"Сохрын газар сохор, доголонгийн газар доголон"
Энэ нь Өндөг, лууван, цайны навч гурвыг нэгэн зэрэг буцламгай халуун усанд хийгээд чанавал хагас цагийн дараа лууван нь хэлбэрээ алдаад нухаш болон хувирах нь тодорхой. Харин өндөгний хальсны өнгө бага зэрэг хувирах боловч дотроо хатууран болсон байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл дээрх хоёр юмс дотоод мөн чанараа алдаж байна гэсэн үг. Харин цайны навчны дотоод мөн чанар хувирахгүй хэлбэр дүрсээ хэвээр хадгалахын зэрэгцээ тансаг амт анхилуун үнэрээрээ олон түмнийг тэтгэж байдаг бус уу? Хувь хүн нийгэмдээ түүн лүгээ адил оршихыг Жуанзыгийн дээрх сургаал өгүүлж байгаа юм гээд яриагаа үргэлжлүүлсний зах зухаас товч дурдахад ийм буй.