Pages

Thursday, July 2, 2015

Үнэн бөгөөд Төгс төгөлдөр


Үнэн бөгөөд Төгс төгөлдөр




Бидний хийх ёстой зүйл бол амьдралыг таньж мэдээд түүний мөн чанаргүй болохыг илрүүлэх явдал. Худал хуурмагийг илрүүлэх бүрд Үнэн ба Төгс төгөлдөр дотоодоос тань өөрөө гарч ирнэ. Бурханыг таньж, амьдралыг ухаарах бүрдээ та бид Үнэн болж хувирна. Төсөөлөл сарнин алга болох бүрд та бид өөрийгөө тунхаглана. 

Та бол өөрөө Үнэн бөгөөд Төгс төгөлдөр. 

Хүмүүнд ухаан орох үеэс нь нийгмээс олдож төлөвшсөн ухаарал, сэтгэл нь түүнийг өөрийнхөө үнэн мөн чанараар байхад нь саад болж байдаг. Ямар ч шажинтан бай та Бурханыг хаа нэгтээгээс хайж олж Бурхан болохгүй. 

Үнэн, Төгс төгөлдөр гээд байгаа маань Бурхан. Тэр чинь та өөрөө. Та бол Бурхан.

Худал хуурмаг илчлэгдэх бүрд Үнэн өөрийгөө тунхагладаг. Хүмүүс төгс төгөлдөр болох гэж байгаа нь гээд элдэв дүр зохиож тоглодог. Үр дүн нь ч чамгүй. Энэ бол манай нийгэмд хаа сайгүй тааралддаг дүр төрх. Энэ жүжигт хүн бүр хэлд орохоосоо авахуулаад үхтлээ тоглоно. Энэ ертөнцийг орхихдоо хүртэл төгс төгөлдөр үхэл гээч жүжиг тоглодог. Диваажин ч гэх юм уу. Мөн ч сонин хорвоо, сонин араншин шүү. 

Бид өөрсдөө төгс төгөлдөр бус учраас төгс гээч мөрөөдлийн жүжгийг төсөөлж дүрд нь насаараа тоглоно. Өөрийгөө ажигладаг хүн эрт орой нэгэн цагт үүнийг илрүүлж, энэ жүжигт цэг тавьдаг. Эго бол энэ жүжгийн гол роль. Тэр энэ жүжгийг мөнх үргэлжлүүлэхийг хүсдэг. Амьдрал бүхэлдээ жүжиг. Үнэн бөгөөд Төгс драм...



Хүн төгс төгөлдөрийг энэ нийгмээс,бусдаас хайж олж, хуулбарлан бий болгохыг хичээдэг. Гэвч энэ нийгэмд тэрхүү төгс төгөлдөр нь байхгүй, эндээс хайгаад олдохгүй. 

Харин хүмүүн бид угаасаа Төгс төгөлдөр. Өөрийгөө мартсан төгс төгөлдөр. 

Та үүнийг бусдаас сурна гэж байхгүй. Сурна гэдэг нь өөрийн оюун тархиа шинээр мэдээлэлжүүлээд, шинэ зуршлыг бий болгоно гэсэн үг. Гэтэл энэ бол хуурамч юм. Ийм маягаар бид өөр Төгс төгөлдөрийг олчихлоо гээд Төгс төгөлдөр гэж байсан өмнөх юмаа ядах юмгүй сольчих нь бий. 

Жинхэнэ Үнэн, Төгс төгөлдөр гээд байгаа тэр зүйл хэзээ ч салхинд хийсэх хамхуул аятай хувьсан өөрчлөгддөггүй. 


Тийм л болохоор Жинхэнэ Үнэн гэж бий, эс бөгөөс Үнэн гэж огт байхгүй болж таарна. Хувирдаг Үнэн гэж байхгүй. Нэг л бодит Үнэн байдаг. Та бид Үнэнийг олох, Төгс төгөлдөр болох гэж гүйх хэрэггүй. Энэ боломжгүй. Тэдгээрийг ийм тийм байх ёстой гэсэн төсөөллөөрөө хайх тусам улам л төөрч будилна.  

Embedded image permalinkХүмүүс төгс төгөлдөрийг, гайхамшигтай амьдралыг хүсдэг, бүтээхийг оролддог боловч харамсалтай нь бурханлигаас дэндүү холдсон учраас чаддаггүй. Энэ нь тэдний хувьд эргэн тойрныхон, амьдралыг өөрийн төсөөллөөр өөрчлөх гэсэн хүчирхийлэл, тулгалтаар төгсдөг. 

Бид төгс гэж юу болохыг амьдралын зарим тохиолдол, бие даасан жижиг үйлдлүүд дээр хааяа мэдэрдэг. Иймэрхүү хэв маягийн амьдралаар хүмүүс  харилцан бие биедээ хэтэрхий нөлөөлсөөр сүүлдээ өөрсдийн дотоодын дуу хоолой мэдрэмжээс тасарсан байдаг. 

Хүн хэн нэгний бус өөрийн хэмнэлээр амьдрах ёстой. Эргэн тойрныхон тань таны хэмнэлээр амьдарч байвал та тэднийг хүчирхийлж байна гэсэн үг. Тэд эрх чөлөөгөө дотоодоосоо хүртэж, мэдэрч амьдрах хэрэгтэй. Эс бөгөөс тэд өөрсдөөсөө бүр ч их холдсон, дотоодоо өчүүхэн ч мэдэрдэггүй шавар баримал байх болно. 

Төгс бус дутуу дулимаг үйлдлээсээ хүн бүр айж, бусдын нүднээс далдлахыг байнга оролдож байдаг. Төгс төгөлдөрийн тухай жүжиг бол бидний сул талаа нуух тоглолт. 

Өөрийгөө энэ нийгмээс бидэнд өгсөн худал хуураг бүхнээр төсөөлөөд байвал Үнэн хэзээ ч олдохгүй. Худлыг нэг нэгээр нь илрүүлж байж л Үнэнийг нээж хүртэнэ. Үнэндээ бол Үнэн, Төгс төгөлдөрийг хайх шаардлагагүй юм. Үр дүн нь олигтой биш. 

Харин хүмүүн бид угаасаа Үнэн бөгөөд Төгс Төгөлдөр. Өөрийгөө мартсан Төгс Төгөлдөр билээ л ...

Мэдээж амьд бие махбодь, нийгмийн харилцаанд орж байгаа тул үл сарних манан, хуурмаг бүтэшгүй санаа, мэхлэлт таныг бүрхэх нь бий. Тэр цагт та удаан гэгч нь ... Үнэн байдал таны төсөөлөл хоёр асар их ялгаатай болохыг ухаарна. Гэсэн ч утопи мэт зүйлийг реалл төвшинд буулгахыг тулд удаан хугацааны хүнд нүсэр хөдөлмөр, сайтар бодсон шийдвэр, болгоомжтойгоор санал дүгнэлтээ дэвшүүлэх нь аливаа эрсдлийг багасгаж бодит боломж руу дөхүүлдэг. Гэвч драм нь Төгс байх ёстой. Та үе үе эрсдэл гаргаж, тэсрэлт хийж байх нь өөрийгөө өөрчлөөд зогсохгүй, орчин тойрноо Төгс төгөлдөр болгох боломжийг үүсгэдэг. Энэ утгаараа Үнэн болоод Төгс төгөлдөрт тэмүүлэн, Төгс төгөлдөрийн дүр бүтээн Үнэн амьдрах нь азтай, одтой байлгадаг. Үнэндээ хүний энэ насны амьдралын зам мөр, үйлдэл, эс үйлдэл бүр нь хүн төрөлтнөөс Бурхан болох мөр бүхнийг даван туулж буй процесс юм.

Угтаа "Үнэн Төгс" гэж бурханы (илт өгүүлэх) нэгэн алдар нэр бөгөөд Бурхан болох мөр бүхнийг үнэн төгс туулан бүтээсэн гэсэн үг юм.

Ийн хэмээн миний сонссон тэр нэгэн цагт өөрийн үзэл, дотоод мөн чанар, философио, өөрийнхөө нэрээр тулгуур болгон ийнхүү Доржзодов судраар тайлахыг оролдон, Ялж Төгс Нөгцсөн[1] Түүнчлэн Ирсэн[2], Дайснаа Дарсан[3], ҮнэнТөгс Туулсан[4] Бурхан багшид мөргөмүй! 

Хутагтын дөрвөн Үнэн тэр болой.



Шагдарын Үнэнтөгс 
2015.07.03. 3.49 рм. 

(Доржзодов судрын дотоод мөн чанар чинад цаглашгүй яруу эшиглэнт сайхан ажээ. Амтархан уншиж өөрийнхөөрөө тайлмуй гэж ... ;-))

"I am not perfect, but we have the capacity to be more perfect—mile after mile, step after step." 

“我不是完美的,但我們必須要更加完善英里一英里後,一步一步之後的能力。”




No comments: