд худалдан авсаар Лаост Цагаан будааны тариалах Одос Үхэр бараг устаж, газар тариалан нь мөхсөн гэдэг.
Үүний дүнд Лаос 3 жилийн дараа Гадгашаа цагаан будаа экспортлохоо больж, бүүр хятадаас Цагаан будаа 100 хувь импортолдог улс болж хувирсан юм. 
 
Манайд Рапс тариалахыг хятадууд зүйл бүрээр дэмжээд, рапсыг тонн тутмыг нь өндөр үнээр аваад байгаа нь Монголын Газар тариаланг устгах төлөвлөгөөт ажил юм шүү дээ. Ойлгооч, Рапсыг тодорхой хугацаанд, хэдэн /10/ жил экспортлохыг хориглоход л шийдэгдэх асуудал шүү дээ уг нь.  хүнээс сонссон зүйлээрээ боловсрол болгож явахаар ийм л үр дүнтэй байгаа юм.

P.M.
Хэдхэн жилийн өмнө Монгол ч гэсэн өөрийн Арьс шир боловсруулах барууны технологитой том үйлдвэрүүдтэй байхад 1990-д онд хятадууд Үхэр адуу, хонь, ямааны арьс ширийг асар үнээр цохиж авсаар байгаад манай үндэсний үйлдвэрүүдийг дампууруулж, оронд нь үйлдвэрийн хашаа байранд нь Архины үйлдвэрүүд ажиллуулж байгаа шүү дээ. Дөрвөн жилийн өмнө наадмын үеэр хонь гаргачаад Хонины арьсаа тушаагаад жоохонч гэсэн мөнгө болгочих зорилготой, машиндаа бацаанаа суулгаж аваад хэд хэдэн түүхий эд авагчдаас асуусан чинь 
Хонины арьс 300 төгрөгөөр л авна. Харин Өлөн гэдсийг нь 4500 төгрөгөөр авна гэж билээ. Тэгэхэд жоохон хүүхэд хүртэл хонины гадуур байдаг арьс чинь коланы үнэд ч хүрдэггүй юм байнашдээ гэж билээ.
Тэр үед энэ хятадын төрийн бодлогын хор уршигт байдалд миний бие асар их эмзэглэсэн юмдаг.  Тэгэхээр нь бүүр хэрэг болгож, зун цагийн тачирхан үстэй тэр хонины арьсыг элдүүлж сандалын олбог болгоод, Монгол Хонины арьс Коланаас үнэтэй, байнга хэрэглэж болдог, эрүүл мэндэд тустай зүйл шүү гэж ойлгуулахыг хичээсэн юмдаг.


---- 000----


P.S.

Рапсын үнэд “цохиулсан” улаан буудай

Рапсын үнэд “цохиулсан” улаан буудай
Манай улс 100 мянган тонн улаан буудай экспортлох боломжтой болсон талаар жилийн өмнө ярьж байв.

Улаан буудай экспортолно гэж даналзаж байсан сайд, дарга нар өнөө жил харин импортолно гэж ярих болсон. Бас 100 мянган тонныг шүү. ОХУ-ын Сибирийн тойргоос импортлох бололтой. Тариаланчид маань өнгөрсөн хавар 230 мянган га талбайд улаан буудай тариалж, 369.8 мянган тонн буудай хураажээ. Үүнээс 272.4 мянган тонн нь хүнснийх. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэх боломжтой гэсэн үг.

Монголчууд 350 орчим мянган тонн хүнсний буудай тариалж байж, гурилын хэрэгцээгээ бүрэн хангадаг аж. Өнгөрсөн жил 461.8 мянган тонн буудай хураасны 349.8 мянга нь хүнснийх байжээ. Энэ буудайгаар хэрэгцээгээ хангах гурил үйлдвэрлээд, илүү гарсан 100 мянган тонныг нь экспортлох гэж байсан хэрэг. Энэ жил яагаад гадаадаас буудай импортлох болов гэдэг асуултаар салбарын яамныхныг шалав. Яамныхан яагаад ургацын хэмжээ буурсныг ярихаасаа илүүтэй буудайг импортын татвараас чөлөөлүүлэхээр тайлбар тавьж байна. Тариаланчид ургацын хэмжээ буурсан шалтгааныг буудай тариалсан талбай энэ жил багассантай холбон үзэж буй аж.

2011, 2012 онд 280-300 мянган га талбайд тариалж 340 мянган тонноос дээш ургац хураан авч байжээ. Гэтэл энэ жил 230 мянган га талбайд буудай тариалсан байна. Өнгөрсөн намрын ургац хураалтын үеэр тариалангийн бүс нутагт гурван удаа цас орж, буудай дарагдсан. Гэхдээ байгалийн энэ ааш үлэмж хэмжээний хохирол учруулаагүй юм. Ингээд Монгол Улс улаан буудайгаар уутаа дүүргэж чадсангүй.

Тариалангийн талбайд ургамлын сэлгээ хийхийн чухлыг эрдэмтэд зөвлөж буй. Манайхан уринш, тариалан гэсэн хоёр сэлгээтэй байсан бол энэ жилээс тосны ургамал (рапс) тариалж сэлгээ хийж эхэлсэн. Эрдэмтэд ч талбайдаа тосны ургамал тариалан сэлгэж болохыг зөвлөжээ. Ингээд тариаланчид 70 мянга орчим га-д тосны ургамал тарьсан нь буудайн тариалалтыг бууруулав. Нийт эргэлтийн 300 мянган га талбайнх нь 25 хувьд рапс тарьчихаар буудай хомсдох нь мэдээж. Нийт 280 мянган га талбайд буудай тариалж байж эх орныхоо хэрэгцээг хангах нь дамжиггүй.

Рапс тарьж туршилт хийсэн тариаланчид чамгүй ашиг олов. Тэд тонн рапсаа 750-900 мянган төгрөгийн үнэд хүргэж, хятадуудад худалджээ. Тариалангийн олон компани рапснаас олсон ашгаараа техник хэрэгсэл захиалсан гэнэ. Тариаланчид энэ жил тонн буудайгаа дунджаар 360 мянган төгрөгөөр борлуулсан. Үүн дээр Засгийн газраас олгодог 100 мянган төгрөгийн урамшууллаа нэмэхээр тонн буудайг 460 мянган төгрөгөөр борлуулсан гэсэн үг. Рапс буудайнаас хоёр дахин их үнэтэйгээс гадна зардал багатай гэнэ.

Буудай тарихад нэг га талбайд 160-180 кг үр цацдаг бол рапс тариалахад 4-12 кг л хангалттай аж. Бас зэрлэг ургамал устгах хор цацах шаардлагагүй гэсэн. Манай тариаланчдын рапс тариалахад шаардагдах үр, мөнгийг нь хятадууд хангаж байгаа.

Тиймээс л энэ жил том талбайд рапс тарьжээ. Рапс тарьж чамгүй ашиг олсон компаниуд энэ жил даагаа нэхэхээр зэхэж байна. Газар тариалангийн компаниуд ашиг хөөж, рапсыг их хэмжээгээр тариалах тусам манай улсын импортлох буудайн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. “Газрын ундраа” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар, тариаланч Ш.Мардаан “Залуучууд рапс тариалан өнд өр үнээр зараад компаниа хөл дээр нь босгоно гэцгээх болж. Би буудайгаа тариалсаар байх болно” гэж ярьсан.

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй ч олон тариаланч рапс тарих сонирхолтой болсныг дуулгав. Одоо рапсыг яах вэ гэсэн асуулттай тулгарч байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Тариалангийн компаниудыг талбайнхаа 20 хувьд нь рапс тариалахыг зөвш өөрнө.

Хэрвээ талбайнхаа 20-иос дээш хувьд рапс тариалбал хураасан буудайд нь урамшуулал олгохгүй байхаар зохицуулна” гэв. Захиргаадаж биш, эдийн засгийн аргаар хариуцлага тооцох нь зөв л байх. Гэтэл тонн рапсыг 900 мянгаар борлуулж байгаа тариаланч 100 мянган төгрөгийн урамшуулал авахын тулд 360 мянгын ханштай улаан буудай тариална гэж үү. Бизнесийн алтан зарчмын дагуу илүү ашигтайг нь сонгоно.

Энэ жил тариаланчид 70 биш, 150 мянган га талбайд тосны ургамал тариалбал яах вэ. Улаан буудайн хэмжээ ойролцоогоор 200 мянган тонноор багасна. Ингэвэл жилийн дараа дахиад л буудай импортлох тухай яриа өрнөх биз. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “100 мянган тонн буудай импортлох хэрэггүй. Хэтэрхий их тоо байна. 30 мянган тонныг импортлоход л хангалттай” гэж тоо хэмжээг чухалчлан тайлбарлаж байна.

МАН-ыг эрх барьж байх үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Сауле “Манай яам АНынханд 204 мянган буудайны нөөцтэй Тариалан эрхлэлтийг дэмжих санг хүлээлгэж өгсөн” гээд сүрхий улстөржив.

Үнэндээ Тариалан эрхлэлтийг дэмжих сан их нөөцтэй учраас тариаланчид буудай худалдаж аваагүй байх. Борлуулах гэж төвөг удна гэж тооцоолоод л рапс тариалж эхэлснийг энэ салбарынхан ярьдаг. Тэр үүнийг гадарлаа ч үгүй бололтой. Энэ жил рапс тарьсан хүмүүс нэг тонныг нь 750 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулсан болохоор амташсан байгаа. Тэгэхээр рапс тариалж ашигтай ажиллахаас гадна эх орныхоо хэрэгцээг хангах улаан буудайг хэрхэн тариалах төрийн бодлогоо боловсруулах шаардлага тулгарч байна.

Энэ хаврын тариалалт эхлэхээс өмнө бодлого боловсруулж дуусахг үй бол горьгүй нь. Түүнээс биш, өнөөдөр “100 мянган тонныг импортолно”, “үгүй 30 мянган тонныг импортлоход хангалттай” гэж маргалдах суух цаг биш. Харин эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах улаан буудайг тариалах бодлого боловсруулахад оюунаа чилээх цаг биш гэж үү. ҮХААЯ-ныхан энэ жил улаан буудай тариалалтыг үлэмж хэмжээгээр нэмэгд үүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн манай тариаланчдын тариалсан рапс нь ургамлын тосных бус техникийн тосны түүхий эд болдог, хөрсний үржил шимийг “ядууруулдаг” сорт аж. Ургамлын тосны хөрсний үржил шимийг “ядууруулдаггүй” сортын рапс тарих, атаршсан талбайг дахин ашиглаж эхлэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйтай болох, үр, сортыг дахин шинэчлэх, хөрсийг бордох гэх мэт бодлого үгүйлэгдэж байна.

Жил бүр 70 мянган га талбайд рапс тарьсаар байвал одоо байгаа дээрээ нэмж 80 мянган га талбайд улаан буудай ургуулах хэрэгтэй болно. Газар тариалангийн бүс нутаг, ялангуяа Сэлэнгэ аймгийг газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн бүс болгох шаардлагатай байгаа. Эрт болцтой сортоор буудай тариалдаг болохыг ярьж буй. Тариалангийн талбайн хөрс дөрвөн хувийн ялзмагтай байсан бол одоо 1-2 болж багасчээ.

Хөрсөө бордох механизм бүрдүүлэхгүй бол доройтож гүйцэх нь ээ. Улаан буудайгаар уутаа дүүргэхийн тулд оновчтой бодлого дутагдаж буйг анзаараасай.






No comments: