Pages

Thursday, March 22, 2012

Монгол төрийн тухайд

Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.
Монгол угсаатны Тоба улсын хаан нь “Хүрэн цацаг” хэмээх тамгатай байжээ. Архангай аймгийн нутгаас малтсан булшнаас нар, сарыг дүрсэлсэн хавтгай алтыг модон хашлагын хананд хадсан олдвор олдсон нь Хүннү улсын урлагийн бүтээл байжээ. Сурвалж бичигт "Хүннү нар өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан" гэжээ. Түүнээс үзэхэд монголчууд нар сарыг эрхэмлэж байсан нь илт байна. Хүннүгийн төрт ёс (МЭӨ 209-МЭ 93), түүнийг залгамжлан буухиалсан Сүмбэ (МЭ II-IV зуун), Их Нирун улс (МЭ 330-555), Хятан (907-1125 он ) нар бүгд л төрийн засаглалын хэлбэрийн хувьд хаант улс байв. Харин тэдний дотроос Их Нирун нь төрийн хоёр ёс, төр шашныг хослон барих хандлага бүхий хаант засагтайгаараа өвөрмөц юм.
VI-ХI зууны үед Монгол нутаг дээр хэдийгээр харь угсаатны Түрэг, Уйгур зэрэг хаант улс байгуулагдан ноёрхож байсан боловч, монгол угсаатан хүчирхэг байсан үеийн Нирун улсынхаа (330-555) голомтыг ямар нэг хэмжээгээр өвлөн залгамжилж, жижиг хаант улс буюу ханлиг хэлбэрээр оршин тогтнож ХI-ХII зууны үед монгол угсааны аймаг, ханлигуудын төр ёсны шинж улам тодрон товойж, Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Хонхирад зэрэг харьцангуй бие даасан байдалтай ханлиг аймгууд хүчирхэгжин гарч иржээ. ХII зууны эхээр Хэрлэн, Онон, Туулын сав нутгаар Хамаг монголын хүчирхэг ханлиг байгуулагджээ .
Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний хөвөөн эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Тэмүүжинг шинэ тулгар нэгдсэн монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байдаг. Энэ тухай "Монголын Нууц Товчоо"-нд:
"Эсгий туургатан энх тунх болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүүжинг Чингис хаан цолд өргөмжлөв" хэмээжээ.
1370-1634 онд хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасныг "Бага хаадын үе” хэмээн түүхэнд тэмдэглэдэг бөлгөө. Их Монгол улс хаан төрийн эрх ёсны сүр хүчийг илтгэсэн төрийн бэлгэдлийг хэрэглэж байжээ. Үүнд: "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн бичээс сийлсэн хасбуу тамга, есөн хөлт их цагаан сүлд, хар сүлд, төрийн есөн их бэлгэдлийг (хар туг, улаан бүрээ, хар сум, цог ихт шар шүхэр, алтан илд, алтан эмээл, хүнд бүс далбарт исэр, өрлөг сайд) оруулж байжээ. XIV зууны үеийн дөрвөлжин суурьтай, суурь дээрээ хэвтээ араатан (барс)-ны дүрсэн бариултай тамга Хархорин хотоос олдсон байна. Тэр үеэс хаш тамга хэрэглэх энэ журам тогтсон бөгөөд тэргүүн дэд зэрэг хаш тамга хэрэглэх, 3-аас дээш зэрэгт алтан тамга хэрэглэх болжээ.
Монгол төрийн ёсонд тамга хэрэглэхээс гадна пайз олгож байв. Энэхүү пайз нь тэр элчийг явуулж буй газрын нэр сүрийн илэрхийлэл болж бусдад ойлгогдохын зэрэгцээ ямар ажлыг гүйцэтгэх элч вэ гэдгийг тодорхойлдог байжээ. Алтан пайзтай элч бол онц эрхтэй бөгөөд энэ нь өргөнөөрөө алгын чинээ, уртаараа хагас тохойн чинээ хэмжээтэй байсан ба түүн дээр хааны зарлиг бичээстэй байжээ. Ийм үүрэгтэй пайз нь "гэрч", "гэрчлэх" гэсэн утга агуулгатай тул "гэрэгэ" гэж нэрлэгдэх болжээ.
Барс зодолдож буй гэрэгэ: "Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг хэргийг үзсэнээр явуулбаас зохимжтой" гэсэн бичигтэй.
Жирийн алтан гэрэгэ: "Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг, яаравчлагтүн" гэсэн бичигтэй байжээ.
1911 оны 12 сарын 29-нд Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд өргөмжлөн түүнд бариулсан төрийн тамга нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг батламжилж байв. Их Монгол Улсын төрийн тамганы уламжлалыг ерөнхийд нь авч хэрэглэсэн энэ тамга нь соёмбо, дөрвөлжин, худам монгол бичгээр Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга гэсэн бичээстэй бөгөөд энэ бүгд бэлгэдлийн гүн агуулгатай юм. Энэ тамганы улны зузааны дээд талд тэнгэр, доод талд нь газар гэж сийлсэн нь тамганы гадна талаас нь дээд талыг мэдэж алдал эндэгдэлгүйгээр тамгаа эрхэмлэдэг байжээ.
Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Төрийн их цагаан сүлдийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө барьж байх бат бэхийг бэлгэджээ.
Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ.
Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.
Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг "гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно.
Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна. Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.
Богд хаант Монгол улсын үед төрийн ёслол журмыг цэгцэлж, үндэсний уламжлал, өнгө аясыг нарийн тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх болжээ.
Тухайлбал, соёмбо сүлд төрийн хаш эрдэнийн тамга, бөс даавуугар үйлдсэн төрийн далбаа, хаан төрийн долоон эрдэнэ (хурд, чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин баатар) зэргийг хэрэглэж, оны цолыг "Олноо өргөгдсөн" хэмээн тогтоожээ. Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон Соёмбо бол сүлд бөгөөд 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагаан толгойн титэм үсэг юм.
Энэ нь монгол улсын өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай. Дээд талд нь галаар өнгөрсөн, одоо, ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь мөнхөд цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг дундах загас нь өнөр өтгөн, сонор соргог арга билгийг, хажуугийн босоо дөрвөлжин нь хэрэм мэт бат бэх байхыг төлөөлсөн билээ.
Монголын төрийн анхны "Эрдэнийн Очир" одон тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван үндсэн зэрэгтэй ба дотор нь арван хоёр зэрэглэж ялган тогтоосон байна.
Тэргүүн зэрэг нь гурван янз байх ба нэгдүгээр одон нь мөнгөн дэвсгэр дээр шижир алтаар урлаж, дунд нь болон очирт титмийн оройд улаан чулуун шигтгээтэй байдаг. Энэ одонг Чингис хааны одон гэж нэрлээд гадаад улсын хаадыг шагнахад зориулжээ.
1921 оны Ардын хувьсгалын ялалт Монгол оронд хэмжээт эрхт хаант төр тогтоосон бөгөөд Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталж Ардын Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулинд: "Монгол улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгө түүний хоёр талд мандан бадрахын улаан өнгөтэй, ишин талын улаан өнгийн дунд алтан соёмбо байрлуулна" гэж заажээ.
Ийнхүү Монгол Улс нь төрт ёсны олон зуу мянган жилийн уламжлалт зүйлээр асар баян бөгөөд Улсын мөнгөн тэмдэгт, төр ёсны баяр ёслол, даншиг наадам, тэдгээрийн бэлгэдэл, хээ чимэг, утга агуулгыг үеийн үед ямагт хүндэтгэн дээдэлж иржээ.

Wednesday, March 21, 2012

Economic Development and the Rule of Law

Rule of Law

The Rule of Law, in its most basic form, is the principle that no one is above the law. The rule follows logically from the idea that truth, and therefore law, is based upon fundamental principles which can be discovered, but which cannot be created through an act of will.

The most important application of the rule of law is the principle that governmental authority is legitimately exercised only in accordance with written, publicly disclosed laws adopted and enforced in accordance with established procedural steps that are referred to as due process. The principle is intended to be a safeguard against arbitrary governance, whether by a totalitarian leader or by mob rule. Thus, the rule of law is hostile both to dictatorship and to anarchy.

Legal is committed to playing a positive role in the community and becoming an authoritative voice in "higher order" legal and risk management business issues that are not only topical, but, more importantly, foundational to the stability of governments, the well-being of their citizens, and business. One example is our initiative regarding "the Rule of Law" and its role in preserving, protecting, and defending the rights and property of individuals and corporations around the world.

Transparency of the Legal System

"There can be no Rule of Law unless there is access to the basic sources of law."
Rule of Law cannot exist without a transparent legal system, the main components of which are a clear set of laws that are freely and easily accessible to all, strong enforcement structures, and an independent judiciary to protect citizens against the arbitrary use of power by the state, individuals or any other organization.
In some countries the average citizen, businesses trying to operate in those countries, and even practicing lawyers have limited access to laws or legal decisions.

Economic Development and the Rule of Law

"The Rule of Law can generate economic reform and unlock the social, political and economic potential that exists in societies."
I believe that meaningful, deep-rooted economic development can only occur in societies where the Rule of Law exists. Robust economies are dependent upon the existence of clear laws that govern societies and commerce, and a strong, independent judiciary to impartially enforce laws and contracts so that citizens, institutions and foreign investors can risk capital and trust that risk is protected from arbitrary forces. The Rule of Law thus enables people and institutions to fulfill their dreams and aspirations individually and collectively.
We promotes economic development and the Rule of Law in a variety of ways, including outreach and advocacy, educational forums, thought leadership, and the free dissemination of and training on some solutions.

Эдийн засгийн хөгжил ба хууль дээдлэх ёс

 Хууль дээдлэх ёс
Хууль дээдлэх үндсэн хэм хэмжээ нь хэн ч хуулиас дээгүүр байхгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хуульд захирагдах ёстой гэсэн үг. Хууль нь шударга үнэнд тулгуурласан байдаг тул хэн ч хуулийн эсрэг сөрөг үйлдэл гаргадаггүй. Иргэн ямар ч хариу үйлдэлгүйгээр хуулийг дээдлэн түүнд захирагдах ёстой. Учир нь хууль тогтоох эрх бүхий байгууллагаас баталсан бичмэл хуулийг засгийн газраас биелэлтийг хангуулах үүрэгтэй бөгөөд харин иргэн хүн тэрхүү хуулийг дээдлэн хүндэлж сахих нь хуулийн биелэлтийн үйл явц юм. Энэ нь тоталитар дэглэм, хуулийг үл хүндэтгэх байдлаас эрх зүйт төрийг хамгаалах зорилготой. Тиймээс хууль дээдлэх нь нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх, дарангуйлал тогтоохгүй байх үндэс юм.
Эрх зүй нь нийтийн дээд хүсэл зориг, дуу хоолойг илэрхийлж нийгэмд эерэг үүрэг гүйцэтгэн эрх зүйн болон бизнесийн менежментийн эрсдэлийн харилцааг зохицуулахаас илүүтэйгээр чухал үүрэг нь засаглалын тогтвортой байдал, иргэд, бизнес эрхлэгчдийн сайн сайхан амьдралыг хамгаалах явдал юм. Тухайлбал, хууль дээдлэх ёс болон түүний гол үүрэг нь хувь хүний эрх, эрх чөлөө болон аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эрх, эд хөрөнгийн халдашгүй байдал, хамгаалах юм.

Эрх зүйн тогтолцооны ил тод байдал
"Хууль эрхзүйн үндсэн ойлголт, хүртээмж  байхгүй тохиолдол хууль дээдлэх ёс оршин тогтнохгүй"
Энэ нь  эрх зүйн үндэсгүйгээр хууль дээдлэх ёс  оршин тогтнохын аргагүй гэсэн үг юм. Хууль дээдлэх  гэдэг нь ил тод эрхзүйн тогтолцоо, бүгдэд хүртээмжтэй хялбар хүрэхүйц тодорхой хуулийн багц, хүчтэй шаардлагын бүтэц, хараат бус шүүх засаглалын төр, иргэн болон бусад байгууллагын эрх мэдлийг дур мэдэн ашиглахын эсрэг иргэдийг хамгаалахад оршин тогтнодог. Зарим улс орнуудад дундаж иргэн, аж ахуй нэгж эрхлэгчдэд ажиллахад хэцүү байдаг ба тэр ч байтугай өмгөөлөгчдийн   эрх зүйн ил тод байдал  хууль тогтоомжоор хязгаарлагддаг.

Эдийн Засгийн хөгжил ба хууль дээдлэх 
 “Хуулийг дээдэлснээр эдийн засгийн шинэчлэлийг бий болгож, нийгэм, улс төр, эдийн засгийн нөөц бололцоог бий болгодог”
Хуулийг дээдэлснээр нийгэмд ач холбогдолтой, гүн гүнзгий эдийн засгийн хөгжилтэй байна гэдэгт би итгэдэг. Бат бөх эдийн засаг нь тодорхой хууль тогтоомж байгаа эсэхээс хамааралтай. Тодорхой хууль тогтоомж гэдэгт нь нийгэм ба худалдаа зохицуулах, хүчтэй, шударга хууль сахиулах шүүх хамаарахгүй, гэрээ багтдаг. Гэрээнд нь иргэн, нийгмийн тогтсон хуулиуд, гадаадын хөрөнгө оруулагчдын эрсдэл, итгэлийг тусгадаг. Итгэл нь эрсдэл бий болох хүчээс хамгаалагдсан байдаг.
Хуулийг дээдэлнээр  хүмүүс болон байгууллагуудад  хүсэл мөрөөдөл, эрмэлзлээ  биелүүлэх боломж олддог.  Сурталчилгааг өргөжүүлэх, удирдагчийн бодол санаа, чөлөөтэй түгээх сургалт, боловсролын форум  зэрэгэдийн засгийн хөгжлийг шийдвэрлэж, хууль дээдлэх олон төрлийн арга зам бий.