Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй
“Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй. Яагаад гэвэл энэхүү хорт дадал зуршил нь тэдний амьдрах эрч хүчийг сорон туйлдуулсаар байх болно” хэмээн 1895 онд Их Британийн Эзэн хааны хар тамхины комиссийн хуралдаан дээр Хятад дахь Их Британийн ерөнхий консул Жефф Херст хэлсэн байдаг.
«Пока Китай остается нацией наркоманов, нам не стоит бояться того, что эта страна превратится в серьезную военную державу, так как эта привычка высасывает жизненную силу из китайцев». Эти слова произнес в 1895 году на заседании Королевской комиссии по опиуму консул Великобритании в Китае Джефф Херст.
Европ, Америкт хар тамхины элдэв хэрэгт орооцолдсон хүмүүсийг шорон гянданд хорихоосоо аль болох татгалзах болсон талаар өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа Европын холбооны хар тамхины агентлагийн хуулийн шинжээч Брендан Хьюз өгүүлж байсан. Гэтэл БНХАУ зэрэг Азийн зарим оронд энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оноох нь элбэг байдаг. Яагаад БНХАУ-д хар тамхины хэргийг хатуу чангаар шийтгэдгийн учрыг ойлгоход энэ нийтлэл нэмэр болно байх гэж найдаж байна. Хамгийн хачирхалтай нь 1842 онд Хятадын хүн ам 416.118.200 байснаас 2 сая нь хар тамхичид байсан бол харин 40-хөн жилийн дараа 1881 онд 369.183.000 хүн амынх нь 120 сая нь буюу бараг 3 хүний нэг нь хар тамхичин болоод байсан гэнээ. Иймээс ч хар тамхи мансууралд олон улсын зүгээс хяналт тавих ажиллагаа анх чухамхүү хятадын Шанхай хотод 1909 онд эхэлж байсан нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ. Түүнээс хойш бүтэн 100 жил өнгөрчээ… Гэсэн хэдий ч энэхүү хөнөөлт урхагийн хор хөнөөл тасрахгүй л, дэвшилтэт хүн төрөлхтөн хар тамхитай хийж буй дайндаа ялалт байгуулж чадахгүй л явна.
Тэгш бус солилцоо
Хар тамхины анхдугаар дайн 1840 онд дэгдсэн боловч түүний үндэс суурь нь олон арван жилийн турш бэлтгэгдсэн байжээ. Хятад болон Их Британийн худалдаа их бага хэмжээгээр XVIII зууны эхээр тогтоод байсан бөгөөд их британичуудын хувьд энэ нь ашиг олз муутайхан байж.
Тэдний наймаалцаж эхэлсэн үеэс л худалдааны баланс нь хятадын экспортын талд ашигтай гарч байжээ. Хэрвээ тэр үед хятад бараа нь Европт нандин ховор зүйлд тооцогдож эрэлт ихтэй байсан бол харин Чин гүрэн улс орноо гадаад ертөнцөөс салангид тусгаар байлгах, гадаадын нөлөөг аль болох нэвтрүүлэхгүйг хичээж байсан нь Японы тэр үеийн дүр зургийг санагдуулам аж. Тиймээс гадаадын хөлөг онгоцнуудад зөвхөн ганцхан боомтоо нээж өгөн, гадны худалдаачид түүний нутаг дэвсгэрээс гарах бүү хэл хятад хэл сурахыг нь ч хориглож байжээ. Харин хятадын зүгээс 12 худалдаачны бүрэлдэхүүнтэй наймаачдын холбоонд л гадаадынхантай арилжаа наймаа хийхийг зөвшөөрч байж. Ийм нөхцөлд гадаадын худалдаачид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах ямар ч боломжгүй байсан бөгөөд харин оросын амьтны арьс үс, италийн шилэн эдлэл л хятадуудад эрэлттэй байжээ. Иймээс Британи нь нутагтаа улам өсөн нэмэгдсээр байсан хятад барааг үнэт металлаар л солилцохоос өөр аргагүйд хүрч байжээ.
Тэр цагийн харьцангуй хангалуун амьдралтай байсан хятадуудад санал болгочихоор бараа таваар британичуудад байсангүй гэнэ. Дээрээс нь Хятадын эрх баригчид гадаадын худалдаачдыг өөрийн баян бөгөөд хүн ам ихтэй умард нутгуудад / түүний дотор Бээжинд/ нэвтрүүлдэггүй, тэгээд ч улсынхаа хамгийн өмнөд цэг болох зөвхөн Кантонд худалдаа эрхлэхийг нь зөвшөөрдөг байв. Орон нутгийн оршин суугчид гадаадын худалдаачдын бүхий л харилцааг хатуу хянан хязгаарлаж, тусгаарласан бүс нутагт л тэднийг суулгадаг тул хот орох нь ч тэдний хувьд хориотой байв.
Гэтэл англичууд хятад цайнд улам иэхээр идээшин дасахын хэрээр XVIII зууны дунд үе гэхэд хятад цай нь Британийн импортын чухал бүтээгдэхүүн болон хувирчээ.
1785 он гэхэд Энэтхэг болон Хятадтай худалдаа хийх монополь эрхийг гартаа оруулж авсан “East India Company” нь жилд 15 сая фунт / 1 фунт нь 0,43 кг-тай дүйнэ/ хятад цайг худалдан авч байлаа. Энэхүү худалдааныхаа төлбөрийн 75 хувийг англичууд металл мөнгөөр хийдэг байсан нь тэдний хувьд харамсалтай, тэгээд ч тэр нь хүрэлцэхээ больж ирсэн байдаг. Учир нь хятадуудын хамгийн ихээр итгэдэг байсан испанийн мөнгөөр Их Британи нь хятад цайныхаа төлбөрийг хийдэг байж. Гэтэл XVIII зууны хоёрдугаар хагаст Испани нь тусгаар тогтнолынхоо төлөө Англитай дайтаж байсан АНУ-ын холбоотон болон хувирах нь тэр. Үүнээс үүдэн 80-аад оны эхнээс испани мөнгө Энэтхэгт нийлүүлэгдэх явдал үндсэндээ зогсчээ. Ингэснээр хятадын цайг төлж авах зүйл Британид үгүй болох нь тэр.
Хятадын худалдаачдын сонирхлыг татах бараа гадаадынханд огт байсангүй гэж хэлж бас болохгүй юм. Тэр үед Америкаас Хятадад хүн орхоодойг оруулж байсан нь эмийн хувьд ихээхэн эрэлттэй байжээ. Мөн XIX зууны эхнээс америкчууд далайн муурны арьсыг худалдаалах болсон нь тун сайн борлогдох болжээ. Гэвч далайн муур ч гэсэн тоо толгойтой билээ. Хэрвээ 1812 онд Хятадад 1 сая 700 мянган далайн муурын арьс оруулсан бол 1830 он гэхэд америкийн анчид ердөө л 6000 далайн муур агнаж амжсан мэдээ байдаг..
Хятадууд британийн “хонхтой цаг” гэх зэрэг барааг сонирхдог байсан ч энэ нь өсөн нэмэгдсээр асан хятад цайны импортыг нөхөхөд даан ч хангалтгүй байв. Ийм учраас Хятад болон Их Британийн эзэнт гүрний хоорондын худалдааны шинж чанарыг үндсээр нь өөрчлөх тийм шинэ шийдэл шаардагдах болжээ.
Хар тамхи ба хятадууд
Ази дахь худалдаандаа хар тамхийг ашиглах ноу- хауг англичууд бус харин голландчууд анх сэдсэн аж. Тэд XVII зуунд Индонезид чинжүү буюу перецээр арилжахдаа хар тамхийг ашиглаж эхэлжээ. Бүүр тэр үед л энэ худалдаа нь далд зорилготой байсан нь голландчуудын тариалангийн эдлэн газрууд өргөжин дэлгэрч буйг эсэргүүцсэн индонезчүүдийн зориг зүрхийг хар тамхины тусламжтайгаар хатаан нугалах явдал байсан гэнээ.
Гэтэл британичууд зөвхөн XVIII зууны дунд үеэр л энэтхэгийн Бенгаль буюу Азидаа хамгийн алдартай хар тамхины мак хэмээх ургамлын төвийг байлдан дагуулсныхаа дараа л хар тамхинд анх нэвтэрч чадсан аж. Гэхдээ анхандаа тэдэнд олдсон энэ их “алтан боломж”-ийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсан тул хар тамхины арилжаа худалдааг зогсоох, хаахыг хүртэл оролдож байсан гэдэг.
Тиймээс 1771 онд Гонконг дахь “East India Company”-ийн төлөөлөгчид энэтхэг түнш нартаа хандан “бидний хууль ёсны худалдаанд ихээхэн саад тотгор учруулж байгаа тул Хятадад байр суурь эзлээд байгаа хар тамхины наймаагаа зогсоох”-ыг хүсч байжээ. Мөн ийм байр суурийг ч Бенгалийн амбан захирагч британийн губернатор Уоррен Хастингс баримталж байв.
ГЭВЧ ТЭР САЙХАН САНААГ НЬ ИХ УЛС ТӨР ҮГҮЙ ХИЙХ НЬ ТЭР ЭЭ.
Хэдийгээр Бенгальд хар тамхины ихээхэн нөөц хуримтлагдсан ч гэлээ британичууд энд хүрэлцэн ирснээр түүнийг худалдах борлуулах нь эрс багасаад байсан цаг. Гэвч “хараал идсэн” хятад цайны эсрэг тавих “бэрс” гэнэт гарч ирсэн тул британичууд түүнээс татгалзаж даан ч чадсангүй. 1782 онд Бенгалийн амбан захирагч Хастингс хар тамхи ачаалсан хоёр ч хөлөг онгоцыг Өмнөд Хятадын эрэг рүү илгээх нь тэр. Хэдийгээр тэдгээрийн нэг нь францын далайн дээрэмчдийн отолтонд орж баларсан боловч харин нөгөөх нь зорьсон Макаодоо эсэн мэнд хүрэлцэн очжээ. Ийнхүү хар тамхины агуу замын эх суурь тавигдсан байна.
Хятадуудын хуучны танил нь
Тэд манай эриний V-VI зуунд анх хар тамхитай танилцсан ч гэлээ үндсэндээ эмчилгээнд л ашиглаж ирсэн түүхтэй юм санж. Харин эмчилгээний журмаар оруулж буй хар тамхиндаа ихээ хожим 1678 оноос манжийн эзэн хаантан татвар оногдуулсан байдаг. Үүнээс хойшхи 77 жилийн туршид хууль журмын дагуу оруулж ирсээр байсан хар тамхины импорт нь бараг өсөөгүй бөгөөд жилд 200 хайрцагаар / хар тамхийг тусгай саванд агуулан зөөдөг байсан бөгөөд нэг ийм хайрцагт 150 фунт буюу 62-63 кг хар тамхины түүхий эд багтдаг байж/ хязгаарлагдаж байв. Тэгэхээр нийтдээ 1260 кг орчим хар тамхины “жилийн нормтой” байж.
Гэтэл хар тамхи нэвтрүүлэх албан ёсны дээрх сувгаас гадна бас хууль бус зам ч байжээ. Хар тамхи нь Төвд, Бирмээр дамжин баруун Хятадын мужуудад нэвтэрч мөнөөх л эмчилгээний зориулалтаар хэрэглэгдсээр байлаа. Баруун хятадууд жилд 1000 хайрцаг хар тамхийг эмчилгээндээ хэрэглэдэг байсан гэнэ. Харин хар тамхи татах явдлыг “хууль бус” гэж үзэж байсан тул хатуу ял шийтгэл оногдуулдаг байжээ.
ГЭТЭЛ ӨМНӨД ХЯТАДАД ЭНЭ ҮЕД ХАР ТАМХИЙГ БАРАГ МЭДДЭГ Ч ҮГҮЙ БАЙЖ. Иймээс ч энд хар тамхи борлуулан цулайх гэсэн Хастингсийн анхны оролдлого нь 250 мянган мөнгөн долларын алдагдлаар дуусваа. Учир нь Макаод аваачсан барааг нь авах худалдан авагч олдоогүй учир Сингапурт аваачин өчүүхэн бага үнээр борлуулахад хүрсэн гэдэг.
ГЭВЧ БРИТАНИЧУУДЫН ШАРГУУ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮНД НӨХЦӨЛ БАЙДАЛ 15 ЖИЛИЙН ДАРАА ГЭХЭД ЭРС ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ТЭР ЭЭ. Иймээс ч Хастингсийн хар тамхитай хөлөг Макаод зангуугаа буулгаж байснаас 17 жилийн дараа 1799 онд Манжийн эзэн хаан хар тамхины наймааг хатуу чанд хориглосон шинэ хууль цааз гаргахад хүрчээ. Ингэснээр хар тамхи нь Кантонд чөлөөтэйгээр худалдаалагддаг барааны нэрсээс хасагдсан цорын ганц бараа болон хувирлаа. Тэгсэн хэдий ч тухайн онд Хятадад контрбандаар 4000 хайрцаг хар тамхи нэвтэрч, хэрэглээ нь цаашид өссөөр байлаа.
Баланс олдож, британичууд башийв
Хятад дахь хар тамхины өргөн хэрэглээ нь Хятад Их Британийн худалдааны балансад шууд нөлөөлж эхлэх нь тэр ээ. Бээжин рүү чиглэсэн олон жилийн мөнгөний урсгал 1805 он гэхэд зогссон төдийгүй, 1806 он гэхэд харин ч эсрэг чиглэлд урсах болов. Гэтэл Хятадаас Британид хүргэх цайны хэмжээ ч тогтвортой өссөөр байлаа. Энэтхэгт цай үйлдвэрлэж эхлэхээс өмнө “East India Company” нь жилд 30 сая фунт цайг нутагтаа худалдаалж, улмаар цайны татвар нь Их Британийн төсвийн орлогын 10 хувийг эзлэх болжээ.
1817 он хүртэл дээрх компани нь хар тамхи боловсруулалтад монополио тогтоож, түүнийг Хятадад хүргэх замыг бүрэн хянахыг хичээсээр байжээ. Энэ жилүүдэд Хятадын хар тамхины импорт бараг өсөөгүй бөгөөд жилд 4-5 мянган хайрцгаар хязгаарлагдаж байсан нь тус компани өөрийн ашгаа өндөр хэмжээнд хадгалахыг эрмэлзсэнээс нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй байсантай холбоотой гэнэ.
Тэгээд ч өндөр үнэ цэнэ, олдоц ховор зэвэр зэргээс болж 30-аад он хүртэл хар тамхи нь хүн амын зөвхөн баян чинээлэг хэсгийнхэний зугаа цэнгэлийн зүйл байсан бөгөөд хар тамхины “агуу гайхамшиг”-ийн талаар бүх нийтээрээ мэддэг ч зөвхөн цөөхөн хэсэг нь л түүнийг хүртэж чаддаг байжээ.
ГЭТЭЛ БАРАГ ТЭР ҮЕЭС АМЕРИК БОЛОН ПОРТУГАЛЬЧУУД ХАР ТАМХИАР АРИЛЖАА ХИЙХ БОЛСНООР ТҮҮНИЙГ БҮҮР ХЯМД ҮНЭЭР ХЯТАДАД НИЙЛҮҮЛЭХ БОЛОВ. Кантон дахь хар тамхины худалдааны 10 хувийг эзлэх болсон америкчууд 1817 онд туркийн хар тамхийг хагас сая долЛараар худалдан авч арилжаалах гэсэн боловч энэ нь амжилтанд хүрээгүй гэнэ. Учир нь тэрхүү турк хар тамхины амт нь өөр байсан тул хятадуудад таалагдаагүй хэрэг.
1818 онд Энэтхэгийн султанат Малва гэдэг газарт хар тамхины шинэ эх сурвалж нээгдсэнээр 1820 оноос тэндээс Хятад руу жил бүр 2000 хайрцаг хар тамхи нийлүүлэх болов. Монополь байдлаа алдаж эхэлсэн “East India Company” үүний хариуд нь тамхиныхаа үнийг бууруулахын сацуу нийлүүлэлтээ ч нэлээдгүйгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр ХХ зууны 20-иод оноос Хятад дахь хар тамхины худалдаа хяналтаас бүрмөсөн гарчээ. 1821 оноос Хятадын эрх баригчид хар тамхины эсрэг ээлжит кампанит ажлаа эхлүүлснээр бүүр Англи улсад цай нийлүүлэх явдлаа хоёр сараар зогсоож ч үзсэн гэдэг. Гэвч энэ нь ч тусыг эс хүргэв.
1830 он гэхэд Хятадад хар тамхи нийлүүлэлт 10 дахин өссөнөөр 20 мянган хайрцаг давжээ. 1829 онд Энэтхэг дэх амбан сайд лорд Вильям Бентикийн хувийн хөрөнгөөр “Red Rover” хэмээх тэр үеийнхээ хамгийн түргэн хөвдөг хөлөг онгоцыг хар тамхи зөөвөрлөхдөө ашигладаг болсноор өмнө нь жилдээ ганцхан удаа зөөвөрлөдөг байсан бол одоо гурван ч удаа зөөвөрлөх боломжтой болжээ. Түүний араас бусад хөлгүүд замд олноор гарсан хэдий ч хар тамхи зөвөрлөхөд хүрэлцэхгүй байсан учраас Африк тивээс негрүүдийг АНУ руу зөөвөрлөдөг байсан боолын худалдааны онгоцуудыг ч “эргэлтэнд оруулжээ”.
ИЙНХҮҮ 1830 ОН ГЭХЭД ХАР ТАМХИ НЬ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ХУДАЛДААЛАГДДАГ БАРАА БОЛОН ХУВИРСАН БӨГӨӨД УЛАМ ОЛОН ТООНЫ ХЯТАД ХҮМҮҮС ТҮҮНД ДОНТОХ БОЛЖЭЭ.
Гутамшигт хоёр дайн
1833 онд “East India Company” нь Их Британид цай нийлүүлэх монополио бүрмөсөн алдсан бөгөөд үүний дараагийн жил нь цайны импорт 40 хувь өсөхийн хэрээр Хятадад хар тамхи экспортлох явдал 1830-1836 онд гуравны нэгээр нэмэгдэн 30 мянган хайрцагт хүрч дөнгөжээ.
Манжийн эзэн хааны сан хөрөнгө хүнд байдалд орлоо. 1830-1840 ОНЫ 10 ЖИЛД ГАДААДЫНХАН ХЯТАДЫН БАРАА ТАВААРТ 7 САЯ МӨНГӨН ДОЛЛАР ТӨЛСӨН БОЛ ХАРИН ХЯТАДУУД 56 САЯ МӨНГӨН ДОЛЛАРААР ХАР ТАМХИ ТАТАН УУГИУЛЖ ОРХИСОН ДҮН ГАРАХ НЬ ТЭР. Худалдааны энэхүү алдагдал нь Хятадын эдийн засгийг хямралд оруулж, улс орны дотоод дахь металл мөнгөний үнийн өсөлтөөс үүдэн тариачдад татвараа барагдуулахад нь улам хүнд хэцүү болж ирснээр нийгэм дэх бухимдал гаарсан байна. Ер нь ч аливаа хямралт бухимдалт үед хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэлийн оньс нь мултарахын хэрээр гэмт хэрэг, архидан самууралт, нийгмийн замбараагүйдэлт хэмжээ хязгаараа алдан, нийгэм даяараа доройтол сүйрэлд автдаг нь ёс буй за.
Иймээс 1839 онд хятадууд хар тамхины арилжаа наймааг, түүний хор урхагийг эцэслэхийг хүссэн анхны оролдлогоо хийсэн байдаг. Гуандун мужийн тэнгисийн цэргийн хүчнийг захирагч Линь Цзэсий гэгч Гуанжоугийн орчимд оршин суугч гадаадынхныг бүтэн хагас сарын турш цэрэглэн бүслэн хааж, 3 сая фунт стерлингийн үнэтэй 20 мянган хайрцаг хар тамхийг нь хураан авч орхив оо.
Үүний хариуд 1840 онд Их Британи Хятадын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээснээр хар тамхины анхдугаар дайн /1840-1842 он/ хятадын цэргийг хэд хэдэн удаа бут ниргэх нь тэр. Үр дүнд нь 1842 онд Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Их Британи нь Гонконг арлыг үүрд мөнх эзэмших эрхтэй болсноор энэ арал нь олон арван жилийн турш Европ, Америкийн хар тамхины наймаачдын гол бааз суурь болон хувирсан түүхтэй. Мөн хятадын Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хот гадаадынхны хувьд “нээлттэй хот” болон хувирсан байдаг.
Харин 1856-1860 онд үргэлжилсэн хар тамхины хоёрдугаар дайн нь Хятадын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. Франц болон английн цэрэг 1860 оны есдүгээр сарын дундуур Бээжин хотын ойролцоо манж-монголын морин цэргийг бут ниргэснээр эзэн хааны Зуны ордонг эзлэн дээрэмдсэн ажээ. Энэ нь Чин гүрэн гадаадын эзлэн түрэмгийлэгчид хийгээд дотоодын тэмцэн босогчдынхоо эсрэг хоёр фронт дээр байлдаж, Тайпиний бослого эрч хүчээ улам авч байсан цаг үе байв. 1860 онд холбоотнууд Чин гүрэнтэй Бээжинд энхийн гэрээ байгуулснаар Хятад нь дайны төлбөрт 8 сая лянь мөнгө төлөх болж, Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирчээ.
Харин энэ дайнд манж-монгол-хятадын их цэргийг Монголын Харчин чин ван Сэнгэринчин командплан байлдсан ьухай өмнөх нийтлэлд өгүүлсэн.
“Сэнгэринчиний нэр хэлэхэд хэцүү байсан, “Британий олон цэрэг армийг мохоосон бөгөөд машид хэрцгий” хэмээн цуурхал тарсан тул Англи цэргүүд түүнийг Sam Collinson гэдэг ирланд хүн юм билээ” гэж ярьцгаадаг байжээ.
Хар тамхи стратегийн Сэтгэл зүйн зэвсэг
Тайпиний бослого бүрэн дарагдах үе буюу 1864 онд Хятадын бүхий л худалдааны 90 хувь нь Их Британид ноогдох болоод байв. Хятадад Англиас хөвөн экспортлолт 1856 онд 113 сая ярд хүрч байсан бол 1880 онд 448 сая ярдад / 1 ярд нь 0,9144 метртэй дүйцдэг/ хүрчээ. Энэтхэгээс хар тамхи экспортлох явдал 58 мянган хайрцгаас 100 мянга илүүд хүрч бараг хоёр дахин өслөө. Хэрвээ 1832 онд Энэтхэгийн бүх орлогын 18-ны нэг нь хар тамхинд оногдож байсан бол өдгөө 8-ны нэг нь болон хувирчээ. Ийнхүү хар тамхи нь Өрнө болон Дорнын худалдааны шинж чанарыг бүрмөсөн өөрчилж, Дорныг бүрмөсөн ядууруулан доройтуулж чаджээ.
ХХ зууны эхээр манжийн Чин гүрэн мөхтөл хар тамхи хэрэглэх явдал нь хятад амьдралын нэгэн чухал хэсэг болон хувирсан аж. XIX зууны төгсгөл үед гэхэд хар тамхи нь худалдааны баланс тохируулагч хэрэгслээс сэтгэл зүйн маш хүчирхэг зэвсэг болон хувирч чадсан байдаг. Хятад дахь хар тамхины тархац, хамрагдах хүрээ нь гайхал төрүүлэм хэмжээнд хүрсэн гэдэг. Зарим мэдээгээр бол Тайпиний бослогод оролцогчдын гуравны нэг нь хар тамхинд донтсон хүмүүс байжээ. XIX зууны сүүлчээр япончуудын эсрэг байлдаж байсан хятадын цэргүүд хар тамхины донтолтын улмаас ёс суртахуун, сэтгэл санааны хувьд бүрмөсөн уналтанд орсон байсныг гадаадынхан ажигласан байдаг. “Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй. Яагаад гэвэл энэхүү хорт дадал зуршил нь тэдний амьдрах эрч хүчийг сорон туйлдуулсаар байх болно” хэмээн 1895 онд Эзэн хааны хар тамхины комиссийн хуралдаан дээр хэлсэн үгээ Хятад дахь Их Британийн консул Жефф Херст өндөрлүүлж байжээ.
Энэтхэгээс Хятадад хар тамхи нийлүүлэх явдал Чин гүрнийг мөхсөнөөс хойш 5 жилийн дараа 1917 онд зогссон гэдэг. Харин хар тамхи хэрэглэх явдлыг зөвхөн 1949 онд коммунист Хятад улс байгуулагдсанаар бүрмөсөн төгсгөл болгож чадсан гэж үздэг аж…
«Пока Китай остается нацией наркоманов, нам не стоит бояться того, что эта страна превратится в серьезную военную державу, так как эта привычка высасывает жизненную силу из китайцев». Эти слова произнес в 1895 году на заседании Королевской комиссии по опиуму консул Великобритании в Китае Джефф Херст. К сожалению, сегодня аналогичное заявление можно сделать и в отношении России, население которой все больше превращается в нацию наркоманов.
Год от года статистика становится все более устрашающей. По данным ООН, в 2010-м Россия занимала третье место в мире по числу наркозависимых (после Афганистана и Ирана). За год в результате употребления наркотиков погибает больше россиян, чем за все десять лет войны в Афганистане и обе чеченские кампании вместе взятые. За последние 100 лет более страшные потери страна несла только в годы мировых войн. Войну с наркоманией Россия пока явно проигрывает.
Как справедливо было замечено, страна, охваченная наркоманией, не может играть значительную роль на международной арене. Вот только если ситуация не изменится, России не просто придется забыть о статусе великой державы – на карту будет поставлено само существование страны.
Ярчайшим примером того, к каким разрушительным последствиям может привести наркотизация населения, является история опиумных войн в Китае XIX века.
О невоенных способах решения проблем
О воздействии наркотиков на организм человека было известно давно. Но в качестве инструмента для достижения геостратегических целей их стали использовать только конце XVIII века. Подобно большинству «инноваций» того времени, это решение родилось на берегах Темзы.
Как и сегодня, во второй половине XVIII века внимание всего мира было приковано к Китаю. Товары из Поднебесной пользовались большим спросом в Европе и Северной Америке, в особенности шелк и чай. Китайцы же от импорта чаще всего отказывались, а в качестве оплаты за свою продукцию требовали исключительно серебро. Китайское правительство, стремясь оградить свою страну от вредоносного иностранного влияния, целенаправленно проводило изоляционистскую политику. Вся торговля велась только в портовой зоне города Гуанчжоу (Кантон) и через уполномоченные китайские фирмы. Таким образом, территория Китая была полностью закрыта для иностранцев. Определенным исключением была Россия, торговля с которой осуществлялась на северных рубежах Китая.
Великобритания проявляла особый интерес к Китаю – из всех западных стран она обладала наилучшими позициями на азиатском континенте. Однако по мере того, как рос импорт китайского чая и шелка, увеличивался и торговый дисбаланс. Это грозило серьезными экономическими проблемами. Подобное положение вещей категорически не устраивало британцев. Установить экономическое доминирование в Китае стало одной из основных целей английской политики в этом регионе.
Британское правительство сочло, что военная интервенция нецелесообразна и слишком дорого обойдется казне. Вместо этого было решено найти товар, который будет пользоваться спросом у китайцев, и таким образом обратить торговый баланс в свою пользу. Этим товаром стал опиум.
Согласно китайскому законодательству, разрешалось ввозить в страну не более 200 ящиков опиума в год (приблизительно 12 тонн) для медицинских целей. Однако подобные объемы англичан не устраивали. Их целью было продавать столько опиума, сколько позволит спрос. И, разумеется, исключительно за серебро, чтобы драгоценный металл в еще большем объеме возвращался обратно в Великобританию. Но поскольку легальная торговля в таких масштабах была запрещена, то крупнейшая экономическая держава того времени занялась контрабандой опиума, который выращивался на плантациях в Бенгалии. В 1773 году монополию на его закупку приобрела знаменитая Ост-Индская компания.
В 1775 году нелегально было продано всего чуть более 20 ящиков опиума (где-то 1,4 тонны). К 1820 году число продаж возросло до 5150 ящиков (309 тонн), а к концу 30-х годов XIX столетия в Китай ввозилось более 30 тысяч ящиков (свыше 1800 тонн) в год. О таких темпах роста современные наркобароны могут только мечтать. В 1833 году была достигнута заветная цель английских финансистов – положительный торговый баланс с Китаем. Особо стоит отметить, что подобного успеха британцам удалось достичь именно блягодаря контрабандному характеру своей торговли. В 1858 году обозреватель газеты New-York Daily Tribune справедливо отметил, что «если бы китайское правительство узаконило торговлю опиумом и одновре¬менно допустило разведение мака в Китае, это означало бы серьезную катастрофу для англоиндийского казначейства». Возразить тут нечего. Кстати, журналиста звали Карл Маркс.
Совершенное оружие массового поражения
Результатом британской торговой политики стала повальная наркотизация населения Китая. А после того, как в 1834 году Ост-Индская компания потеряла монополию на торговлю опиумом, Китай захлестнул настоящий опиумный бум. К 1840-му году наркоманами стали почти 90% мужчин до 40 лет, живущих в прибрежных районах Китая. Отток серебра был столь велик, что оно почти исчезло из оборота. Платить налоги стало практически нечем, так как взимались они именно в серебре. В 1839 году на покупку опиума китайцы потратили 100 млн лян, в то время как затраты правительства составили только 40 млн лян. Деловая активность резко сократилась, упал уровень жизни населения, государственный аппарат погряз в коррупции. По свидетельствам современников, в торговле опиумом участвовали представители всех уровней власти – от мелких чиновников до императорских цензоров. По мере того, как властелином китайцев становился опиум, император и его свита в такой же степени утрачивали свое влияние.
Конечно, власти осознавали катастрофичность положения и пытались бороться с наркоманией. Первый запрет на продажу опиума вышел еще в 1800 году. За ним последовали другие указы, предусматривавшие все более суровые наказание за торговлю наркотиком и его употребление. Но чем строже издавался закон, тем выше становилась плата за право его нарушать.
Одна серьезная попытка справиться с повальным распространением наркомании все же была предпринята. В 1839 году в неблагополучную провинцию Гуандун был направлен императорский комиссар Линь Цзэсюй. Он предпринял беспрецедентные до этого меры – арестовал около полутора тысяч наркоторговцев, блокировал места проживания иностранцев и конфисковал около 20 тысяч ящиков с опиумом, содержимое которых потом жгли и топили в море три недели. При этом китайский мандарин поступил с иностранными «варварами» как истинный джентльмен: за утраченный товар им была предложена компенсация чаем.
Британские купцы благородства Линь Цзэсюя не оценили. Они стали требовать от своего правительства немедленного вмешательства – вплоть до военного. Также они настаивали на том, что необходимо положить конец китайской изоляции и принести в Китай принципы свободной торговли (экспорт демократии в XIX веке еще не вошел в моду). Окончательное закрытие порта Гуанчжоу для английских и американских торговцев (последние там появились после прекращения монополии Ост-Индской компании) было расценено как повод для военных действий против Китая. Началась так называемая Первая Опиумная война.
Отсталая в техническом отношении Цинская империя была не в состоянии длительное время противостоять Владычице Морей. Тем более, что значительная часть китайских вооруженных сил сидела на опиуме. Примечательно, что на фоне боевых операций по ночам вдоль берегов курсировали английские лодки, украшенные яркой рекламой, которая предлагала любому желающему наркотики по сильно заниженной цене.
В 1842 году Китай капитулировал, подписав Нанкинский договор. Он предусматривал открытие для торговли пяти портов, передачу Гонконга под юрисдикцию Британии и выплату китайской стороной контрибуции в размере $21 млн серебром. Что касается Линь Цзэсюя, то еще в начале войны на него возложили вину за неудачи императорской армии и отправили в ссылку. Сразу после подписания мирного договора торговля опиумом продолжилась в еще больших масштабах.
В 1856 году началась Вторая Опиумная война, завершившаяся через четыре года. По ее итогам Китай de facto перестал существовать как субъект международных отношений, а судьба его внутренней и внешней политики решалась на европейском и североамериканском континентах. Конечно, у любой медали есть две стороны – Китай, наконец, был открыт для современных западных технологий. Инструментом проникновения на китайский рынок стал именно наркотик, орудия сказали свое слово только в последнем акте. Однако цена подобной модернизации оказалась непомерна высока. К тому же, с обратной стороной медали столкнулись и западные коммерсанты – торговля ненаркотическими товарами в Китае год от года становилась все менее эффективной, так как почти все серебро на китайском рынке поглощал опиум.
К концу XIX столетия опий уже не было необходимости ввозить в страну. Мак выращивали на полях, где раньше росли чай и рис, которые в итоге пришлось импортировать. Население стало стремительно сокращаться и деградировать (в 1842 году население – 416 млн человек, в 1881 году – уже 369 млн). При подобном раскладе, англичане действительно могли не опасаться, что Китай станет серьезной военной державой.
Новые опиумные войны
Викторианская Англия первая стала использовать наркотики как эффективное оружие. Впоследствии ее примеру последовали и другие. В начале ХХ века английским примером успешно воспользовались японцы в период колонизации острова Формоза (Тайвань). Они активно проводили кампанию по наркотизации местного населения, которое стало думать только о том, где достать новую дозу, а не как противостоять захватчикам. Позднее метод нарковойн стал применяться в локальных конфликтах в Азии, Африке и Латинской Америке.
В настоящее время главным наркополигоном мира является Афганистан. За последние десять лет, которые прошли с момента начала операции сил НАТО «Несокрушимая свобода», производство афганского героина возросло более чем в 40 раз. Сегодня более 90% героина в мире – афганского происхождения. При этом в одной провинции Гильменд его производится достаточно, чтобы насытить весь мировой рынок. Всего же, по данным ООН, с 2001 года этого наркотика было произведено на сумму почти $1 трлн. Судя по этим данным, афганские наркопроизводители действительно пользуются неограниченной свободой. Чего не скажешь об афганском населении.
По данным ООН, в мире от героина ежегодно умирают 100 тысяч человек. То есть за 10 лет – приблизительно миллион. Эти потери несопоставимо больше, чем потери от терактов или потери сил коалиции в Афганистане. Казалось бы, все эти данные должны заставить принять срочные меры. Но ничего не происходит.
Руководство НАТО объясняет подобное бездействие заботой об афганских крестьянах. Уничтожение маковых полей, по их мнению, оставит большинство афганцев без средств к существованию, что толкнет их в сторону Талибана. Того самого Талибана, при котором, кстати, выращивание опийного мака было сведено к рекордно низким показателям. Кроме того, представители Альянса делают акцент на том, что в случае использования ядохимикатов окружающей среде будет нанесен серьезный урон. При этом, правда, авиация США активно посыпает с воздуха гербицидами кокаиновые плантации в Колумбии и Боливии. Видимо, латиноамериканская экология волнует американцев меньше афганской. Идея замещения мака посевами других культур также называется малоперспективной. Хотя до конца 70-х мак в Афганистане вообще почти не выращивали, и в сельскохозяйственном отношении эта страна была вполне самодостаточна.
На международной арене идею уничтожения опийных посевов в Афганистане наиболее активно отстаивает Россия. Это позиция более чем оправдана, если учесть, что на долю страны приходится четверть потребления всего афганского героина. Однако политика НАТО в этом направлении пока что вряд ли будет пересмотрена. Поэтому бороться с афганским героином российские власти могут только ужесточая таможенный контроль на границе, перекрывая наркотрафик и создавая социальные условия, обеспечивающие эффективную борьбу с наркоманией. В конце концов, наивно полагать, что исчезновение афганского героина с российского наркорынка автоматически решит проблему наркомании в целом. Не достав героина, наркоман просто перейдет на другой наркотик. Тем более, как показывает статистика, доля наркотиков «натурального происхождения» неуклонно снижается, а им на смену приходят синтетические.
В заключение хочется вновь обратиться к примеру Китая. Когда в 1949 году к власти пришли коммунисты, маковые плантации занимали более миллиона гектаров посевных площадей, а наркомания так и оставалась главным китайским бедствием. Бедные слои населения с помощью наркотиков пытались «забыться», обеспеченные китайцы употребляли их, чтобы просто убить время. Новые власти стали действовать гораздо жестче, чем в свое время Линь Цзэсюй. За год были уничтожены все маковые плантации. По официальной информации, 80 тысяч человек, связанных с наркобизнесом, были арестованы, каждый сотый из них – расстрелян. Данные почти наверняка занижены. Негуманно? Возможно. Но зато эти меры свели наркобизнес в Китае почти на нет. А значит, спасли миллионы жизней тех, кто умер бы от передозировки или от болезней и преступлений, связанных с наркоманией.
Но основным фактором явилось то, что правительство не ограничилось полицейскими мерами. Битва с наркоманией превратилась в масштабное массовое движение. Эта кампания опиралась не на социальных работников, а буквально на все население. Велась активная антинаркотическая пропаганда, для работы с наркоманами привлекались члены семей, друзья и соседи. Проводились множественные митинги и демонстрации, наркотики сжигались на народных праздниках. Стремясь покончить с продажей и потреблением наркотиков, люди самоорганизовывались в каждом городе или деревне при активной поддержке государства. Борьба в прямом смысле слова шла за каждого человека. Но самое главное, новые власти смогли дать населению уверенность в том, что проводимые реформы принесут столь необходимые перемены к лучшему и покончат с многовековым застоем и произволом. У людей появилась мотивация не прятаться за наркотик. Как ни патетически и наивно это звучит, но главным оружием против наркомании в Китае оказалась именно вера в светлое будущее. Итог – через три года в стране практически не осталось наркоманов. Заодно всему миру было продемонстрировано, что с этой проблемой можно справиться. По крайней мере, как известно, сегодня у Китая нет проблем с сокращением и деградацией населения. Равно как и с положением на международной арене