Pages

Tuesday, February 11, 2014

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?





ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгө оруулалтын цаана мөнгө гэсэн ойлголт байнга дагадаг бөгөөд мөнгөнөөс мөнгө олох арга гэж хөрөнгө оруулалтыг нэрлэж болох юм. Мөнгө хэрэглэснийхээ төлөө хүү төлөх сонирхол хүмүүсийн дунд их байдаг. Үүнийг мөнгө эзэмшигч өөрт байгаа мөнгөөрөө эрсдэл хүлээн мөнгө худалдаж авч байгаа үйлдэл гэж хэлж болно. Бэлэн мөнгөөр хадгаламж нээх, хувьцаа, бонд худалдаж авах, дундын сангуудад зээлэх гэх мэт олон аргаар хөрөнгө оруулалт хийж болдог.
Хөрөнгө оруулалтын тухай хамгийн зөв ойлголт бол өөрт хуримтлагдсан мөнгийг цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд хүргэх гэсэн үзэл юм. Та мөнгөө бэлнээр нь хадгалах тусам мөнгө таны хяналтанд ордог бол мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх тусам эргээд хэд дахин өсдөг гэсэн үг. Тиймээс мөнгийг та сүүлд хуримтлуулахаас илүү эртнээс хуримтлуулах нь илүү ашигтай. Мөнгөний үнэ цэнийг цаг хугацаа тодорхойлдог учраас ирээдүйд олох мөнгөнөөс илүү өнөөдөр таны олсон мөнгө хамгаас үнэтэй гэдгийг сайн санаж явах хэрэгтэй. Мөнгийг ирээдүйд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хуримтлуулах нь мөнгөний үнэ цэнийг улам өсгөдөг.
Нөгөө талаар, өөрт хуримтлагдсан бэлэн мөнгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр ашиглахгүй бол одоогийн үнэ цэнээ ирээдүйд алддаг. Учир нь мөнгөний ханш цаг хугацаа өнгөрөх тусам өсдөг ч нөлөө нь багасдаг. Үүний гол шалтгаан нь инфляци. Мөнгийг хөрөнгө оруулалт хийлгүйгээр зүгээр хадгаламжинд хийсэн тохиолдолд удаан хадгалах тусам инфляцийн нөлөөгөөр ханш нь хүүгийн хамт улам багассаар байдаг. Тиймээс хөрөнгө оруулалт нь мөнгө өсгөөд зогсохгүй ирээдүйн эрсдэлээс мөнгөө хамгаалах гол хэрэгсэл болдог.
Хоорондоо холбоотой олон янзын хөрөнгө оруулалтын аргууд байдаг. Үүний хамгийн түгээмэл нь тодорхой хугацаанд тогтмол хүү авдаг хөрөнгө оруулалтын арга байдаг. Нэг үгээр бол хадгаламжийн хүү юм. Үндсэн мөнгөн дээр хүү нэмэгдэх нь жам ёсных ч түүнээс илүү их хүү авах боломж бас бий. Та чадах чинээгээрээ их мөнгө хуримтлуулж чадвал түүний хүүгээс олох ашиг өндөр байдаг. Их мөнгө их хүү дагуулдаг бол их хүү их мөнгийг шаарддаг. Энэ аргыг банкин дахь данс, хувьцааны ноогдол ашиг гэх мэт бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас авах хүүгийн нийлэмжийг бүрдүүлэхэд ашиглах нь зүйтэй. Гэхдээ таны хөрөнгө оруулалтын хэмжээ аль болох их байх ёстой. Учир нь дундаж болон бага хэмжээний мөнгөнөөс зөвхөн өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдах хэмжээний хүү  авдаг.

Санамж:
Хөрөнгө оруулалт, азын сугалаа хоёрын хооронд маш их ялгаа бий гэдгийг мартаж болохгүй. Их мөнгөний хүү болон хөрөнгө оруулалтаас олох ашиг нь азын сугалаа сугалахтай ижил биш ч эрсдэлээ тооцоогүй хөрөнгө оруулалт аюулгүй, урт хугацааны хөрөнгө оруулалтаас ч илүү их алдагдал хүлээх магадлалыг ихэсгэдэг. Их хэмжээний мөнгөөр ганц хувьцаа худалдаж авах нь харин азын сугалаа сугалахтай ижил зүйл юм. Үүнээс ашиг бараг гардаггүй бөгөөд бага алдагдал хүлээвэл таны аз. Аюулгүй, олон төрлийн хөрөнгө оруулалт нь ашгаа удаан өгдөг ч мөнгөө алдах эрсдэлээс хамгаалдаг. 

 


양식의
양식의 아래

No comments: