Pages

Tuesday, April 21, 2015

Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла



Амиа бод. Хувиа хичээ. Өөрийгөө хайрла. Намайг март. Гунигла. Гашууд. Чи амьд АМЬ. Хорсож зана. Амьгүй хүмүүст автаж амиа өгөх хэрэггүй. Тэд чам руу ноцож байна. Учир нь чи АМЬД. Зөвхөн өөрийнхөө ертөнцийг цогцлоо. өөртөө дурла. өөрийгөө хайрла. Бас үзэн яд. Чамд энэ бүхэн таалагдана. Тэгээд хувилж болохгүй хувь болон АМЬДАР.
Харанхуйгаас харанхуйд зорчих энэ л замд чи гэрэл болон ирсэн. Салхинд савчих өнчин цамхагийн гэрэл чи хүн. Тэр гэрэлд тэмүүлсэн бүхнийг шатаа. Зайлшгүй ирэх үхлийн хүйтэн бороонд чи өөрөө ч өртөх болно. Тэгээд гүн харанхуйд удахгүй шингэнэ. Энэ бүхэн чинийх. Эргээд хар даа. Чи өөрөөрөө АМЬДРАЛ гэж бичсэн байна.



Ш.Үнэнтөгс

МУИСОХ, ОК 1997

No comments: