Тува - Урианхайчуудын Монгол Улсад дагаар орох өргөх бичиг
Сайн ноён аймгийн өөлд бэйсийн хошууны харьяат Хэмчигийн урианхай нарт
Оросын цагаан хаанаас өгсөн тамгыг тэд тухайн цагт нь Богдын засагт
тушааж орхисон нь эдүгээ Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж
байдаг.
Монгол улсын Гадаад
харилцааны төв архив
Х№62,
хн.14, н.1
Бүгд
найрамдах Тагна Тивагийн ардын засгийн зөвлөлийн газрын бичиг. Бүгд найрамдах
Монгол улсын ардын засгийн гадаад яамнаа өргөн илгээв. явуулах учир, эдүгээ
Хэмчиг голын хоёр хошуу, Их Хэм голын хошууны тэргүүлэгчид ба албан эрхлэгчдийн
газраас мэдүүлээр ирсэн 191, 165, 315 тоот тус тус бичигт, гуйн мэдүүлэхийн
учир, эдүгээ манай олон хэсэг намын ардуудаас улиглан мэдүүлцгээсэн газарт,
өчүүхэн хүмүүс үүний урьд язгуур үндсэн ба шашин суртлын холбогдлыг бодож Бүгд
найрамдах Монгол улсын лугаа нийлж эрх чөлөөгөө хөгжүүлэн олж эдлэхийг гуйж
уламжлан зохих газруудад бичиг мэдүүлсэн тухайд Зөвлөлийн засагт нийгэм журамт
бүгд найрамдах Холбоот улсын ба Бүгд найрамдах Монгол улсын засгийн газраас
гаргасан бүрэн эрх барих төлөөлөгч сайд Дабчиян(Давтян), Магсаржав нараас уг хэргийг
хойшлуулан дараа олны ашиг тусд тохируулан, хоёр засгийн газар зөвлөлдөн
тогтоомуй хэмээснийг дагаж, өөр өөрийн ажил амьдрал ба тус засгийн газрын хэрэг
явдалд санаа талбиж нам гүм суун, бие сэтгэл амаржсан боловч манай тива ард
болвоос угаас хүн цөөн, эрдэм чадалтай хүнгүй, эд малаар гачиг ядмаг учирт
тусгаар улсын хэргийг явуулахад алин бүр огт хүрэлцэхгүй зүйл зүйлийн гачигдал
учир маш үлэмжид олны эрх чөлөөний явдлыг хөгжүүлэх хүчин хэрхэвч үгүй ану
байдалд илэрхий.
Үүнд мөхийж хянаваас язгуураас нэгэн хамт аж төрөн идээшил олж
явсан бидний нэгэн угсааны Монгол улс сайх эзэрхэгийг халах ардын эрх олны
тусыг сайнаар хөгжүүлэн чадаж буй бөгөөд бидний монгол угсаатныг нэгтгэх аваас
аливаа боловсон улс өөр өөрийн үндсэн холбоог нэгтгэж тус тус эрх чөлөөгөө
эдлэж бүхий байдалд бас ч нийлэлцэх боловуу хэмээхээс гадна Монгол улс манай
Тива боловч бүгдээр гуравдугаар интернационалын ачийг шүтэж эв хамтын журмыг
баримтлах учираа Зөвлөлийн засагт нийгэм журамт бүгд найрамдах Холбоот улсын
тусласныг ямагт сүслэх бөлгөө.
Үүний урьд мэдүүлэх тухай хэдий самууны цаг
тохиолдсон хэмээвч бидний уг зорилт хөлбөрөлтгүй туйлын үнэн билээ. иймийн тул
үүнийг зохих газруудад нэвтэлгэн явуулж гэгээн засгуудын нигүүлсэхүй өршөөлийг
хүртээж Монгол улсын лугаа нэгтгэж, ард түмний тус ашгийг газар орны байдал
чадалд нийлүүлэн тогтоолгож, дотоодын хэрэг явдлыг өөрсдөө эрхлэн мэдэх эрх
чөлөө эдлэхийг хүсцгээмой хэмээн мэдүүлсэн үүнд эдний ард түмний илэрхийлэн
гаргасан үнэн зорилтыг ятгаж үл болохын дээр учрыг гаргаж олдвоос Тагна
Тивагийн ардын засгийн газар, ард намын төв хорооноо өргөн мэдүүлээд гуйх нь,
байцаан толилж уламжлан зохих газруудад нэвтэвлгэн явуулж, гүйцэтгэн
шийтгүүлэхийг гуйсугай.
Үүнийг нэгэнтэйгүүр СэСэСэРи улсын засгийн газраас
гаргасан Тагна Тивагийн газраа суугаа консул сайд Чижиебтэнд мэдэгдэн
явуулахаас гадна, эл хэргийг үүний урьд Бүгд найрамдах Монголын засгийн газраа
удаа дараа мэдүүлсэн явдлыг хамтаар гаргаж үүний тул өргөв хэмээн тусбүр олон
хүний нэр зурж мэдүүлэн хүргээр иржээ.
Эл Хэмчиг, Их Хэм гурван хошууны олон ард
Монгол улсын лугаа нэгдэх явдлыг тус тус нэгэн адил мэдүүлсэн хэргийг эн он
арван хоёр сарын арван долоон бөгөөд европын хоёр сарын арваны өдрөө Ард намын
төв хорооны гишүүд хуралдсан гучдугаар хурлын долоон зүйлд Засгийн газрын лугаа
хамт нийлэн хэлэлцээд энэ нь Тагна Тивагийн бүх ардын үнэн санаа чухам
бүрдээгүй хэмээвч эл гурван хошууны олон ардын илэрхийлэн гаргасан үнэн санаа
лавтайяа мөн болох дээр үүний урьд хоёр улсын засгийн газрын бүрэн эрх барих
төлөөлөгчдөөс хоёр засгийн газар олон ардын үнэн санаа лугаа тохируулан
дараагаар Тагна Тивагийн хэтийн хэргийг тогтоон шийтгэхээр зарласан зүйл буй
учираа саатуулан боогдуулах газаргүй дараа зохих газруудад дахин нэвтрүүлэн
явуулж, ард түмний санал зорилт ашиг тусыг газар орны байдал чадалд нийлүүлэн хувьсгалын
хүчнийг зузаатган хөгжүүлэхийг эрхлүүлж, эрх чөлөө эдлүүлэх явдлыг заалхийлэн
тогтоолгохыг гуйн явуулахаас гадна, Хэмчиг, Их Хэм гурван хошууны эрх баригчдад
эл хэргийг зохих газрууд тогтоохын янар аливаа албан зүйлийг шулуун шударга
явуулж, ажил амьдралыг сайжруулан нам гүм хүлээлгэх зэргийг ухуулан хойш тушаах
ба нэгэнтээгүүр засгийн газраас эл хэргийг зохих газраа нэвтрүүлэн гүйцэтгэвээс
зохимой хэмээн хэлэлцэн тогтов, хэмээжээ.
Иймийн тул үүнийг олдвоос СэСэСэРи
улсын Тагна Тивагийн газар суугаа консул Чижиеб, Бүгд найрамдах Монгол улсын
ардын засгийн гадаад яамнаа тусбүр өргөн явуулаад гуйх нь дээр дурдсан эл
хэргийг байцаан толилж, зохих газар лугаа нэвтрүүлэн хэлэлцэн гүйцэтгүүлж заан
тогтоолгож даруйхнаа хариу ирүүлж дагаж явуулах ажааму. Үүний тул өргөн илгээв.
Бүгд
найрамдах Тагна Тивагийн ардын засгийн дөрөвдүгээр он арван хоёр (аргын
улирлын хоёр) сарын хорин дөрвөн (арван долоон).
Дугаар
170.
Ерөнхий
яамны тэргүүн сайд, гадаад яамны хамаарсан сайд Ориг.
Дотоод
яамны сайд Сосорбарам
Сангийн
яамны сайд Ямбилшарав
Шүүх
таслах яамны сайд Дарамбазар
Нарийн
бичгийн дарга Сандагсүрэн, Ядам, Түмэннаст, Бадам.
хэмээгээд Тагна Тивагийн ардын засгийн бүгд хэргийг захирах сайдын тамга гэсэн үсэгтэй тамга дарж баталгаажуулжээ.
Тува буюу Урианхайн Амбын ноён Гомбодорж вантан гэр бүлийн хамт 1903он
Министр обороны РФ, Монгольский Сын Сергей Шойгу объезжает пешие парадные расчеты 9мая Парад Победы 2014 г.
Монгол аавтай Шойгу Оросын цэргийн парадыг хүлээж авахад бэлэн боллоо
С.Шойгу-гийн аав Кужугет Серээвич Шойгу нь Тувад зоотехникч хийдэг байсан. Монголын Увс аймгийн хөгшчүүлтэй сайн найз байсан гэдэг. Урианхай хүн юм билээ. одоо ч Тувадаа бгаа гэсэн. Чадан буюу Цагаан цэвэр Урианхай хүн. нарийн ярьвал Урианхайн захирагч Амбын ноёны үр сад юм билээ.
Энд хэлэх гэсэн санаа бол Тувачууд эртнээс нааш, одоо ч гэсэн өөрсдийгөө Монгол угсаатан, нэгэн угсаа гарал, язгуур үндэс нэг гэж хэлдэг юм шүү.
No comments:
Post a Comment