Хуулийн амин сүнс
Хуульч Шагдарын Үнэнтөгс LLM JSD
Хуулийн амин сүнс
Хууль болгон амин сүнстэй байх ёстой гэдэг. Сүнсгүй хүн амьдрахгүйтэй адил, амин сүнсгүй
хууль оршин тогтнохгүй. Гэтэл манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй гэх 432 хуулийн
хичнээн нь сүнсгүй, хий үзэгдлийн шинжтэйгээр тэнүүчилж буйг тааварлахад нэн бэрх биш.
баригдамхай бус болохоороо тэгдэг юм уу аливаад урьд шийдэгдсэн жишигийг хэрэгсэхгүй,
асуудал бүрт тохирсон шинээр хууль гарган шийдвэрлэдэг байх, зөвхөн өөрт нь, тухайн
субьектэд ашигтай, зориулагдсан байхаар шийддэг. Нөгөөтэйгүүр хойчийн үед зөвхөн өөрт
тааламжтайгаар асуудлаа шийдэх боломжоо бэлдэх үүднээс хууль санаачлагчид болоод
тогтоогчид хуулиа засамжилждаг. Энэ нь товчхондоо манай монголчууд хагас зэрлэг, тухайн
асуудал шийдэгдэхгүй бол заавал өөрийн хүсснээр, өөртөө нийцүүлэх боломжтой газраа
нүүдэллэн хүчээр шийддэг, эрх зүйн соёл төлөвшиж, нэвтрээгүй бүдүүлэг харанхуй байгаа
гэдгийг илтгэдэг.
Монгол төрт ёсны түүхэн уламжлал нэн эртнээс хэтийдсэн үндэстэн гэдэг ч үнэндээ арван
зургаадугаар зуунаас хойш алдагдан, өргөн хүрээтэй бус жалгын сэтгэлгээ ноёрхсон
байдлаас үүдэлтэйгээр өдгөө эрх зүйн төлөвшилтийн зохистой байдал алдагдаад байгаа нь
нөлөөлж, тэр эрт үеээс эхлэн монголын хууль гурван хоног гэх сэтгэлгээний төлөвшил
тогтчихсон. Учир нь монголын фёодалууд хэлэлцэн, уралцан байж нэг хууль, эрхийн акт
гаргачихаад түүнийгээ нөгөө баталсан субьект нь өөрөө эхлэн зөрчснөөр үнэ цэнэгүй
болгочихдогийг хэлсэн үг биз. Тэгвэл одоо манай үед энэ нь яг хэвэндээ, бүр дордсон
байдалтай байна. Тухайлбал, социализмыг цогцлоох үед төрийн шийдвэр, намын даалгавар
хоёрын аль нь хүчин чадалтай эрх зүйн баримт болохыг ялгалгүй явж ирсэн, одоо ч гэсэн
олон хууль, эрхийн актуудын давхардал, хийдэл, үйлчлэл яах эсэх нь арга зүйн технологийн
хувьд шийдвэрлэгдээгүй, ургаслаараа л байна.
Ингэхээр хуулийн үйлчлэлийг уртасгах, алсын хараатайгаар асуудлыг хэт нарийвчилсан
бусаар эрх зүйн хувьд зохицуулдаг, үзэл санаа, үзэл баримтлалыг явцуурсан бусаар ойлгож,
агуулгын хүрээнд боломжит бүхий л хувилбараар ашигладаг байх, түүнийг заавал
хэрэгжүүлдэг механизм, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлаас чухал. Үүнийг л
хуулийн амин сүнс гэж л би ойлгодог.
Одоо манай хуулийнхан /lawmakers/ яаж байна гээч. Хуулийг амин сүнстэй, удаан хугацаанд
үйлчлүүлдэг болгож байна гээд урьд нь хүнд, тухайн байгууллагад нь зориулсан байдаг
хууль, түүний зүйл, заалтыг нь тухайн ийм, тийм асуудал эрхэлсэн тийм байгууллага гэх мэт
хэт явцуурсан, жижигэрсэн өрөөсгөл байдлаар л шийддэг болчиж гэж хатуухан хэлэхэд
болох байх аа. Ганцхан жишээ хэлэхэд Үндсэн хууль, түүний органикийн нэг Үндсэн хуулийн
цэцийн тухай хуулийн “амин сүнсийг” /spirit of law/ Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд
багш “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэж алдарт үгээрээ томьёолсон байдаг. Энэ л
тухайн хуулийн амин сүнс, концепцийг илэрхийлэн түүнд үйлчлэл, агуулга нь нийцэх
учиртай билээ. Түүнээс биш одоо үйлчилж байгаа Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл
боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу батлагддаг хуулийн төслийн
үзэл баримтлалд бичигдсэн зүйлийг хэлдэггүй. Тэгэх боломж ч байхгүй. Бусад эрхзүйн өндөр
төлөвшилттэй улсуудад ч ийн хэрэглэгдэн, хэлцэгддэг.
Бусад эрх зүйн өндөр төлөвшилтэй улс оронд хуулийн амин сүнсийн тухай ойлголтыг янз
бүрээр тайлбарлан, магадлал дэвшүүлдэг ч үндсэндээ тухайн эрх зүйн бүлээс үл хамааран
хуулийн тогтвортой, чадварлаг зохицуулалтын хүрээ хязгаараар шалгуур тогтоон түүнийгээ
дэмжих, бэхжүүлэх стратегийг харьцангуй тогвортойгоор баримтладаг.
Тухайлбал, Японы Боловсролын хуулийн амин сүнсийн тухай гэхэд 1890 онд Японы эзэн
хааны “Кёоикүчёкүго” гэх япон хүний баримтлах ёстой ёс суртахууны хэм хэмжээг заасан
боловсролын тухай айлдвар гарсан байдаг. Үүний гол концепци нь эзэн хаан, ард түмэн хоёр
салшгүй зүйл гээд, хүн бүрийн сурах, баримтлах ёс суртахууны хэм хэмжээг зааж,
шаардлага гарсан үед эх орныхоо төлөө амиа хайрлахгүй байхыг уриалсан. Дэлхийн
хоёрдугаар дайны дараа дайнд ялсан АНУ Японыг засамжлахын тулд эрдэмтэдээ ирүүлж
судалгаа хийлгэсэн байдаг. Тэд японыг түргэн хугацаанд хүчирхэгжүүлж, милитарист дайнч
гүрэн үүсгэсэн гол хүчин зүйл нь Эзэн хааных нь тэр айлдал байж гэж дүгнэн өөрчлөх зорилт
тавьсан гэдэг. Ийнхүү япончууд “хүний амь өднөөс хөнгөн” гэж зааж байснаа “хүний амь
дэлхийгээс хүнд” гэж ярьж эхэлснээр японы боловсролд эрс өөрчлөлт орсон гэдэг.
Нөгөөтэйгүүр Япон улс шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санаанд тулгуурлан 1947 онд
Боловсролын хуулиа гаргасан юм. Тухайн хуулийн амин сүнс нь “Боловсролын үйл
ажиллагааны үндсэн зорилго бол хүний бүрэн төлөвшилд оршино” гэж заасан нь бөгөөд энэ
нь тухайн орныг эдийн засаг технологийн их гүрэн болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Тэгээд ч сайтар зохицуулсан харилцаагаа удаан хугацаанд тогтвортой мөрдсөн бөгөөд 1947
онд баталсан боловсролын хуулиндаа 59 жилийн дараа буюу 2006 онд уламжлалт соёл, эх
орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг. Энэ бол
хуулийн амин сүнс бодитоор оршсоноос тухайн улс үндэстэнд үр нөлөөгөө өгөх, эрх зүйн
төлөвшил, хууль дээдлэх ёс суртахуун хэр ач тустай болдгийн нотолгоо юм.
Гэтэл Монголд Боловсролын хуулийн тухайд гэхэд 90-ээд оноос өмнө үйлчилж байсан
хуулиа хүчингүйд тооцож, 1991 оны 6 дугаар сарын 21-нд БНМАУ-ын Бага Хурлаас БНМАУ-ын
Боловсролын хуулийг шинэчлэн баталсан байдаг. Мөн УИХ-аас 1995 оны 6 сард Боловсролын
тухай, Дээд боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай буюу Боловсролын багц
хуулийг баталсан бөгөөд тэр хуулинд 1998 оны 7 сард, 2000 оны 2 сард тус тус нэмэлт,
өөрчлөлт орсон байна, Харин долоон жилийн дараа 2002 онд Боловсролын багц хууль дахин
шинэчлэгдэн батлагдсан байх бөгөөд 2006 оны 12 сар, 2007 оны 12 сар, 2008 оны 5 сард тус
тус нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Үүнээс харахад хэдхэн жилийн дотор 3 удаа бүрэн
шинэчлэгдэж, маш олон удаа өөрчлөгдөж, хэд хэдэн багц хуульд хуваагдаж, үзэл
баримтлалын хувьд тодорхой номлол болгон авчих зүйлгүй, өөрөөрхэлбэл амин сүнс нь
хаана байгааг нь томьёолж, Та бүхэнд хүргэх чадвар надад л лав дутлаа. Энэ нь хуучин
тогтолцооны үед олсон боловсролын чанарын тогтолцоог үндсэнд нь сулруулсан ч байж
магад.
Үүнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан дэлхий дахины Өсөлтийн Өрсөлдөх
чадварын 2005-2006 оны индекст дурдснаар Монгол Улс өсөлтийн өрсөлдөх чадварын
ерөнхий индексээр 96-т орсон бол, Боловсролын тогтолцооны чанараар 67, боловсролд
хамрагдалтаар 69, шинжлэх ухааны судалгааны чанараар 89, оюуны дайжилтаар 65, идэвх
санаачлагыг урамшуулах цар хүрээгээр 90 байранд, бичиг үсэг тайлагдалт сүүлийн таван
жилд 98-96 хувь болтлоо буурч Болив, Урагвай, Киргизийн дараа орсноос харж болно.
“Зогсох газраа зогсох” буюу Эрх зүйн шинэтгэл
Ер нь энэ бүхэн манайхны тодорхойлсон Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, түүнээс улбаалсан
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлүүдийг парламентын сонгуулийн нэг
бүрэн эрхийн хугацаагаар хүрээ хязгаарыг нь томьёолж, тодорхойлчихсон байдаг гэж болно.
Энэхүү тодорхойлсон хугацаандаа багтааж, өөрчлөх, шинээр боловсруулан батлах хууль
тогтоомжуудаа жагсаагаад, түүндээ баригдаж хөтлөгдөн хатуухан хэлэхэд хүний, бүлгийн
ашиг сонирхол дээр тулгуурлан ямар ч хамаагүй өөрчлөлт оруулах, амлалтаа гүйцээх зорилт
тавьж ажилладгаас хамаарч хуулийн үйлчлэл, тогтвортой байдал алдагдаад байгаа гол
хүчин зүйл юм. Иймээс шинэтгэл, шинэчлэлт, шилжилт, өөрчлөлт бүрт зогсох цаг хугацаа
гэж байдгийг санаж ажиллах хэрэгтэй мэт. Үүнийг солонгосын Ханкүк дугуйны реклам дээр
хэлдэг шиг “Зогсох газраа зогсох” гэж томьёолж болно. Үүгээр юу илэрхийлэхийг хүсч
байна гэвэл, манай Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр анхнаасаа алдаатай томьёологдож,
эсхүл уг хөтөлбөр бодитоор хэрэгжээгүйгээс шалтгаалсан байж болох энэхүү үр дагавар, үр
нөлөө хамаараад байгаа гэж шууд дүгнэх гаргалааг хийж болох байх.
Үүнийг тус индексээр манай улс хууль эрхийн хүрээний үр ашигтай байдлаар 111, төрийн
зохицуулалтын дарамтаар 86, хууль тогтоох байгууллагуудын үр нөлөөтэй байдлаар 94,
авилгаас бизнест учруулах зардалаар 88, шүүхийн хараат бус байдлаар 99-т тус тус орсон
байгаагаас дүгнэхэд манай эрх зүйн зохицуулалт хэр оновчтой, тогтвортой бус байгааг
илтгэж байна. Өөрөөрхэлбэл, хүчин төгөлдөр үйлчилж буй гэх хуулийн хичнээн нь амин
сүнсгүй, хий үзэгдлийн шинжтэйгээр тэнүүчилж буйгаас шалтгаалсан байж болох юм шүү.
Системийн хямрал ба салбарын инноваци
Нөгөөтэйгүүр хуулийн амин сүнс гэдэг нь ганц тухайн хуульд л хамаатай зүйл биш бөгөөд
комплект байдлаар нэгээс нөгөө хуулиндаа шилжих замаар цогцоор хэрэгжих өвөрмөц зүй
тогтол юм. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд манай улс Ром-германы эрх зүйн бүлд
хамаарагддаг гэгдэн ихэнх хууль тухайн бүлд хамаарагдан боловсрогдсон байдаг. Гэвч
иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хууль зэрэг хууль тогтоомжууд нь Эх
газрын эрх зүйн системд үндэслэсэн, шууд үйлчлэлийн механизмтай байхад, санхүү,
бизнесийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай
зэрэг хууль тогтоомжууд нь Англо-саксоны, бүр далайн эрх зүйд үндэслэн
зохицуулагдсанаас хамаарч системийн хямралдхүргэж байна. Иймээс хуулийн амин сүнс
гэх /Spirit of law/ ойлголт нь комплект байдлаар шилжиж, цогцоор хэрэгждэг зүй тогтол гэж
хэлж болох байна.
шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд, чөдөрлөөд байгаа гол
шалтгаан нь шүү.
Үүнээс шалтгаалан хууль тогтоомж хэрэгжихгүй байх, нийгэм, төрийн зүгээс түүнийг үл
биелүүлэх, үл хүндэтгэх, үгүйсгэх үзэл нилээд байгаа бөгөөд энэ нь нэг талаас иргэдийн эрх
зүйн ухамсрын төвшин доогуур, нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэх механизм боловсронгуй
бус байна. Мөн хуулийг ямар нэгэн ид шидийн хүчин чадалтай мэт үзэж тулгамдсан бүхий л
асуудлыг ганц далайлтаар шийдвэрлэх чадвартай хэрэглүүр гэсэн нийгмийн сэтгэлгээ ч
дэлгэрэх хандлагатай байна. Энэ нь асар олон хууль тогтоомжууд шинээр батлагдаж, богино
хугацаанд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд иргэдээс хууль
тогтоомжуудыг тухай бүр судлах, мэдээлэл авах, танилцах боломж тун хомс байгаатай
холбоотойгоор нөгөө олон хуулийн амин сүнсүүд нь хоорондоо сүлжилдэн нисч, хий
үзэгдлийн ертөнцийг ч бүрдүүлээд байж болзошгүй юм.
Иймээс энэхүү алдаатай, анзаардаггүй, хийхийг хүсдэггүй, хийх арга зүйн технологийг
ойлгохгүй, нэвтрүүлэхгүй байгаа байдлыг нэн даруй халж, хуулийн салбарт иновацийн
тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлснээр нийгэм, эдийн
засаг нь дараа дараагийн шатандаа орж хөгжих боломж бүрдэх болов уу.
No comments:
Post a Comment