Бид хөгжмөөр байна… Гэхдээ саад байна. Сонирхолтой нь хэн гээч.
Хууль болгон амин сүнстэй байх ёстой гэдэг. Сүнсгүй хүн амьдрахгүйтэй адил, амин сүнсгүй хууль оршин тогтнохгүй. Гэтэл манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй гэх 432 хуулийн хичнээн нь сүнсгүй, хий үзэгдлийн шинжтэйгээр тэнүүчилж буйг тааварлахад нэн бэрх биш.

Та
бод л доо, манай монголчууд угаасаа л хагас зэрлэгшингүү, нүүдлийн
байдалтай, баригдамхай бус болохоороо тэгдэг юм уу, аливаад урьд
шийдэгдсэн жишгийг хэрэгсэхгүй, асуудал бүрт тохирсон хууль шинээр
гарган шийдвэрлэдэг байх, зөвхөн өөрт нь, тухайн субьектэд ашигтай,
зориулагдсан байхаар шийддэг. Нөгөөтэйгүүр хожмын өдөр зөвхөн өөрт
тааламжтайгаар асуудлаа шийдэх боломжоо бэлтгэх үүднээс хууль
санаачлагчид болоод тогтоогчид хуулиа засамжилждаг. Энэ нь товчхондоо
манай монголчууд хагас зэрлэг, тухайн асуудал шийдэгдэхгүй бол заавал
өөрийн хүссэнээр, өөртөө нийцүүлэх боломжтой газраа нүүдэллэн хүчээр
шийддэг, эрх зүйн соёл төлөвшиж, нэвтрээгүй бүдүүлэг харанхуй байгаа
гэдгийг илтгэдэг.
Монгол төрт ёсны түүхэн уламжлал нэн эртнээс хэтийдсэн үндэстэн гэдэг ч үнэндээ арван зургадугаар зуунаас хойш алдагдан, өргөн хүрээтэй бус жалгын сэтгэлгээ ноёрхсон байдлаас үүдэлтэйгээр өдгөө эрх зүйн төлөвшилтийн зохистой байдал алдагдаад байгаа нь нөлөөлж, тэр эрт үеэс эхлэн Монголын хууль гурван хоног гэх сэтгэлгээний төлөвшил тогтчихсон. Учир нь Монголын фёодалууд хэлэлцэн, уралцан байж нэг хууль, эрхийн акт гаргачихаад түүнийгээ нөгөө баталсан субьект нь өөрөө эхлэн зөрчснөөр үнэ цэнэгүй болгочихдогийг хэлсэн үг биз.
Тэгвэл одоо манай үед энэ нь яг хэвэндээ, бүр дордоод байна. Тухайлбал, социализмыг цогцлоох үед төрийн шийдвэр, намын даалгавар хоёрын аль нь хүчин чадалтай эрх зүйн баримт болохыг ялгалгүй явж ирсэн, одоо ч гэсэн олон хууль, эрхийн актуудын давхардал, хийдэл, үйлчлэл яах эсэх нь арга зүйн технологийн хувьд шийдвэрлэгдээгүй, урсгалаараа л байна.
Ингэхээр хуулийн үйлчлэлийг уртасгах, алсын хараатайгаар асуудлыг хэт нарийвчилсан бусаар эрх зүйн хувьд зохицуулдаг, үзэл санаа, үзэл баримтлалыг явцуурсан бусаар ойлгож, тухайн хуулиа агуулгын хүрээнд боломжит бүхий л хувилбараар ашигладаг байх, түүнийг заавал хэрэгжүүлдэг механизм, гол нь сэтгэлгээний хуваарийг бүрдүүлэх нь туйлаас чухал.
Үүнийг л хуулийн амин сүнс гэмүй. Тэгж л би ойлгодог. Буруу биш гэдэгтээ итгэл төгс дүүрэн байна

Одоо
манай хуулийнхан /lawmakers/ яаж байна гээч. Хуулийг амин сүнстэй,
удаан хугацаанд үйлчлүүлдэг болгож байна гээд урьд нь хүнд, тухайн
байгууллагад нь зориулагдсан байдаг хууль, зүйл, заалтыгаа өөрчлөн
сайжруулж байгаа нь энэ гээд тухайн ийм, тийм асуудал эрхэлсэн тийм
байгууллага гэх мэт хэт явцуурсан, өрөөсгөл байдлаар, арай хэтрүүлвэл
найрууллагын төвшинд л шийддэг болчихож гэж хатуухан хэлэхэд болох байх
аа.
Ганцхан жишээ хэлэхэд Үндсэн хууль, түүний органикийн нэг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн “амин сүнсийг” Үндсэн хуулийн цэцийн анхны дарга Г.Совд багш “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэж алдарт үгээрээ томьёолсон байдаг. Энэ л тухайн хуулийн амин сүнс, концепцийг илэрхийлэн түүнд тухайн хууль, дагалдах хууль тогтоомжуудын үйлчлэл, агуулга нь нийцэх учиртай билээ. Түүнээс биш одоо үйлчилж байгаа Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу шаардагддах хуулийн төслийн үзэл баримтлалд бичигдсэн зүйлийг хэлдэггүй. Тэгэх боломж ч байхгүй. Бусад эрхзүйн өндөр төлөвшилттэй улсуудад ч ийн хэрэглэгдэн, хэлцдэг.
Гэтэл манай улсад маш зөвөөр тодорхойлон томьёолсон дээрх хуулийн амин сүнсийг андуураагүй бол Үндсэн хуулийн цэцийн одоогийн дарга Ж.Бямбадорж гуай бил үү, хэн нэг нөлөөтэй эрхэм “Цэцийн гишүүдийн дээр малгай бий” гэж Г.Совд багшийн хэлсэнд хариу барьж, удалгүй хуулийн өөрчлөлт, өөрийнхөө томилолтоороо түүнийгээ баталгаажуулан амин сүнсийг нь үлдэн хөөсөн юм даг. Энэ жишээ л миний дээр хэлсэнчлэн монголчууд хагас зэрлэгшингүү, эрх зүйн соёл, төлөвшилгүй, хуулийн үйлчлэл гурван хоног байдагт нөлөөлж буйг нотлож байна.
Эрх зүйн өндөр төлөвшил гэх тухайд
Бусад эрх зүйн өндөр төлөвшилтэй улс оронд хуулийн амин сүнсийн тухай ойлголтыг янз бүрээр тайлбарлан, магадлал дэвшүүлдэг ч үндсэндээ аль эрх зүйн бүл байхаас үл хамааран хуулийн тогтвортой, чадварлаг зохицуулалтын хүрээ хязгаараар шалгуур тогтоон түүнийгээ дэмжих, бэхжүүлэх стратегийг харьцангуй тогвортойгоор баримтладаг.
Тухайлбал, Японы Боловсролын хуулийн амин сүнсийн тухай гэхэд 1890 онд Японы эзэн хааны “Кёоикүчёкүго” гэх япон хүний баримтлах ёстой ёс суртахууны хэм хэмжээг заасан боловсролын тухай айлдвар гарсан байдаг. Үүний гол концепци нь эзэн хаан, ард түмэн хоёр салшгүй зүйл гээд, хүн бүрийн сурах, баримтлах ёс суртахууны хэм хэмжээг зааж, шаардлага гарсан үед эх орныхоо төлөө амиа хайрлахгүй байхыг уриалсан. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дайнд ялсан АНУ Японыг засамжлахын тулд эрдэмтдээ ирүүлж судалгаа хийлгэсэн байдаг.
Тэд Японыг түргэн хугацаанд хүчирхэгжүүлж, милитарист дайнч гүрэн үүсгэсэн гол хүчин зүйл нь эзэн хааны тэр айлдал байж гэж дүгнэн өөрчлөх зорилт тавьсан гэдэг. Ийнхүү япончууд “хүний амь өднөөс хөнгөн” гэж зааж байснаа “хүний амь дэлхийгээс хүнд” гэж ярьж эхэлснээр Японы боловсролд эрс өөрчлөлт орсон гэдэг. Нөгөөтэйгүүр Япон улс шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санаанд тулгуурлан 1947 онд Боловсролын хуулиа гаргасан юм. Тухайн хуулийн амин сүнс нь “Боловсролын үйл ажиллагааны үндсэн зорилго бол хүний бүрэн төлөвшилд оршино” гэж заасан бөгөөд энэ нь тухайн орныг эдийн засаг технологийн их гүрэн болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ч сайтар зохицуулсан харилцаагаа удаан хугацаанд тогтвортой мөрдсөн бөгөөд 1947 онд баталсан Боловсролын хуулиндаа 59 жилийн дараа буюу 2006 онд уламжлалт соёл, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг.
Энэ бол хуулийн амин сүнс бодитоор оршсоноос тухайн улс үндэстэнд үр нөлөөгөө өгөх, эрх зүйн төлөвшил, хууль дээдлэх ёс суртахуун хэр ач тустай болдгийн нотолгоо юм.

Гэтэл
Монголын Боловсролын хуулийн тухайд гэхэд 90-ээд оноос өмнө үйлчилж
байсан хуулиа хүчингүйд тооцож, 1991 оны зургадугаар сарын 21-нд
БНМАУ-ын Бага Хурлаас БНМАУ-ын Боловсролын хуулийг шинэчлэн баталсан
байдаг. Мөн УИХ-аас 1995 оны зургадугаар сард Боловсролын тухай, Дээд
боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай буюу Боловсролын багц
хуулийг баталсан бөгөөд тэр хуулинд 1998 оны долдугаар сард, 2000 оны
хоёрдугаар сард тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна, Харин долоон
жилийн дараа 2002 онд Боловсролын багц хууль дахин шинэчлэгдэн
батлагдсан байх бөгөөд 2006 оны 12 сар, 2007 оны 12 сар, 2008 оны
тавдугаар сард тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
Үүнээс харахад манай Боловсролын хууль хэдхэн жилийн дотор гурван удаа бүрэн шинэчилэгдэж, маш олон удаа өөрчилж, хэд хэдэн багц хуульд хувааж, үзэл баримтлалын хувьд тодорхой номлол болгон авчих зүйлгүй, өөрөөр хэлбэл амин сүнс нь хаана байгааг нь томьёолж, та бүхэнд хүргэх чадвар надад л лав дутлаа. Нөгөөтэйгүүр энэ нь хуучин тогтолцооны үед олсон боловсролын чанарын тогтолцоог үндсэнд нь сулруулсан ч байж магад.
Үүнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан дэлхий дахины Өсөлтийн Өрсөлдөх чадварын индекст дурдсанаар Монгол Улс өсөлтийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээр 96-т орсон бол, Боловсролын тогтолцооны чанараар 67, боловсролд хамрагдалтаар 69, шинжлэх ухааны судалгааны чанараар 89, оюуны дайжилтаар 65, идэвх санаачлагыг урамшуулах цар хүрээгээр 90 байранд, бичиг үсэг тайлагдалт сүүлийн таван жилд 98-96 хувь болтлоо буурч Болив, Камерун, Урагвай, Перу, Киргизийн дараа орсноос харж болно.
Ер нь энэ бүхэн манайхны тодорхойлсон Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, түүнээс улбаалсан Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлүүдийг парламентын сонгуулийн нэг бүрэн эрхийн хугацаагаар хүрээ хязгаарыг нь томьёолж, тодорхойлчихсон байдгаас хамаарч байгаа гэж болно.

Энэхүү
тодорхойлсон хугацаандаа багтааж, өөрчлөх, шинээр боловсруулан батлах
хууль тогтоомжуудаа жагсаагаад, түүндээ баригдаж хөтлөгдөн хатуухан
хэлэхэд хүний, бүлгийн ашиг сонирхол дээр тулгуурлан ямар ч хамаагүй
өөрчлөлт оруулах, зөвхөн сонгуулийн амлалтаа гүйцээх зорилт тавьж
ажилладгаас хамаарч хуулийн үйлчлэл, тогтвортой байдал алдагдаад байгаа
гол хүчин зүйл юм.
Эрх зүйн шинэтгэл алдаатай томьёологдсон
Иймээс шинэтгэл, шинэчлэлт, шилжилт, өөрчлөлт бүрт зогсох цаг хугацаа гэж байдгийг санаж ажиллах хэрэгтэй мэт. Үүнийг Солонгосын Хангүг дугуйны реклам дээр хэлдэг шиг “Зогсох газраа зогсох” гэж томьёолж болно.
Үүгээр юу илэрхийлэхийг хүсч байна гэвэл, манай Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр анхнаасаа алдаатай томьёологдож, эсхүл уг хөтөлбөр бодитоор хэрэгжээгүйгээс шалтгаалсан байж болох энэхүү үр дагавар, үр нөлөө хамаараад байгаа гэж шууд дүгнэх гаргалааг хийж болох байх.
Үүнийг тус индексээр манай улс хууль эрхийн хүрээний үр ашигтай байдлаар 111, төрийн зохицуулалтын дарамтаар 86, хууль тогтоох байгууллагуудын үр нөлөөтэй байдлаар 94, авилгаас бизнест учруулах зардалаар 88, шүүхийн хараат бус байдлаар 99-т тус тус орсон байгаагаас дүгнэхэд манай эрх зүйн зохицуулалт хэр оновчтой, тогтвортой бус байгааг илтгэж байна. Өөрөөрхэлбэл, хүчин төгөлдөр үйлчилж буй гэх хуулийн хичнээн нь амин сүнсгүй, хий үзэгдлийн шинжтэйгээр тэнүүчилж буйгаас шалтгаалсан байж болох юм шүү.
Нөгөөтэйгүүр хуулийн амин сүнс гэдэг нь ганц тухайн хуульд л хамаатай зүйл биш бөгөөд комплект байдлаар нэгээс нөгөө хуулиндаа шилжих замаар цогцоор хэрэгжих өвөрмөц зүй тогтол юм. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд манай улс Ром-Германы эрх зүйн бүлд хамаарагддаг гэгдэн ихэнх хууль тухайн бүлд хамаарагдан боловсрогдсон байдаг.
Гэвч иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хууль зэрэг хууль тогтоомжууд нь эх газрын эрх зүйн системд үндэслэсэн, шууд үйлчлэлийн механизмтай байхад, Санхүү, бизнесийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай зэрэг хууль тогтоомжууд нь Англо-Саксоны, бүр Далайн эрх зүйд үндэслэн зохицуулагдсанаас хамаарч системийн хямралд хүргэж байна. Иймээс хуулийн амин сүнс гэх /Spirit of law/ ойлголт нь комплект байдлаар нэгээс нөгөөд шилжиж, цогцоор хэрэгждэг зүй тогтол гэж хэлж болох байна.
Учир нь улс орны эдийн засгийн болон хөгжлийн хурдасгуурт хуулийн салбарын шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд байгаа гол шалтгаан нь шүү.
Өмчийн болон эрхийн бүртгэлийн тухайд
Манайд Хууль тогтоомж, эрхзүйн актуудын хоорондын уялдаа, зохицол байхгүй, тогтвортой бус буюу Эрх зүйн шинэтгэл үр дүнгүй, товчхондоо хийж чадахгүй байна. Зарим нэг бизнесийн томчуудын хэлдэгээр эрх зүйн бодлого, зохицуулалтаар төр дэмжиж чадахгүй байж, хууль гаргах нэрээр бүр дордуулаад, боомилоод, шударга, зөв өрсөлдөөнт зах зээлийг булингартуулаад, авилгалын хэлбэрийг нэмэхээ зогсоо гэдэг үнэн шүү.
Манайхан өмчийн эрхийн бүртгэл, хүн амын бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл болон нарийвчилвал эд хөрөнгийн эрхийн бүртгэл, оюуны эрхийн бүртгэлийн асуудлыг төдийлөн анзааралгүй, ач холбогдол өгөлгүй явж ирсэн. Энэ нь тухайн улс орны хөгжлийн хурадсгуурын хөдөлгүүр нь бөгөөд барууны нийгмийн хөгжлийн гол нууц нь юм. Энэ талаар зургаа, долоон жилийн өмнөөс ярьж хэлж, бичиж байсан боловч манайхны хэн нь анзаарахгүй байсан бөгөөд харин одоогийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар анзаарч ажил эхлүүлэх гэж байсанд нь туйлаас талархаж явдагаа илэрхийлэх зүйтэй байх. Тэгээд ч уг хүн төрийн өмчийг бүртгэлжүүлэх ажлыг тэргүүлэн оролцож байгаа нь оновчтой шийдэл юм.
Тухайлбал, Африкийн Нигерт хуулийн этгээдийг буюу аж ахуйн нэгжийг бүртгүүлэн албажуулахад 184 хоног, АНУ-ын зарим нэг мужид 2-5 хоног, Скандинавын зарим оронд заавал албан ёсоор бүртгүүлэхгүйгээр байгуулагдсанаа албан ёсоор мэдэгдснээр л үйл ажиллагаагаа явуулж болдог байх жишээтэй. Харин Монголд аливаа хуулийн этгээдийг буюу аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж бүртгүүлэхэд Ажлын 31 хоног гээд хуулиндаа заачихсан. Зарим нэгд нь ажлын 5 хоног гээд заасан ч нийт дүнгээр 30-аас илүү хоног болдог. Энд мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах болон улс төрийн нам ч гэдгийн юмуу өөр байгууллага бүртгүүлэх асуудал бол хугацааны хувьд бүр замбараагүй байдаг.

Эндээс
ямар гаргалгааг хийж болохоор байна вэ гэвэл компани байгуулахад заавал
тэр ажлын 31 хоног юм уу, 184 хоног хүлээх шаардлагатай байдаг уу гэвэл
үгүй. Тэд хоног хүртэлх хугацаанд бүртгэнэ гээд заасан болохоор
бүртгэлийн ажлыг 10 минутад ч юм уу, нэг цагт ч юм уу эсвэл бүр 31 дэх,
184 дэх хоногт нь асуудлыг шийдэж болох гарцыг олгочихсон байгааг харж
болно. Энэ нь тухайн ажил хариуцаж буй хувь хүний субьектив сонирхол
шургах бололцоог олгосон байх агаад цаад том утгаараа авилгал, хээл
хахууль, хүнд сурталын орчинг бүрдүүлээд байгаа юм. Энэ нь манай лиценз,
зөвшөөрөлийн болоод төрийн үйлчилгээний тогтолцоонд хачиг адил суусан
байгаа.
Энэ үүднээсээ ч Дэлхий дахины Өсөлтийн Өрсөлдөх чадварын индексийн гол индикаторт улс орнуудын хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоо, механизмыг тусгайлан оруулж тооцдог юм.

Саяхан
Монголд ирсэн Эрнандо де Сотогийн илтгэлийг интернетээр сонсож байхад
гол амин сүнс нь хуулийн чанд хэрэгжилт болон өмчийн бүртгэлийн асуудал
байсан нь ч хуулийн хэрэгжилт манайд хэр анхаарах түвшинд хүрснийг
илэрхийлээд байгаа юм биш үү.
Манай зарим мундаг нэг нь одоо шилжилтийн үе учраас иймэрхүү байх нь зүй гэх нь холгүй байдаг. Гэтэл шилжилтийн үе бүхэл бүтэн хорь гаран жил үргэлжилээд хүний нэг насны амьдралын тал шахам хувьд шилжээд шилжээд дуусдаггүй гэж юу байхав. Одоо шилжилтийн үе нэгэнт дууссан, хөгжил цэцэглэлтийн үе эхэлснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Иймд хөгжлийн асуудлыг одоогийн тогтолцооны трансформацийн асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулж, уян хатан шуурхай хэрэгжүүлэх, шилжилтийн үеийн элдэв зарцуулалтыг хурдан дуусгаж, цэглэхийн чухалыг онцлон тэмдэглэмээр байна. Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараах шалгуураар шалгадгийг санахад илүүдэхгүй биз ээ.
1. цаг хугацааны хүчин зүйлс
2. зардлын хүчин зүйлс
3. хүлээн зөвшөөрөх байдал – акцептаци
4. практик чадвар эдгээр болно.
Шилжилтийн үе нь өмнөх нийгмийн буруу тогтолцоог задлах үйл явцаар тодорхойллогддог бол хөгжил дэвшлийн үе нь шинэ тогтолцоог эмхлэх, нийгмийг найрсалтай болгох үйл явцаар тодорхойлогддог. Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт тааруухан байдаг бол хөгжил дэвшил, нийгмийн найрсал бүрдүүлэх явцад чухамхүү хуулийн чанд хэрэгжилт, шударга ёсонд тулгуурлах ёстой. Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл, хэм хэмжээ зохицуулах учиртай билээ.
Гэхдээ энэ нь эдийн засгийн шинэчлэлтийг хууль зүйн салбарын шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас бүгд хамаарч байна.
Эдийн засаг ба хуулийн амин сүнсийн уялдаа
Өнөөдөр ерөнхий том утгаараа Монгол улс макро эдийн засгийн түвшин эрс сайжирсан, ДНБ-ний өндөр өсөлттэй, инфляцийн ерөнхий түвшин сүүлийн жилүүдэд тогтвортой доогуур байсан атлаа сүүлийн жилд огцом өссөн буюу хэт савалгаатай, экспортынх нь үндсэн бүтээгдэхүүн болох алт, зэсний үнэ өндөр үед зохих хуримтлал бий болгож чадсан, түүнийг дагаад урсгал данс, төсвийн илүүдлийн хэмжээ өргөжсөн, дотоодын мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах нэрлэсэн болон бодит ханш нь эх сурвалжаараа чангарч байгаа эдийн засагтай орон болжээ.
Өнгөрөгч жил хагасыг тооцолгүйгээр сүүлийн долоон жилд хамгийн их эргэлт гаргасан салбар бол үйлчилгээний салбар, тэр дундаа нэмүү өртөг нь 2001-2004 онд жилд дунджаар 8 хувь, 2005 онд 9.1 хувь өссөн жижиглэнгийн болон бөөний худалдаа, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээний салбарууд юм. Уул уурхай болон барилгын салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсээр байна. 1996-2007 он хүртэлх хугацаанд ДНБ-д эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 5.2 хувьтай байгаа нь зүүн азийн дундаж хэмжээнээс өндөр, зарим орнуудынхаас гурав дахин өндөр үзүүлэлт байлаа.
1999-2002 онд нэг хүнд ногдох ДНБ ердөө 2 хувиар өсч байсан бол, 2006-2009 он хүртэл ДНБ буюу бодит ДНБ 7 хувиар өссөн гэдэг тооцооноос харж болно. Мөн гадаад зах зээлийн санхүүгийн томоохон эрсдэлтэй байгаа ч эдийн засгийн бодит өсөлт цаашид харьцангуй тогтвортой өсөх нь Дэлхийн банк болон бусад хийсэн судалгаагаар тодорхой байна.
Үнэндээ бол Монгол Улс экспортын хоёрхон эрдэс баялагт тулгуурласан бодит эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засагтай, голланд өвчинд нэрвэгдсэн үйлдвэржсэн бус улс юм.
Голланд өвчний онол ёсоор байгалийн нөөцөөс орж ирж буй орлогын өсөлт нь вальютын ханшийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөнт чадварыг сулруулах замаар улс орны эдийн засгийг аж үйлдвэргүйжүүлдэг хэмээн үздэг онол юм. Тэгэхээр энэ үйл явц одоо давхцаж байна. Макро эдийн засгийн тогтвортой байдал нь худалдааны нөхцөлийн тогтвортой байдлаас хамаардаг. Монголын дотоодын эдийн засаг зэс, алтны дэлхийн зах зээлийн ямарваа өөрчлөлтөнд маш өртөмтгий байдаг учраас худалдааны нөхцлийн сөрөг цочирол нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд аюултай байдаг.
Олон улсын вальютын сан, түүнчлэн манай зарим нэртэй судлаачдын мэдэгдэж байснаар ДНБ болон сүүлийн 10 жилийн хугацааны дэлхийн зах зээлийн зэсний үнийн корреляци 0.59 байсан, мөн зээлийн эргэн төлөгдөлт зэрэг нь хангалттай бус байгаа нь санхүүгийн салбарын тогтвортой бус байдлыг бий болгож байгаа гэж байна.
Санамсаргүй санамсаргүй гэхэд санамсаргүй л юм
Гэтэл хэдэн жилийн өмнө манай банкнуудын мөнгө хүүлэгч шуналын шохооролын золиос, захиалгаар төрийн шууд оролцоотойгоор Хадгаламж зээлийн бараг бүх хоршоо устгаж үгүй болсон. Үүнийг тухайн үед Монгол банкны ерөнхийлөгчид болон зарим тэргүүлэх эдийн засагчид Монгол Улс эдийн засгийн хувьд урт хугацаанд эрүүл байх бололцоог бүрдүүллээ гэж хэлж байсан. Гэвч одоо эргээд харахад санхүүгийн зах зээл дээр дан дугуйтай үлдсэн шунахай банкууд одоо мөнгө санхүүгийн салбарын нөгөө том хэсгийг бүрдүүлэгч бичил санхүүгийн байгууллагаа устгаснаас шалтгаалан энэ өрсөлдөөнд дангаар хэр тэсч үлдэх эсэх нь болон өөрсдийгөө мундаг гэдэгүүдийн дээрх хэлж байсан дүгнэлтүүд хэр бодитой байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Эндээс хийх дүгнэлт бол гол нь манай хууль боловсруулагчдын эдийн засаг, санхүүгийн мэдлэг асар дулимаг, боловсон хүчний болон технологийн асар их хоцрогдолтойгоос шалтгаалж, дээрх жишээ шиг бизнес, сонирхолын бүлэглэлүүдийн явуулга, лобби үйлдэл, үйл ажиллагаанд санамсартай, санамсаргүй автаж хууль боловсруулан, улмаар хууль тогтоох байгууллага дахь бизнесийн бүлэглэлүүдийн гар хөлөөр дамжигдан батлагдаж, төрийн шийдвэр болон биежээд байгаа гол шалтгаан нь юм.

Энэ
нь Монгол Улсын ядуурлын хамралтын хүрээг тодорхойлоход нийт хүн амын
36.1 хувь нь ядуу байгаа ба ядуурлын гүнзгийрэлтийн индекс 11.0 хувь,
ядуурлын мэдрэмжийн индекс нь 4.7 хувь байгаагаас харж, хөрөнгийн
хуваарилалтын хувьд нийт хүн амын хэдэн хувьд оногдож байгаа нь нотлож
байна.
Ер нь санамсаргүй санамсаргүй гэхэд санамсаргүй л байгаа биз…
Үндсэндээ улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдлыг эс тооцвол манай улсын цаг хугацаа тун тааламжтай нөхцөл байдалд саяхныг хүртэл байсаар байлаа. Эрдэс баялагаас хамаарсан хэрэглэгчийн чиг баримжаатай эдийн засаг маань санхүүгийн том хүндрэлүүдээс шалтгаалан хөөсөн эдийн засаг нь хагарч, савнаасаа саган хальж, бодит байдалд буухад нөлөөлөх боломж бүрдэж байх шиг байна. Гэхдээ үүнийг зөв залах эсэх нь дотоод хүчин зүйл, хуулийн зөв бодлогоос хамаарах биз ээ.
Эдгээр ерөнхий чиг хандлагуудыг гүнзгийрүүлэн авч үзвэл, өнөөгийн энэхүү эдийн засгийн нөхцөл байдалд хүргэхэд нөлөөлсөн зарим нэг өөрчлөлтүүд нь эргээд хууль тогтоомжийн тодорхойгүй, тогтвортой бус байдлаас шалтгаалж тус улсын цаашдын өндөр өсөлтийг тогтвортой байлгахад саад тотгор болохуйц байдал ажиглагдаж байна.
Үүнээс шалтгаалан хууль тогтоомж хэрэгжихгүй байх, нийгэм, төрийн зүгээс түүнийг үл биелүүлэх, үл хүндэтгэх, үгүйсгэх үзэл нилээд байгаа бөгөөд энэ нь нэг талаас иргэдийн эрх зүйн ухамсрын төвшин доогуур, нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэх механизм боловсронгуй бус байна.
Мөн хуулийг ямар нэгэн ид шидийн хүчин чадалтай мэт үзэж тулгамдсан бүхий л асуудлыг ганц далайлтаар шийдвэрлэх чадвартай хэрэглүүр гэсэн нийгмийн сэтгэлгээ ч дэлгэрэх хандлагатай байна.

нь асар олон хууль тогтоомжууд шинээр батлагдаж, богино хугацаанд
өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд иргэдээс хууль
тогтоомжуудыг тухай бүр судлах, мэдээлэл авах, танилцах боломж тун хомс
байгаатай холбоотойгоор нөгөө олон хуулийн амин сүнсүүд нь хоорондоо
сүлжилдэн нисч, хий үзэгдлийн ертөнцийг ч бүрдүүлээд байж болзошгүй юм.
Иймээс энэхүү алдаатай, анзаардаггүй, хийхийг хүсдэггүй, хийх арга зүйн технологийг ойлгохгүй, нэвтрүүлэхгүй байгаа байдлыг нэн даруй халж, хуулийн салбарт инновацийн тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг нь дараа дараагийн шатандаа орж хөгжих боломж бүрдэнэ. Үүндээ би итгэлтэй байна.

Шагдарын Үнэнтөгс LLM & MBA
unentogs.blogspot.com
unentogs.blogspot.com
No comments:
Post a Comment