XVII зуун Манжийн эрхшээл дэх Монгол тамга
XVII зууны гучаад оноос манж нар Монголыг байлдан дагуулах үе шаттай үйл ажиллагаагаа эхлэн Ар, Өвөр, Баруун монголыг эрхшээлдээ оруулсаар XVIII зууны дунд үед Монгол орныг бүхэлд нь эзлэн авчээ.
Манжийн ноёрхолын үед Монголыг захирах дээд эзэн нь Манжийн эзэн хаан байж, Монголын эрх барьж байсан ноёдыг түшмэлээ болгон, тэдэнд цалин пүнлүү олгох, хэргэм зэрэг шагнах, угсаа залгамжлах, тушаалаас огцруулах, нутгийн хил зааг тогтоох, цаазаар авах зэргээр Монголын дээд эрхийг барьж байв.
Манжийн үеийн Ар Монгол гэсэн ойлголтонд Халхын гурван аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Манж нар Халхыг эзлэн авсныхаа дараа засаг захиргааг өөрчлөн, улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулах зорилго хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд урьд нь 7 том отогтой байсан Халхыг 1691 онд 34 хошуу, сүүлд цувруулан хошуудын тоог нь нэмсээр 1760 он болоход 86 хошуу болгосон нь XX зууны эхэн хүртэл өөрчлөгдөөгүй юм.
Манжийн эрхшээлд орох үедээ Монгол орон Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан гурван аймаг байв. Хошууны доторх нэгж нь сум байв. 150 өрхийг нэгэн сум болгоно. Хошууны хүн амаас шалтгаалан сумын тоо харилцан адилгүй байж. Сумыг занги тушаалтан захирна. 150 хүрэхгүй өрхтэй сумыг хондого /хагас/ сум гэдэг байв. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан Сайн ноён хан хэмээн нэрлэснээр 4 аймагтай болов. Манжийн төрөөс 1577 онд Очирой бат түшээт хан, Халхын зүүн гарын Шолой ноёнд Сэцэн хан, баруун гарын Лайхур ноёнд Засагт хан, Манжийн төлөө үнэнч зүтгэн гавъяа байгуулсан чин ван Дашдондовт Сайн ноён хан гэдэг цол өргөмжилсөн байдаг. Ийнхүү халх дөрвөн аймгийг байгуулж, хан нарт нь манж монгол үсэг үг бүхий тамга атгуулсан байдаг. Манжууд Монголчуудыг хүлцэнгүй номхон болгож дарлахын тулд засаг захиргааны бүтцийг улам бүр жижигрүүлэн багасгаж байв. Манжийн үед
Халхын түшээт хан аймагт 20 хошуу, 51 сум
Засагт хан аймагт 19 хошуу, 17 сум
Сэцэн хан аймагт 23 хошуу, 40 сум
Сайн ноён хан аймагт 24 хошуу, 31 сум байв.
Халх Монголын хошуудыг энэ мэтчилэн жижиглэн бутаргаж, захирагч нарт нь манж, монгол үг үсэг бүхий тамга олгосон байдаг. Тэр үеийн Ар монголын засаг захиргаанаас том нэгж нь аймаг байв. Аймгийн хан нарыг хошууны засаг ноёнтой адил болгож, тэдний дээр нь чуулган дарга, дэд дарга нарыг бий болгон цол зэргийг шинэчлэн тогтоож, албат, сум, хамжлага, шавь ардын үүрэг заагийг нарийвчлан тогтоож байв. 1728 онд Манж нар Халхад аймгийн чуулган гэгчийг байгуулж анхандаа аймгийн хан нарыг чуулганы даргаар томилж байснаа удалгүй Манжид үнэнч монгол ноёдыг тавьждаг болжээ.
Энэ үеийн Монголын төрийн тамгануудад дөрвөлжин бичиг, төвд үсгээр бичиж хэрэглэж байсан баримт байдаг. Жишээ болгон хоёр тамгыг зохих хэмжээний тайлбартайгаар авч үзье.
1.Манжийн тэнгэр тэтгэсний долдугаар он буюу 1742 онд Халхын засагт ханы хэргэм залгамжилсан Цэрэнбалдарын тамгыг авч үзье.
Тамганы иш догны гаднах байдлыг хоёр талаас нь харах юм бол бариулын доод хэсэгт Бадамцэцэг, ишний дөрвөн галд галан дотор дүүлж байгаа лууны дүрс, ишний дээд талд “үргэлж баясгалантай гэсэн утга” агуулсан зөрсөн хоёр загас, ишний хоёр талд луу, бадамцэцэг сийлбэрлэсэн байна. Улны гол дунд 3,5 мм хэмжээтэй оюу шигтгэсэн, гал ултай шармал тамга байна.
Засагт хан Цэрэнбалдарын тамганы дардас
Тамгын бичээс нь төвд үсгээр дөрвөн мөр босоо дөрвөлжин үсгээр эвхэж бичсэнийг монголчилбол:
-Засагт хан
-Дархан Цэрэнбалдар
-Тамга
-Хамгаас сайтар ялна хэмээжээ.
Засагт хан Цэрэнбалдар нь манжийн хаанаас цол хэргэм, шагнал олныг авсны нэг нь энэ тамга болой.
2.Дархан вангийн тамга
Халхын ноёдын дотор дархан цолтой ноён хэд хэд байжээ. XIX зууны үед ван хэргэмтэй, дархан цолтой том засаг тайж хоёр байсны нэг нь энэхүү Түшээт хан аймгийн засаг дархан ван байжээ. Энэ дөрвөлжин тамга нь бидний судлан үзсэн тамгануудаас нилээд онцгой ихэмсэг сүрлэг байдалтай, хэмжээ нь засаг ноёдын төрийн тамгаас төдийлөн багагүй ган ул нь 8 х 8 см, зузаан нь 1 см, хүрэн зандан суурь нь 2 х 8 см, дог бариул нь 7 х 8 см, гадуур цулгуй хүрээ нь 1 см, дотуур алхан хээ хүрээ нь 0,8 см байж.
Түшээт дархан вангийн тамганы бариул догийн зураг
Дөрвөн мөр босоо, дөрвөлжин үсгийн төвд бичээстэй. Бичээсний дээд талд, гадуурх цулгай хүрээн дээр гурван цэгээр “чандмань” тамгыг дүрсэлжээ. Энэ нь тамганы эзний овгийн буюу өмчийн тамга нь “чандмань” тамга байсны илэрхийлэл байх талтай. Тамгын бичээсийг монголчилбол: “Түшээт /хан аймгийн/ дарван ван тамга хотол чуулган болой /хотол тансаг болой/ гэж бичсэн байжээ”
Түшээт ханы тамга, түүний дардас
Чуулганы дарга нарт Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас тусгай “… аймгийн чуулганы дарга” гэсэн манж монгол бичигтэй бариул нь оцойж суусан барын дүрстэй, тавиас доошгүй лан холиотой мөнгөөр цутгаж үйлдсэн тамга өгч, тухайн аймгийн шүүн таслах, өртөө харуул, албан татварын хэргийг хариуцуулжээ.
Манж чин улсын үед Монголын ноёдод Чин ван, Жун ван, Бэйл, Бэйс, Улсын түшээ, Улсад туслагч зэрэг зургаан дэсээр хэргэм зэрэг олгож хөхүүлэн өргөмжилдөг байлаа.
Манжийн эрхшээлийн үед Монголд бурханы шашин ихээхэн газар авч олон хутагт хувилгаад, хүрээ хийд буй болсон. Манжийн хаанаас тусгайлан шавь захирахыг зөвшөөрч тусгай тамга олгосон том лам нарыг “тамгатай хутагт” гэж нэрлэж байв. Чин гүрний ноёрхлын сүүл үед Ар Монголд Богд Живзундамбаас гадна тамгатай 13 хутагт байв. Үүнд: Засагт хан аймагт Жалханз хутагт, Ялгуусан хутагт, Бэгэр номун хан,
Сэцэн хан аймагт Егүзэр хутагт, Ялгуусан хутагт,
Сайн ноён хан аймагт Зая бандид хутагт, Эрдэнэ бандид хутагт, Чин сүжигт Номун хан, Нар банчин хутагт, Эрдэнэ мэргэн хутагт, Шивх ширээт хутагт, Наран хутагт, Хамба хутагт гэдэг байжээ.
Тамгатай хутагт хувилгаадыг харъяат нарыг шавь гэнэ.
Манжийн төрөөс хутагт хувилгаадыг тодруулан залах журам болон тэдний зэрэг дэв, эрх хэмжээ зэргийг хуульчлан тогтоодог байв. “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”-ийг 1351 дүгээр зүйлд:
-Аливаа хутагт, номун хан, бандид, хамба, цорж болвоос тушаалын зэрэг мөн.
-Улсын багш, самади багш болвоос нэр цол мөн
-Харъяат хутагт нар нь Хишигт Улсын Багш мөн зэрэг нарийн заалт журмыг мөрдөж байв.
Тамгатай хутагт нарын хэргийг эрхлэн шийтгэдэг газрыг шанзудбын яам хэмээн нэрлэдэг байж. Богд Жибзундамбын шанзудбын яамыг бусад тамгатай хутагт нарынхаас ялгаж, Эрдэнэ шанзудбын яам гэж нэрлэн 1723 онд байгуулж, манжийн хаанаас тусгай тамга олгожээ.
Богд Жибзундамбын Их шавийн яам нь аймгийн чуулганы эрхтэй бөгөөд их хүрээний 30 аймаг, 10 их дацан, баруун хүрээ, Амарбаясгалант, Дамбадаржаалин, Эрдэнэзуу зэрэг хүрээ хийдийг харъяалан захирч байв.
Харин бусад тамгатай хутагт, хошуудын жижиг хүрээ хийд нь Богд Жибзундамба болон түүний шанзудбын яаманд захирагддаггүй байжээ. Эрдэнэ шанзудбын яаманд лам, хар зайсангууд ээлжээр жасаалсан сууж хэрэг шийтгэнэ. Тэгэхдээ лам зайсан нь лам шавь нарын, хар зайсан нь хар шавь нарын хэргийг эрхэлнэ. Эрдэнэ шанзудбын яам шавийн дотор гарсан хэргийг шийтгэхдээ “Халх журам” хэмээх хуулийг голлон баримталж байлаа. Харин бусад аймаг хошуудын холбогдсон хэргийг тухайн аймаг хошуудтай эрх баригчидтай хамтран, Манжийн хуулийг баримтлан шийтгэж байжээ.
Манжууд XVIII зууны тэргүүн хагаст Халх Монголд олон тооны цэрэг оруулж 1733 оноос Манжийн их цэргийн жанжны орлогч бөгөөд хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслах жанжны газар гэдгийг Улиастайд байгуулж, “Улиастайн жанжин” гэж нэрлэсэн байна. Улиастайн жанжны шууд харъяанд Их хүрээний сайд, Ховдын амбаны газар хамаардаг байв. Эдгээр газрын манж жанжны дор аймгуудын чуулганы газар багтдаг байлаа. Дөрвөн аймгийн гаднах жасаа, жанжны жасаа нь чуулганы болон жанжны тушаал шийдвэрийг хэрэгжүүлэгч байгууллага байв.
Манжийн төрөөс Монголыг захирах бүх үйл ажиллагааг хатуу чанга хуулиар зохицуулж байлаа. “Зарлигаар тогтооосн Манж дайчин улсын бүгд хууль”, “Гадаад Монголын төрийг засаг явдлын яамны хууль зүйлийн бичиг” зэрэг хуулиудад шинэ шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг хийж хэрэглэж байв. “Гадаад Монголын төрийг засаг явдлын яамны хууль зүйлийн бичиг” хуулийг эхлээд манжаар зохиож, дараа нь монгол хэлэнд хөрвүүлсэн нь нийтдээ 63 дэвтэр болж байжээ. Манж нар Монголчуудын гараар боловсрогдсон Монгол нэртэй хуулиар өөрийн бодлогыг хэрэгжүүлэх нь нэн их ач холбогдолтой байв. 1709 онд Түшээт хан тэргүүлэн Монголын нөлөө бүхий хан ноёд чуулан “Халх журам” нэртэй хууль баталжээ. 1770 он хүртэл манжууд энэ хуульд 14 удаа нэмэлт өөрчлөлт хийж ашиглаж байв. “Халх журам”-д нийгмийн олон талт харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгасан бөгөөд өмнө үеийн монгол хуулиудын уламжлалыг авсан тул Монголчуудын эрх ашигтай нийцсэн олон заалт орсон хууль юм.
Ийнхүү Монголын засаг захиргааны байгуулалтын үйл ажиллагаа нь манжийн төрийн бодлогыг Монгол газарт хэрэгжүүлэх механизм болон хувирсан байна. Манжууд халх монголын засаг захиргааны бүтэц зохион айгууллатыг өөрийн талд ашигтайгаар өөрчлөн төрийн тамгаараа батламжлагдсан дэглэмийг тогтоосон байна. Монгол улсын төрийн бүх эрх мэдэл Манжийн хаан, түүний захиргааны байгууллагад шилжиж, Монгол үндэсний сүлд, туг, тамга хэрэглэгдэхгүй болжээ.
Манжийн төрөөс томилогдсон амбан сайд, жанжид нь Монголын аймаг хошуудын үйл ажиллагааг бүрэн хянадаг байв. Манжийн эзэд монголчуудыг дарангуйлж байхын тулд төр захиргааны нүсэр том аппаратыг бүрдүүлсэн байв. Тухайлбал: Улиастайн жанжны газарт 200 орчим, Их хүрээнд 170 орчим хүн ажиллаж байснаас гадна хошууны тамгын газарт нэг ээлжинд 4-6 бичээч, 2-оос доошгүй тахар /зарлага/ байнга ажиллуулдаг байж.
Манжууд өөрийн бичиг үсгийг зохиож хэрэглэх болсон нь Монголыг эрхшээлдээ байлгах гэсэн бас нэг оролдлого байв. Манж үндэстэн угаасаа бичиг үсэггүй байсан юм. 1599 онд Манжийн анхны хаан Нурхачийн зарлигаар багш Эрдэнэ, заргач Гагай хоёроор Монгол үсгийг дууриалган манж үсэг бичгийг зохиосон байдаг.
Манжийн төрөөс Монгол аймгуудын ханд олгосон тамганы бичээс нь:
Эхний мөрүүдийг Манж үсгээр,
дараах мөрүүдийг монгол бичгээр бичсэн байдаг.
Энэ нь нэг талаас авч үзвэл хос ёсны бэлгэдэл мэт боловч нөгөө талаас үзэхүл Монгол орон манжийн эрхшээлд бүрэн орсныг батлах батламж болж байв. Манжууд Монгол ноёдод арслан бар бариултай мөнгөн тамга олгосон байдаг.
Энэ тамгыг 1747 онд олгож эхэлжээ. Чуулганууд нь өөр өөрсдийн тамга тэмдгүүдийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, ямар материалаар хийсэн, ямар бичгээр бичсэн тухай, мөн тамга тэмдэгтүүдийг дарсан тухай тэмдэглэл хөтөлдөг байжээ. Тухайлбал:
Халхын өрнө замын баруун гарын баруун этгээдийн хошууг захирагчийн тамганы дардас
гэх мэт.
Эрдэнэбишрэлт Засагт ханы тамганы дардас
Халхын Сэцэн ханы тамганы дардас
Түшээт ханы тамганы зураг
Сайн ноён хан Түмэнхэн хүндлэн цөөхүүрийн тамганы зураг
Халхын сайн ноён хан Түмэнхэн хүндлэн цөөхүүр нь улс төр, шашны салбарт XVII зууны үед тодрон гарсан бөгөөд удалгүй Халхын гурван ханы адил эрх дархтай болжээ. Анхны сайн ноён хан Түмэнхэн нь Улаан малгайтны шашныг эсэргүүцэж, шар малгайтны шашныг дэмжсэн учир Ванчин ламаас “сайн ноён” цол олгосон байна. Улмаар Төвдийн Лхас хотод цэрэглэн орж, шар малгайтны талд туслав хэмээн “Номун хан хүндлэн цөөхүүр” цолыг мөнгөн тамганы хамт шагнасан байдаг.
Тамга нь дөрвөлжин хэлбэртэй, мөнгөн ултай, зандан суурь бариултай ажээ. Хэмжээ нь ул 3,5х 3 см, суурь 1,3 см, бариул 2,9 см болой. Тамганы бичээс нь төвд үсгээр 4 мөр бичжээ. Монгол хэлнээ буулгавал: Жобзан Чойжанцаны өглөгийн эзэн, номун хан гаслангуй хү|-н| дүлэ |-н| Чойхур хэмээснийг Д.Пэрлээ гуай бичээсний дөрөвдүгээр мөрний хүндүлэн хэмээх цолны хоёр “н” үсгийг алдаж бичсэн ба “цөөхүр” цолыг Чойхур гэж алдаж бичсэнийг Д.Пэрлээ “Монгол тамга зүйн асуудал” өгүүлэлдээ тайлбарласан байдаг.
Сайн ноён хан Намнансүрэнгийн гарын тэмдэгний зураг Сайн ноён хан Намнансүрэнд Богд хаанаас “Цэргийн ван цол” олгоход хайрласан гарын тэмдэг.
Уг тамга нь дөрвөлжин зандан суурь ган ултай, догтой. Хэмжээ нь ул 3 х 3 см, зузаан нь 1 см, суурь 3х3,8 см, дог 4,4х4 см, суурь дог хоёрын завсраар эрхэн чимэгтэй, сууриндаа шамба хүрэмтэй сйилбэртэй, таван мөр төвд үсгийн бичээстэй, хийц маш цэвэр.
Монгол хэлнээ орчуулбал:
-бэйс эрдэнэ хун
-тайжийн тамга |он| жил
-амгалан бөгөөд өлзийтэй болтугай.
Манжийн төрийн үед шинээр тамга тэмдгийг шагнан олгоход шинэ тамгыг хүлээн авсан он, сар, өдрийг тодорхойлон мэдүүлэх бичгийн хамтаар хуучин тамгыг итгэлтэй түшмэлд даалган өгч Дотоод яаманд хүргүүлэн хураалгадаг байсан байна. Тамга хийх, цутгах дархчуудад тусгай гэр, байшин бэлдэн өгч, дуусмагц уг гэрийг хураан авдаг байж. Шинээр тамга хийж цутгахад тамга тутамд орох материал, урчуудын хөлсөнд сайн цагаан мөнгө нэг лан, цуликов /цөлхөөв/, цаас 13, зоос мөнгө 40, нэг хонины мах, зузаан цайны хагас, нэг тэрэг мөс, урчуудын хөлс мөнгө 30 ланг өгдөг байжээ.
Хэрэв тамга, тэмдэг эрхэлж буй хүн хүндэтгэх шалтгааны улмаас албан ажлаа хийж чадахгүйд хүрвэл чөлөө гуйж, уул тамга хэргийг бусдад түр шилжүүлэн өгч, чөлөө дуусмагч тамга хэргээ эргүүлэн авч, бичиг хэргээ шийддэг байжээ. Энэ үед аймаг хошууд болон бүх албан газрууд цөм нэг зэрэг өвлийн сүүл сарын хорьдын үеэс дараа жилийн цагаан сарын хориныг хүртэл нэг сарын хугацаатай тамгыг битүүмжилдэг хуультай байжээ.
Урианхайн баруун гарын зүүн хошууны засгийн тамганы дардас
Монголын засаг захиргааны анхан шатны нэгж хошуу, сум, аравт гэрүүд нь цэргийн зохион байгуулалтын зарчмаар байгуулагдсан байна. Манжийн хууль ёсны дагуу Монголын хошуудын газар нутгийн зураг-цэс гарган тайлан тэмдэглэл бичиж хошуудын ноёдод олгосон тамгаар баталгаажуулан тамгын газартаа хадгалдаг байснаас “Нутгийн тамга” гэж нэрлэх явдал ч байжээ,
Манж, монгол үсгээр бичээстэй засаг захиргааны тамгануудаар тэр үеийн засаг захиргааны бүхий л үйл ажиллагааг батламжилдаг байлаа. Түүнээс гадна Хубилай хааны үеийн дөрвөлжин үсэгт тамга, манж үсгийн эвхмэлээр бичсэн тамга, Соёмбо үсгийн бичээстэй тамганууд ч хэрэглэгдэж байжээ.
Халхын хойд замын баруун гарын баруун этгээдийн хойт дахь хошууг захирагч засгийн тамга
Соёмбо үсэг нь дөрвөлжин хэлбэрт үет үсэг болно. Бичих хэлбэр нь хоёр янз. Зүүнээс баруун тийш бичвэл хэвтээ соёмбо, дээрээс доошоо бичвэл босоо соёмбо үсэг гэнэ.
Босоо соёмбо үсгийн тэмдгийн дардас
Нийслэл хүрээний зурхайн дацангийн тэмдгийн дардас
Монголчууд манжийн эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан боловч тусгаар эрхт улсын төлөө Галдан бошигт, Даваач ноён зэрэг эрэлхэг монгол хөвгүүд тэмцлээ үргэлжлүүлсээр Монгол үндэсний бичиг болсон дөрвөлжин үсэгтэй тамгаа уламжлал болгон хэрэглэж байсан нь Монгол төрийн тамга дайн дажин самууны үед ч босоо байсан нь бахархалтай. Эдгээр баатарлаг хүмүүсийн барьж байсан дөрвөлжин үсгийн тамга өнөө бидний үед хүрч ирсэн байдаг.
Галдан бошигт хааны тамганы дардас
Тамганы бичээс нь Галдан үнэнийг бишрэгч Бошигт хаан гэж дөрвөлжин үсгийн эвхмэл тигээр төвд хэлээр бичжээ.
Манжийн эсрэг олон жил тэмцэж байсан Ойрад нь дорнод Туркстаны олон хот болон Хасаг, Урианхайн нилээд хэсгийг багтаасан хүчирхэг улс байжээ. Ойрд зүүн гарын улсын хаан Эрдэнэбаатар хун тайж 1663 онд тэнгэрт хальсны дараа хаан ширээний тэмцэл самуун гаарч үүнээс болж улсын хүчин чадал нь сулран доройтож эхэлсэн байна. Тэр үед Түвдийн Далай ламын дэргэд бурханы номд суралцаж байсан Баатар хун тайжийн зургадугаар хүү Галдан сахилаа багшдаа өргөн бариад нутагтаа эгэн ирж 27 насандаа эцгээ өвлөн хаан ширээнд суужээ.
Зүүн гарын хаант улсын төрийн эрхийг 1671-1697 онд барьж байсан Галдан хаан нь Монголын түүхэнд нэр нь тодорсон улс төр нийгмийн том зүтгэлтэн байжээ. Тэрээр зүүн гарын хаант улсын засаг төрийг түвшитгэх, улс төр нийгмийн шинэтгэл хийх бодлого явуулж, монгол улсын тусгаар тогтнолын төлөө нэгэн биеэ зориулсан цогтой тэмцэгч байв. Түвдийн Далай ламаас 1678 онд түүнд Бошигт цол олгосон тул түүхэнд “Галдан бошигт” гэж алдаршсан байна.
Тэрээр 1691 онд Оросын хаанд захидал бичиж, цэрэг зэвсгээр туслахыг хүсч ерөөл тавин өөрийн тамгыг дарсан байдаг. Энэ мэтчилэн Түшээт хан, Лувсан тайж зэрэг манжийг эсэргүүцсэн монголчууд Орос орны дэмжлэгийг авахыг ихэд хүсч байв.
1691 онд Галдан бошигтоос Оросын хаанд илгээсэн захидал
Даваач ноёны тамга
Зүүн гарын хаант улсын Эрдэнэбаатар хун тайжийн удмын Даваач нь Ойрадын Чорос аймгийн хүн ажээ. Тэрээр манжийн эсрэг нэгэн үе эрэлхэг зориг, хатуужил тэвчээр гарган тулалдаж явсан нэгэн.
Манж чин улсаас Монголчуудыг эрхшээлдээ тогтоож байхын тулд шашныг Монголд дэлгэрүүлэхийг гол асуудлаа болгож байв. Монголын үндэсний соёлын өвөрмөц хэлбэр болгон шарын шашныг дэлгэрүүлэх, улмаар ард түмнийг түүний сургаалаар сургаж, хүлцэнгүй номхон буурай болгож, аргамжин барьж байх гэсэн далд бодлогыг явуулж байв. Энэ хэрэгтэй Монголын хаад, шашны нэрт төлөөлөгчдийг өргөнөөр ашиглаж байлаа. Үүнд:
1.Халхын Автай сан хан бол шарын шашныг Монголд дэлгэрүүлэх талаар асар их хүчин зүтгэл гаргаж 1585-1586 оноос шашны анхны хийд Эрдэнэзууг бариулж эхэлсэн байна. Ширээт Гүүш цорж нарын лам нар ар Монголд шашин дэлгэрүүлэх, түүнийгээ төрийн шашин болгох үйлст чармайлт тавин Автай хаанд туслаж байжээ. Шарын шашны нигүүлсэнгүй сургаал, тахих шүтэх ёсонд уламжлалт бөөгийн шашин Монголчуудын зан үйлсийг тусгасан зүйлүүд олон байсан нь шарын шашныг ойр дотно хүлээн авах боломжийг нээсэн байна. Энэ цагаас эхлэн шарын шашин нь төрийн хэмжээнд хүрч төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
2.Шарын шашныг Монгол оронд түгээн дэлгэрүүлэх үйлсэд зонхилох үүрэг гүйцэтгэсэн хүн бол Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар байв. Түүнийг арваад настай байхад нь Түвд оронд явуулж шашны лам Жибзундаранатын хувилгаан, Гунгаа нинбогийн 16 дахь хойт дүр гэж тодруулан гаргаж ирсэн нь урдаас бэлтгэсэн хэрэг байлаа.
1639 онд Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөхөд Түшээт хан Гомбодорж өөрийн харъяатаас шавь өргөснөөр Халх Монголд шавийн үүсэл тавигджээ.
Ийнхүү Занабазар нь Монголын анхны Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөгдөж шарын шашныг Монголд дэлгэрүүлэх их үйлсэд оюун ухаан бие сэтгэлээ зориулсан байна. Баруун хүрээ, Их хүрээ, Хэрлэнгийн зүүн хүрээг тус тус байгуулжээ.
Өндөр гэгээний тамга
Монголын анхны Богд Жибзундамба хутагт Занабазар нь монгол цутгуурын урлагийг үүсэн хөгжүүлэгчийн нэг бөгөөд Соёмбо үсэг зохиосон гавъяатан билээ. “Эх Ханджамц”, “Өөрийн хөрөг” зэрэг иргэний шинжтэй хөргийг туурвиснаас гадна “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Очир дара”, “Язгуурын таван бурхан” зэрэг олон арван бурхан цутгаж бүтээсэн бөгөөд түүхэнд Занабазарын урлал гэж алдаршсан хорин нэгэн дарь эхийг хүрлээр цутгаж, алтаар бүрсэн нь Монголын соёлын үнэт дурсгал болон үлдсэн юм.
Богд Жибзундамба хутагтын шавийн хэргийг захирагчийг Эрдэнэ шанзудба гэх ба энэ нь “сан баригч”, “эдийн нярав” гэсэн утгатай төвд үг ажээ. Шанзудбын тушаал нилээд эрт XVII зууны үед бий болсон байдаг. “Халх журам” хуулийг 1709 онд зохион хэлэлцэж батлахад Эрдэнэ шанзудба оролцож байжээ.
Манж нар Эрдэнэ шанзудбын эрх, үүргийг өргөтгөж 1723 онд их шавийн хэргийг эрхлэх төрийн захиргааны байгууллага Шанзудбын яамыг байгуулжээ. Манжийн хаанаас Эрдэнэ шанзудбад “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жибзундамба ламын хүрээний хэргийг шийтгэх лам, хар, шар нарыг бүгдийг захирах Эрдэнэ шанзудба”, Их хүрээний хамба ламд “Жибзундамба ламын их хүрээний ном унших лам нарыг захирах Хамба номун хан” гэсэн үгтэй тамга тус тус олгосон байна. 1822 оноос Их шавийн Эрдэнэ шанзудбад улаан шугамтай цаас хэрэглүүлэн түүнийг аймгийн чуулган дарга нарын адил эрхтэй болгосон байна.
Богд Жибзундамбын шавийг бусдаас ялган “Их шавь” хэмээн нэрлэж байжээ.
3.Монголын хоёрдугаар Богд Жибзундамба Ринчиндорж нь манжийн эсрэг үзэлтэн гэдгийг мэдэрсэн хэдий ч түүнийг өөрсдийн төрийн бодлогын нэгэн хэсэг болох шарын шашныг түгээх дэлгэрүүлэх ажилд нэр хүндийг нь ашиглах зорилгоор уян зөөлөн хандах улс төрийн мэх хэрэглэн Манжийн төрийн дээд хаанаас түүнд алтан тамга, алтан навчит өргөмжлөл, амьтныг жаргуулагч цол олгосон байдаг.
4.Монголд шарын шашныг түгээн дэлгэрүүлэхэд Сайн ноён хан аймгийн Заябандид хутагт Лувсанпэрэнлэй Эрдэнэбандид хутагт Лувсанданзанжанцан, Чойжижалцан зэрэг хүмүүс бурхан шашны ном, судар орчуулах, сүм хийд барьж байгуулахад онцгой анхаарч хүчин зүтгэж байлаа.
5.Ойрадуудад монголоор дамжин шарын шашин дэлгэрсэн гэж хэлж болох бөгөөд 1616 оны үед төрийн шашны мөргөл үйлдсэн байдаг. Ойрадуудын дунд шарын шашныг дэлгэрүүлэхэд онцгой зүтгэл гаргасан хүн бол Заябандид Намхайжамц билээ. Тэрээр Төвдөд суралцаж Равжимба цол аван, нэрт орчуулагч болж 1648 онд “Тод үсэг” зохиож, олон арван ном, судрыг ойрад хэлэнд орчуулж мөн олон сүм, хийд бариулж Ойрадад шарын шашныг дэлгэрүүлэх их ажлыг өрнүүлсэн байна.
6.Ойрадод шарын шашныг дэлгэрүүлэхэд их нөлөө үзүүлсэн төрийн түшээ хүний нэг бол Ойрадын Эрдэнэбаатар хунтайж юм. Түүний санаачилга оролцоотойгоор боловсрогдсон Монгол-Ойрадын хуулийн 1640 онд Халх, Ойрад, Хөх нуур, Ижил мөрний Торгууд ноёдын зөвлөлгөөнөөс баталжээ. Энэ хуулинд: Нийт монголчууд бурханы шашинд үнэнхүү сэтгэлээр сүсэглэж, уг шашныг үндэслэгч, залгамжлагч их лам нарт сөгдөн мөргөхийг уриалаад, бурханыг шашныг төрийн үзэл суртлын хэмжээнд тавьж, сүм хийд, лам нарын байр суурийг бэхжүүлэх зэрэг олон заалт орсон байжээ.
7.Манжийн төрөөс Монголыг захирах бодлогын хүрээнд шашны тэргүүн нарыг өөртөө татах явдал гол байр суурийн нэг болж байв. Тухайлбал: Монголчуудын дунд өндөр нэр хүнд олж байсан Далай ламын тавдугаар дүрд Очирдарь далай лам цол өгч Алтан тамга олгосон байна.
8.1693 онд Жанжаа хутагтад Засаг да лам цол өгч, 1701 онд Өвөр Монголын шашны тэргүүн бөгөөд улсын их багш болгож байсан жишээтэй.
9.Монголын II Богдоос хойш Жибзундамба дүрийг шашны эх нутаг Төвдөөс тодруулж байв. VIII Богдын дүрийг тодруулахад Манжийн төрийн оролцоо маш их байжээ. 1875 оны 10 дугаар сарын 3-ны өдөр VIII Богд Их хүрээнээ морилон ирж, мөн сарын шинийн 5-ны өдөр хутагтын ширээнээ залагджээ. Энэ ёслолын үеэр манж хааны зарлигаар манж, монгол, төвдөөр бичсэн үсэгтэй Алтан тамга, “Шарын шашныг миний санаанд нийцүүлэн мандуулахын тулд олон лам нарыг захиран сургаж, чин үнэнчээр зүтгэхийг осолдолгүй шамдан хичээгтүн” гэсэн бичигтэй алтан навчит өргөмжлөлийн хамт гардуулсан байдаг.
Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жибзундамба ламын алтан тамганы дардас
Таван кг жинтэй энэхүү алтан тамган дээр “Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жибзундамба баламын тамга” гэсэн үсгийг монгол, манж, төвд хэлээр гурван үе болгон бичээслэжээ. Манж үсгийн мөрүүдийг тамганы төв голд байрлуулсан нь манжийн эзэн эрхийн илэрхийлэл юм. Ер нь манжийн эрхшээлд орсон Монголын төр шашны зүтгэлтнүүдэд манжийн хаадаас хэдийгээр цол хэргэм, элдэв чимэг зүүлт, янз бүрийн бэлэг сэлт өгч, урамшууллын шагнаж байсан ч цаанаа Монголын бичиг соёл, үг хэллэгийг мартагнуулах замаар үгүй хийх, нөгөө талаас өөрсдийн түрэмгийлэн захирах байдлыг олгож буй тамга тэмдэгтээ оруулсан байдаг. Жишээ болгон VIII Богдод олгосон тамганы үг үсгийг авч үзье.
Төвдийн далай лам Наваанлувсанжамцаас 1650 онд Монголын шашны тэргүүн өндөр гэгээн Занабазарт “Жибзундамба хутагт” цол хайрласан байдаг. Энэ цолыг манжийн үе хүртэл тасралтгүй хэрэглэсээр ирсэн байтал манжийн хаанаас Монголын VIII Богдод олгосон тамга дээрх бичээст “Богд”, “Хутагт”, “Хаан” гэсэн үгнүүдээс ганц нь ч ороогүй байдгаас гадна манжийн хаанаас “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч” хэмээсэн чимэг цолыг олгож өөрийн улс төрийн бодлогоо тулгасан байдгийг харж болно.
Энэ үед Монголын засаг захиргаа, цэрэг, шашин зэрэг нийгмийн бүхий л амьдралын харилцаанд манж, монгол бичээстэй тамга хэрэглэж байсан нь “манжийн эрхшээлийн орон” болсон байсныг нотлон харуулдаг.
Монголын хутагт хувилгаадад манж, монгол, төвд үсгээр бичигдсэн тамгыг түгээмэл хэрэглэж байсан нь нилээд ажиглагддаг. Үүнд:
1.Халхын Заябандид хутагтын шавь нарыг бүгд захирагчийн тамганы дардас
2.Халхын Эрдэнэбандид хутагтын шавь нарыг бүгд захирагчийн тамганы дардас
3.Номун хан Эрдэнэ хамбын шавь нарыг захирах тамганы дардас
Манж чин улсын үед манж, хятад, монгол үсгээр бичигдсэн тамга ч цөөнгүй хэрэглэж байсныг мөн үзэж болно.
Номч билэгт бандид Дагво хутагтын тамганы дардас

No comments:
Post a Comment