Pages

Thursday, January 22, 2015

МОНГОЛЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО



МОНГОЛЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН БОДЛОГО

Ш.Үнэнтөгс
2013 оны 6 дугаар сар 27 
Ойрын 10-аад жилийн дотор эдийн засаг нь жил тутам тогтмол 8 хувиар өсч, сүүлийн 4 жил дараалан  дэлхийн хамгийн хурдан 12-18%  өсөлттэй эдийн засгаар шалгараад байгаа Монгол Улс их сонирхолтой бүснутагюм.

Иймээс Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тухайд ямар бодлого баримталж байгаа нь, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татаж байгаа нь анхаарал татдаг.

Гайхамшигт баялаг байгалийн нөөц нь Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд олон жил хөгжүүлэх баталгаа болно. Тоон үзүүлэлтээр авч үзэх юм бол 2004 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ долоо дахин өсч 683 ам.доллараас 2013 онд 8900 ам.долларт хүрсэн байна. Нөгөөтэйгүүр Хятад, ОХУ улс гэдэг дэлхийн 2 дахь том зах зээлтэй хамгийн ойр, ардчилсан улс төрийн дэглэмтэй, ашиглагдаагүй асар их байгалийн баялагтай орон гэдгээрээ Барууны Том Хөрөнгөоруулагчид Монгол руу хошуурч байгаа.

Иймээс энэ тухай өөрийн бодлоо тайлбарлая.

1. Асуулт: Mining nationalism гэсэн үгийг гадныхан их ярьж байна. Ийм үзэл Монголд эхэлж байгаа юм уу, сүүлийн шатандаа явж байна уу?  

Хариулт: Монголын х
өрөнгө оруулагчдын хөндөж буй хамгийн том сэдэв бол энэ. Монгол улсын өнгөрсөн 20 жилийн эдийн засгийг харахад сүүлийн 4-5 жилд эдийн засаг огцом өслөө. Огцом өсөлтийн шалтгаан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хүчин чармайлалт байсан. Уулуурхай, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт салбар бүрт орлоо. Хүмүүсийн эргэлзэж байгаа нэг зүйл бий. Энэ том хөрөнгө оруулалтуудад  Монголын Засгийн газар үргэлжлүүлэн нааштай хандаж чадах уу гэдэг асуулт. 

Миний бодлоор гадаад болон дотоодын х
өрөнгө оруулалтыг татах төр, засгийн бодлого хэвээрүргэлжлэхбайх. Яагаад гэвэл өнөөдөр нэг үеэ бодвол уул уурхайн салбарт томоохон өөрчлөлтүүд гарч, том хөгжил бий болсны дараа хүмүүсийн хүлээлт өндөр байна. Томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж эхлэхээр амьдрал тэр дороо өөрчлөгдөж, өргөс  авсан юм шиг болно гэж хүлээгээд байх шиг байгаа юм.

Нөхцөл байдлаа илүү ойлгож 5-8 жил эдийн засаг тогтвортой өсөлттэй байж гэмээнэ чанарын өөрчлөлт гаргаж чадна гэдгийг олон нийт, Засгийн газар, улстөрчид бүгд ойлгох ёстой.
Үүний тулд улст өрчид, намууд өөрсдийн амлаж буй зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Эцсийн дүндээ хүмүүсийн хүлээлт гэдэг нь зүгээр гараад ирсэн зүйл биш. Намууд, улстөрчид дэвэргэж байгаад гол учир байгаа юм. Үүнийг хүмүүст зөв ойлгуулах, энэ ташаа ойлголтыг засах оролдлого өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч харагдлаа. Их хэмжээний мөнгөний амлалт намуудын мөрийн хөтөлбөрт ажиглагдсангүй. Энэ тогтвортой бодлогоо цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Үүний үр дүнд Resourse nationalism олон нийтийн дунд бий болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түүхийнэдийн үндсэрхэг үзэл юм. Энэ төлөвшөөд ирвэлг адаад, дотоодын хөрөнгө оруулагчдын асуудал аяндаа таатай шийдэгдэнэ.


2. Хагас жилийн турш гадаадын компаниуд Монголд хөрөнгө оруулалтын орчинөөрчлөгдөхийг хүлээж байна. Энэ тал дээр байр суурь ямар байна вэ?


Хариулт: Гадаадын х
өрөнгө оруулалтын зохицуулалтын хуулийн талаар хүмүүс и хасуудаг. Энэ хуулийн тухайд зарим хөрөнгө оруулагч буруу ойлголттой байна. Зарим нь шүүмжлэлтэй хандаж байна. Бидний хувьд нэг зүйлийг ойлгох ёстой.  Хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль Монголд хэрэгтэй гэдгийг гадныханд  ойлгуулах ёстой.

Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой уул уурхай болон дэд бүтцийн төслүүд байна. Жишээ нь нэг Оюу Толгой уул уурхайн төсөл Монгол улсын нийт эдийн засагтай адил, эсвэл том байгаа. Ийм том төсөлд хэн хөрөнгө оруулж, хэнудирдаж байгааг төр, засаг мэдэх ёстой. Ийм хууль байгаагүй учраас зарим төсөлд асуудал гарсан. Тийм учраас хуулиа Монгол улс гаргаж байгаа юм. 

Н
өгөө талаас татварын орчин байна. Уул уурхайн томоохон төслүүд дээр бизнесийн хүрээнд янз бүрийн гэрээхийж, өөр хоорондоо зарж байхад төрзасаг татвар авч чаддаггүй орчинтой байсан. Энэ бүгдийг засах гэж уг хуулийг гаргасан.

Гэтэл засах гэж хийсэн хуулиас гадуурх асуулт хүмүүс тавьж байна. Жишээ нь, хуульд ойлгомжгүй зүйл их байнаа. Яаж зөвшөөрөл авах вэ, зөвшөөрлийн хугацаа нь ямар юм бэ гэх мэт олон асуулт тавьж байна. Хуулийн компаниуд илүү өргөн хүрээнд асуулт тавьдаг. Бидний хувьд Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг нэг талаас зөвөөр ойлгуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчноо яаж тодорхой, ойлгомжтой болгох вэ гэдгийг давхар ярилцах цаг болжээ.


3. Хөрөнгө оруулагчид Монголоос ямар эрсдэлүүдийг харж байна вэ?

Одоогийн байдлаар х
өрөнгө оруулагчдын хувьд хамгийн том эрсдэл нь Монголын Засгийн газрын бодлого болон үйл ажиллагааны тодорхой бус, тогтворгүй байдал юм.
Сонгуулийн жил гэдгийг ойлгож байна. Засгийн газарт олон өөрчлөлт гарсан. Гэхдээ АН-ын шинэ Засгийн газар бүрэлдэнажиллажбайгаа өнөө үед хөрөнгө оруулагчид илүү тодорхой  байдлыг  хүсч байна.
УИХ болон Засгийн газрын албаны хүмүүсээс гэрээний дүрэм журам ямар байхыг мэдэхийг хүсч байгаа. Тэд энэ тодорхой бус байдлаа ил болгож, цэгцлэх ёстой. Үүнийгээч хийж эхлээд байгаа.

Бас монголын иргэд, албан тушаалтнуудын бүх шатанд Гадаадын хөрөнгө оруулагчид манай баялагыг авах гэж байна гэх байдлаар хандаж байгаа. Энэ нь зарим орны хөрөнгө оруулагчид монголын зарим нэг албан тушаалтнуудыг авилгал өгөх замаар хууль бус ажилд татан оролцуулж ирсэн Нийгэмд сөрөг хандлагыг бий болгочоод байгаа юм.

4. Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого баримтлах нь оновчтой гэж Та үздэг вэ?

Монголын Засгийн газар удахг
үй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх олон улсын Хөрөнгө оруулалтын 5 тэрбум долларын Бонд гаргасан нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ юм. Одоогийн байдлаар 1,5 тэрбум Бондыг гаргаад мөнгөөавчаадбайгаа.

Иймээс барууны том хөрөнгө оруулагчид төмөр зам, дулааны болон салхи, усан Цахилгаан станц, олон улсын дамжин өнгөрөх нисэх онгоцны буудал, Ган хайлуулах, Зэс, нефть боловсруулах үйлдвэр, Занар, Нүүрс шингэрүүлэх байгалийн хийн үйлдвэрүүд гээд том Мега төслүүдээ зарлаад эхнээс нь хамтран ажиллаж эхлээд байна.

Иймд Монголын Засгийн газраас Хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллах боломжтой, мөн өмнө ххөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнийхээ дагуу ажиллах эсэх, Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг ижил түвшинд хамгаалах талаар хэлэлцвэл аль аль талдаа таатай байх болов уу.

5. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт татахын тулд ямар бодлого баримтлах ёстой гэж Та үзэж байна вэ?

Засгийн газар ил
үү  тодорхой байдлыг хөрөнгө  оруулагчдад мэдрүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид зөвхөн Монголд ч биш бусад улс оронд ч хэзээд “дүрмийн дагуу тоглох”дуртай.

Мэдээж ямар дүрэмтэйг мэдэж байгаа үед шүү дээ. Миний бодлоор, яг одоо хөрөнгө оруулагчид “Монголд ямар дүрэм байна вэ?” гэж өөрсдөөсөө асууж байгаа болов уу. Монголын дүрэм Байнга өөрчлөгдөөд байх шиг. Мэдээж хууль дүрэм аль нэг талд хүнд хэцүү байж болно. Гэхдээ хөрөнгө оруулагчид хөгжиж буй орны олон янзын хуульд нийцэн ажиллаж сурсан хүмүүс байдаг.

 Хамгийн гол нь тогтвортой, тодорхой байдал юм. Хууль, эрх зүйн орчин, дүрэм журмын тодорхой механизм байх ёстой. Ийм байх аваас бүх зүйл тогтвортой байх төдийгүй урьдчилан төлөвлөх боломжтой. 

Иймээс Монголын Гадаадын Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах талаар Монголтой хамтран ажиллаж, хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх томоохон төсөл хэрэгжүүлвэл үр дүнтэй байж болох юм.

6. Уул уурхайн үндсэрхэг үзэл (mining nationalism) Монголд ямар шатандаа байна вэ?  

Миний бодлоор, Монголд нийгмийн зарим хэсэг нь т
өрийн мэдлийн эрдэс баялгийн хувийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Монголын эрдэс баялаг төр болон ард түмний өмч мөн. Гэхдээ энэ чиг хандлага нь техник, эдийн засгийн чадамжтайгаа зөв уялдсан байх хэрэгтэй.
Өнөөдөр  Монголын нийгмийн эрх ашгийн үүднээс эрдэс баялгаа ашиглах нь зүйтэй.

Уул уурхайн үндсэрхэг бодлого эхний шатандаа ч биш, сүүлийн шатандаач орж гүнзгийрчихээгүй, харин дунд шатны хавьцаа байгаа болов уу.

Монголын үндэсний сонирхлын үүднээс эрүүл тогтвортой байдал хэрэгтэйч хөрөнгө оруулагчид ч гэсэн тогтвортой, таамаглах боломжтой орчинд ажиллаж, ашиг олохын зэрэгцээ Монголын эдийн засгийг хөгжүүлэхийг хүсч байгаа ашиг сонирхол дээр огтолцож байгаа. 

7. Засгийн газраас гаргасан бондын төсөл амжилттай хэрэгжих болов уу?

Монголын Засгийн газрын бонд гаргах 
үйл явц амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Олон орны хүмүүс Монгол улсыг нөөц боломж арвинтай гэж үздэг. Гэхдээ яг одоо хөрөнгийн зах зээл хөгжихөд Монголын өмнө тулгарч байгаа эрсдэлийн нэг нь хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал. Энэ нь стратегийн болон үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Энэ эрсдэл хоёр янзаар биеллээ олж болно. Нэгд бондын эрэлт муу байх, эсвэл бондыг гаргахын тулд Монголын Засгийн газар өндөр үнэ төлнө. Өөрөөр хэлбэл, эрэлт хязгаарлагдмал мөртлөө үнэ нь бодож байснаас өндөр байх магадлалтай. Монголын Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр хөрөнгө оруулагчидтай жаахан найрсаг харилцах нь чухал юм. 
8. 2013 онд дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчид санхүүжүүлэхийг хүсэх болов уу?

Монголын дэд б
үтцийн хөрөнгө оруулалтын тухайд хөрөнгө оруулагчид санхүүжүүлэх сонирхолтой байх нь тодорхой. Монголд дэд бүтэц, тээврийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага асар их байгаа нь харагдаж байна. Итгэлтэйбайжболно.

Ш.Үнэнтөгс
2013 оны 6 дугаар сар 27 Улаанбаатар