Засагт Дархан Хаан Доржпаламын Содномравдан
(энэ фото зургийг оросын эзэн хааны жанжин штабын ахлах офицер Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх үедээ авсан. оросын архивт хадгалагдаж байна.)
Халхын Эрдэнэ бишрэлт үнэн сүжигт Оройн дээд Дархан Засагт Хаан, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Тэргүүн сайд, Манибазарын Цэрэндондовын Доржпаламын Содномравдан (1867-1912)
МОНГОЛЫН НОЁДЫН ДАВХРАА, ЯЗГУУРТАНЫ ХЭРГЭМ ЗЭРЭГ
Монгол улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг
талаас Алтан ураг байсан. Нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас
улбаатай. Алтан ураг нь Монголын түүхийн эртний үеэс дүр тодруулалт нь хожим
Монголд шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой билээ. Шашин төрийг хослуулан
барьсан Богд хаан олноо өргөгдсөн. Монгол улс бол феодлын улс мөн. Богд
Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм
зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Чин улсаас олгосон цол
хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан.
Дараа нь 1915 оноос “Монгол улсын хууль
зүйлийн бичигт” хэргэм зэрэг залгамжлах хуучин зүйлийн заалтуудыг оруулсан
бөгөөд энэ хэргийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам Богд хааны зарлигийн
дагуу хэрэгжүүлэх болсоныг заасан юм.
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэлийн
хэлтэс нь олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансыг хянаж
байх үүрэгтэй байжээ. Чин улсын үеийн олон засаг хошууны хуучин тамгыг халж
Богд хааны зарлигаар шинэ тамга олгож, тамгын үсгийг дагаж харъяат засгуудын
цолоор нэрийдэн хэргэмийг нь бичсэнийг үзвэл, Үүнд:
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хаан Доржпаламын Содномравдан
Хантайшир уулын
чуулганы Эрдэнэ Бишрэлт Засагт Хаан аймаг нь 20 ХОШУУ 3 ОТОГ-той байв.
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хаан нэгэн хошуу /эхийн талаас миний шууд
удам элэнц маань/
Засаг,
хошой чин ван
Засаг
төрийн жүн ван – 1
Засаг,
төрийн бэйл – 3 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй )
Засаг,
хошууны бэйс – 2 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн
вангийн зэрэгтэй
Засаг,
улсын түшээ гүн – 3
Засаг,
улсад туслагч гүн – 6 (хоёр нь үе улиран бэйлийн зэрэг
залгамжлана) нэг нь үе улиран улсын түшээ гүнгийн зэрэгтэй, (нэг нь
үе улиран бэйсийн зэрэгтэй)
Засаг,
тэргүүн зэрэг тайж – 4 байв.
/миний удмаас мөн Засаг төрийн чин ван, жүн ван,
улсын түшээ гүн, улсад туслагч гүн, хошууны бэйс, хошуу захирагч, Арын хүрээний их хамба,
аграмба, зээрэмбэ хэргэмтэнүүд байсан ба ардын засгийн жилүүдэд баруун аймгийн
бослогыг ч толгойлж байсан байх юм./
ЗАСАГТ ДАРХАН ХААН ДОРЖПАЛАМЫН СОДНОМРАВДАН
(энэ фото зургийг оросын эзэн хааны жанжин
штабын ахлах офицер Газар зүйн нийгэмлэгийн судалгааны нэрийн дор монголд ирэх
үедээ авсан. оросын архивт хадгалагдаж байна.)
·
Засагт хан аймгийн үүсэл
Энэхүү
үед Ар халхын хүн ам Хангайн нуруу,
зүүн зах нь /Аминдурал, Ном дари нарын эзэмшил/ Халх гол, Хүлэн буйр нуурын орчим, баруун зах нь
/Ноёндой хатанбаатар, Самуу нарын эзэмшил/ Алтайн уулс, увс нуурын газарт байв.
Тэр цагт Ар халх нь баруун зүүн гарт хуваагдан захирандан байв. Зүүн гарыг
Онохуй үйзэн, Аминдурал нар хуваан захирсан боловч Онохуй үйзэний эрх нөлөө
гүнзгийрсээр түүний угсааны ноёд дававгайлах болжээ. Зүүн гарын нутаг
Хангайн уулнаас Халхын голоор савлаж, Онохуй үйзэн ноён, Аминдурал нарын
эзэмшил Хэрлэнгээр заагладаж байв. Оноху үйзэн ноён Туул, Хархорум орчим,
Аминдурал ноён Хэрлэн баянулаан, Өндөр довын орчим орд өргөөтэй байв. Онохуй
үйзэн ноёны үрс Түшээт хан аймгийн, Аминдурал ноёны үрс Сэцэн хан аймгийн үндэс
язгуур болжээ. Сэцэн хан аймаг нь Зүүн тийш Эрдэнэтолгой, баруун тийш Цагаан
чулуут, өмнө зүг Тарган цайдам, умар зүг зүг Өндөр хаанаар савлан байв
Халхын
баруун гар нь Ашихай дархан
хунтайж, Ноёндой хатанбаатар, Далдан хөндлөн, Саму нарын эзэмшил дөрвөн хошуу Засагт хааны үндэс язгуур болов. Тус дөрвөн
хошуунаас Ашихайн дархан хунтайжын эзэмшил Жалайр, Үнэгэд отго нь Гурван Олхонууд,
Таван Хотгой хэмээх найман хошууны үндэс болсон бол Ноёндой хатанбаатарын ахмад
хөвүүн Хонгор сэцэн жонон, дэд хөвүүн Сайнбадамхатанбаатар нарын эзэмшил Таван
Бэсүд, Хоёр эржигэн хэмээх долон хошууны үндэс язгуур болов. Баруун гарыг
зонхилон захирагч Ашихай дархан хунтайж Хангайн ууланд, Ноёндой хатан баатар
Бүс хайрхан уулын орчим орд өргөөтэй байсан бөгөөд тэд Хан Хөхийн нуруунаас
Говь Гурван Сайхан хүртэлхи өрөн уудам нутгийг захирч байв.
Буурлын vг буян дагуулдаг гэж ярьдаг. Бидний
євєг дээдэс шинэ монголыг байгуулах гэж мєгєєрсєє чилтэл сэтгэж, нуруугаа
бєгтийтэл тэмцэж ирсэнийг тvvх цадигийн шарласан хуудас сануулдаг билээ. Манайхан
чинь vvх тvvхээ домог мэт ам дамжин vлдээдэг байж. харин бичгийн мэргэд бол ном
судартаа барлаж хойчийн бидэнд vлдээсэн байдаг даа. Тэр үүднээс хойчистоо
үлдээхээр би ийн бичиж байна.
Засагт хаад тэдний засаглалын тухай
сvvлийн vед нэлээд дэс дараатай цэгцэрч байна. батмєнх даян хааны 11 дэх хvv
гэрсэнз жалайр хун тайж(1531-1549) -ийн хvv ашхай дархан хун тайжийн
залгамжлагч нь лайхур засагт хаан (1562-1600) байжээ.
Үvнээс хойш 16 дахь Засагт хаан бол Доржпалам
Дархан хаан (1878-1898) байсан. Тэднийх 2 хvvтэй, ахмад хvv нь Цэрэнгомбожав,
дvv нь Содномравдан гэдэг байж. Дархан хаан Доржпалам єєрийн залгамж халааг
ууган хvv Цэрэнгомбожавт залгамжлуулах бодолтой байсан боловч, дvv нь ахаасаа
ухаалаг байсан учир ахыг нь /Засагт
хангийн шууд удмын тахилын хийд болох
Арын хүрээ бол социализмын үед хаагдах хүртлээ Засагт хангийн удмын алтан
ургийн язгууртнуудын тойн лам нарын хаалттай хийд байсан/ Арын хvрээ хийдэд суулгаж лам болгоод дvv Содномравданд
нь Хааны суудлаа (1898-1912) залгамжлуулсан юм гэдэг.
Хаан хvv нь хаан тєрийн албаны ёс журамд амархан тєлєвшиж угийн сэргэлэн учир монгол манж vсэг бичигт сайн суралцаж тєрийн хvний тєвшин тєлєв тєрх, эр хvний сайхан шинж бvрдсэн эр болж л дээ.
Засагт Хаан Д.Содномравдан бол Манжийн дарлалыг таягдан хаяж Тусгаар Монгол Улсыг байгуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан ба Халх, ойрд, Хөх нуур, Өвөрлөгч их ноёдод их нэр нөлөөтэй байсан ба Засагт хаанд итгэж дагаж, зохион байгуулалтад оруулж Монгол Улсыг байгуулсан баримтууд байдаг.
Хаан сонгох болоход хаад ноёд нэг дуугаар Засагт хан Содномравданг хаан ор суухыг хүсэхэд өөрөө удаа дараа татгалзаад байхаар дараагийн удаад Ханддорж чин ван, Цэрэнчимэд Да лам нар Түшээт хан Дэмчигдоржийн Дашнямыг хаан болгох санал гаргасан гэдэг. Олонхийн дэмжлэг авалгүй маргааны үүд нээх шинжтэй болоод ирэх тэр үед Содномравдан хаан Богдыг Хаан болох санал гаргаж дэмжснээр шийдэгдсэн. Өвгєд Засагт хаан Содномравданг жуузнаасаа буугаад ирэхэд биенээс нь гэгээ цацрдаг байж билээ гэж хуучилдаг байсан.
Ер нь сvр жавхлан ҮнэнТєгс ямар ч хvн дандаа
дулаан энерги цацруулж явдагийн тод жишээ энэ юмуу даа гэж би боддог юм. Хуучны
сударт ч байдаг даа. хvний тэргvvнээс ямагт гэрэл цацарч байдаг гэж хуучцуул ч
ярьдаг.
(Бас нэг ихээхэн сонирхол татах эх сурвалж бол одоо
нэгэнт ил болсон Хаант Оросын Эрхүүгийн цэргийн тойргийн Монголын талаар хийж
байсан тагнуулын мэдээлэлд: "Монголын Засгийн газарт Хаант Оросын гурван
эх сурвалж байгаа. Нэг монгол ноён, хоёр буриад түшмэл, гурав дахь нь Засагт
Хааны нэг Хатан. Тэр хатан маш чухал ... гэсэн байдаг.) Үүнээс харахад Засагт
Хааны Цэсрэн хатан оросуудын гар хөл болж, энэ нь Богдын тагнуулын албад
мэдэгдэн, түүнээс шалтгаалан Засагт Хаан Содномравданг Хаан болох хуйвалдаан
хийж байна гэж хардагдан сэрдэгдэх үндсийг тавьж, Богдод хорлогдох шалтгаан
болсон байж болох юм. Засагт хаан Богдод хорлогдсноос хойш Засагт хааныхан
Богдын төрд сүжиг буурч, Засагт ханы Дархан вангаас бусад нь нэг их
идэвхийлээгүй байдаг)
Халхын дөрвөн хааны нэг, тухайн үедээ төр, ноёдын дунд асар их нэр нөлөөтэй Засагт хаан Доржпаламын Содномравдан гэнэт таалал болжээ. Түүнийг хэрхэн таалал болсон тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал, Гандантэгчилэн хийдийн хамба асан түүхч, Эрдэнэпил агсны дуртагснаар "...1912 оны хавар Засагт хаан таалал төгсөв.
Нэг өдөр Дашчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншуулсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас миний асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод, тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ" гэжээ. Энд анхаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадгүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу.
Өвөг дээдэс, элэнц өвөг Засагт Хаан Доржпаламын Содномравданг албан ёсоор Улсын Хаан суух боломжтой Алтан ургийн хүн гэдэг үүднээс Богд Жибзундамбаас хорлосон байх магадлал асар өндөр гэж би үздэг.
Тєр vймж самуурахад энгийн иргэдийн сэтгэл санаанд хvртэл маш их нєлєєлдєг юм байна л даа. Энэ нь Цэсрэн хатны аав Пайтан хэмээх Чадраабалд тохиолдсон явдал юм. Охинд нь аймгийн хааны аминд хvрсэн нэр оноож Чадраабалыг хааяагvй л хяхан хавчих, олны хэл аманд єртvvлсэн гэж байгаа. Vнэндээ охин нь бол нєхрийнхєє аминд хvрсэн явдалгvй шvv дээ. Энэ бол Богдын ордоны сэтгэлийн хор гvйлгэсэн тєрийн л аллага. Тvvнд нь ямар ч буруугvй мєртлєє эхнэр нь буруудаж, хадам эцэг нь хавчигдана гэдэг бэрх шvv.
Тэр ч байтугай Чин ван Ханддоржийг мєн л Богдын ордонд дуудаж авчраад хортой архиар дайлахад нь Ханд ван єєрєє мэдээд зориуд алдаж асгасан юм билээ. Хор уулгаж чадаагvйдээ хорсож Дунд гол дээр ташуурдаж алсан юм шvv дээ. Энэ бол бас л яах аргагvй захиалгат аллага л байхгvй юу. Ер нь ямар ч тєр цусгvй, аллагагvй байдаггvй гэдэг аман яриа ортой байх л даа.
/Тэгээд Чадраабал нутагт нь нэгэнт тийм яриа дэгдсэн болохоор нvvхээр шийдэж Богдод есєн цагаан бэлэг єргєєд Богдын шавийн нутагт суурьшсан юм билээ. Чадраабалынхныг Хvрээ рvv нvvдэллэж явахад, тэдний мал нь Могойн хєндийг дvvрч байгааг харсан хvмvvс ийм буянтай хvнээ єєр хошуу нутаг руу нvvлгэх ч гэж дээ гэж харамсаж байсан гэдэг. Могойн хєндий гэдэг маань Баянхонгор аймгийн Галуут сумын хойд тал, Эгийн давааны баруунтай орших єргєн уудам хєндий шvv дээ. Зарим нэгэн Чадраабалыг vзэн ядсан хvмvvс, нvvвэл нvvж л байг. Манай нутгаас хялгас сугалсны чинээ мэдэгдэхгvй юм чинь гэж сагсуурч байсан яриа байдаг. Хожим бодоход Чадраабалын хvv Тєрийн соёрхолт зохиолч Лодойдамба Хантайширын нуруу, Тарлан хайрхан, Гуйлингийн тал зэрэг танил дотно нутаг усаа санаашран бичсэн нь зохиол бvтээлээс нь харагддаг юм шvv. “Тунгалаг тамир” романыхаа Эрдэнээр аавыгаа орлуулж бичсэн нь нутаг уснаасаа дайжиж гарсан Чадраабалын дvрслэл юм шиг санагддаг. Мєн Итгэлт баяны мал хєрєнгийг дvрслэхдээ аавынхаа бэлтэй, малтай явсаныг мэддэг болохоор их нарийн чамбай бичсэн болов уу гэж санадаг юм./
Засагт хаан Доржпаламын Содномравдангийн орыг түүний хүү Аваанцэрэн 1912-1915 залгасан боловч удаагүй юм.
Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хаан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Цэрэнгомбожав 1912-1923 онд байв.
Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хаан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Цэрэнгомбожав 1912-1923 онд байв.
ЗАСАГТ-ХАН ( ЗАСАГТ
ХААН, БУКВАЛЬНО — ХАН-ПРАВИТЕЛЬ) — ТИТУЛ ВЕТВИ СТАРШИХ ПОТОМКОВ ГЭРЭСЭНДЗЭ. АЙМАК ЗАСАГТ-ХААНОВ (КИТ. 扎薩克圖汗部, ПИНЬИНЬ JASAGHTU KHANATES, ПАЛЛ.ЧЖАСАКЭТУ ХАНЬБУ) РАСПОЛАГАЛСЯ В ЗАПАДНОЙ ЧАСТИ ХАЛХИ. ЧУУЛГАН АЙМАКА СОБИРАЛСЯ НА РЕКЕ
БИНДЭРЬЯ-НУУР. МЛАДШЕЙ ВЕТВЬЮ ЗАСАГТ-ХААНОВ ЯВЛЯЛИСЬ ХОТОГОЙТСКИЕ АЛТАН-ХААНЫ.
ЗАСАГТ-ХААД
Эртнээс Алтан ургийн Цагаан яст Хаадын хувьд зөв эргэлттэй Хас фүс хэрэглэх
нь Улсын эзнийг бэлгэддэг ба Халхын хангууд дотроос цор ганц Засагт Хаан л Хас
фүс хэрэглэх эрхтэй байжээ. Бусад хангууд Богдын адил соёмбо хэрэглэж байв..
Учир нь Ашхай дархан
хунтайжийн ууган хүү гэдэг утгаараа Халхын Хангууд дотроос Тэргүүлэх Зэрэгтэй
Хан байсан ба Улсын Эзэн гэж тооцож ирсэн байна.
Түшээт хангийн хувьд Автай
сайн хангийн гал голомтыг сахидаг төв нутагт оршдог, Их Хүрээ нутаг дэвсгэрт нь
байрладаг гэдэг утгаараа тэргүүлэх эрхтэй юм шиг ойлгогдох болсон байна. Түшээт
хангийн нөлөө Гомбодорж хангаас хойш өссөөр ирсэн нь уг ташаа ойлголтыг өнөө
цагт бүрдүүлж.
АДМИНИСТРАТИВНОЕ ДЕЛЕНИЕ АЙМАКА ЗАСАГТ-ХААНОВ
Название хошуна
|
Год образо
вания
|
Количество сум
|
Титул засака
|
Первый владелец
|
Династическая связь
|
Баруун гарын зуун
|
1691
|
3
|
Цэвэнжав
|
сын
Джамбуна
|
|
Зуун гарын баруун
|
1691
|
1
|
тушээ
гун
|
Цотбаилдэн
|
сын
Убантая, сына Лайхора
|
Зуун гарын хойт
|
1691
|
1
|
туслагч
гун
|
Сономиш
|
сын
Доржа, сына Цэрэна, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрэсэндзэ
|
Зуун гарын омнод
|
1691
|
1
|
туслагч
гун
|
Гунзэн
|
сын
Цэрэнгомбо, сына Бадмы, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза
|
Баруун гарын баруун
|
1691
|
1
|
туслагч
гун
|
Бухубай
|
сын
Цэбдэндоржа, сына Цэрэнжая, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына
Гэрсэнза
|
Баруун гарын омнод
|
1691
|
1,5
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Уржин
|
сын
Цахажава, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза
|
Баруун гарын хойт
|
1691
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Эрдэнэгомбо
|
сын
Дайбуна, сына Убантая, сына Лайхора
|
Дундад баруун гарын адгийн дэд
|
1692
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Намринсамбу
|
сын
Олжийта, сына Лувсанцэрэна, сына Гомбоилдэна, сына Шолоя, сына Тумэндары,
сына Ашихая
|
Дундад зуун гарын зуун
|
1694
|
2
|
доло
бэйлэ
|
Гэндун
|
сын
Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая
|
Баруун гарын хойт адаг
|
1697
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Хамар
Дайчин
|
сын
Эрха, сына Гур Номча, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза
|
Дундад баруун гарын адаг
|
1714
|
2
|
туслагч
гун
|
Доншиг
|
|
Баруун гарын баруун адаг
|
1724
|
1
|
туслагч
гун
|
Шагжаа
|
сын
Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая
|
Зуун гарын хойт адаг
|
1726
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Идамжав
|
сын
Гунзэна, сына Цэрэнгомбо, сына Бадмы, сына Тубэта, сына Ноёнтая, сына
Гэрсэнза
|
Зуун гарын дундад
|
1728
|
1
|
тушээ
гун
|
Аравтан
|
сын
Убантая, сына Лайхора
|
Дундад баруун гарын зуун
|
1755
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Пурэвцэрэн
|
|
Дундад зуун гарын баруун
|
1756
|
1
|
туслагч
гун
|
Цэвэгжав
|
сын
Убаши, сына Лувсандаша, сына Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая
|
Зуун гарын зуун
|
1756
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Норбо
|
|
Дундад зуун гарын адаг
|
1757
|
1
|
тэргуун
цэрэгийн тайж
|
Дашпунцаг
|
·
Ермаченко И.С. Политика маньчжурской
династии Цин в Южной и Северной Монголии в XVII в. М.: Наука. Главная редакция
восточной литературы, 1974—196 с
·
История Монгольской народной
республики. Изд. 3-е. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1983
— 660 с
·
История Эрдэни-дзу. Факсимиле
рукописи / Пер. с монг., введ., комм. и прил. А.Д. Цендиной. М.: Издательская
фирма «Восточная литература» РАН, 1999. — 255 с ISBN 5-02-018056-4
·
Лубсан Данзан. Алтан тобчи
(“Золотое сказание”) / Пер. с монг., введ., комм. и прил. Н.П. Шастиной. М.:
Наука. Главная редакция восточной литературы, 1973 — 439 с
·
Скрынникова Т. Д. Ламаистская
церковь и государство. Внешняя Монголия. XVI — начало XX века. — Новосибирск.:
Наука. Сиб. отд-ние, 1988. — 104 с ISBN 5-02-029353-9
·
Цааджин Бичиг (“Монгольское
уложение”): Цинское законодательство для монголов 1627—1694 гг. Монгольский
текст. Введ., транслитерация монг. текста, пер. и комм. С.Д. Дылыкова. М., 1998
·
Шара туджи: Монгольская
летопись XVII века. Сводный текст, пер., введ. и прим. Н.П. Шастиной. М.; Л.,
1957.
ЗАСАГТ ХАН АЙМАГ1,Ахай засгийн хошуу2,Мэргэн засгийн хошуу3,Далай засгийн хошуу4,Жалханз хутагтын шавь5,Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу6,Ачит засгийн хошуу7,Цогтой засгийн хошуу8,Ялгуусан хутагтын шавь9,Сэцэн засгийн хошуу10,Баатар засгийн хошуу ээжийнх11,Үйзэн засгийн хошуу12,Эрдэнэ засгийн хошуу13,Сүжигт засгийн хошуу14,Дархан засгийн хошуу15,Засагт хан хошуу ээжийнх16,Дайчин засгийн хошуу аавынх17,Бигэр номун ханы шавь18,Илдэн засгийн хошуу19,Ёст засгийн хошуу20,Итгэмжит засгийн хошуу21,Бишрэлт засгийн хошуу22,Жонон засгийн хошууЗасагт-хан (монг. Засагт хаан, буквально — хан-правитель) — титул ветви старших потомков Гэрэсэндзэ. Аймак Засагт-хаанов (кит. 扎薩克圖汗部, пиньинь Jasaghtu Khanates, палл. Чжасакэту ханьбу) располагался в западной части Халхи. Чуулган аймака собирался на реке Биндэрья-нуур. Младшей ветвью Засагт-хаанов являлись хотогойтские Алтан-хааны.Содержание |
Засагт-хааны
- Баяндара, род.1547, сын Ашихая Дархан-хунтайжа Халхасского, хунтайж отоков Унэгэд и Жалаир —1580
- Лайхор, род.1562, сын Баяндары, Сайн Засагт-хаан 1580—1637
- Субантай, род.1596, сын Лайхора, Богд Засагт-хаан 1637—1655
- Норбо, сын Субантая, Эрдэни Бишрэлт Засагт-хаан 1655—1662
- Гомбожав, сын Субантая, Бинту Ахай Засагт-хаан 1662—1664
- Ванчук, сын Норбо, Мэргэн Засагт-хаан 1664—1666
- Джамбун, сын Норбо, Сэцэн Засагт-хаан 1666—1686
- Шара, сын Джамбуна, Засагт-хаан 1686—1688
- Цэвэнжав, сын Джамбуна, Засагт-хаан 1688—1732
- Сэлэнгэмил, сын Джамбуна, Засагт-хаан 1732—1743
- Балдар, сын Сэлэнгэмила, Засагт-хаан 1743—1761
- Цэвэнбалзай, Засагт-хаан 1761—1792
- Бунирадна, Засагт-хаан 1792—1823
- Манибазар, Засагт-хаан 1823—1840
- Цэрэндондуб, Засагт-хаан 1840—1877
- Доржпалам, Засагт-хаан 1877—1898
- Содномравдан, Засагт-хаан 1898—1912
- Агванцэрэн, Засагт-хаан 1912—1915
- Доржпаламын Цэрэнгомбожав Засагт-хаан 1915—1923
Административное деление аймака Засагт-хаанов
Название хошуна | Год образования | Количество сум | Титул засака | Первый владелец | Династическая связь |
---|---|---|---|---|---|
Баруун гарын зуун | 1691 | 3 | хаан | Цэвэнжав | сын Джамбуна |
Зуун гарын баруун | 1691 | 1 | тушээ гун | Цотбаилдэн | сын Убантая, сына Лайхора |
Зуун гарын хойт | 1691 | 1 | туслагч гун | Сономиш | сын Доржа, сына Цэрэна, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрэсэндзэ |
Зуун гарын омнод | 1691 | 1 | туслагч гун | Гунзэн | сын Цэрэнгомбо, сына Бадмы, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза |
Баруун гарын баруун | 1691 | 1 | туслагч гун | Бухубай | сын Цэбдэндоржа, сына Цэрэнжая, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза |
Баруун гарын омнод | 1691 | 1,5 | тэргуун цэрэгийн тайж | Уржин | сын Цахажава, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза |
Баруун гарын хойт | 1691 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Эрдэнэгомбо | сын Дайбуна, сына Убантая, сына Лайхора |
Дундад баруун гарын адгийн дэд | 1692 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Намринсамбу | сын Олжийта, сына Лувсанцэрэна, сына Гомбоилдэна, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая |
Дундад зуун гарын зуун | 1694 | 2 | доло бэйлэ | Гэндун | сын Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая |
Баруун гарын хойт адаг | 1697 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Хамар Дайчин | сын Эрха, сына Гур Номча, сына Хонгора, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза |
Дундад баруун гарын адаг | 1714 | 2 | туслагч гун | Доншиг | сын Мэд Зоригта, сына Данжина, сына Тангута, сына Чиндаана, сына Отхона, сына Гэрсэнза |
Баруун гарын баруун адаг | 1724 | 1 | туслагч гун | Шагжаа | сын Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая |
Зуун гарын хойт адаг | 1726 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Идамжав | сын Гунзэна, сына Цэрэнгомбо, сына Бадмы, сына Тубэта, сына Ноёнтая, сына Гэрсэнза |
Зуун гарын дундад | 1728 | 1 | тушээ гун | Аравтан | сын Убантая, сына Лайхора |
Дундад баруун гарын зуун | 1755 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Пурэвцэрэн | внук Багсама, сына Бундаракжи, сына Тангута, сына Чиндаана, сына Отхона, сына Гэрсэнза |
Дундад зуун гарын баруун | 1756 | 1 | туслагч гун | Цэвэгжав | сын Убаши, сына Лувсандаша, сына Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая |
Зуун гарын зуун | 1756 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Норбо | сын Намжилдоржа, сына Сура, сына Саран Ахая, сына Дамбы, сына Нубы, сына Дэлдэна, сына Гэрсэнза |
Дундад зуун гарын адаг | 1757 | 1 | тэргуун цэрэгийн тайж | Дашпунцук | сын Тубы, сына Дорждая, сына Шолоя, сына Тумэндары, сына Ашихая |
См. также
Ссылки
Литература
- Ермаченко И.С. Политика маньчжурской династии Цин в Южной и Северной Монголии в XVII в. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1974 — 196 с
- История Монгольской народной республики. Изд. 3-е. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1983 — 660 с
- История Эрдэни-дзу. Факсимиле рукописи / Пер. с монг., введ., комм. и прил. А.Д. Цендиной. М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 1999. — 255 с ISBN 5-02-018056-4
- Лубсан Данзан. Алтан тобчи (“Золотое сказание”) / Пер. с монг., введ., комм. и прил. Н.П. Шастиной. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1973 — 439 с
- Скрынникова Т. Д. Ламаистская церковь и государство. Внешняя Монголия. XVI — начало XX века. — Новосибирск.: Наука. Сиб. отд-ние, 1988. — 104 с ISBN 5-02-029353-9
- Цааджин Бичиг (“Монгольское уложение”): Цинское законодательство для монголов 1627—1694 гг. Монгольский текст. Введ., транслитерация монг. текста, пер. и комм. С.Д. Дылыкова. М., 1998
- Шара туджи: Монгольская летопись XVII века. Сводный текст, пер., введ. и прим. Н.П. Шастиной. М.; Л., 1957.
Засагт ханы зөрчил...
Халх Монголчууд манжийн захиргаанд ороогүй байсан 1550-1691 онд Халхын баруун гар Засагт ханы хошуу, Хотгойдын Убаш хунтайжийн хошуу Урианхайн хошуу, Сартуулын хошуу гэсэн 4 хошуу байжээ. Засагт ханы хошуунд Бэсүд, Гурван олхонууд, Хоёр эржигнэн зэрэг хожим арван хошуу болж бутарсан нутгийн ардууд багтан харъяалагдаж байжээ. Хотгойдын Убаш хунтайжийн хошуунд хожим Ар таван хотгойд гэсэнгэж алдаршсан таван хошууны ардууд багтаж байсан аж. Сартуул нэг хошуунд Сартуул, Тангуд хоёр отгийнхон хамрагджээ. Урайнхай нэг хошуунд хожим дайчин бэйсийн, дархан гэж нэрлэгдсэн хоёр хошууны хүн зон нар оролцжээ. Засагт хан гэдэг нэр алдар 16-р зууны үед үүсчээ. Засагт хан аймгийг үе залгамжилсан 18 хан захирч ирсэн байна. Хамгийн сүүлчийн хан нь 1912-1923 онд байсан Эрдэнэ бишрэлт засагт хан, засаг төрийн жүн ван доржпаламын Цэрэн гомбожав байв. Богд хаант улсын үед байснаар хилийн дээсийг бичвэл, Засагт хан аймаг баруун талаараа Ховдын хязгаар, дөрвөдийн үнэн зоригт ханы аймаг, дөрвөдийн тогос хүлэг далай ханы аймаг, хойгуураа Хөвсгөлийн хязгаар, зүүн хойт талаараа Сайн ноёнхон аймаг, урдуураа БНХАУ-тай хиллэлдэг байжээ. Одоогийнхоор бол Завхан, Говь-Алтай бүтнээрээ дээр нь Ховд, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн зарим сумдыг хамарч байсан байна. Түүхийн аль ч цаг үед засаг захиргааны нэгж өөрчлөгдөж ирсэн байна. Үүний дотор 20 зуунд бүрч илүү хөдөлгөөнд оржээ. Энэ зууны эхэнд Засагтхан аймагт 20 хошуу, тамгатай 3 хутагтын шавь хамарч байв.
***
Манж нар Өвөр монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам өсчээ. Халхын эрх баригчид Манжтай найрсаг харилцах замаар тэдний талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн нь ашиг сонирхолд нийцэж байсан учир Манж нар Халхын эрх баригчдын энэ оролдлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв.
1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөн, найрамдахыг хүссэний хариуд, 1637 оны 1 сард Манжийн Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байжээ. Мөн 1637 оны 3 сард Түшээт хан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн, элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ. Манжийн эрх баригчид Өвөр монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ. Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.
Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байв.
Манж нар Хятадыг байлдан эзлэхдээ, Халхын ноёдын үйл ажилгаанд зарим нэгэн хориг тавьсан юм. Үүнд, 1636 онд Манжийн Дээд Эрдэмт хаан Халхыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон зарлиг буулгажээ. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсон хэрэг бололтой. Нөгөөтэйгүүр 1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ. Ингэснээрээ манжийн хаан Халхын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж, эрхшээлдээ оруулахыг санаархжээ. Хэдийгээр монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.
1970 онд Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь "хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт буй болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд Халхын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж, Халхын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв.
1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм. Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг түүхт үйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын их хүрээний үүсэл болжээ.
Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргүүн Өндөр гэгээн өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх дахргын үүсэл тавигджээ. Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.
Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа. Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарын зэрэг Халх Ойрдын Төр, шашны, зүтгэлтэн болон Хөх нуурын монголчууд, Ижил мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн монгол улсын төрийн арамд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрд хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй.
Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Халхын ноёд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлэх оролдого хийхийн зэрэгцээ Эеэр засагч хаан суугаад удаагүйг харгалзан, Манжийн хүчийг дотроос нь задлах, угсаа нэгтнээ харийн дарлалаас чөлөөлөх зорилгоор 1644 Өвөр монголын ноёд элч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сөнид аймгийн тэнгис ван Халхын ноёдын ятгалганд орж, харъяат ардаа дагуулан, 1646 оны хавар Сэцэн хан нутагт байснаа, 1639 онд өмнө зүг нүүн одож, Манжид дагасан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон эфү байв.
1647 онд Засагт хан Субадай манжийн бодлогыг шууд эсэргүүцэн захидал илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байв.
1650 онд Засагт хан Омбо-Эрдэнэ тайж хөх нуурын орчим газрыг ав хийх нэрийдлээр уулгалж байсан ажээ. Халхын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхаачийн ач Фулинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгүйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бүхий элч солилцож, найртай харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлэсний дараа манжийн цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал үлэмж нэмэгдсэндээ эрдэн, Манжийн зүгээс Халхад өөрийн бодлогоо тулган шаардах нь давамгайлах хандлагатай болов.
Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Сэцэн хан нрын элчийг тус тус хүлээн авахгүй буцаасан атлаа мөн 1648 оны намар Халхын Сайн ноёны дээд дөвөг Данзан ламын элчийг зориуд найрсагаар хүлээн авчээ. Энэ нь Түшээт хан, Сэцэн ханыг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцэснийг зэмлэн эрх сүрээрээр далайлгах хэрэг байснаас Гадна Халх эрх баригч ноёдын хооронд яс хаяж өсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа хахуулдан татаж, нөгөөг нь эсрэг хүч болгон, хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ.
Байдлыг хурцатгахгүйн тулд Түшээт хан, Сэцэн хан нарыг төлөөлж, Засагт хан манжийн эеэр засагч хаантай биеэр очин уулзжээ. Засагт хан тийнхүү чармайлт гаргаж, Халх болон Манжийн хааны хороондын харилцааг хэлэлцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь Халхын хан нар хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэд нарын хүүхэд, дүү нарыг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшээт хан, Сэцэн хан нар зөвшөөрсөнгүй.
1651 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан нар 1000 морь, 100 тэмээг Манж хаанд өргөн, жилийн амгаланг айлтгаж найрамдахыг хүсчээ. Энэ нь Тэнгисийг дэмжиж, Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол, буулт хийсэн хэрэг боловч Манж нарын Халхад явуулж бодлого эрчимжиж буй үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан Халхад цэрэглэн орохоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас Халхын дотоодоо хагарал гаргасныг дурдаагүй болвч 1653 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Бунтир албат харъяатаа авч, Манжмйн хаанд дагаар орсонд тшшнийг засаг чин ван өргөмжилж Чулаалт хаалганы гадна нутаглах газар олгожээ.
Бунтир бол Халхын анх удаа Манжийн талд урван орсон этгээд юм. Үүнээс үзвэл, Халхын ноёд дотроо хагаралдаж, зарим нь Манжийн түрэмгий бодлогыг сөрөн зогсож байхад, нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт, зэрэг хэргэм, шан харамжинд татагдан дагаж орорхыг санаархах болсон байна. Сэцэн хан, Түшээт хан нар Бунтирыг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хан хүчинд автагдан, зарим талаар буулт хйин, Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй байсан юм.
Манжийн зүгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй үед Сэцэн хан Шолой 1652 онд, Түшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ।
***
1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд хан суудлын төлөөх тэмцэл гарчээ. Тvvний том хөвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд зөрчил vvсч улмаар хоорондоо дайтаж хожим Вансvг ялж Засагт Хан болов.
Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.
1662 онд Хотгойдын Алтан Хан Эринчин Засагт Хан луу довтолжээ. Засагт Хан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн Засагт Хан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зөвшөөрөөгvй хэсэг өрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай зөрчилийн / Засагт Хан, Тvшээт Хан / vндэс болсон байна.
1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нөлөөг хvлээн зөвшөөрсөн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)
Сэнгvм : "- нэгэнт нөхцөл байдал өөрөөр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж өг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж өгөхөс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.
GNZ
Д. Зоригт 2010-06-15 15:49 бичсэн.
Хожим Засагт Хан, Түшээт ханы хоорондын хямралын нэг шалтгаан нь Хөх хотоор дамжуулж хятадтай наймаа хийхэд хэн онц эрх эдлэх вэ, бие биеийн худалдаачдыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт байв. Хотгойдын Алтан хан, Засагт Хан 2 Орос, хятадыг холбосон худалдааны замаа булаацалдаж байлдсан ба энэ хямрал нь ужгарсаар Түшээт хан, ЗуунГар, Хошууд гэсэн талууд татагдан орж 1688-1691 оны Монголын гунигт алдааны эх үүсвэрийг тавьсан билээ.
Галдан Халхыг эзэлье гэж халх руу дайраагүй бололтой байдаг. Галдан Халхын Засагт хантай холбоо тогтоосон байж. Энэ гэхдээ их уламжлалтай эд. Уг нь бол Эрдэнэбаатар Хунтайж хэмээх Хойдын Отгочин ноёны үед (энэ хүн нь Зүүнгарын ойрдуудын хаан, бүх ойрдын хаан биш, учир нь торгууд, хошууд нар тусдаа байж Түшээт ханы халхыг дэмждэг байсан) Зуунгарын Ойрдууд болон Халхын 3 хангууд нийлж (дээр нь хөх нуур, халимаг урианхай гэх мэт жижиг ханлигууд бас орно) Харийн дайсан буюу орос, манж нарын эсрэг Монгол-Монгол гэсэн холбоо байгуулж байжээ. Тэр үеийн Түшээт хан нь (Чахундоржийн аав) их ухаантай хүн байсан ба Сэцэн хан ч мөн (Шолой) их алсын бодолтой хүн байж. Гэвч энэ 2 хөгшин учир битүүлгээр хоёул ойр ойрхон гэнэт нас барсан байдаг. Мөн Эрдэнэбаатар Хунтайж ч таалал төгссөн байна. Тэдний хүүхдүүд болох Чахундорж, Сэнгэ, Галдан, Занабазар, Зэвт нар эв эеээ сахиж чадсангүй. Чахундорж аавыгаа нас бараад удаагуй байхад (1655) засгийн эрхэнд гарч улмаар хорчингийн ноёдуудад урхидуулан манжийн хааны бэлэг сэлтэнд автаж эхэлсэн хүн юм.
Засагт Хан бол бие дааж Түшээт ханаас тусдаа бодолго баримтлах болсон Түшээт хан Чахундорж увайгү бодлогоос болсон юм.
Сэцэн ханд нялх жаал хан болж, түвд номонд баригдсан нэг авга лам нь үнэндээ төрийн эрх барих болсон нь Манжийн гар хөл болсон хүн байв.
Засагт хан нь анхнаасаа л манжийн эсрэг тууштай тэмцэж, Зүүнгартай байгуулсан гэрээндээ үнэнч үлдсэн Халхын цорын гантс ханлиг байв.
Засагт хан үе үе өвөр монголын түмэд аймгийг довтолж, хөх хотыг манжийн савраас салгахыг хичээж байлаа гэжээ. Харамсалтай нь Хотгойдын Алтан ханыг дээрэлхэж Оростой хийдэг наймааных нь замыг булааж авах гэж байгаад Хотгойдуудадтай эвдрэлцэн дайдсан нь түүний хүчийг ихээхэнсулруулсан юм. Энэ үед хүн амын цөөн хэсэг нь Түшээт хан руу дүрвэж гарчээ. Зүүнгарын ойрдуудтай нийлж хотгойдуудыг дарсны дараа Засагт хан , Түшээт ханаас айлуудаа буцааж авахыг хүсчээ. Түшээт хан гаргаж өгөөгүй байна. Ингээд энэ 2 аймаг хоорондоо олон жил хямран байлдсан юм. Засагт Хан ч хэд хэд солигдож, Засагт Ханыхан сүүлдээ дийлдэхэд хүрч Галдантай ураг барилдаж, холбоотныхоо үүргээс хөндийрөөд байсан Зүүнгарыг Түшээт ханы эсрэг тэмцэлдээ ашиглахыг зорисон бололтой. Удалгүй Засагт Ханы охин Галдангийн бага дүүтэй хуримлахаар иржээ. Энэ үед Тушээт хан гэнэт довтолж хуримлахаар цуглаад байсан бүх ноёд тайж нарыг хүйс тэмтэрчээ. Галдан үүнд өөрийгөө их буруутгаж байсан байдаг. Эртнээс Түшээт хан догшроод хэцүү байна гэж Засагт ханыхан анхааруулсаар байтал ажиггүй байсан байна. Хоёрдугаарт Түшээт хан ямар ч гэм зэмгүй олон хүнийг хороосон ба бүр төрсөн дүүг нь өчиггүй алсанд их хорссон бололтой. Ингээд 1688 онд Галдан 30,000 цэргээ авч засагт ханд ирээд ойрдуудад үнэнч Халхуудтай хавсран Төв Халхын Түшээт Ханы Чахундорж, мөн Ойрдын Хошууд аймгийн Очирт Сэчний ач хүүгийн цэргээс бүрдэх холбоотны армийг 2 ч удаа хиар цохисон байдаг. Занабазар, Чахундорж нар гэхдээ аль 1660 аад он гэхэд л Манжийн нөлөөний бүс болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Учир нь Чахундоржийг хан болсноос хойш Манжууд өөрсдийн үзэмжээр халхын нутгийг хэд хэдэн хошуу болгож, эрх мэдэл энэ тэнцүү ноёдыг олон тоогоор дэвшүүлэх бодлого хийж байсан нь харагддаг. Зуунгар Ойрдууд Хошууд Засагт Хан Түшээт хан Хотгойд Сэцэн хан хамтдаа, бие биедээ илүү итгэж, нэгдмэл Монголын үзэл санааг сахиж байсан бол Манжууд хэзээ ч ар Монгол руу халдаж зүрхлэхгүй байсан. Харамсалтай нь, Чахундорж гэж эрх хүүхэд аавынхаа захиасыг огоорч эрх мэдэл эд хөрөнгөнд шунан ядаж яваад улсаа ч алдаж, өөрөө ч өлмөн зэлмэн, цагаач, дүрвүүл маягаар явсаар хүний нутагт их сэжигтэй байдлаар ясаа тависан юм.

Халхын Очир Бат Түшээт сайн хан Дэмчигдоржийн Дашням
Богд хаан хайрхан уулын чуулганы түшээт хан аймгийн 21 хошуу.
Богд хаан хайрхан уулын чуулганы түшээт хан аймгийн 21 хошуу.
Засаг хошой
чин ван -3 (нэг нь үе улиран хааны зэрэг залгамжлана. )
Засаг
төрийн жүн ван – 3 (нэг нь үе улирна. Чин вангийн зэрэгтэй)
Засаг
төрийн бэйл - 1
Засаг
хошууны бэйс - 2 ( үе улиран бэйлийн зэрэг залгамжлах )
Засаг,
улсын түшээ гүн -1
Засаг
улсад туслагч гүн -7 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй )
Засаг
тэргүүн зэрэг тайж – 4 ( нэг нь үе улиран түшээ гүний зэрэгтэй, нэг
нь үе улиран улсад туслагч гунгийн зэрэгтэй )
Түшээт хан аймгийн хамгийн сүүлчийн засаг ноён Дашнямын Доржсүрэнхоролжав (1908-1937)
Түшээт хангууд
·
Оноху, род.1534,
сын Гэрсэнза Жалаир-хунтайжа Халхасского, Уйзэн-ноён отоков Горлос иХэрсууд 1549—
·
Дондубдорж, сын доло циньвана Галдандорж, сына Чихуньдоржа, Очир Тушэту-хан 1698—1701,
хошэ Дархан-циньван эфу
Халхын махасамади Далай сэцэн хан Цэрэндондовын Наваанэрэн
Хан Хэнтий уулын чуулганы Сэцэн хан аймаг 25хошуу, 2 отог ,
Халхын махасамади Далай сэцэн хан – 1
Засаг,
хошой чин ван – 3 (нэг нь үе улиран чин вангийн зэрэгтэй )
Засаг
төрийн жүн ван – 5 ( нэг нь үе улиран вангийн зэрэгтэй )
Засаг,
төрийн бэйл – 2
Засаг,
хошууны бэйс – 3
Засаг
улсын түшээ гүн – 2 ( нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй )
Засаг,
улсад туслагч гүн – 2 (хоёр нь үе улиран бэйсийн зэрэгтэй)
СЭЦЭН ХАНгууд
·
Амин, род.1536,
сын Гэрэсэндзэ Джалаир-хунтайджи халхасского, Дурахал-ноён отоков Хурээи Цоохор 1549—
·
Шолой, род. 1577,
сын Муру Буйми, сына Амина , Далай-жинон отоков Хурээ и Цоохор —1633, Маха
Саммади Гэгээн Сэцэн-хан 1633—1652
·
Артасэд, сын Энхтура, Сэцэн-хан 1817—1874,
улясутайский цаньцзан дачэнь 1845—1861,
ургинский монгольский баньши дачэнь 1861—1874
·
ДЗАСАКИ ХОШУНА ЗУУН ГАРЫН ДУНДАД
Халхын Түмэнхэн, Номун эзэн Сайн
ноён хан Төгс-Очирын Намнансүрэн
Цэцэрлэгийн чуулганы Сайн ноён Хан аймаг 25 хошуу 8 отог
Халхын
Түмэнхэн, Номун эзэн Сайн ноён хан – 1 хошуу
Засаг,
хошой чин ван – 2
Засаг
төрийн жүн ван – 2 ( нэг нь үе улиран вангийн зэрэгтэй )
Засаг,
төрийн бэйл - 1 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй )
Засаг,
хошууны бэйс – 4 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй)
Засаг,
улсад туслагч гүн – 6 (нэг нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана, нэг нь
үе улиран жүн мангийн зэрэгтэй)
Засаг,
тэргүүн зэрэг тайж – 9 хоёр нь үе улиран бэйлийн
зэрэгтэй, нэг нь үе улиран бэйсийн зэрэгтэй, дөрөв нь үе улиран улсад
туслагч гүнгийн зэрэгтэй )
САЙН НОЁН ХАНгууд
·
Оноху, род.1534,
сын Гэрэсэндзэ Джалаир-хунтайджи Халхасского, Уйдзэн-ноён отоковГорлос и Хэрсуд 1549 —
·
Тумэнкин, род.1558,
сын Оноху, Цухэр Хундулэн Сайн-ноён аймака Тушэту-ханов,
номун-эдзэн с 1617,
ум. 1640
·
Тугс-Очирын Намнансурэн, род.1878,
сын Тэгс Очира, Сайн-ноён-хан 1896—1919,
первыйпремьер-министр Монголии в 1912—1919
Дөрвөдийн 2 аймгийн 27 засаг хошуу
Засаг,
хошой Чин ван – 1
Засаг,
төрийн жүн ван – 1
Засаг,
төрийн бэйл – 2
Засаг,
хошууны улсын түшээ гүн – 2
Засаг,
улсад туслагч гүн – 5
Дөрвөдийн баруун гарын үнэн зоригт хан аймаг 15 хошуу
Үнэн
зоригт хан – 1
Засаг
төрийн жүн ван – 1
Засаг,
төрийн бэйс – 2
Ингээд 1912 - 1913 оны байдлаар Монгол Улсад Хан
цолтой 6, хошой Чин ван 9, үүний нэг нь (Ханддорж хошой чин ван) хангийн
зэрэгтэй. Төрийн Жүн ван 13, үүний 3 нь үе улирсан вангийн зэрэгтэй байв.
Төрийн бэйл 9, үүний 2 нь үе улиран жүн вангийн зэрэгтэй. Хошууны бэйс 12,
үүнйи нэги нь үе улиран жүн вангийн зэрэгтэй, 3 нь үе улиран бэйлийн зэрэгтэй.
Улсын түшээ гүн 8, үүний 2 нь үе улиран бэйсийн зэрэгтэй.
Улсад туслагч 39 үүнийн нэг нь үе улиран түшээ гүний
зэрэгтэй, 4 нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн вангийн
зэрэгтэй, үе улиран бэйсийн, нэг нь үе улиран түшээ гүний зэрэгтэй.
Тэргүүн зэрэгт тайж 22, үүний 3 нь үе улиран бэйл, 2
нь бэйс, 2 нь түшээ гүн, 5 нь үе улиран улсад туслагч зэрэгтэй байжээ.
/Улсын хэмжээгээр Тэргүүн зэрэгт тайж 22 л байсан ба Алтан ургийн тайж Тэргүүн
зэрэгтэй байдаг байсан/
XVII- XX зууны эхэн үе хүртэл хэргэм зэрэг цол
бүхий хүмүүсинй тоо өсөн нэмэгдсээр байжээ.
ФҮС
Фүс нь Манж Чингийн үеэс улбаатай Богд
Хаант Улсын үе хүртэл Ноёдын хэргэмийг илэрхийлэх Хүрмэн дээр хаддаг байсан
элдэв зүйлийн амьтны дүрсийг оёж хатгасан дөрвөлжин торгон тэмдэг юм.
Чин Ван хүн хоёр эсрэг харсан, хоёр
зөрүү харсан нийт дөрвөн Луут фүс хаддаг байсан
Жүн Ван хүн дөрвөн зөрүү харсан Луут фүс
хэрэглэдэг.
Бэйл хүн 2 эсрэг харсан луу,
Бэйс хүн хоёр зөрүү харсан Луу хаддаг
байжээ.
Богд хааны хувьд тэнгэр язгуурт угсаа гаралгүй тул улсын эзэн, шашны тэргүүний хувиар Хааны фүст алтан Сёомбо, Хорол хүрдийг авч хэрэглэхээр болсон гэдэг.
Богд хааны хувьд тэнгэр язгуурт угсаа гаралгүй тул улсын эзэн, шашны тэргүүний хувиар Хааны фүст алтан Сёомбо, Хорол хүрдийг авч хэрэглэхээр болсон гэдэг.
Алтан ургийн бусад тайж
нарын хувьд Алтан таван нүдэн I, Өлзий II, буруу эргэлттэй Хас III зэргийн Тайж,
Чандмань эрдэнийг IV, Мөнгөн лавайг V зэргийн Тайж хэрэглэдэг байсан.
Эртнээс Алтан ургийн Цагаан яст Хаадын хувьд зөв эргэлттэй Хас фүс хэрэглэх
нь Улсын эзнийг бэлгэддэг ба Халхын хангууд дотроос цор ганц Засагт Хаан л Хас
фүс хэрэглэх эрхтэй байжээ. Бусад хангууд Богдын адил соёмбо хэрэглэж байв..
Учир нь Ашхай дархан
хунтайжийн ууган хүү гэдэг утгаараа Халхын Хангууд дотроос Тэргүүлэх Зэрэгтэй
Хан байсан ба Улсын Эзэн гэж тооцож ирсэн байна.
Түшээт хангийн хувьд Автай
сайн хангийн гал голомтыг сахидаг төв нутагт оршдог, Их Хүрээ нутаг дэвсгэрт нь
байрладаг гэдэг утгаараа тэргүүлэх эрхтэй юм шиг ойлгогдох болсон байна. Түшээт
хангийн нөлөө Гомбодорж хангаас хойш өссөөр ирсэн нь уг ташаа ойлголтыг өнөө
цагт бүрдүүлж.
Шагдарын Үнэнтөгс Dr.Sc /PhD
Хууль зүйн шинжлэх ухааны доктор
1 comment:
Nicce blog
Post a Comment