Pages

Thursday, September 17, 2015

ХУУЛИЙН БИЕ ДААСАН ЗОРИЛТУУД

ХУУЛИЙН БИЕ ДААСАН ЗОРИЛТУУД


Хоёр төрлийн зарчмын ялгаа байдаг. Энэ нь үүрэг хариуцлагын ёс суртахуун ба үүнийг биелүүлэх хүсэл тэмүүлэлийн хоорондох ялгаа, мөн хуулийн дотоод ба гадаад ёс суртахууны хоорондох ялгаа болно.

Хуулийн дотоод ёс суртахууны талаарх дүн шинжилгээ нь маш олон асуудлыг авч үздэг ба бүгдээрээ хуулийн бие даасан зорилтуудад чиглэж, ижил тэгш үүрэгтэй байна. Өнөөдөр бидний амьдралд байнга гардаг нэгэн маргаантай ёс суртахууны асуудал бол жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн тухай юм.

Өнөөдөр эрхзүйн зарчмууд нь энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн чадамжтай гэдэг нь ойлгомжтой. Мөн эрхзүйн систем нь энэхүү жирэмслэлтээс хамгаалах аргыг зөвтгөх юмуу үгүйсгэх эсэхийг дүрэм журам шударга, зарчимч чанараа хэрхэн барьж чадаж байгаа эсэхээс хамаарах нь ойлгомжтой.

Гэвч хуулийн дотоод ёс суртахуун нь хуулийн олон тооны бие даасан зорилтуудыг дэмжиж, үр дүнтэй байхад нөлөөлдөг хэмээн ойлгохдоо ямар нэгэн бие даасан зорилтыг тунгааж үзэлгүйгээр шууд хүлээн зөвшөөрч болно хэмээн үзэж болохгүй.

Тэр ч байтугай жирэмслэлтээс хамгаалах талаархи эрхзүйн өөрчлөлт гэх мэт объективыг шууд хүлээн зөвшөөрөх нь зарим үед тааруухан эрхзүйн ёс суртахуун гарч ирэхэд нөлөөлнө. Хэрвээ жирэмслэлтээс хамгаалах эмийг борлуулахыг хорих хууль гаргаж харин энэ нь ямар нэгэн бэлэг тэмдгийг шинжтэйгээр ном зохиолд бичигддэг бол энэ мэдлэг нь хүмүүсийг хүчлэх, шууд албадаж чадахгүй болсон үед эрхзүйн ёс суртахуунд маш хүчтэй нөлөөлөл үзүүлэх болно. Ингэхээр эрхзүйн системийн өөр бусад хэсэгт халдахаас нь өмнө тусгаарлаж авах нь зүйтэй.

Харамсалтай нь улс төрд нэг хүний ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл хууль болон батлагдаж, үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн санаа нь эрхзүйд тусгагдалгүй үлддэг. Энэ бүлэгт тавигдаж байгаа нэгэн зорилго бол хуулийн дотоод ба гадаад ёс суртахуунуудын хоорондын харилцан үйлчлэлцлийн асуудлуудад дүн шинжилгээ хийхэд чиглэв.


No comments: