Pages

Friday, September 18, 2015

ХУВААРИЛАГДСАН ШУДАРГА ЁСНЫ БАЙГУУЛАЛ


ХУВААРИЛАГДСАН ШУДАРГА ЁСНЫ БАЙГУУЛАЛ

Хуваарилагдсан шударга ёсны үндсэн асуудал нь нийгмийн системийн сонголтын асуудал байдаг. Шударга ёсны зарчмууд нь энгийн бүтцэд ашиглагддаг ба гол гол байгууллаууд нь хэрхэн энэ ауудалд зохицуулах вэ гэдэгт байдаг. Харин одоо шударга ёсны санаа нь тухайн гэгэн нөхцөл байдалд гарч болзошгүй асуудлуудыг зохицуулах цэвэр процедурын шударга ёсны тухай анхаарч үзэх ёстой болж байна.



Нийгмийн систем гэдэг үр дүн болон гарч байгаа хуваарилалт нь алив зүйлсийг ил гаргахын тулд зохион байгуулагддаг билээ. Энэ эцсийн зорилгод хүрэхийн тулд тухайн нэгэн улс төр эрхзүйн байгуулалд тохирох орчинд нийгэм эдийн засгийн үйл явц өрнөж байхаар авч үзэх хэрэгтэй. Эдгээр цаад орчин болсон байгуулалтгүйгээр хуваарилалтын үйл явцын үр дүн нь шударга бус байна.

Орчны шударга байдал нь дутагдах болно. Энэхүү орчин болсон байгуулалын талаар капитал ба байгалийн нөөцийг эзэмших хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг ардчилсан оронд төгс утгаараа зохион байгуулагддаг байж болно хэмээн товч тодорхойллоо. Эдгээр зохион байгуулалт нь танил агаад гэвч эдгэр нь шударга ёсны хоёр зарчимтай хэрхэн зохицдогийг мэдэх хэрэгтэй болно.

Харин социалист системийн орнуудын өдөөх хүчин зүйлсийн талаар хожим үзэх болно. Юун түрүүн энгийн бүтэц гэдэг иргэдийн тэгш байдал, эрх чөлөөг хамгаалсан үндсэн хуулиар зохицуулагддаг байна гэж үзнэ.

Сэтгэлгээ ухамсарын эрх чөлөөт байдал нь баталгаажиж, улс төрийн эрх чөлөөний шударга гэсэн үнэлэмж бүхэн хэрэгждэг гэе. Улс төрийн үйл яц өрнөж, тухайн үйл явц бүхнийг хүлээн зөвшөөрөх ба төр ба батлагдан гарах хууль тогтоомжийн хооронд сонголтын шударга процедуртай байна.

Үүнээс гадна энд хүн бүрт ижил тэгш боломж олдсон байна. Энэ нв юу гэсэн үг вэ гэхээр ердийн нэгэн нийгмийн нийтийн капиталыг эзэмшихийн зэрэгцээ төр хувийн сургуульд татаас өгөх эсвэл олон нийтийн сургууль байгуулах журмаар хувь хүний болвсрол, соёлын мэдлэгийг олж авах боложмийг ижил тэгшээр олгох ёстой.

Мөн эдийн засгийн үйл ажиллагаа болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох боломжийг хангана. Үүнд хүрэхийн тулд төр хувийн компани, нийгэмлэг байгуулах явдлыг хуульчилж, тухайн хүсэн газартаа ороход нь монополь хязгаар, саад бий болохоос урьдчилан сэргийлж байдаг. Эцэст нь төр тухайн гэр бүл өвчин, ажилгүйдэл, болон орлогын нэмэгдэл зэрэг тусгай бодлогоор нийгмийн амьдралын хамгийн доод шаардалагд хэрэгтэй зүйлсээр хангаж өгнө.

Ингээд орчны байгууллыг тогтоож өгөхдөө төр дөрвөн гол салбар болон хуваагдаж болно. Салбар бүр нь төрөл бүрийн агентлагуудтай. Үйл ажиллагаа нь нийгэм эдийн засгийн тодорхой гэн нөхцөл байдалд зориулсан байна. Гэхдээ энэ хуваарилалт нь төрийн ердийн нэгэн зохион байгуулалт биш харин өөр өр үүрэгтэй байх ёстой. Тухайлбал хуваарилалтын салбар нь жишээ нь үнийн системийг өрсөлдөөнитйн нөхцөлд байлгаж, зах зээлд байж болохгүй хүчин зүйл бий болохоос сэргийлж байха хэрэгтэй болно. Ийм хүч нь нэгэнт зах зээл нь ямар нэгэн үр ашигийн шаардлага, газар зүйн хүчин зүйл, өрхийн сонолтоос хамааран илүү өрсөлдөөнтэй байхаар бий болж чадахгүй. Харин энэ хуваарилалтын салбар нь асуудлыг тодруулж, засварлаж болно. Гэхдээ энэ бүхнээ тохирох татвар, татаас, өмчийн эрхд хуулийн өөрчлөлт, зохицуулалт хийх, тохирох нийгмийн халамжийн тэтгэлэгийг тооцох , үнийг хэмжих зэрэг ажил гүйцэтгэнэ. Энэ ч зорилгоор тохирох татвар татаас нь ашиглаж, ингээд асуудал дээр тулгуурлан өмчийн эрхийн хулийг өөрчилж болно.

Салбарыг тогтворжуулахын тулд ажил эрхлэлтийг хэн хаан ажиллахыг хүсэж байна тэндээ ажиллаж, санхүүгийн алдагдлыг хүчтэй эрэлтээр нөхөж байх явдал болно. Эдгээр хоёр салбар нь хамтдаа зах зээлийн эдийн засгийг үр ашигтай байлгахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Нийгмийн хамгийн наад захын шаардлага нь шилжүүлэх салбарын үүрэг байна. … Энэ энгийн санаа нь энэ салбарын ажиллагаа нь бүртгэлд орж нөгөө талыг грагж байгаа маргааныг хүндлэх боломжиттнхцөл бүрдэх ёстой. Өрсөлдөөнт үнийн систем нь хэрэгцээ шаардлагад төлий л хамагагүй тул энд хуваарилалтын цорын ганц арга хэрэгсэл нь болж чадахгүй.

Мөн нийгмийн шударга ёсыг хангахад бас нэгэн хүчин зүйл нь хөдөлмөрийн хуваарь байна. Янз бүрийн байгуулалууд нь төрөл бүрийн шаардлагатай байна. Чөлөөт өрсөлдөөнд зах зээл нь голдуу ажил мэргэжлээ чөлөтэй сонгох, нөхцөл нөөцийг үр ашигтай хэрэглэхэд зарцуулах, өрх гэрүүдэд бараа таваарыг хуваарилахадаа чөлөөтэй байхыг баталгаажуулдаг.

Тэд цалин ба ашитгин талаарх циклс маягын үйл явц бүрдүүлж, шижлүүлэх салбар нь тухайн хэрэгцээний зарим нэг нь сайн ядагдаж байгаа эсэхийг зохицуулна. … Тодорхой дүрэм заавар нь ямар нэгэн тусгайлсан байгуулалтай холбоотой болно. Үүнийг орчны системд эдгээр дүрэм журам нь хэрхэн тэнцвэрээ олж байгааг тодорхойлдог систем гэж үзжээ. Нэгэнт шударга ёсны зарчим нь бүхэл бүтэн бүтцийг зохицуулах тул эдгээр нь мөн энэ дэг журмыг зохицуулах болно.

Ерөнхийдөө ээн тэнцвэр нь гол гол улс төрийн үзэл баримтлалын дагуу өөрчлөгдөж байна. Хуваарилалтын шударга ёс нь цаад орчны байгуулалаас, нийт орлого, цалин болон бусад орлого хэрхэн дамжулагдаж хуваарилагдаж байгаагаас шууд хамаарна гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт энэ нь амьдралын хэрэгцээ ба боломжит стандартыг авч үздэггүй тул нийт орлогын өрсөлдөөнт тодорхойлолт гаргах шалтгаан байна. Хууль тогтоох талаас нь харвал энэ нь хэн нэгнийг хамгаалах, тухайн зах зээлд гарч болох аюулын эсрэг хамгаалалт хийх нь ухаалаг алхам болно. Үнэхээр ялгаатай байдлын зарчим нь үүнийг шаардаж байдаг.

Гэвч нэгэнт шилжүүлгээр хамгийн доод төвшнигй хангах боломжтой тул үлдсэн нийт орлогыг үнийн системээр тогтоох нь шудараг болно. Гэхдээ энд монополь хязгаарлалт, хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчин зүйлсийн нөлөөг багасгасан байна. Цаашилцал хэрэгцээний маргаантай ажиллахад орлогыг хамгийн доод цалингийн төвшингөөр хэмжиж болно.

 Мөн нэг салбар нь нэг нь нөгөөтэйгөө хамтрач, зохицох ёстой. Нэгэнт зах зээлд гэдэг хүний хэрэгцээн дэх дутгаддлыг хангахад чиглэх тул эдгээрийг өөр өөр зохицуулалтаар холбогпож, уялдана.

Шударга ёсны зарчим нь хангалттай эсэхээс хамгийн бага цалинг нийт ордлого (цалин дээр шижлүүлэг нэмэгдэнэ) зэргийг урт хугацаанд хамгийн дээд төвшинд хүргэхийг зорино. (энэ нь тэгш эрх чөлөө, ижил тэгш боломж олгох замаар)

Эцэст нь хуваарилалтын салбар орно. Үүний зорилго нь боломжит шудараг ёсыг татвар, ба өмчийн эрхэд шаадлагатай тохируулга, өөрчлөлт хийснээр хуваарилж, тогоож болно. Энд салбарын хоёр асуудал гарч ирнэ. Юун түрүүн өв хөрөнгө,бэлэгт үлэмж хэмжээний татвар, шилжүүлсэн өв хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах алхам хийдэг. Энэхүү хөшүүрэг, зохицуулалтын зорилго нь орлогыг өсгөх биш харин баялагийн хуваарилалтыг аажим аажимаар зохицуулан тэгшитгэж, улс төрийн эрх чөлөө, ижил боложмийнг эрх чөлөөнд томоохон өөрчлөлт оруулж болохуйц хүчин зүйлд эрх мэдэл төвлөрөхөөс урьдчилан сэргийлж байна.

Тухайлбал шаталсан зарчим нь тухайн өвлөн авсан хүнд зориулан ашиглаж болно. Үүнийг хийснээр өмчийн өргөн задаргааг бий болгох нь шаардлагатай нөхцөл бөгөөд энэ нь тэгш эрх эрх чөлөөний шударга үнэлэмжийг мөрддөг үед тун чухал юм. Баялагийг тэгш бусаар өвлөн авах нь оюуны тэгш бус өв залгамжлаас төдий л дээрдээд байх тэгш байдалд, эрх биш юм. Эхний хүн нь нийгэмд хяналт тавих, байр сууриа олоход тун амархан байна.Хамгийн гол зүйл нь боломжит тэгш бус байдал нь ялгаатайн зарчим дээр суурилж болно.

Хэрвээ хүлээн зөвшөрсөн бол үүнээс гарах тэгш бус байдалд нь хамгийн бага өв хөрөнгө нь эрх чөлөөтэй холслоод ижил тэгш боломж олгоно. Боломжийн тэгш байдал нь соёл боловсролын ижил боломжийн тухай ярих ба тэдэнд өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэх, өөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагад, өдөөх хүчин зүйл нь ижил байна гэсэн үг. Тухайн байгуулал нь тэгш бус байдлын хэм хэмжээ нь байж болох хязгаараас давсан, улс төрийн эрх чөлөө нь өөрийн үнэ цэнээ алдах үед имй асуудал зайлшгүй тавих хэрэгтэй болно

Хуваарилалтын салбарын татвар болон хууль тогтоомж нь энэ хязгаараас алив асуудал давж гарахаас сэргийлдэг. Үнэндээ онолоор хөтлөгдсөн улс төрийн шүүн тунгаах асуудалд энэ хязгаарын тухай яригдвал сайн мэдрэмж, илэн далангуй мэдрэмж гарган ирнэ. Энэ талын асуудал дээр шударга ёсны тухай онолд ямра нэгэн зүйл байдаггүй. Үүний гол зорилт нь зарчмуудыг боловсруулж, тухайн орчны байгууламжийг зохицуулахад оршино. Хуваарилалтын салбарын хоёрдугаар хэлэлцэх нэгэн зүйл бол шударга ёсны зарчимд шаарддаг орлогын өсөлттэй холбогдсон татваырын тухай асуудал байна.

Нийгмийн нөөц боломж нь төрийг нийгмийн барааг хангаж, ялгаатай зарчмуудыг хангаж байхын тулд шаардлагатай шилжих төлбөрийг хийх боломжыг олгдог байна. Энэ нь хуваарилалтын салбарт харъяалагдана. Учир нь татварын ачаалал нь шударгаар хуваарилагдах ба төрөөс үүнийг шударгаар зохицуулахад оршино. Олон тооны бэрхшээлтэй, нарийн төвөгтэй асуудлууд үүнд байдаг ч пропорциональ хамаарал бүхий татварыг бий болгох нь хамгийн чухал байна.

Нэг талаас оролгын татварын талаар шударга ёсны дүрэм журмын төвшингөөр авах нь зүйтэй ба ингэснээр тухайн хүн хэр зэрэг бараа бүтээгдэхүүний нийт хэмжээний хэдэн хувийг авч байгаагаас хамаарах биш харин тухайн хүн хэр зэрэг хувь нэмэр энэ бүтээгдэхүүнийг бий болгоход оролцсон зэрэгээс хамаардагтай холбоотой. Нийт хэрэглээн дэх пропорциональ татвар нь голдуу тухайн нөхцөл байдлаас хамаарах ба энэ нь тухайн хүн бүрт нэгдсэн арга замаар татвар ноогдуулахад хүргэнэ. Ингэнсээр шаталсан хувь хэмжээ нь шударга ёсны зарчим, болон тэгш боломжийг хангахын зэрэгцээ өмчийн хуримтлал, эрх мэдлийг зохицуулах боломж хангана.

Энэ журам дүрэм нь бодлогын асуудал дахь томоохон ялгаануудыг заж өгнө. Хэрвээ пропроциональ татвар нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагдах хэрэгтэй. Учир нь оролцоо нь өөрөө үр өгөөж муутай байна. Харин энэ нь хэрвэ тухайн нөхцөлд уян хатан байя гэж үзэж байгаа бол шийдвэр гаргахад маш чухал аж. Энэ бол бодлогын асуудал болохоос шударга ёсны онолын асуудал биш хэмээн өмнө нь үзэж байсан.

Ямар ч тохиолдолд ийм пропорциональ татвар нь сайтар зохион байгуулдагдсан нийгэмд дээрх хоёр зарчмыг байлгаж байхад онцгой ач холбогдолтой. Энэ нь одоо байгаа байгуулал дахь шударга бус байдал нь хэт шаталсан татвар нь бүх зүйлсийг анхарч үзэхэд боложмгүй болгодог. Амьдрал дээр бид зарим нэг шударга бус юмуу хоёрдахь нь уу, эсювэл дүрэм журамын алийг нь сонгох асуудалтай тулгардаг. Ингээд бид энэхүү арай шударга бус зүйл нь бага хэсгийг сонгох хэрэгтэй болно. Заримдаа тухайн байдал нь шударга системд авч үзэж хэзээ ч болохгүй бодлого ба арга хэмжээг хамарсан байх нь бий. Хоёр алдаатай зүйл нь энэ байдлыг звөтгөх ба хамгийн боломжит зохицуулалт хүртэл өөрөө төгс бус тэнцвэрт байдаг ба шударга бусаар нөхөн төлбөрийг тохируулдаг байна.

Хуваарилалтын салбарын хоёр хэсэг нь шударга ёсны хоёр зарчмаас урган гардаг. Өвлөл ба орлогын татварыг шаталсан хэлбэрэр тотгоон, өмчийн эрхийн эрхзнй тодорхойлолт нь өмч эзэмшдэг нийгмийн ардлчлалд тэгш эрхийн байгууллыг баталгаажуулах ёстой ба тэдгээр нь эрхийн шударга тэгш эрхийг бий болгож өгнө. Пропорциональ зарлагын буюу орлогын татвар нийгмийн бараа, шилжих төлбөр, боловсролд иргэн бүр олж авах тэгш боломж олгох, буюу хоёрдугаар зарчмийг биелүүлэхэд шаардлагатай орлогын эх үүсвэр болно.

Гэхдээ энд татвар гэдэг тухайн хүний төлбөрийн чадвар болн хэр зэрэг ашиг тус бий болгосноос хамаарах ёстой гэсэн уламжлалт хэлбэрийн тухай огт авч үздэггүй. Нийтлэг ойлголт ёсоор зарлагын татвар нь захиран тушаах хэлбэртэй байна. Нэгэнт хуваарилалтын хувь ноогдлын асуудал нь тухайн нийгмийн байгууллын зохион байгуулалтыг харах гол шалгуур болох тул тухайн асудал нь бусдаас хараат бус байдал, тухайн нэгэн хязгаарлагдмал төвшинд байна.

Мөн хуваарилалтын салбарын зохион байгуулалт нь тухайн хүний ашиг сонирхолын тухай асуудлыг авч үздэггүй гэдэг нь нотлогддог. Өвлөл болон орлогын шаталсан татвараас харахад л ххувь хүний ахиу ханажмийг бий болгох явдлыг бууруулж, хүн бүр ижил тэгш ашиг сонирхолтой гэдгийг анхаарч үзээгүй байна. Хуваарилалтын салбарын гол зорилго нь мэдээжийн хэрэг ханамжийн цэвэр тэгш тэнцвэртэй байдлыг хамгийн дээд түвшинд хүргэхэд бус харин шударга нийгмийн байгууллыг бий болгоход оршино. Тухайн ашиг сонирхолын тухай эргэлзээ нь үл зохицдог.

Энэ асуудал бол ашиг сонихолын онолд л хэрэглэгдэхээс гэрээний онолд авч үздэггүй. Ингээд би тухайн төрийн салбаруудын зорилго нь тухайн газар капиталыг олж авах боломж нөхцөл өргөнөөр олгдог боловч заавал тэгш байх албагүй адрчилсан дэглэмийн тухай ярьж байна.Нийгэм гэдэг аль нэгэн жижиг сектор нь бүхий л бүтээлч эх үүсвэрийг голлон эзэлтэлээ хуваагдаагүй байна. Хэрвээ ий байдалд хүрвэл хуваарилагдах хувь ноогдол нь шударга ёсны зарчмыг хангах ба зах зээлийн эдийн засгийг шүүмжилдэг олон социалист шүүмжлэлд нийцэх болно. Гэвч онолд ямар ч байлаа гэсэн либерал социалист дэглэм нь энэхүү шударга ёсны хоёр зарчимыг мөн хангах чадвартай гэдгийг дурьдах хэрэгтэй.

Энд үйлдвэрлэл гэдэг олон нийтийн эзэмшил ба үйлдвэрийн газруудыг ажилчдын зөвлөл эсвэл төдний сонгосон төлөөлөл удирддаг гэж үзнэ. Хамтын шийдвэр нь тухайн эдийн засгийн бүтцийн талаар заасан үндсэн хуулиар батлагдсан ардчилсан системээр шийдэгдэнэ. Имй төрлийн эдийн засгийн орчинд компаниуд өмнөх нөхцлөөсөө бүр ч илүүтэйгээр зах зээлийн хүчин зохицуулагдана.

Хэдийгээр тухайн нийгмийн байгуулал нь өөр хэлбэр ялангуяа хуваарилалтын хүрээнд өөр хэлбэр үүсгэж болох боловч энд шударга хуваариалтын хувь ноогдолд хүрэх зарчим байхгүй гэх шалтгаан байхгүй юм. Шударга ёсны онол нь өөрөө ямра нэгэн дэглэмийн хэлбэрт таалагдах албагүй байна. Бидний үзэж байсанчлан хүмүүст тухайн системийн аль нь хамгийн сайн тохирох вэ гэдэг тэдний нөхцөл байдал, байгуулал, түүхэн уламжлалаас ихээхэн хамаарна.

Зарим социалистууд бүх зах зээлийн байгуулалын явцгүй гээд үүний оронд хүн нийгэм болон бусдын төлөө илүү ихийг хийх эрмэлзэлтэй болго тийм эдийн засгийн систем тогтоохыг хүсдэг байна. Юун түрүүн зах зээл гэдэг бол үнэхээр төгс бус хэлбэр гэдэг нь үнэн боловч тухайн нийгмийн байгууллын нөхцөлд цалингийн боолчлол устсан байдаг. Хүмүүс харьцаалалт хийн сонголт хийх бүрэн боломжтой гэдэгт хамаг учир байна. Эдийн засгийн үйл ажиллагааг хүнд суртлаар удирдах боложмгүй ба энэ нь нийгмийн зохион байгуулалт гэхэсээ үнийн системд хналт хэрэгжих болно. ЭНэ үйл ажиллагааны хувьд өрсөлдөөнт байдал гэдэг бол хүний бус харин автомат үйлдэл болон хуювирна. Ингэснээр тухайн хувь хүн ухаалаг шийлвэр гарагх нөхцөлгүй болно гэсэн үг. Гэхдээ имй зохион байгуулалтын давуу тал нь мөн зах зээлийн системийг ашиглах нь хүний боломжит автономийг үгүйсгэдэггүй.

Ардчилсан нийгэм эдгээр давуу талуудыг харсан байдаг тул шударга ёс хангаж чадах тйим системийг хэрэгжүүлдэг. Энэхүү улс төрийн шийдвэр нь тухайн орчны байгууллыг зохион байгуулахун адил чухал ба төгс хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд чөлөөтэй байна. Цаашилбал шударга ёсны онол нь нийгэм ба бусдын төлөө өдөөх хүчин зүйл дээр тодорхой хязгаар авч үздэг. Энд хувь хүн ба бүлэг нь тухайн өрөсөлдөх үедээ тэд аль болох шударгаар үйл ажиллагаа явуулж, өөрсдийн зорилгоо хаяхдаа бэлэнб ус байдаг ажээ. Хүн гэдэг бодит байдлаараа хувиа бодсон гэсэн утгаар илэрхийлдэггүй ба цаашид өөрийн зорилгоо тодорхойлсон.

Нэгэнт нийгэмд бүх хүн өөрсдийн зорьсондоо хүрч, эсвэл зөрцилдөөнгүй хэрэгцээгээ, шаардлагаа хангах гэж байдаггүй ба ингэснээр шударга ёсноос адвж гарахгүй. Харин эрхийн зарчмууд болон шударга байдлын зарчим шаардлагатай тимй тохиолдлуудад багассан байна.

 Хэдйигээр би Үнэнтөгс зүйлийн тухай ярих гээгүй боловч ер нь имй юм байж болох л юм гэсэн бодолтой байна. ЭНд шударга ёсны онол нь өөрөө ач холбогдолтой гэдэг нь мэдэгдэж байна. Тхуайлбал энд хэдийгээр энэ нь хувь хүний зорилго, эрэлт, шаардлагыг олон янз байгааг хүлээн зөвшөрч байгаа бөгөөд тухайн нийгмийн бүтээгдэхүүнд хүрэх талаар өөр хоорондоо зохицодоо уялдаа гаргах талаар авяч үздэг. Хамгийн гол нь шударга ёсны зарчим нь төрөл бүрийн дэглэмд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Одоо тухайн байгуулал дахь шудараг ёсны хоёр зарчмын талаар сүүлийн үгээ хэлмээр байна. Өмнө нь гаргаж ирсэнээ дахин авч үзэж ажигав.


Нэгдүгээр зарчим Хүн бүр бүгдэд тохирсон эрх чөлөөний системд тохирсон тэгш энгийн эрх чөлөөний хамгийн өргөн тархсан цогц системд ижил тэгш эрхтэй. Хоёрдугаар зарчим Нийгэм ба эдийн засгийн тэгш бус байдалд байхын үндсэн шалтгаан нь А. Хадгаламжийн зарчимын дагуу хамгийн сул дорой хүндээ хамгийн ихийг өгөх Б. Хүн бүрт тухайн эрх мэдэл, албан тушаалд хүрэх чөлөөт боломж олгохын тулд үйлчилдэг.

No comments: