ЗОРИЛГО
БҮХИЙ БҮТЭЦ (ENTERPRISE) БА НИЙГМИЙН
ЭРХ
МЭДЛИЙГ ХАРУУЛАХ БАРИМТАТ ХУУЛЬ
Би хуулийг тодорхой зорилго бүхий эрч
хүч, үзэл, оюун санаа, хэрэгжүүлж байгаа хүний ухамсраас хамаарсан зорилго
бүхий бүтэц хэмээн үздэг билээ. Заримдаа зорилго нь тодорхой бус юмуу хүрэх
боломжгүй байгаагаас хууль өөрийн зорилгоо биелүүлж чаддаггүй. Харин нөгөө
талаасаа хууль гэдэг нийгмийн удирдлага, эрх мэдэлтний тодорхой баримт буюу энэ
нь юу болох, юуны төлөө, яах гэж ийм ажиллагаа явуулж байгааг судлах баримт
болно.
Үүнийг үндсээр нь эсэргүүцэгчдэд тохирох хариуг олж
өгөхийн тулд тэд миний гаргах санааны юуг нь чухам үгүйсгээд байгааг эхлээд
судлах нь зүйтэй биз. Нэгэнт надад тэдний эсрэг өөрийн үзлээ тулгах эрх мэдэл
байхгүй тул энэ мэдэгдэл нь энэ хэлбэрээрээ бодит бус байх нь мэдээж. Гэхдээ би
аль болох ятгах боломжтой бүх аргаар хариулахыг хичээсэн болно.
Үүнийг зорилго гэдэг хувь хүний эрхзүйн хууль
тогтоомжийн тайлбарт голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгээс эхэлье.
Хууль гэдэг
бол мэдээжийн хэрэг зорилго бүхий зүйл агаад зарим нэг эцсийн зорилго болон
үүнтэй холбоотой үйлд ашиглагдана.
Тухайн хуулийн зарим хэсгийн зорилго нь чухал биш
байж болох боловч хууль бүхэлдээ тодорхой зорилготой байна. Ямар нэгэн зорилго
бүхэл бүтэн нийгмийн байгуулалд чиглэдэг хэмээх үзэл философийн түүхэнд сүүлдээ
ач холбогдолтой зүйл байхаа больсон байдаг. Энэ нь Герман ба Их Британийн
идеализмд маш том байр суурь эзэлж байлаа.
Хэрвээ бид хуулийн ийм зорилгын тухай ярьж эхлэх юм
бол бид төрийн зорилгын тухай ярих хэрэгтэй болно. Бид бүр Хегелийн сүнс нь
дахин гарч ирнэ хэмээх бодит бус аюулыг үл тооцох юм бол энэ бүх санаа өөр
бусад сонирхох зүйлийг гаргаж ирнэ. Нэйв теологийн объектив үнэний төлөөх
шинжлэх ухаанч тэмүүлэл нь энэ онолын өөрийнх нь хамгийн том дайсан байсаар
иржээ.
Бүхэл бүтэн нийгмийн байгууллын хүрээг хамрах
зорилгын тухай онол ярих нь тэдний хувьд боломжгүй байлаа. Алив нийгмийн
байгуулал гэдэг бол маш олон тооны хувь хүмүүсээс бүрэлдэн тогтдог. Эдгээрийн
ихэнх нь заншил, уламжлалаа баримталдаг байсан болохоос бүгд ямар нэгэн өөрийн
гэсэн зорилготой байсан гэж хэлэх боломжгүй байв. Тэр ч байтугай ямар нэгэн
шинэ байгуулалыг бүтээхэд оролцож байгаа хүмүүс нь өөрсдөө шинэ байгуулалыг бий
болгоход энэ байгууллын зорилго, үүрэг ач холбогдлын талаар олон янзын үзэл
бодолтой байжээ.
Эдгээр шүүмжлэлд хариу өгөхөд хуулийн байгууллын
шинж нь энгийн ойлгомжтой бөгөөд энд хүний хийж үйлдэх ерөнхий хүрээг харуулж,
үйл ажилгааг нь ерөнхий дүрэм журмаар хянаж байдаг гэдгийг авч үзэх хэрэгтэй.
Ийм зорилго нь өөрийгөө Хегелийн аюул заналаас айн сүрдэж хүлэх байдлыг
багасгаж өгдөг. Хуулинд хэрвээ ямар нэгэн далд утга санаа байхгүй бол ийм зүйл
оруулж өгөх нь ямар нэгэн хоргүй заалт мөн боловч миний үзэж байгаагаар энд мөн
ямар нэгэн ач холбогдол байхгүй юм. Теологийн ердийн иймэрхүү зүйлээс
өөрсдийгөө хамгаалахын тулд би ийм үгүйсгэлд үнэлэмжийг авч үзэх нь чухал гэж
бодож байна.
Энэ үнэлэмжийн хамгийн чухал элемент нь эрхзүй
бүхэлдээ ямар нэгэн стандартаа алдах тийм баримтыг бид гаргаж ирж болно. Хэрвээ
хууль зүгээр л эрх мэдэлтэн, нийгмийн эрх мэдэлтний гаргах баримт гэж үзвэл бид
хэдийгээр бие даасан шудрага ёс, юмуу зарим нэг хууль тогтоомжийн шударга бус
байдлын талаар ярьдаг ч гэсэн тухайн хууль нь хамгийн боловсронгуй хэлбэрээ
олсон хэмээн үзэх ямар ч боломжгүй. Бид энэ хуулийн зөрчилтэй заалтуудын талаар
ярьж болох боловч энэхүү зөрчилдөөн, үгүйсгэлийг тодорхойлох тодорхой стандарт
байдаггүй.
Бид буцаан хэрэглэх боломжтой хуулийн зарим
дуттагдалтай талыг ярьж болох боловч энэ хуулийн системийг бүхэлд нь буцаан
хэрэглэхэд юу нь болохгүй талаар тайлбарлаж чадахгүй. Хэрвээ бид хуулийн эрх
мэдэлтэн нь ерөнхий дүрэм журмыг өөрийн хэрэгцээгээр илэрхийлэх юм бол хэт
хүчтэй эрхзүйн чадамж нь гудамж болгонд ажиллаж, амьдарч байгаа хүн бүрийг юу
хийхийг нь заадаг юм байна гэхээс өөр тайлбар хийж чадахгүй билээ. Товчоор
хэлэхэд миний хоёрдугаар бүлэгт гарч байсан асуудлуудад шууд хариу гаргаж ирэх
боломжгүй.
Ийм тохиолдолд эдгээр асуудлуудыг томъёолох
боломжгүй юм бол бид үүнийг зоригтой шийдэж чадах бөгөөд энэ нь зөгнөл төдий
зүйл биш билээ. Энэ талаараа уг асуудал нь нэлээд онцгой. Гол нь аль нь илүү их
таалагдсан, боломжийн гэдэгтээ бус харин бидний хэрэгжүүлж болох хамгийн чухал,
бодит байдалд нийцсэн зөв санаа аль вэ гэдэг нь чухал билээ.
Энэ бүлгийн үлдсэн хэсэгт би хуулийн зорилгыг
харуулах зарим хийсвэрлэлийг авч үзнэ. Энд хэрвээ тухайн нийгмийн байгуулал нь өөрийн
зорилгоосоо гажаагүй л бол хууль гэдэг эрх мэдэлтний баримт бус гэдгийг
харуулахыг зорив. Би хууль гэдэг бий болсон хууль тогтоох байгууллагын баримт
хэмээх үзлийг эрс шүүмжилдэг. Удирдах байгууллага юуг хууль гэсэн байна тэр нь
хууль мөн. Энд ямар нэгэн зэрэглэлийн тодорхойлолт байхгүй бөгөөд хэн ч
“амжилттай”, “амжилгүй” хууль гэсэн ойлголттой байж болохгүй. Энэ ойлголт нь
хууль бол эрх мэдэлтний баримт хэмээн үздэг онолын гол санаа хэмээн үзэж байна.
Энэ онол бол хөдлөшгүй зүйл мэтээр ойлгогдож байж болно.
Гэхдээ би үүнийг тодорхойлж байгаа зорилготой нь
уялдуулан хоёр элементийн талаар аваад үзэхэд ойлгомжтой болно. Нэгдүгээрт
байгуулагдсан удирдлага нь бидэнд юу нь хууль болохыг хэлж байна гэдэг өөрөө
хуулийн бүтээгдэхүүн гэдгийг харуулж байна. Орчин үеийн нийгэмд хууль гэдэг
хамтын ажиллагаагаар л бүтдэг.
Парламент буюу хамтын ажиллагаа нь хүмүүсийн
дийлэнх хэсгийн дуу хоолойгоор тухайн эрхзүйн процессыг хүлээн зөвшөөрөх буюу
дагах хэрэгтэй болно. Ийм процедурын дүрэм журам нь ямар нэгэн хуулийн системд
хэрэглэгддэг найман шалгуурт бүгдэд тохирч байх ёстой. Иймээс Их Британийн
парламент өөрөө хууль гэж юу болохыг заах гэдэг парламент хамтын ажиллагаагаар
алив зүйл хэрхэн явдагдахыг зааж “хэлэх” учир ямар нэгэн эрхзүйн бүтцэд
амжилтын хэмжүүр гаргаж болно. Хэдий тийм ч гэсэн хэрвээ бид энэ асуудлыг бодит
байдалтай холбон үзэх болбол парламентын хууль батлах эрх мэдэл нь ямар нэгэн
цаад өгөгдөл бус харин зорилго бүхий хүчин зүтгэлийн ололт билээ. Харин бодит
байдлын талаарх хоёрдугаар алдаатай баримтлал нь эрх бүхий байгууллагын албан
ёсны бүтцийн тухай асуудлыг үл тооцдог явдал юм.
Энэ нь ямар нэгэн хууль болон тушаалаар
шаардагдаагүй харин хүний хүчин зүтгэлээс хамаарах нь олонтаа. Вебел нийгмийн
бүтцийн уламжлал болон бичмэл үндсэн хуулиар тогтоогдсон бүтэц нь төрөл бүрийн
үзэл санааны үр дүн байж болох ч илэрч гарч байгаа нь өөр байна гэжээ. Учир нь
өөр бусад хувилбар байж болно гэдгийг тооцохгүйгээр хийж болох бүх үйл
ажиллагааг шууд хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэдийгээр тухайн
ажиллагааг хэрэгжүүлэх албан ёсны заавар чиглэл нь байлаа ч гэсэн өөрийн хийж
байгаа зүйлээ тэр болгон бүрэн хэрэгжүүлдэггүй.
Албан бүтэц дэх ийм ялгааны талаархи нэгэн сайн
жишээ нь АНУ-ын үндсэн хуулинд байдаг. Энд хуулиудын эрхзүйн хамгийн наад захын
шаардлагын талаар томъёолсон байх ёстой. Гэтэл үндсэн хуулинд хуулийн хэвлэн
нийтлэлийн талаар юу ч заагаагүй байх юм. Үүнээс гадна хэрвээ энэ үндсэн
хуулиар хуулиуд нь хэвлэгдэн нийтлэгдээгүй гэдгийг олж хараад татвар төлөгчдийн
мөнгийг хэмнэж болно хэмээн сонгогчдодоо амлаж болно гэдгийг олж харахгүй
байгаа конгрессийн гишүүн үндсэн хуулиа сайтар судалсан эсэх нь эргэлзээтэй
болохыг харуулж байгаа хэрэг. Хэвлэн нийтлэлийн талаархи үндсэн хуулийн
шаардлагын хувьд нэгэнт буцаан хэрэглэх боломжтой хуулиуд нь ач холбогдолгүй
болсон тул хуулийн тайлбараар шийдчихнэ хэмээн маргаж болно.
Ингэж болох байлаа ч гэсэн хууль нь хэвлэгдэн
нийтлэгдэх ёстой гэсэн зарчмыг хамгийн түрүүнд баримталж байх талаар хэн ч өмнө
нь ярьж, хэрэгжүүлж байсангүй. Хуулийг зорилго бүхий бүтэц хэмээх
тодорхойлолтоос татгалзаж байгаа судлаач хуулийг нийгмийн эрх мэдэлтний нөлөөлөл
хэмээн үздэг.
Энэ эрх мэдлийг бий болгох үйл ажиллагааг хийж
байгаа хүн нь өөрөө ямар нэгэн бүтцэд ажилладаг ба тэд ямар нэгэн амжилтанд
хүргэхийн төлөө энэ бүхнийг хийдэг. Тэдний үйл ажиллагаа нь албан ёсны дүрмээр
явагддаг гэхээсээ хувь хүний дотоод үзэл санаагаар чиглүүлэгддэг. Хартын “
хуулийн үргэлжлэх чанар”-ын тухай асуудал буюу Рекс IV-ийн үед баталсан хууль
нь Рекс V хаан ширээг залгамжилахад хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал билээ. Энэ
нь албан ёсны байгуулалаас гаргасан бүхэн бодит амьдрал дээр хэрэгжихээс
ялгаатай гэдгийг харуулж өгч байгаа бас нэгэн жишээ болно.
Хуулийн үргэжлэх шаардлагын тухай асуудал нь
засгийн газар нь солигдохгүй л бол тухайн хууль энэ байдлаараа байна. Хэн нэгэн
хуулийг эрх мэдэл бүхий байгууллагын заавар болгон хууль гэж үздэг хүмүүст л
ийм асуудал гаргаж ирдэг ба тэд хүний шүүн тунгаах болон дотоод санаа нь
хуулинд нөлөөлж болно гэдгийг огт анхаардаггүй. Эрхзүйн хамгийн дээд эрх
мэдэлтний үйл ажиллагаан талаархи нарийн тодорхойлолтыг гарган, энэ асуудал
тодорхойгүй байвал эрх зүйн систем бүхэлдээ ямар нэгэн уялдаа холбоогүй зүйл
болж хувирна хэмээн нэгэн онолд авч үздэг.
Дахин хэлэхэд дээрээс гаргаж байгаа ямар ч чиглэл
заавар нь ямар нэгэн зорилгын үүднээс гарч байгаа билээ. Эрхзүйн системийн
элементүүдийн зохицуулалт нь бусдад хялбархан тулгагдчихдаг зүйл биш юм.
Ухаалаг удирдлага албан бүтцээр хийж чадахгүй байгаа зүйлийг нөхөж чаддаг нь
олзуурхууштай. Хууль бол бүхэлдээ зорилготой зүйл гэдгийг үгүйсгэх ямар нэгэн
үзэл санааг би онцгойлон анхаарч үздэг боловч тэр нь ердөө л нэг хүрээнд
баригдсан, өчүүхэн зүйлс байдаг.
Сэтгэлгээний
аль ч сургууль бодит байдлыг бүтэц, хамаарал, болон хэв шинжийн хүрээнд судлах
гэж оролдоогүй байна. Хэрвээ бид ямар нэгэн учир шалтгаангүй, зүй тогтолгүй
бороонд байна гэж үзвэл бидэнд энэ талаар ойлгож, ярилцах юу ч үгүй байх биз.
Хэрвээ бид хуулийг баримт бичиг мэтээр үзвэл үүнийг ямар нэгэн онцгой чанартай,
өөр бусдаас ялгагдах баримт бичиг хэмээн үзвэл зохино. Үнэхээр эрхзүйн бүх
онолчид энэ нь ямар төрлийн баримт бичиг болох талаар яридаг ба “буутай
эрийнтушаал заавар биш” харин хүний зан төлөвт зориулсан ерөнхий дүрэм журам
гэж үздэг.
Хууль гэдгийг тодорхойлох шинж чанаруудыг гаргаж,
илрүүлэх хүчин чармайлт бүхэн амжилт гэсэн шалгуурт нийцдэг. Яагаад заавал ийм
байх ёстой гэж? Энд ямар нэгэн нууцлаг шалтгаан байдаггүй. Харин хүний аль ч
нийгэмд дүрэм журмын хяналтан доор хүн тодорхой төрлийн үйл ажиллагаа
хэрэгжүүлдэгтэй холбоотой.
Тэдгээр нь ямар нэгэн бүтцэд орж ирэхээрээ өөрийн
дотоод логик уялдааг агуулах ба ямар нэгэн зорилгодоо хүрээгүй ч гэсэн тухайн
шаардлагадаа нийцэж байх ёстой. Учир нь хүмүүс эдгээр шаардлагад хандах өөрийн үнэлэмжтэй
байдаг бөгөөд эрхзүйн систем нь нийгэмд байгаа зарим нэг нийтлэг тааламжтай
зүйлсийн тусгал байна.
Ингэхээр
хууль нь өөрөө зорилго бүхий бүтэц тул эрхзүйн онолчид үүнийг ямар нэгэн цогц,
нэгдмэл тогтмол чанартай нэгэн бүтэц гэдэг. Хэрвээ эрхзүйн онол судлаач өөрийн
онолоо юу болохыг бүрэн ухаарсан бол тэрээр амьгүй байгалийн нэгдмэл бүтцийг
нээж байгаа эрдэмтний адилаар өөрийгөө төсөөлөх болно.
No comments:
Post a Comment