Гадаадын үйлдвэрлэгчид Хятадыг үйлдвэрүүдээ ажиллуулах шилдэг орон хэмээн үзхээ болив.
Motorola, Apple болон америкийн өөр томоохон компаниуд шинэ завод эх
нутагтаа барьж байна. Германы компаниуд Хойд Африкаас санал болгох
боломжийг илүү их сонирхох болсон. Бүр японы автомашины концернууд ч
БНХАУ-аас гарч байна.
Хятадад үйлдвэрлэсэн бараа таваар дэлхийд зонхилох эрин төгсөж байгаа бололтой.20
жилийн турш БНХАУ бараг бүх түрлийн бараа үйлдвэрлэх нэг ёсны том тасаг
байсан. Дэлхийн нийт хүн амын бараг тавны нэг нь суудаг Хятадын оршин
суугчид ялимгүй цалин авч, ямар ч ажил хийж байв. Эрх баригчид нь
гадаадын хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэв.
Энэ нь ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх, орчин цагийн технологийг улс орондоо нэвтрүүлэхэд туслажээ. Үүний ачаар эдийн засгийн өсөлт урьд үзэгдээгүй төвшинд хүрчээ. Одоо өсөлт аажим болсон учир БНХАУ-ын удирдлага үйл явцыг хяналтдаа авахаар шийдвэрлэв.
Тэдний
зарим санал гадаадын компаниудын бизнест зохисгүй нөлөөлж мэдэхийг
Оросын ШУА-ийн Дэлхзийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн
шинжээч профессор Алексей Портанский тэмдэглэн хэлээд
«Удирдлага нь эдийн засгийн стратегиэ үндсээр нь өөрчлөхөд бэлэн байна гэсэн мэдээлэл сүүлийн үед Хятадаас ирээд байна. Тухайлбал БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс аж үйлдвэрийн хэд хэдэн салбарт үйлдвэрлэх илүүдэл хэрэгслийг хорогдуулах төлөвлөгөөг нийтлүүлэв.
Хятадад өрсөлдөх чадвартай гол нөөц-хямдхан ажиллах хүчин бараг шавхагдаж дууссанд хэргийн учир оршиж байна. Олон жилийн турш ийм ажиллах хүчнийг хөдөөнөөс авч байсан. Өнөөгийн нөхцөлд томоохон компаниуд үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлэх тухай зүй ёсны шийдвэр гаргасан» гэв.
Үйлдвэрлэл
илүү нарийн түвэгтэй болж багаа нь бас нэг шалтгаан юм. Түүнийг
үйлчлэхэд мэргэшилтэй боловсон хүчин шаардагдаж байна. Харин тэд үнэ
цэнээ мэдрэж, хөдөлмөрийн нөхцлийн сайжруулахыг шаардаж байна.Ажил удаа
дараа хаясны дараа арга буюу найр тавьсан гэж Оросын ШУА-ийн Алс
Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский тайлбарлан хэлээд
«Хятадад
цалин нэмэгдэж байна. БНХАУ-д хамтарсан үйлдвэрүүдийг байгуулж байгаа
пүүсүүд ажиллах хүчний зарлагыг арга буюу нэмэгдүүлэв. Түүнээс гадна
Хятадад нийгмийн даатгалын шинэтгэл явуулж эхлэсэн нь хятадын нутаг
дэвсгэрт үйлдврийн газруудын ажиллах хүчний үнийг нэлээд нэмэгдүүлсэн» гэв.
Эдүгээ
Хятадад наад захын цалин цагт америкийн 80 цент хүртэл өсөн нэмэгджээ.
Гадаадын үйлдвэрлэлийн гол хэсэг нь орших тангис хавийн хөгжингүй
мужуудад хятадын ажилчдын цалин илүү түргэн нэмэгдэж байна.
Тэнд
дээрх үзүүлэлт 1 долларт хүрчээ. Харин жишээ нь Филиппинд наад захын
цалин цагт 61 цент байна. Энэ нь бизнесээ тийшээ шилжүүлэх шалтгаан
болсон. Түүнээс гадна Мьянма, Индонези, Тайланд гээд Зүүн-өмнөд Ази
өрнөдийн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байна.
Гэвч
үйлдвэрлэл АНУ буюу Өрнөд Европт бүрэн буцана гэхэд эртдэнэ. Мэдээжээр
дээд зэргийн технологи бүхий үйлдвэрлэлийн нэг хэсэг нь тийшээ шилжиж
болзошгүй. Гэвч өрнөдийн үйлдвэрлэгчид Хятадаас бүрмөсөн гарахгүй. Юу
гэвэл борлуулах гол зах зээл нь тэнд байгаа гэж шинжээч Андрей
Островский онцлоод
«Жишээ нь автомашины маш олон
компанитой Германи улсыг авч үзье. Эдгээр компанийн үлэмж хэсэг нь
европын биш хятадын зах зээлээс орлого авч байна. Тухайлбал
«Фольксваген», «БМВ» компаниудыг дурдая.
«Опель»
хятадын зах зээлд цагтаа гараагүй учир их хэмжээний хохирол хүлээж
байхад «Фольксваген» цэцэглэн хөгжиж байна. Европын автомашины томоохон
компаниуд Хятадад өөрийн үйлвэрлэлтэй. Тэдгээр одоохондоо гарч явах
гээгүй».
Япон бол өөр хэрэг. Хоёр талын улс төрийн
харилцаа хурцдаж, хятадын нийгэмд Японы эсрэг үзэл гаарсан явдал
«Хонда», «Тойота» компаниудын үйлдвэрүүдийг өөр улсад шилжүүлэхэд
хүргэв. Үйлдвэрүүд нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэсний дараа
Хятадад байгаа үйлдвэрүүдээ яах асуудлыг шийдвэрлэх юм.
Энэ
нь Хятадыг эмээхэд хүргэсэн үү? Одоогоос хоёр жилийн өмнө хүргэхэд
тулсан. 1-рт энэ асуудлыг түргэн шийдвэрлэж болохгүй. 2-рт Хятад өөрийн
бараа таваар үйлдвэрлэх чиг бодлого баримталж эхлэсэн гэж Оросын
стратегийн судлалын хүрээлэнгийн дэд захирал Константин Кокарев
тэмдэглэн хэлээд
«Одоо
Made in China нэр тэмдгийг Design in China гэдгээр сольж болно. Хятад
өөрийн машин, электрон техник үйлдвэрлэж, өөрийн үйлчилгээ үзүүлэхийг
хичээж байна. Энэ нь Хятадын өсөлтийн дараачийн үе шат юм. Үүнийг
эргэцүүлэн бодож, магадлан шинжлвэл зохино» гэв
.
No comments:
Post a Comment