Маршал Х.Чойбалсан: Тусгаар тогтнолоосоо ухрахыг Монголын түүх, ард түмэн, эцэг өвгөдийн номлол, сургаал хэзээ ч зөвшөөрөхгүй
2012-02-13 12:09:00
Манай
хэсэг сэхээтэн 1940-өөд онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох өргөдөл бичиж
байсан талаар арав гаруй жилийн өмнө нэг хэсэг шуугиад өнгөрсөн юм. Энэ
өргөдлийг МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын
санаачилга, удирдлагаар бичсэн гэлцдэг. Гэвч өргөдөл гаргасан хүмүүсийн
санаа зорилго бүтээгүй, өвөг дээдсийн гэрээсэлсэн улс гүрэн минь тусгаар
хэвээр үлдсэн билээ. Өргөдөл гаргасан хүмүүсийн дийлэнх нь ЗХУ-д
боловсрол эзэмшсэн сэхээтнүүд байжээ. Тэдний дунд хожим Зөвлөлтийн эсрэг
үзэлтэн гэх нэр хоч зүүн хэлмэгдсэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн
дарга Д.Төмөр-Очир, Л.Цэнд нар байсан нь сонирхолтой.
Захидал
бичигсдийн сэдсэн ажил бүтэлгүйтсэний хойно буюу Маршал Х.Чойбалсанг нас
барсны дараа Дотоод явдлын яамны сайд агсан Б.Жамбалдорж мөн л ЗХУ-ын
бүрэлдэхүүнд орох өргөдөл гаргаж байсан гэдэг. Тэрбээр Маршалыг нас
барсны дараа “Монгол Улс социализм байгуулах нь өнгөрлөө. Тиймээс ЗХУ-ын
бүрэлдэхүүнд оръё” гэж бичиж байжээ.
Энэ
сэдвээр Гадаад харилцааны яамны сайд агсан Н.Лхамсүрэн Ерөнхий сайд
Х.Чойбалсантай уулзаж ярилцсанаа тэмдэглэн авчээ. Улсын архивын ерөнхий
газрын дарга Д.Өлзийбаатар Н.Лхамсүрэн гуайг амьд ахуйд нь 1989 онд
уулзаж Маршалын ярианы тэмдэглэлийг уншуулж, хуурцагт бичиж авсан байна.
ТЕГ-ын тусгай архивт хадгалж буй дээрх ярианы нэг хэсгийг та бүхэнд
хүргэе.
Х.Чойбалсан:
Чамайг ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах
саналыг Элчин сайд И.А.Иванов (ЗСБНХУ-аас Монгол Улсад сууж асан Элчин
сайд) гаргасан. Би ч Улаан тугийн одонгоор шагнахаар шийдэж байгаагаа
хэллээ. Гэтэл Ю.Цэдэнбал аль алиныг нь зөвшөөрөөгүй. Намын Төв хорооны
ерөнхий нарийн бичгийн дарга татгалзаж байхад бид яах билээ. Хожим миний
өрөөнд И.А.Иванов, Цэдэнбал нарыг байж байхад Бумцэнд (Улсын бага
хурлын дарга)орж ирээд “Би Лхамсүрэнг ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан
тугийн одонгоор шагнуулах хүсэлт тавьсан. Тэр юу болсон бэ” гэж Элчин
сайдаас асуулаа. Гэтэл И.А.Иванов “Танайхан зөвшөөрөөгүй шүү дээ” гэж
хариулж байсан. Бумцэнд “Тэгвэл Монголынхоо Улаан тугийн одонгоор
шагная” гэтэл Цэдэнбал “Тэгье, шагная, шагная” гэсэн. Ингэж л чамайг
шагнасан юм шүү. Би үүнийг ярьснаараа чамайг Цэдэнбалын эсрэг хандуулах
гэсэн юм биш. Хүнд итгэж болно, гэхдээ бас бодлоготой байх ёстой шүү
гэдгийг хэлэх гэсэн юм. Чи гадаадын дипломатч нартай дотно харилцаатай
байдаг чинь сайн хэрэг.
Улс эх
орныхоо эрх ашгийг хамгаалж чадаж байна. Үүнийгээ алдаж болохгүй. Би
удахгүй ЗХУ руу явна. Чамайг дагуулж явах санаатай байгаа. Чи Намын дээд
сургууль гээд их, дээд сургуульд 10 гаруй жил багшилжээ. Ийм хүнд
профессор цол олгодог юм байна. Манайд эрдмийн зэрэг цолтой хүн
хэрэгтэй. Гэтэл тийм цол олгодог байгууллага бидэнд алга. Оросын
холбогдох байгууллага, хүмүүстэй ярьж, чамд профессор цол олгуулах
бодолтой байна. Бас нэг зүйл байна. Юрий Кондратьевич 1941 оноос МАХНын,
би Большевик намын түүхийг судалсан. Юрий Кондратьевич МАХН-ын товч
түүхийг намайг бич гэж зөвлөлөө. Тиймээс би материал, зураг сэлт олныг
цуглуулсан. Мөн дээр үеийн хэвлэлийг хавтаслуулах гээд Чойжил (Зохиолч
Чимидийн аав, тухайн үед Маршал Х.Чойбалсангийн референтээр ажиллаж
байжээ)- оор нэлээд ажил хийлгэлээ. Тиймээс би чамайг Зөвлөлтийн архивт
суулгаж, баримт цуглуулуулна. Жинхэнэ түүхийн үнэнд нийцсэн товч түүх
бүтээмээр байна. Хоёулаа энэ ажлыг барьж авбал ямар вэ.
Саяхан
Цэдэнбал, Сосорбарам хоёр надтай уулзлаа. Тэд “Лхамсүрэн Тито (Иосиф
Броз Тито. Югославын коммунист намын тэргүүн)- гийн тухай материалыг
хүмүүст тарааж байна. Титог магтаж, сайшааж байна гэж ярьсан. Энэ ямар
учиртай юм бэ. Би чамаас асууя гэж бодож байсан юм.
Н.Лхамсүрэн:
Эрчим хүчний инженер Тогоо тэргүүтэй хэсэг хүн Югославт очсон юм. Тэд
ирэхдээ Югославын коммунист намын V их хурлын тогтоол, илтгэл болоод
бусад материалыг надад авчирч өгсөн. Тэр материалыг би уншиж үзчихээд
өөртөө хадгалж байсан юм. Гэтэл Сосорбарам тэр материалыг надад байгааг
мэдээд “Югославын коммунист намын их хурлын материалаа надад үзүүлээч.
Миний сургагч Коников бас үзье гэж байна” гээд аваад явсан. Гурав, дөрөв
хонуулаад буцааж өгсөн.
Х.Чойбалсан:
Тийм учиртай юм байж. Чамайг гүтгэж байгааг би мэдсэн л дээ. Сосорбарам
тэр материалыг Кониковт үзүүлээгүй ч байж магад. Цэдэнбал Сосорбарамаар
гэрч хийж, над дээр дагуулж ирсэн байх нь .Тэгээд “Ийм хүнийг бид
тантай хамт Зөвлөлт рүү явуулмаарг үй байна” гэлээ. Хариуд нь би, тэгээд
хэнтэй явах юм бэ гэсэн. Цэдэнбал “Та Шаравтай явж байсан, түүнийг
дагуулаад явахгүй юү дээ” гэж байна.
Би
Шаравыг танина, Цэдэнбалтай 1934 оноос хойш нөхөрлөж байгаа. Шарав
Сосорбарамын хүргэн ах нь. Баян-Уулын танхимд хамт сурч байсан. Ерөнхий
сайд А. Амарын референт байхад нь Зөвлөлтийн нөхөд намайг референтээрээ
ав гэж зөвлөсөн. Би авсан. Эрхүүд Багшийн дээд сургуулийн тоо физикийн
анги төгссөн. Дайны хүнд жилүүдэд эхнэрээ заавал авч явна гэсээр байгаад
хамт явсан ч Орост гурван хүний амийг орхиод ирсэн нөхөр байгаа юм.
Сосорбарамыг ч мэднэ. Сонгинын комбинатад орлогч дарга хийж байсан
хүн.Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж ирээд тэнд ажиллаж
байхдаа баривчлагдсан. Би нэг өдөр Дотоод яамаар явж байтал баахан
хүүхдийг багш Чойжилсүрэн (Монгол рафбакийн монгол хэл бичгийн
багш)-гийн хамт эсэргүүний хэргээр хорьсон байлаа. “Тахиа” Бямбажав
гэдэг, их сэргэлэн хүүхэд надад болсон явдлыг шүлэглэн хэлж, ойлгуулсан.
Тэдний дотор Сосорбарам байсан. Тэр хүүхд үүдийг би даруй цагаатгуулж,
суллуулсан юм. Хүүхдүүдээс Сосорбарамыг сонгож, нууц мэдээлэгчээр авсан.
Сүүлд их сургууль төгсөөд чиний шавь байсан биз дээ. Шавь чинь чамайг
гүтгэж явна. Ер хүний мөсөөр муу хүүхэд байж. Цэдэнбалын баруун гар
болсон. Тэгээд л дэвшсэн нь лавтай. За ийм л байна даа, Лхамс үрэн
минь.Чи бол манай улсын гадаад бодлогын өдөр тутмын асуудлыг хариуцаж
байгаа хүн. Тиймээс Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтаж, Ерөнхий
сайдын орлогчийн хувьд Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг сахин
хамгаалахад гуйвалтгүй зогсох хэрэгтэй. Тусгаар тогтнолоосоо ухрахыг
Монголын ард түмэн, Монголын түүх, өвөг дээдсийн номлол сургаал хэзээ ч
зөвшөөрөхгүй. Нөхөр Цэдэнбал Сталины бичсэн “Эх хэл судлал” хэмээх номыг
надад өгч, уншихыг зөвлөсөн. Би Лувсанчүлтэмээр энэ номын агуулгыг
яриулсан байсан юм аа.
-“Удахгүй дэлхий нийт нэг хэлтэй болно” гэж Сталин хэсэн байна. Тиймээс
Монголын бүх сургууль болон дугуйлан бүлгэмээр дамжуулан орос хэлийг
нийтээр сургах ажлыг улс даяар зохион байгуулах нь зүйтэй гэж Цэдэнбал
надад хэлсэн. Хариуд нь би:
-Оросын
ард түмний хэлийг судлах хэрэгтэй. Бүр сайн судлах хэрэгтэй. Орос хэл
сурснаар сүүлийн үеийн шинжлэх ухааны шинэ нээлтүүдтэй танилцаж, Монголд
нэвтрүүлэхэд тустай. Манай их, дээд сургуульд багшилж буй оросууд
хичээлээ эх хэлээрээ заадаг. Манай залуус орос хэл сурч байна, сайн
хэрэг. Гэвч чамаас нэг зүйл асууя. Бээжингийн хятадууд Шанхайн
хятадуудынхаа хэлийг ойлгодоггүй гэдэг, үнэн үү гэсэн чинь
Цэдэнбал
“Үнээн, өмнө зүгийн хятадуудынхаа яриаг нь хойд нутгийнхан нь огт
ойлгодогг үй. Тэд бичгээрээ дамжуулан харилцдаг” гэж байна. Тэгэхээр нь
би:
-Би
тэгж сонссон юм аа, үнэн байх нь Тэгвэл эд чинь нэг гэр бүл болоод хэдэн
жил болж байгаа улс вэ. Дор хаяж 4-5 мянган жил болж байгаа гэдэггүй
бил үү. Тэгэхээр нэг хэлтэй болоход мөн ч олон жил хэрэгтэй болох нь ээ.
Тэрнийг чинь би лав үзэхгүй юм байна гээд хэлчихлээ. Цэдэнбал юм
хэлсэнгүй.
Тэгээд
намын Х их хурлаас кирил үсэг хэрэглэх шийдвэр гарсан. 1948 оны
арваннэгдүгээр сард Шинэ үсэгт шилжих улсын комиссыг Цэдэнбал, Машлай
(Ардын боловсролын яамны сайд, Төв хорооны боловсон хүчний хэлтсийн
дарга асан Д.З) нар тэргүүлсэн. Энэ хоёр монгол бичгийг халж, кирил
үсэгт шилжихэд голлох үүрэг гүйцэтгэсэн дээ. Цэдэнбал чамайг хатуу
донгодсон тухайгаа надад ярьж байсан. Нөхөр Лхамсүрэн Дамдинсүрэн,
Ринчен, Лувсанвандан нарын нөлөөнд орж, Ухуулгын хэлтсийн эрхлэгч
байхдаа сонин хэвлэлийг шинэ үсгээр гаргах ажлыг саатуулсан гэж. Мөн чи
аймгуудын Гэгээрлийн хэлтсийн дарга нарт семинар өгч байхдаа Чингис
хааныг магтсан юм байна. Тэр ч бүү хэл “Та нарын дотроос шинжлэх ухааны
Чингис, төрийн зүтгэлтэн заавал төрнө” гэж ухуулж байсан гэнэ. Гэж
ярьсныхаа дараа Маршал их инээж, талархаж байсан. Бодвол Гадаад яаманд
ямар ч гэсэн зөв хүнээ тавьжээ гэж бодсон байх л даа.
Монголын түүхийг баллаж, Монголын ард түмний түүхэн их ололтыг үгүйсгэж,
Монголын соёл, хэв заншил, уламжлалыг хэрхэвч эвдэж болохгүй. Энэ
талаар чи маш их зүйл хийх хэрэгтэй. Гэтэл танай Гадаад яаманд биеэ
тоосон, Монголынхоо хэв заншлыг тоодоггүй хүн бас байдаг бололтой. Жишээ
нь Сандаг, чиний орлогч сайд Пунцаг, Боловсон хүчний хэлтсийн дарга
Чимид нар байна. Чимидийг ажилгүй явж байхад нь чи авсан гэл үү. Яах гэж
авсан юм. Одоо эднийгээ Монголынхоо түүх, соёлыг хүндэтгэдэг болгох
хэрэгтэй, сайн шах, шаард. Чи миний энэ тэмдэглэлүүдээс заасан хэсгийг
хуулбарлан авах хэрэгтэй. Үүнийгээ Засгийн газарт өгөх хэрэггүй гэснээ
нууцынхаа авдраас дунд хэмжээний тэмдэглэлийн гурван дэвтэр гаргаад,
нэгийг нь үзүүллээ. Тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөн хүний бичгийн хэвийг
үзэхэд Шаравынх байсан. Маршалын заасан хэсгийг уншихад:
-1947
оны наймдугаар сарын 27-ны 21.00 цагт Сочи хотын орчимд ууланд байдаг
Рица нуурын эрэг дэх байранд нөхөр Сталин Маршал Чойбалсанг хүлээн авч
уулзлаа. Уулзалт 24.00 цаг хүртэл үргэлжлэв.
И.Сталин: -Танай лам нар ямархуу байна вэ?
Х.Чойбалсан: -Бид нэг сүм нээсэн.
И.Сталин: -Цөөн
биш үү. Энгийн иргэд насан эцэслэхдээ диваажинд очихын тулд сүсэглэдэг
бус уу. Нэгийг нэмж байгуулбал яасан юм бэ. Лам нар бурхнаасаа бус,
засгаасаа айж байх хэрэгтэй. Та нар хувьсгалч лам нарыг ол. Бид
большевик лам нараараа сүм байгуулаад байгаа.
Х.Чойбалсан:
-Бид өөрийн засгийг зөвшөөрс өн, өөрийн хяналт дор байгаа лам нараар
тэр сүмийг байгуулсан. Тэр сүм ихээхэн ашигтай ажиллаж байгаа. Манай
монголчууд сүсэг бишрэл ихтэй тул дахин олныг байгуулбал зүгээр юм уу.
И.Сталин: - Зүгээр зүгээр, дахиад хэд хэдийг байгуулчих. Одоо Наушкиас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих хэрэгтэй болжээ.
Х.Чойбалсан: -Би энэ асуудлыг өнгөрсөн онд танай нөхдөд тавьсан юмсан. Манайхан тээврээр ихэд дутагдаж байна.
И.Сталин: -Тэгвэл одоо цаг нь болжээ. Төмөр замыг бид өөрийн хөрөнгөөр тавьж өгнө.
Х.Чойбалсан: -Их баярлалаа, хэдэн оноос эхлээд хэдэн онд дуусгах юм бол.
И.Сталин: -1948 оноос эхлээд 1950 онд дуусгахаар төлөвлөж байгаа.
Х.Чойбалсан: -Энэ тухай би Улс төрийн товчоондоо дуулгах уу?
И.Сталин:
-Олон нийтдээ ч дуулгаж болно. Чан Кай Шигийн чихэнд хүргэчихвэл бүр
сайнсан. Тэр их уурлах байх даа. За хундагаа өргөе. Бүх монголчуудыг
нэгдэхийн төлөө, та бол монголчуудын их жолоодогч, таны удирдлага дор
монголчууд нэгдэхийн төлөө ууя.
Социализм байгуулахад тусгаар тогтнол хэрхэвч саад болохгүй
Х.Чойбалсан:
-Нам, төрийн ажилтан, албан хаагч хэн ч байсан Монгол Улсынхаа тусгаар
тогтнолыг бүхий л аргаар хамгаалан бэхж үүлэхэд амь биеэ хайрлахгүй
зүтгэх учиртай юм. Үүн дээр онц анхаарах нь монгол хүний үүрэг. Гэтэл
манай хүмүүсийн дотор монголчууд биеэ дааж социализм байгуулж чадахг үй
мэтээр ярьдаг хүн цөөнгүй байна. Бид төр улсаа сэргээн мандуулж, ардын
хувьсгалыг ялалтад хүргэсэн ард түмэн шүү дээ. Би 1951 оны зургаадугаар
сарын 8-нд (Ардын их хурлын ээлжит сонгууль угтаж хэлсэн үг, мөн оны
наймдугаар сард сонгууль болжээ. Д.З) сонгогчдын өмнө Монгол Улс
социализм байгуулах үйлсэд тусгаар тогтнол хэрхэвч саад болохгүй гэсэн
утгатай үг хэлсэн. Энэ үгээрээ улс орон, ард түмнээ бие дааж социализм
байгуулж чадахгүй гэсэн үг яриатай хүмүүст цохилт өгөх гэсэн хэрэг. Чи
Намын дээд сургуулийн багш, оюутнуудтай хийх лекц, яриандаа тусгаар
тогтнолын талаар түлхүү ярьж байх хэрэгтэй. Монголын ард түмэн эрт дээр
цагаас бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын төлөө ямагт тэмцэж ирснийг
манай зарим хүн умартсан бололтой. Би учрыг нь ер ойлгохгүй юм. Намын IX
их хурлын үеэр тарсан нэг сонин материал надад байх учиртай.
Нөхөр
Төмөр-Очир, Авирмэд, Бадарч, Дүгэрс үрэн нараас Цэдэнбал бид хоёрын нэр
дээр бичсэн захидал бий. Энэ захидлыг хэн санаачлан бичүүлснийг би тэр
гээд хэлж мэдэхг үй. Бодвол Цэдэнбалын туслахаар олон жил ажилласан
Бадарч, Эвлэлийн Төв хорооны нэгд үгээр нарийн бичгийн даргаар ажиллаж
байсан Дүгэрсүрэн нар санаачилсан байж болох юм.
Д.Өлзийбаатар: -ЗХУ-ын бүрэлдэхүүнд оръё гэдэг захидлын талаар та ярьж байна уу?
Н.Лхамсүрэн: -Тийм
ээ, тэр талаар Маршал ярьсан юм. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ: -Энэ
захидлыг бичих уг санааг энэ хоёрт Цэдэнбал хэлж өгсөн гэж би бодож
байна. Тэр хоёр нь бусдыгаа ятгаж, ийм захидал бич үүлэхэд хүрсэн байх.
Надад байгаа мэдээнээс үзэхэд аспирант Төмөр-Очир, Цэнд, Намын дээд
сургуулийн “хар” хэмээх Дүгэрсүрэн нар Зөвлөлтөөс Авирмэдийн, Бадарчийн
нэр дээр удаа дараа захидал бичсэн байна. Тэр ёсоор Авирмэд Намын дээд
сургуулиас гэр авч, Сонгинын буланд барьж, тэндээ сууж байсан. Гэр орныг
нь барихад Бадарч тусалжээ. Энэ бол 1950 оны зуны хэрэг. Тэд тэндээ
хэдэн өдөр наргиж, захидал энэ тэрээ боловсруулжээ. Би бичсэн хүмүүсийг
сайн санахгүй байна. Чи захидлыг үзсэн шүү дээ.
Н.Лхамсүрэн:
-Тийм тийм, би үзсэн .Тэр хүм үүс захидлынхаа төгсгөлд нэрсээ үсгийн
дарааллаар Авирмэд, Бадарч, Галбадрах, Дүгэрсүрэн, Төмөр-Очир, Цэнд гэж
бичсэн байсан.
Х.Чойбалсан:
-Захидлаа бичиж дуусаад, Цэдэнбалтай хамт зусланд гарсан Бадарчийнд
ирж, мөн л хэд хоног наргиж, Цэдэнбалд танилцуулсан. Тэгж найрласныг
бодоход тэдний захидлыг Цэдэнбал ихээхэн сайшаасан бололтой. Тэгээд
надад бисэн захидлыг нь Цэдэнбал наадмын дараа (1950 оны долоодугаар
сарын сүүлчээр) авчирч өгсөн. “Төмөр-Очир, Бадарч хоёр тантай уулзахыг
хүсэж байна, та уулзвал зүгээрсэн” хэмээн олон удаа хэлж, шавдуулж
байсан юмдаг. Түүний хүсэлтээр тэр хоёртой би уулзсан. Тэд захидлынхаа
талаар надад танилцуулж, юу гэж бодож байгааг асуулаа. Тэр захидалд
Монгол Улс тусгаар тогтноод, өөрийн хүчээр социализм байгуулж чадахгүй
гэдгийг тал бүрээс нь нотлохыг оролдсон байсан. Би нөхөр Сталинтай
хийсэн ярианыхаа тэмдэглэлээс тэдэнд нэг хэсгийг нь уншиж өглөө. Энд
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах талаар байсан
юм. Гэвч түүнээс хойш Төмөр-Очир, Дүгэрсүрэн нар Монгол Улс социализм
байгуулж чадахгүй гэдэг яриагаа бүр ч ихээр үргэлжлүүлсээр байгаа юм
байна. Хачин юм даа. Тэд Монголынхоо түүхийг мэддэггүй бололтой. Нэг нь
Намын дээд сургуулийн багш, нэг нь энэ сургуулийг төгссөн, нөгөө хоёр нь
Зөвл өлтөд аспирант. Мэдлэг боловсролын хувьд чамлахааргүй ч
Монголынхоо түүхийг умартсан хүмүүс юм байна. Түүний дотор нөхөр
Дүгэрсүрэн “Би нам, төрийн удирдлагад гарвал Монголын малчдыг нэгмөсөн
хамтралжуулна. Эс тэгвэл монголчууд ажил хийхгүй. Манайхан хоосон, ядуу
байвал сая нэг ажил хийж сурна” гэж ярьсан. Энэ хүн хаана төрж, хэний
өвөрт өсөж, хэний буянаар эрдэм номтой болсон билээ. Тэгээд ард түмнээ
хоосруулна гэж ярьж яаж чадаж байна аа. Би ер ойлгохгүй юм. Нэг үе бид
чинь хамтрал байгуулж, хэдэн сая малаа үгүй хийлээ дээ. Үүнээс болж
ардын бослого ч гарсан. Ийм санаатай хүмүүсийн захидлыг Цэдэнбал зөв
зүйтэй гэж сайшаасан байна. Энэ санаагаа Цэдэнбал албан ёсоор тавьж
байсангүй. Харин нэг халамцуудаа Монгол Улс ЗХУ-тай нийлэхгүйгээр
тусгаар улс байж чадахгүй гэж надад ярьсан. Тэгэхэд би чиний энэ санааг
хэзээ ч зөвшөөрөхгүй. Ард түмэн ч дэмжихгүй гэдэгт би итгэлтэй байна гэж
хэлсэн. ТөмөрОчир, Дүгэрсүрэн нарын захидалд хариу өгөх тогтоолын
төслийг хүртэл бэлтгэчихсэн, надаар гарын үсэг зуруулахыг завдсан. Тэд
захидалдаа нэрээ машинаар цохсон байснаас бус гарын үсгээ зураагүй байв.
Намайг тийм гэнэн Ерөнхий сайд гэж бодсон бололтой. Хожим энэ асуудал
сөхөгдвөл бид гарын үсэг зураагүй гэж мэлзэх нь л дээ. Энэ санааг ч
Цэдэнбал тэдэнд хэлсэн биз. Түүнээс тэдний ухаан хүрэхгүй л дээ. Тэр
марксизм, ленинизмийг нь Бумцэнд бид хоёр яаж мэдэх вэ. Гэсэн ч Улс
төрийн товчоонд энэ сургаалыг гадарладаг хүн олон бий. Тэглээ гээд
биднийг басамжлаад байгааг би хэрхэвч зөвшөөрөхгүй.
Н.Лхамсүрэн: -Тэр захидал бичсэн хүмүүсийн дотор Доржсүрэн гэж бас нэг хүн байсан.
Д.Өлзийбаатар: -Ямар Доржсүрэн бэ?
Н.Лхамсүрэн: -Их сургуулийн намын хорооны дарга байсан юм.
Жич:
Тэдний ярианы нэг хэсэг ийнхүү дуусчээ. Н.Лхамсүрэн 1942 онд Булган
аймагт Намын бага хурлын тогтоол, шийдвэрийг танилцуулж явахдаа
Германтай дайн хийж буй Зөвлөлтийн ард түмэн, армид туслах хөдөлгөөнийг
эхлүүлж байсан аж. Тиймээс дайны дараа оросууд түүнийг төрийн дээд
одонгоороо шагнах гэсэн ч Ю.Цэдэнбал зөвш өөрөөгүй гэдэг. Маршалыг нас
барсаны дараа Ю.Цэдэнбал Н.Лхамсүрэнг ажлаас нь халж, хөдөө цөллөгт
явуулжээ.
Д.ЗАЯАБАТ
No comments:
Post a Comment