Pages

Thursday, December 15, 2011

Geregee or Golden Paidz

Geregee or Golden Paidz

The geregee or golden paidz is a gift from the Government of Mongolia to the United Nations. Throughout the 13th and 14th centuries, the Mongols used metal tablets called “geregee” to identify official and envoys. With the “geregee” officials and envoys were allowed to move freely, were provided with food and horses, and were treated with respect and courtesy - as such, they served the same function as a contemporary diplomatic passport. The geregee is located on the second floor of the Conference Building.


Төрийн албаны тэмдэг пайз

Монголын төрийн ёсонд албанаа тамга хэрэглэхээс гадна гэрч бичээс бүхий тэмдэг (пайз) олгож байжээ. Түүнийг эртний монгол хэлээр “гэрэгэ” гэдэг. Мөн тийм бичигтэй хөшөөг “гэрэлт хөшөө” гэх ба хэлэлцэн тохиролцож бичгээр гэрч болгосон үйлдлийг гэрээ гэнэ. Ингээд гэрэгэ (гэрээ) гэдэг нь хожим пайз гэдэг үгээр солигджээ. Пайз нь тэмдэг гэсэн утгатай үг болно.

Эрт цагт улсын хаан их ноёноос олгосон эрх бүхий бичигт пайзтай албаны хүн, элч төлөөлөгчийг саадгүй өнгөрүүлэн, унаа хүнсээр хангах ёстой байжээ.

Барс зодолтоонт пайз: (Хоёр өөдөөс харсан барсын толгойтой алтан пайз) Түүн дээр “Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг, хэргийг үзэмжээр явуулбаас зохимой” гэсэн бичигтэй.

Жирийн алтан пайз: Дээрээ “Тэнгэрийн заяасан Чингис хааны зарлиг, яаравчлагтун” гэсэн бичигтэй.

Мөнгөн пайз: (Дээрхийн адил бичигтэй) Барс тэргүүт гэрэгэ гэдэг алтан пайз: Дээд талдаа сувдтай, доод талдаа хэвтээ барсын дүрстэй алтан пайз зэрэг болно.

Ийнхүү Монгол гүрний үед Юань улсын цагт пайз олгох байгууллага тусгайлан байгуулагдаж “Алтан тэмдэг”, “Шар алтан тэмдэг”, “Мөнгөн тэмдэг”, “Мөнгөн үсэгт дуут тэмдэг”, Мөнгөн хөх тэмдэг”, “Гэрэлтэй сувдат барс тэмдэг”, “Уйгар үсгийн барс тэмдэг”, “Гүмбараа матар барс тэмдэг”, Монгол үсгийн (дөрвөлжин үсгийн) барс тэмдэг”, “Гуулин барст тэмдэг”, “Алтан барст тэмдэг”, “Далай хөх тэмдэг”, “Өршөөл тэмдэг” зэрэг олон төрлийн пайз бий болгосон байна.

Эдгээр тэмдэг (пайз)-ийг олгох нарийн журамтай байв. Жишээлбэл -Буман цэргийн захирагчид доод талдаа арслан, дээд талдаа нар сарны дүрстэй алтан пайз -Түмтийн ноёнд арслан толгойт алтан пайз -Мянгатын ноёнд алт, алтан шармал пайз.