Тайлбар: 1914 оны үед нөхөр Эл гэзрын зургийг И.Я.Коростовец В.Котвичийн хамтаар 1914 онд хийсэн болно.
Korostovetz, Iwan Jakowlewitsch:
Von Cinggis [Dschingis] Khan zur Sowjetrepublik. Eine kurze Geschichte d. Mongolei unter besonderer Berücksichtigung der neuesten Zeit. Unter Mitw. von Erich Hauer.
И.Я.Коростовец
ван Яковлевич Коростовец Монгол улсын засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчөөр 1912 оны 9 дүгээр сард томилогдон Нийслэл Хүрээнд ирж, хоёр тал 3 сар хэлэлцээр хийсний үр дүнд Монгол - Оросын Найрамдлын гэрээ болон уг гэрээнд хавсран тогтоосон худалдааны гэрээнд 1912 оны 11 дүгээр сарын 3-нд гарын үсэг зуржээ.
1912 оны 11 дугаар сарын 3-нд Орос улстай хэлэлцээр хийж, Найрамдлын гэрээ байгуулсан явдал нь Монголын хувьд улс төрийн чухал ач холбогдолтой зүйл байлаа. Эл гэрээгээр Хаант Орос улс Монгол, түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь цаашид Монголын тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн алхам болсон юм. Монгол улсаас Хаант Оростой ийнхүү гэрээ байгуулсан явдал нь Хятадаас Монголын байдалд хандаж байсан урьдын эзэгнэх хандлагад тодорхой цохилт болж, Хятадын Засгийн газрыг Орос улстай Монголын асуудлаар хэлэлцээ хийхэд хүргэсэн юм.
Хэдийгээр 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээ, худалдааны протоколыг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдог боловч эл гэрээ Монголын хувьд улс төрийн онцгой ач холбогдол агуулсан юм. Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.
Энэ гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Монгол улсын олон улсын харилцаанд эзлэх статусыг тодорхойлоход хууль эрхийн анхны бодитой баримт бичиг болсон юм. Энэ хэлэлцээрээр:
1. Монгол бол эзэн хаантай, Засгийн газартай улс мөн,
2. Монгол нь өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй,
3. Монгол нь «өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журамтай,
4. Монгол нь өөрийн нутгаас Хятадын цэрэг ба эрх баригчдыг үлдэн гаргасан бөгөөд дахин өөрийн газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг үл оруулах эрхтэй,
5. Монгол нь Хятад болон бусад гадаад улстай хэлэлцээ хийж өөр гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг Орос улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч эдгээрийг «алдагдалгүй сахихад» цөм тусална гэж Орос улс өөртөө үүрэг авсан байлаа. Гэрээ нь тухайн тодорхой нөхцөлд Монголд нилээд дэвшилттэй алхам болсоныг тэмдэглэх учиртай. Эл хэлэлцээрээр монголчуудын санал болгосон Өвөр Монгол, Баргыг Монголд дагаар орох асуудлыг хэлэлцэхээс оросууд эрс татгалзаж, Петербургт Монголын элчин суулгах тухай асуудал мөн татгалзсан хариу авчээ. Өвөр Монголын асуудал нь урьд нь Орос Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр нэгэнт шийдэгдсэн байсан бол Оросын нийслэлд Монголын элчин нээх асуудал нь Орос улс нэгэнт Монголын тусгаар тогтнох эрхийг Хятадын харьяаны автономиор хязгаарлах бодолтой байсан учраас татгалзсан санал авсан байна.
Оpосын гадаад явдлын яамны сайд Сазанов Монголын засгийн газаpтай хэлэлцээ хийх Оpосын бүpэн эpхт төлөөлөгч Коpостовецид 1912 оны 8 дугааp саpын 23-нд илгээсэн зааваpтаа: Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг “манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх” явдал хэмээн тодоpхойлоод “тавьсан зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд 1. Халхад үндэсний эpхийг олгох, 2. Тэнд хятадын цэpгүүдийг оpуулахгүй байх, 3. Халхыг хятадуудааp колончлуулахгүй байх гэсэн гуpван нөхцли йг хангахааp төлөвлөж байна” хэмээн дуpьдсан байдаг. Энэ нь Монголын Хятадаас тусгааp тогтнох асуудал Оpосуудын ашиг сониpхолд ямаp нэгэн хэмжээгэээp нийцэж байсан хэмээн үзэж болох бөгөөд үүгээрээ И.Коростовец Монголын хувьд томоохон хувь нэмэр үзүүлж чадсан дипломат яах аргагүй мөн юм.
Энэхүү Хаант Оросын Монголын талаар баримтлах бодлогыг боловсруулах үйл явцын талаар нэгэн шинэ мэдээ бидэнд олдсон бөгөөд тэр нь 1912 оны 5 дугаар сарын 6, 14- 18 ны өдрүүдэд ОХУ-ын Гадаад яамнаас зохион байгуулсан «Монголын асуудлаарх сайд нарын цуглаан» -д холбогдох ОХУ-ын Гадаад яамны архивт буй материал болно. Эл тусгай цуглаан-хуралд ОХУ-ын Гадаад яамны орлогч сайд Нератов А.А., Цэргийн яамнаас нэг хүн, Газрын хөгжил, худалдаа үйлдвэрийн төв газраас 2 хүн, Тээврийн яамнаас 2 хүн, Худалдаан үйлдвэрийн яамнаас 2 хүн, Сангийн яамнаас 2 хүн, Гадаад яамнаас 2 хүн (Коростовец И., Козаков) оролцсон байна. Энэ хурлаас Монголын талаар ОХУ-ын баримтлах бодлогын үндсийг тодорхойлсон бөгөөд түүнд Нератов, Коростовец, Козаков нар голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “И.Я.Коростовецийн гэрээ Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Барон Нольде үнэлсэн байна. Түүний энэ ололтыг 1913 онд Крупенский Хятадын байгуулаххэлэлцээрийн үндэс болгож, А.Я.Миллер 1915 онд Хиагтын Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээгээр эцэслэн баталсан юм хэмээн тэрбээр дүгнэсэн байна.
Иван Яковлевич Коростовецийг Хүрээнд байх тэр үед монгол алтайн хэл судлалын нэрт эрдэмтэн В.Котвич Монголд ирж, Орхон зүгт эртний судлалын ажлаар аялал хийж, Монгол орныг шинжлэн судалж явах үедээ хоёул хамтран Монголын газрын зураг зохиосон нь хожим хэвлэгдсэн И.Майскийн номонд болон түүний Германд нийтлэгдсэн номонд үлдсэн юм.
Тэрбээр 1913 оны 5 сарын эцэс хүртэл Нийслэл Хүрээнд сууж байсан бөгөөд дараа нь Тегеранд суух Оросын элчингээр томилогдон тэнд 1917 оны Октябрийн хувьсгалтай золгосон байна. Коростовец төрийн жинхэнэ зөвлөх действительный статский советник цолтой байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Оросын дипломат албанд он удаан жил ажилласан нэр нөлөө бүхий төрийн зүтгэлнүүдэд олгож байсан (цэргийнхээр бол генералын хэмжээний цол) цол ажээ.
Тэрчлэн хаант Оросын дипломат албаны хамгийн өндөр хэргэм болох Төрийн нууц зөвлөхийн хэргэмийг ч И.Я.Коростовец хүртсэн байсныг ч энд хэлэх хэрэгтэй. 1915 оноос тэрээр Оросын Гадаад хэргийн яамны зөвлөлийн гишүүн болжээ. Өөрөөр хэлбэл, түүний туршлага, мэдлэгийг өндөр түвшинд үнэлж байсан хэрэг юм.
Иван Яковлевич Коростовец монголчуудын тухай бүр XIII зуунаас ХХ зууны хориод оны дунд үе хүртэлх түүхийн талаар, түүний дотор Монголын Нийслэл Хүрээнд сууж байсан үеийнхээ талаар хийгээд 1912 оны Орос Монголын хэлэлцээрийн талаар маш тодорхой бичиж, «Чингис хаанаас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улс хүртэл» (От Чингис хана до Советской республики) гэсэн нэртэйгээр Берлин, Лейпцигт 1927 онд немец хэлээр хэвлүүлжээ. Түүний эл бүтээл 1930 онд япон хэлээр хэвлэгдсэн байна. 1931 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнтэй Коростовецийн «Чингис хаанаас ардын засагт Бүгд Найрамдах улс» номыг герман хэлнээс монгол хэл дээр орчуулахаар хэлэлцэн тогтож байсан баримт архивт хадгалагдаж байна. Уг баримтанд «Чингис хаанаас эхлэн ардын засгийг хүртэл Монголын түүхт байдал ба улс төрийн харилцаа зэргийг гаргасан нэгэн дэвтэр номыг герман хэлнээс монгол хэл дээр Нацагдоржоор орчуулгахаар хэлэлцэн» тохирч байсан ажээ. Коростовецийн уг номыг Д.Нацагдорж Германд сурч байхдаа авч улмаар нутагтаа авчран дээрх тохиролцооны дагуу монголчилж эхэлсэн байна. Гэвч Д.Нацагдорж эл зохиолыг бүрэн орчуулж дуусаагүй бололтой байна. Учир нь уг номын сүүлчийн хэсгийг орчуулан төгсгөхөөр ажиллаж байсан хэмээн архивын баримтанд дурьдсан байна.
Түүний эл ном герман хэлээр 1926 онд хэвлэгдсэний дараахан 1930 онд Оросын хуульч Барон Э.Нольде ”Далекое и близкое” хэмээх нэртэй түүхэн найруулал орос хэлээр бичиж, Парист хэвлүүлсэн байна. Нольде эл бүтээл дотроо “И.Я.Коростовец Монголд” хэмээх өгүүлэл бичиж, түүндээ “Монгол улсыг байгуулсан явдал бол Эзэнт Орос улсын дипломат бодлогын нэгэн томоохон ололт” хэмээн тэмдэглэж, “эдүгээ зөвлөлтжсөн боловч БНМАУ-д Цагаан хааны нэрээр И.Я.Коростовец 1912-1913 онд Монголд түүхэн айлчлалынхаа үеэр буй болгосон халдашгүй байдал одоо хэвээр хадгалагдсаар байна” хэмээн бичжээ.
Монголын 1911 оны үндэсний хувьсгал ид өрнөж байх үед Бээжин дэх Оросын элчин Коростовец Их Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский нар «Хэрвээ бид монголчуудад туслахаа татгалзах юм бол өөр нэгэн этгээд (Япон) хүрч ирээд бидний байрыг эзлэх болно» хэмээн санал солилцож байсан билээ. Иван Яковлевич Коростовец 1910 оны 11 дүгээр сард Хаант Оросын Гадаад явдлын яамны сайд Сазоновт илгээсэн цахилгаан утсандаа: Орос нь Орос Японы гэрээгээр олж авсан эрхээ ашиглаж, Гадаад Монголд нилээд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байсан бол 1911 оны зун 7 дугаар сарын 30 ны өдөр мөн сайд Сазоновт илгээсэн цахилгаандаа Халхад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс татгалзах гэвэл Японыг зоригжуулж, тэд бидний орыг огтхон ч эргэлзэлгүй эзлэх болно хэмээн анхааруулж байжээ.
В.Д.Котвич 1912.4.23-нд Да лам Цэрэнчимидэд бичсэн нэг захидалдаа, “Орос, Монгол хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс нэн яаралтай нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгалгүй хүүхдийг сургаж орос хэл сурсан хойно орос сургуульд явуулж, Монгол Улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан үгүй Хан төр өнө удаан тогтож эс чадна” хэмээн бичиж байжээ.
Польшийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хуучин Зөвлөлт Холбоот Улсын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, Ленинград болон Львов хотын их сургуулийн профессор, Польшийн Дорно дахины судлалын нийгэмлэгийн анхны дарга, Польшийн ард түмний авьяаслаг хүү, нэрт монголч эрдэмтэн Владислав Людвикович Котвичийн мэндэлсний 140 жилийн ой болж байна.
ВЛ. Котвич
ВЛ. Котвич 1872 оны гуравдугаар сарын 20-нд Вильно хотод төржээ. 10 настайдаа гимназид орж суралцаад 1890 онд төгсөн, улмаар 1891 онд Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний ангид элсэн орж, монгол, манж, нангиад хэлний ангийг 1895 онд I зэргийн дипломтой төгсч, сургуульдаа туслах багшаар ажиллажээ.Тэрээр 1900 оноос монгол, манж хэлний тэнхимийн багш, эрхлэгчээр дэвшин ажилласан байна. Энэ үеэс эхлэн өөрийн амьдралаа дорно дахины судлал тухайлбал, монгол судлалыг хөгжүүлэх, шинэ залуу эрдэмтдийг Сургаж хүмүүжүүлэхэд зориулжээ.
Котвич 1920-1922 он хүртэл Ленинградын Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Польшийн Ян Казимежийн их сургуульд алс дорнодын тэнхимийн эрхлэгч болжээ. Тэр цагаас хойш Польшид дорно дахины судлалыг хөгжүүлэх үйлст идэвхтэй оролцсон юм. Улмаар Львов хотын Ян Казимежийн их сургуулийн дорно дахины судлалын хэсэг эрдэмтэн багш нарын санаачилгаар Польшийн дорно дахины судлалын нийгэмлэг байгуулахад ВЛ.Котвич 1930- аад онд түүний анхны даргаар сонгогдон 1944 оны аравдугаар сарын 3-нд насан өөд болтлоо ажиллажээ.
Тэрээр амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний 140 гаруй ном, өгүүлэл бичиж хэвлүүлсний дотор монгол судлалын бүтээлүүд голлох байр эзэлдэг. ВЛ.Котвич оюутан байхаасаа халимаг хэл аялгууг судлах шинжилгээний ангид удаа дараа оролцож байсан бөгөөд тэрээр цуглуусан эх хэрэглэгдэхүүн дээрээ тулгуурлан 1905 онд Халимаг ардын оньсого, зүйр цэцэн үгсийг орос орчуулгын хамт, 1910 онд туульч Овлайн Элээгийн хайлсан “Жангар” туульсын 10 бүлгийг тод үсгээр, 1915 онд «Халимаг ярианы хэл зүйн бичиг», “Одоогийн халимаг хэлний тийн ялгал» зэрэг ном, өгүүлэл бичиж тус тус хэвлүүлсэн нь одоо хүртэл монгол хэл, ардын аман зохиолын судлалд чухал хэрэглэгдэхүүн болсоор байгаа билээ.
Түүнчлэн «Монгол бичгийн хэлний хэл зүйн лекц» (1902), «Ганьсу мужийн Шаруйгарчуудын хэлэлдэх монгол хэл» (1939) зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна. Котвич 1930-аад оноос хойш Алтай хэлнүүдийг харьцуулан судлах ажлыг сонирхон, Алтай хэл шинжлэлд чухал байр эзлэх бүтээлүүдээ туурвисан юм. Тэдгээр бүтээлийн гол зорилго нь өөрийнх нь хэлсэнчлэн Алтай хэлнүүдийн хооронд байсан ба одоо байгаа харилцаа холбоог тодорхойлоход оршиж байжээ.
ВЛ.Котвич бас монгол эх бичгийн судлалд үнэт хувь нэмэр оруулсан юм. Монгол бичиг үгсийн дурсгалыг нээн олох, түүнийг тайлан унших, тэдгээрийг судлах ажилд багагүй цаг, хөдөлмөрөө зарцуулжээ. 1912 онд Монгол нутагт явсан шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд оролцож, Тогоонтөмөр хааны зарлиг бүхий монгол бичээсийг Эрдэнэзуугаас олж уншсанаас гадна, Монголын их хаадаас тухайлбал, Өлзийт хаанаас Францын хаадад илгээсэн 1289,1365 оны захидлыг залруулан уншиж, агуулгыг нь нарийвчлан шүлгийн бүтэц, хэлний онцлогийг нь судалсан бөгөөд «Монголын нууц товчоо»- ны эх бичгийн түүхийн тухай болон монголын эртний мөнгөн тэмдгүүдийн талаар сонирхолтой өгүүллүүд хэвлүүлсэн байна.
Энэ эрдэмтэн монголын ард түмний Түүхийг сонирхон судлагч байлаа. Тэрээр ойрад халимагийн түүхэнд холбогдох архивын материал цуглуулж заримыг нь судалжээ. 1919 онд хэвлүүлсэн цуврал өгүүлэлдээ орос, ойрадын харилцааны тухай архивын баримт бичгүүдийг судлан нийтлүүлжээ. Түүний 1914 онд бичиж Петербург хотод хэвлүүлсэн «Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй» гэдэг бүтээл нь монголын түүхийн судалгаанд чухал байр эзэлдэг юм. Уг бүтээлд манжийн дарлалаас чөлөөлөгдсөн Монгол Улсын тухай өгүүлж, манай ард түмний 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнийг талархан бичсэн байдаг.
Ер нь ВЛ.Котвич монгол хэл соёл, түүхийг сайн мэддэг байсан учраас Монголд ирж Да лам Цэрэнчимид Чин ван Ханддорж, Хайсан гүн, Сайн ноён Намнансүрэн нарын итгэлийг олж тэдэнтэй бичиг захидлаар харилцаж байжээ. Тухайлбал, ВЛ.Котвич 1912.4.23-нд Да лам Цэрэнчимидэд бичсэн нэг захидалдаа, “Орос, Монгол хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс нэн яаралтай нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгалгүй хүүхдийг сургаж орос хэл сурсан хойно орос сургуульд явуулж, Монгол Улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй.
Эрдэм ухаантан үгүй Хан төр өнө удаан тогтож эс чадна” хэмээн бичиж байжээ. Монголын төлөөлөгчид 1913 онд Орос улсын Петербург хотод айлчилж байхдаа Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс зургаан хүнийг Эрдэнийн очир одноор шагнасны нэг нь ВЛ.Котвич байлаа. Монгол судлалд түүний оруулсан өөр нэгэн гавьяа бол монгол судлалыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх судлаачдын залуу үеийг сурган хүмүүжүүлж бэлтгэсэнд оршино.
Үүнд: Б.Я.Владимирцовыг Монгол Улсын Ховдын хязгаарт нутагладаг Ойрад, Н.Очировыг Халимаг, А.Рудневийг өвөрмонгол, Ж.Цэвээнийг Буриад, бусад судлаачдыг манж, тэнгэс уруу эрдэм шинжилгээний ажлаар урт богино хугацаагаар тус тус илгээж тухайн үндэстэн, угсаатны хэл соёл, аман зохиол, түүх, зан үйл, шашин шүтлэгийг судлан сурвалжлуулсан нь Орос дахь монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон байна.
Ялангуяа Б.Я.Владимирцовыг Монгол Улсын Дөрвөд далай хан аймгийн арван баядын хошуунд урт хугацаагаар ажиллуулж алдарт туульч М.Парчины хайлдаг тууль, ойрад монголын хэл аялгуу, аман зохиол, түүх соёл, зан үйл, шашин шүтлэгийг судлуулсан нь нүдээ олсон хэрэг байлаа. ВЛ.Котвич Дөрвөд далай хан аймгийн арван баядын хошуунд худалдааны ажлаар олон жил суусан Оросын иргэн А.В.Бурдуковтой захидлаар харилцаа тогтоож их туульч М.Парчин түүний хайлдаг туулийн тухай үнэ цэнтэй мэдээлэл авч байжээ.
Тухайлбал 1908 онд Петербургийн их сургуулийн профессор ВЛ.Котвичид Парчингийн тухай мэдээлж зарим тууль үлгэрийг явуулжээ. Мөн түүнчлэн 1910.1.15-нд А.В. Бурдуковоос В Л. Котвичид бичсэн захидалдаа “Дөрвөд нутаг тууль элбэг боловч бичгээр үлдсэн нь бараг үгүй. Зөвхөн туульчид л туулиа хайлна. Гэтэл туульч ч тун ховор байх юм. Дөрвөд даяар нэр цуутай нэг туульч танил надад бий. Түүний хайлдаг туулиуд маш урт бөгөөд 5- 6 түүнээс ч олон орой нэг туулийг хайлна. Түүний мэддэг бүхнийг бичье гэвэл нэг томоохон ботиор ч зогсохгүй (Бурдуков Старой и новой Монголии. 1969.224) гэжээ.
А.В.Бурдуков М.Парчины туулиудыг бичиж авах гэж долоо хоног, бүтэн cap, түүнээс ч урт хугацаагаар туульч, бичээч хоёрыг гэртээ тогтоон барьж байх тохиолдол гардаг байжээ. Үүнээс болж бие биедээ уурлаж уцаарлах, тунирхах, цааргалах тохиолдол гарч байсныг А.В Бурдуков нэг биш удаа захидалдаа дурдсан байдаг. Жишээлбэл, 1910.4.4-нд В Л. Котвичид бичсэн захидалдаа “Одоо туульч, бичээч хоёр миний дэргэд амьдарч “Даньхүрэл” туулийг бичиж байна. Дуусангуут танд явуулна. Энэ мэтийн туулийг дахин явуулах хэрэгтэй эсэхээ бичээрэй. Хэрэв танд хэрэггүй бол эднийг ийнхүү удаан барьж байх хүсэл надад алга.
Эд миний дэргэд cap гаруй болж байгаа бөгөөд тууль нь ч дуусаагүй байна. Туульч маань ч тэвчээр тэсвэр алдаад хойргошоод болохоо байлаа. Түүнд үргэлж ая тал засч байх надад үнэхээр хэцүү байна. Намайг чухам яах гэж тууль бичиж авч байгааг ойлгохгүй бөгөөд заримдаа бүр ямар хачин этгээд вэ? гэж боддог бололтой” (Бурдуков. 1969.229) гэсэн бол 1911.6.8-нд бичсэн захидалдаа “Тууль бичиж авах нь энэ жил үлэмж үнэтэй, хүнд хэцүү болж байна. Туульч маань өнгөрсөн жилийг бодвол улам тунирхуу байдаг болов. Шуудхан хэлэхэд би бүр залхаж гүйцлээ” (Бурдуков.Старой и новой Монголии1969.260) гэжээ.
Профессор ВЛ.Котвич 1910 онд ...Таны явуулсан материалыг хүлээж авлаа. Ялангуяа “Даньхүрэл” гэдэг тууль их хэрэгтэй зүйл байна” гэж хариу захидал бичжээ. Ийнхүү их туульч М.Парчин, түүний хайлдаг туулийн тухай мэдээ анх удаа Оросын эрдэмтдийн сонорт хүрсэн байна. Шинжлэх ухааны асар их үнэ цэнэтэй мэдээ материал авсан профессор ВЛ. Котвич Парчингийн туулийг илүү их сонирхон дахин нэг туулийг тэмдэглэн авч илгээнэ үү? гэж хүссэн байна. АВ.Бурдуков ВЛ. Котвичийн хүсэлтээр баядын алдарт бичээч Мажараар “Бум эрдэнэ" туулийг бичүүлж явуулжээ.
Улмаар АВ.Бурдуков ВЛ. Котвичид 1910.10.31-нд бичсэн захидалдаа “Хэрвээ баядын аман зохиол эрдэм шинжилгээний ажилд үнэхээр хэрэгтэй юм бол ирэх намар энэхүү туульч тайжийг би Петербургт та нар дээр авч очъё. Түүний туулиудыг зөв тэмдэглэж авахын тулд би түүнтэй хамт cap хагас орчим хугацаагаар очиж болох юм. Энэ хүн бол дөрвөдийн хязгаарт байгаа цорын ганц мэргэжсэн туульч шүү. Чухам ийм арга хэмжээ авбал лав 1000- с доошгүй рубль зарцуулах байх. Ийм их мөнгө зараад ашиг олох болов уу даа (Бурдуков.Старой и новой Монголии1969.239) гэжээ.
Энэ захидалд М.Парчинг Петербургт дагуулж очих санаа байсан боловч ямар нэгэн ашиг гарахгүй бөөн зарлага гарна гэж тэр үед үзэж байсан бололтой байна. Үүний мөрөөр В Л. Котвич хариу мэдэгдэхдээ өөрийн шавь БЯ. Владнмирцовыг биеэр явуулан. Энэ хүн бол баяд нутагт очиж тэдний хэлийг сурч янз янзын үлгэр тэмдэглэн авахыг туйлын их хүсдэг хүн гээд түүнийг Парчин туульч мэтийн хамгийн сайн туульчидтай уулзуулж өгөхийг танаас онцлон хүсч байна гэжээ.
Энэ мэтээр Профессор ВЛ. Котвич АВ.Бурдуковын хэд хэдэн захиа, явуулсан материалыг хүлээж аваад ер нь газар дээр нь тусгай хүн явуулж суурин нухацтай судалгаа хийлгэхээр шийдэж 1911 онд Б.Я. Владимирцовыг баруун монгол уруу явуулжээ. Б.Я.Владимирцов Хангилцагийн голд ирээд М.Парчинтай ойр дотно танилцаж түүний хайлдаг тууль, туульч болсон түүх, амьдрал ахуй, ойрад монголчуудын түүх, соёл, аман зохиол, зан үйл, шашин шүтлэг, хэл аялгууны холбогдолтой асар их материалыг тэмдэглэн авчээ.
Ийнхүү монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст болон монгол хэл, аман зохиол, эх бичиг, түүх, соёлын судлалд Владислав Людвикович Котвичийн оруулсан үнэт хувь нэмрийг манай ард түмэн өндөр үнэлдэг билээ.
No comments:
Post a Comment